- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Норвеги Арктикийн бүсэд газрын тосны хайгуулаа өргөжүүлэв
Норвеги улс Арктикт газрын тос олборлох талбайгаа үнэмлэхүй олшруулсан нь хүрээлэн буй орчныг хамгаалагчдын хилэнг бадраав. Тус улсын газрын тосны яам Арктикийн бүсэд орших Баренцын тэнгист 93 талбай ашиглуулах зөвшөөрлийг арваннэгдүгээр сарын эцсээс өмнө компаниудад хуваарилах гэж байна.
Саяхан болтол мөсөн бүрхүүлтэй байсан хэсэгт, мөн шувууд үүрээ засдаг чухал байршилд шахуу орших газарт талбай хуваарилж байгаа нь байгаль орчныг хамгаалах хөдөлгөөн өрнүүлэгчдийг түгшээлээ.
Норвеги дахь Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) тэргүүн Нина Йенсен "Байгаль орчныг хамгаалах үйлсэд хошуучлагч гээд байдаг Норвегийн хоёр нүүрэлсэн төрхийг илчилсэн жишээ боллоо. Бид чинь бусдад юу хийхийг заагаад байдаг үндэстэн шүү дээ” хэмээн дургүйцлээ илэрхийлсэн юм.
Баренцын тэнгисийн тухайд газрын тосны компаниуд өөдрөг бодолтой. Уг тэнгис нь удахгүй дэлхийн газрын тосны шинэ чухал бүс болж хувирна хэмээн хэд хэдэн компанийн ерөнхий захирал тайлбарлаж байна.
Эх газрын Норвегийн умард хэсгээс Свалбардын бүлэг арал хүртэл үргэлжилж, ОХУ-ын нутаг дэвсгэрт тулах Баренцын тэнгист 18 тэрбум баррель газрын тосны нөөц байгаа хэмээн Норвегийн эрх баригчид тооцоолжээ.
Норвегийн төвч барууны байр суурьтай Засгийн газар нефтийн үнэ унасан 2014 оноос хойш эдийн засагтаа "ногоон шилжилт” хийх талаар ярих нь ихэссэн. Гэтэл тус улсын удирдлага эх газрын Норвеги, Шпицберген арлын дунд орших Баавгай арлын ойролцоо 20 орчим талбайд шинээр хайгуул хийх төлөвлөгөө дэвшүүллээ.
Норвегийн газрын тосны сайд Терье Совикнес "Газрын тосны үйлдвэрлэлд шинээр хайгуулын талбай нэмэгдэж байгаа нь хэтийн урт хугацаанд улс оронд эдийн засгийн үр ашиг, иргэдэд ашигтай ажлын байр бий болох нөхцөл бүрдүүллээ” хэмээн лхагва гарагт мэдэгдэв.
Норвегийн хамгийн үзэсгэлэнтэй бүс нутаг-Лофотений арлууд орчимд хайгуулын зөвшөөрөл олгох эсэх нь есдүгээр сард болох парламентын сонгуулийн өмнө шийдвэрлэх хамгийн маргаантай асуудлын нэг.
Royal Dutch Shell компаниас Аляскад явуулж байсан өрөмдлөгийг зогсоож чадсандаа эрдсэн байгаль орчныг хамгаалагч группүүд Ослогийн эсрэг тэмцэлд нэгдлээ. Арктикийн бүсэд шинээр олборлолт эхлүүлэх нь Норвеги улс Парисын уур амьсгалын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ зөрчсөн хэрэг болно хэмээн эдгээр групп тайлбарлаж байна. Тус улсын эрх баригчдаас Арктикийн бүсэд байгуулсан урьд өмнөх хайгуулын талбайнуудтай холбоотой заргыг Greenpeace болон Норвегийн хүрээлэн буй орчныг хамгаалагч залуучуудын Nature and Youth байгууллага шүүхэд мэдүүлээд байгаа. Уг хэргийг энэ намар хэлэлцэнэ.
"Норвегийн Засгийн газар ногоон шилжилт өрнүүлэх төлөвлөгөөгөө хөсөр орхиж, хайгуулын шинэ талбайн ачаар үүсэх ажлын байрны хойноос улайрах болсон нь айдас төрүүллээ. Эдгээр шинэ талбайтай холбоотой ирээдүйн олборлолт нь Парисын хэлэлцээрийн зорилготой зөрчилдөж байгаа тул иргэд уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох тэмцлээ илүү шаргуу өрнүүлэх шаардлагатай боллоо” хэмээн Норвеги дахь Greenpeace-ийн тэргүүн Трүлс Гүловсен мэдэгдэв.
Шинээр олгох талбайн зарим нь мөсөн бүрхүүлээсээ салсны учир нь дэлхийн дулаарлаас шалтгаалж байгааг ноён Йенсен анхаарууллаа. Тэрбээр "Засгийн газар түгшүүрт өөрчлөлтийг газрын тос, шатдаг хий хайх боломж болгон харж байгаа нь ичгүүртэй хэрэг. Ирээдүй үеийнхэн хожим та нараас яасан тэнэг бодолтой улс вэ гэж асуух цаг ирнэ” хэмээн өгүүлэв.
Ричард Милне
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||