- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Усаар боомилох их сорилт айсуй
Лаазтай ундаа онгойлгож байхдаа та ямар усаар үйлдвэрлэсэн бол гэж бодож байсан уу? Тэгвэл ийм бодол өөрийн эрхгүй төрөх цаг айсуй. Энэтхэгт үйлдвэрлэсэн бол борооны усыг цэвэршүүлж, харин Малдиваас импортлосон бол далайн усыг давсгүйжүүлж үйлдвэрлэсэн ундаа ууж байгаа гэдэгтээ эргэлзэх хэрэггүй.
Их устай жилүүд шувтарч, усгүй жил айсуйг мэргэжилтнүүд анхааруулж байна
Алдарт Жеймс Бонд цувралын 2008 онд гарсан "Quantum of Solace” анги ирэх зуунд тохиож болох айдас төрүүлэм нэгэн асуудлыг хөнддөг. Тагнуулч 007-ийн мөрдөж буй гэмт хэргийн бүлэглэл ээлжит үймээнээ дэгдээхийн тулд лазер зэвсэг, эсвэл пуужин хэрэглэдэггүй.
Харин Боливи улсын усны нийлүүлэлтийг хяналтдаа авах олиггүй арга сэддэг билээ. Энэ бол XXI зуунд зөрчлийн гол эх үүсвэр цэвэр ус гэдгийг харуулж буй үйл явдал. Түүнээс биш кино бодит байдалтай нийцэхгүй байгаа талаар, эсвэл хэт зөгнөлт болсон гэх шүүмжлэл огт хүртээлгүй. НҮБ-ын дэлхийн усны хөгжлийн тайланд дурдсанаар ирэх 20 жилд усны хэрэглээ одоогийнхоос 30 хувиар хомсдох төлөв бий. Харин 2050 он гэхэд есөн тэрбум болох дэлхийн хүн амыг ундаалахын тулд усны хэрэгцээ 2000 онтой харьцуулахад дахиад 55 хувиар нэмэгдэнэ.
УСГҮЙ БОЛ ЭНХ ТАЙВАН ҮГҮЙ
Усны төлөөх тулаан түүхийн бүхий л үед байжээ. Христийн тооллын өмнөх бараг 3000 оноос дусал усны үнэ цэнэ нэг хүн бүү хэл бүхэл бүтэн улсаас илүү үнэлэгдэж байсан талаар Ирландын Номхон далайн институт судалгааны байгууллагаас гаргажээ. Тус байгууллагын мэдээгээр уснаас үүдсэн зөрчил мөргөлдөөн, дайн самуун өнөөг хүртэл бараг 400 гаруй бүртгэгдсэн байна.
Үүнээс 225 нь шинэ мянган гарснаас хойш бүртгэгдсэнийг харвал энэ зууны дүр төрх усны төлөөх дайн тулаанаар бүрдэж буй нь тодорхой аж. Энэ он гарснаар устай холбоотой найман мөргөлдөөн гарсны дөрөв нь Сирид өрнөжээ. ISIS бүлэглэл Сирийн газар нутгийг эзлэхийн тулд усны гол эх үүсвэрүүдийг нь хянаж эхэлсэн байна. Ийм гол цэгийн нэг болох Евфрат мөрний усан далайн, усан цахилгаан станцад АН У болоод Сирийн хүчний цэргүүд цохилт өгсөн нь халуун цөлд өрнөж буй усны төлөөх дайны сүүлчийн жишээ. Мөн саяхан Украины Өмнөд Донбасст ч гурван сая хүний усны хэрэгцээг хангадаг ус дамжуулах хоолой, цэвэршүүлэх төв үймээний улмаас халдлагад өртжээ. Ийнхүү улс орнууд "усаар байлдаж тоглож” байгаа тохиолдол энэ зуунд мэдэгдэхүйц ихэслээ.
Мэтгэлцэх дуртай мэргэжилтнүүдийн санал нэгддэг нэг логик нь ус байхгүй бол энх тайван үгүй. Тиймээс ч усыг "дараагийн газрын тос” хэмээн нэрийдэж, таваарын арилжаанд оруулах сонирхолтой улс олон бий. Ийм улсын тоонд Канад, Норвеги, Чили, Колумби, Перу ордог. Өөрөөр хэлбэл, усны нөөц ихтэй орнууд дусал усыг ч таваарын харилцаанд оруулах сонирхол их. Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Исмаил Серагельдин ч "ХХ зуунд улс орнууд нефтиэс болж дайтаж байсан бол одоо уснаас шалтгаалах боллоо” хэмээсэн нь олон талаараа энэ зуунд газрын тосыг "орлоно” гэдгийг илтгэж буй.
МОНГОЛЫН ШАЛГУУР
Кыргызстан болон Казахстан, хоёр Солонгос хоорондоо, ОХУ болон Украин, Хятад дотроо гээд эргэн тойронд орших улс орнууд ямар нэг байдлаар усны төлөө тулалдаж, зөрчилдөж байсан түүх саяхных.
Уснаас үүдсэн бодит хүчирхийллээс бид өнөөг хүртэл ангид байгааг эрийн сайнтай андуурах хэрэггүй. Харин олон гол мөрний эх бүрэлдэх өндөрлөг газар оршин тогтнодог их хувь заяа юм. Гэхдээ энэ зуунд уур амьсгалын өөрчлөлтөөс болж цэвэр ус ууршаад дуусна гэх түгшүүр үнэнд бараг л дөхөх баримтыг мэргэжилтнүүд хэлж байна. Цаг, уурын станцаас 1960 оноос хойш тогтмол хийж буй ажиглалтын мэдээгээр манай улсын гадаргын усны түвшин 30 хувиар буурсан талаар "Монголын усны форум ус хэлтэс” ТББ-ын ерөнхий захирал П.Батима ярилаа. 1996-2005 онд Монголд бага устай жилүүд үргэлжилж, олон нуур, гол мөрөн ширгэсэн. Харин Увс нуурын түвшин эсрэгээр нэмэгдсэн байжээ. Шалтгаан нь Увс нуурыг тэтгэгч Хархираа түргэний уулын мөнх цэвдэг, мөсөн гол хэт халалтын нөлөөгөөр хайлсантай холбоотой аж.
