- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ононгийн эхийг тусгайлан хамгаалаач
Харгиа бүр нь олон зууны түүхийг хүүрнэж, хэдэн арван сая хүнийг ундаалсаар Амар мөрөнд цутгадаг Онон голын эхэнд алт олборлогчид дахин хууль зөрчиy үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тиймээс энэ бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад нэн даруй авахыг Хэнтий аймгийн Батширээт сумын нутгийн зөвлөлийн гишүүд хүсэж буйгаа манай сониноор дамжуулан илэрхийллээ.
70 сая хүний ундны ус бохирдох эрсдэл нүүрлээд байна
Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын зааг болох Гутайн даваанд алт олборлох тусгай зөвшөөрөлтэй "Ю энд Би” компани байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, бусад бичиг баримтгүйгээр олборлолт явуулж буй аж. Эл үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гэж байгаа талаар ч Хэнтий аймгийн прокурор Б.Одгэрэл хэлсэн юм.
"Ю энд Би” компани нь өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд Гутайн даваанд алт олборлохоор очсон байна. Тухайн үед тусгай зөвшөөрлөөс өөр бичиг баримтгүй байсан тул нутгийн иргэд аймгийн удирдлагатай хамтран үйл ажиллагааг нь зогсоож байжээ. Мөн холбогдох яамны хүмүүс газар дээр нь шалгалт хийж, MV-002810 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь цуцална гэж байсан ч яагаад ч юм өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй бөгөөд олборлолтоо үргэлжлүүлсээр байгаа аж. Харин "Ю энд Би” компанийн менежер Т.Баярхүүгийн хэлж буйгаар тухайн үед хяналт шалгалтынхан бичиг баримтынхаа зөрчлийг арилгах даалгавар өгсөн гэнэ. Тиймээс энэ жил ТЭЗҮ-ээ батлуулж, үйл ажиллагаа эхэлж байгаа нь энэ юм байна.
Гутайн давааны гол Онон голын эхийг бүрдүүлэгч юм. Тиймдээ ч 2012 онд баталсан урт нэртэй хуулийн дагуу уг бүс нутаг уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг бүрэн хориглосон газарт хамаарах болсон аж. Гэвч уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар олборлох боломж дахин нээгдсэн байна. Нутгийн иргэдийн ярьж буйгаар Гутайн гол замаг болон хувирч, ойр орчмын 30-аад айлын хүн, мал ундаалах аргагүй болжээ.
Гутайн даваанд олборлох зөвшөөрөлтэй гурван компани бий
Батширээт сумаас цааш Биндэр, Дадал, Баян-Адарга, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгаар урсаад ОХУ-ын газар нутгаар дамжиж Номхон далайд цутгадаг Онон мөрний сав дагуу 70 сая хүн аж төрдөг гэх судалгаа бий. Гэвч энэ олон сая хүний ундны ус бохирдох эрсдэлд орж болзошгүй болж, байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулан алт олборлож байгааг Хэнтий аймгийн ИТХ, аймгийн Засаг дарга эсэргүүцэж, шаардлагатай арга хэмжээ авахыг хүссэн албан бичгийг холбогдох яамдад илгээснийг "Онон, Улз голынхон”, "Онон голоо хамгаалъя” ТББ-ын төлөөлөл ярьсан юм.
Бид асуудлын мөрөөр УУХҮЯ- тай холбогдоход "Дорноговьд шалгалтаар явж байна. Буцах замдаа Гутайн давааг шалгана" гэсан тайлбар тус яамны Геологийн бодлогын газрын мэргэжилтэн Ц.Мөнхцэнгэл өгөв. Харин БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга орон нутагт томилолтоор ажиллаж байгаа гэх тайлбарыг хэвлэлийн алба өгсөн тул мэдээлэл авч чадаагүй юм.
Онон голын захиргааг сэргээмээр байна
"Онон голоо хамгаалъя” ТББ- ын тэргүүн Д.Дагвасүрэн, "Онон, Улз голынхон” ТББ-ын тэргүүн Л.Отгонцэцэг нараас нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Есдүгээр сарын дундуур аймгийн цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтынхан ажиллаж, үйл ажиллагааг нь зогсоож, лац тэмдэг тавьсан боловч эргээд олборлож эхэлсэн. Мөн Б.Бат-Эрдэнэ гишүүнд хандсанаар БОАЖЯ-ны Ажлын хэсэг газар дээр нь ажилласан. Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тухайн компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн албан бичиг БОАЖЯ-нд хүргүүлсэн. Удахгүй дүгнэлт гарах байх.
Мэргэжлийн байгууллага 45 сая төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон
Уг нь Засгийн газар Онон голын сав газрыг аялал жуулчлалын бүс болгож байгаа талаар өнгөрсөн гуравдугаар сард салбарын сайд мэдэгдсэн. "Санаа зоволтгүй бүх тусгай зөвшөөрлийг цуцална” гэж нутгийн иргэдтэй уулзах үеэрээ хэлсэн. Гэвч доод шатны албан хаагчид нь мэдэхгүй байгаа юм уу гэмээр үйлдэл болоод байна. Онон голын сав дагуух уул уурхайн үйл ажиллагааг зогсоох юм бол тусгай зөвшөөрөлтэй компаниудад нөхөн олговрыг нь өгч, энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол цаад талд нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хохирч, амьдралын төлөө зүтгэж буй олон хүний эрх ашиг зөрчигдөж байгаа. Мөн хамгаалалтын асуудлыг ч нэг мөр шийдвэрлэх хэрэгтэй. Мэдээлэх үүргээ бид сайн биелүүлж байгаа ч төрийн байгууллагууд чиг үүргээ хангалтгүй биелүүлж байна гэж бид үзэж байгаа.
Нөхөн төлбөрт 10 тэрбум төгрөг авна
Бид уншигчиддаа мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс "Ю энд Би” компанийн менежер Т.Баярхүүтэй утсаар холбогдон тайлбар авлаа. Тэрбээр Засгийн газар "Алт-2” хөтөлбөрийг дэмжиж байгаа бөгөөд холбогдох зөрчлөө арилгана гэдгээ хэлсэн юм.
Мөн бид хууль журмын дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхээр 2017 оны дөрөвдүгээр сарын 24-нд БОАЖЯ-нд албан бичиг өгсөн. Хуулийн дагуу яам ажлын 14 хоногийн дотор хариу өгөх ёстой. Гэтэл ажлын бараг 40 гаруй өдөр болоход албан ёсны хариу өгөөгүй байна. 14 хоногийг нэг удаа сунгасан.
З.Цэлмэг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||