Хэдийгээр энэ явдлын дараа их устай жилүүд тохиосон ч энэ үед гол мөрөнд агуулагдах усны хэмжээ олон жилийн дунджаас ямагт бага байсан талаарх харамсалтай мэдээ байна. Ерөөс манай улсын баруун бүсийн гол, нууруудын хувь заяа цаг, уураас 32 хувийн хамааралтай байдаг бол тал хээрийн бүсийнх бараг 80 хувь хүрдэг аж. Газар зүйн байрлалын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий гэдгийг илтгэх нэг баримт нь энэ.
Цаг хугацаа өнгөрөх бүр уг хамаарал улам нэмэгдэж байна. Байгалийн мөчлөг бидэнд эдийн засгийн хямралын дараа уужуу амьсгаа авах зай завсар олгохгүй нь. Уур амьсгалын төлөв байдал, салбарын мэргэжилтнүүдийн анхааруулж буйгаар 2006 оноос эхэлсэн их устай жил шувтарч, усгүй жилүүд хаяанд тулжээ. Байгалийн хүчин зүйлд дасан зохицохоос өөр сонголт хүн төрөлхтөнд байхгүй. Тиймээс хүний үйл ажиллагааг оновчтой хуваарилж байж байгалийн гамшиг, эрсдлийг даван туулдаг байна.
УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН ХОЁР ТАЛ
Австрали улсын 1997-2009 онд тохиосон их хуурайшилтыг даван туулсан жишээг өнөөдөр дэлхийн улс орнууд загвар болгодог байна. 12 жил үргэлжилсэн энэ хүнд үеийг үл харгалзан 4.3 сая оршин суугчтай Мельбурн хотын удирдлага оновчтой бодлого хэрэгжүүлсний ачаар нэг хүний хэрэглэж буй цэвэр усыг 50 хувиар бууруулж чаджээ. 1980-аад оны сүүлээс хуурайшилтын үед хүн амын усны хэрэгцээг хангах дэд бүтэц байгуулахыг хуульчилсан байна. Үүний хүрээнд орон сууцнуудад саарал усыг дахин ашиглах, хөдөө аж ахуй, хот тохижилтод хурын усыг цэвэршүүлэн ашиглах дэд бүтэц бий болгож чаджээ. Түүнчлэн иргэд ч борооны ус хуримтлуулах төхөөрөмжийг амьдралдаа ашиглаж, ийм тоноглолтой байшингийн тоо гурван иргэн тутамд нэг тооцогдох хэмжээнд хүрчээ.
Харин 2006-2009 онд Сирид мянган жил тохиож байгаагүй их ган нүүрлэсэн нь 2011 онд дэгдсэн үймээн самууны эхлэлийн шалтгаантай ямар нэг байдлаар холбоотой гэдгийг уур амьсгал судлаачид онцолсон байна. Ган тохиох үед хөдөө аж ахуйн болон усны бодлогыг оновчтой явуулж чадаагүйгээс хүнсний хомсдол, үнийн өсөлтийг даван туулж чадаагүй иргэд экологийн дүрвэгчдийг бий болгоод буй аж.
1960 оноос хойш манай орны гадаргын ус 30 хувиар багасчээ
Усны ундарга, эхийг хадгална гэдэг ямар ч улсын хувьд давуу тал болдог байна. Тухайлбал, Малайз, Сингапурын 1962 онд байгуулсан 99 жилийн гэрээг хэлж болно. Хөгжлөөрөө Малайзыг хол хаясан Сингапур улс усныхаа хэрэгцээг дотоодоосоо хангах боломжгүй. Тиймээс Малайзын Жохор голоос усны хэрэгцээгээ хангах далан байгуулж, газрын болон бусад төрлийн төлбөрт олон сая доллар төлдөг. Товчхондоо Сингапурын эдийн засаг, үйлдвэр, худалдаа арилжаа нь бүхэлдээ Малайзаас хараат. Харин 2061 он гэхэд цэвэр усны импортын хараат байдлаас гарахын тулд хурын ус хуримтлуулах томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй.
Австрали, Сингапураас гадна Израиль улс усны менежментээрээ жишиг тогтоосон орон. Бүхэл бүтэн элсэн цөлд хөдөө аж ахуйг амжилттай хөгжүүлсэн гол нууц нь хиймэл усан сан, дуслын систем. Үүнийхээ ачаар 1970-аад оноос Европын зах зээлд хамгийн чанартай нарийн ногоо, жимс жимсгэний голлох нийлүүлэгч болж чаджээ.
Энэ бүх амжилтыг усны эх бүрэлдэх өндөрлөгт оршин суудаг Монголтой харьцуулах юм бол арчаагүйгээ гайхсан үг л амнаас унах вий. Хүн амаа тэжээж, эдийн засгаа тэтгэх хөдөө аж ахуйн салбар нь хур тунадсаас бүхэлдээ хараат. Бас уул уурхайн салбарын дараагийн их давлагаа эхэлж, түүхий эдийн супер мөчлөгийн үе ойртож байна. Гэтэл тэнгэр хураа харамлах ирэх он жилүүдийг даван туулахад бид бэлэн болов уу.
З.Цэлмэг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||