Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Улстөрчид нь гуйлга гуйж, ард түмэн нь “том жерридсээр”...

 

Улстөрчид нь гуйлга гуйж, ард түмэн нь “том жерридсээр”...Монголчууд нэг л их дүнсгэр, хачин гунигтай хаврыг үдэж хөхөөн дуутай золгосон ч магнай нь тэнийх шинжгүй. Цаг агаар ч эгээ л хаврыг санагдуулам таагүй хуйсгануур хэвээр. Хаашаа л харна уур уцаартай, мөнгөний эрэлд гарч, санаагаар унасан хүмүүс. Цалингийн болоод орон сууцны зээл, ломбардын хүүндээ барьцаалагдаж, өглөг авлагатай хүмүүс өөр хоорондоо "Том Жерридэж” байгаа нь өнөөгийн нийгмийн үнэн дүр төрх.

Бараа үйлчилгээгээ борлуулж чадахгүй, гуйлга зээлээр өгсөн нэг нь мөнгөө олж авч чадахгүй, банкуудаас авсан зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа хойшлуулж, чанаргүй зээл өсөх хандлагатай байгаа нь Үндэсний статистикийн тоон баримтаас илхэн байх юм. Иргэдийнх нь дундаж цалингийн хэмжээг сар тутам өсгөх атлаа чанаргүй зээл нэмэгдлээ, худалдан авах чадвар муудлаа гэсэн хоорондоо авцалдаагүй тоон мэдээг Статистикийн байгууллага өчигдөрхөн өглөө.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид ч ломбардад юмаа тавих гэж ирсэн хүнээс айдаг болсон гэнэ. Учир нь тавьсан юмаа эргүүлж авахгүй, бүр 2-3 жилийн турш хугацааг нь сунгуулж байгаа иргэд ч бий гэх. Арга ядаад "Юмаа хурдан хугацаанд авахааргүй шинжтэй байвал "Өнөөдөр мөнгө алга” гээд буцаадаг болжээ. Ингэхгүй бол эргэлтийн хэдэн төгрөг нь түгжигддэг гэнэ лээ.  Харин албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг хэвээрээ. Сонгууль болгоны өмнө бүүр ч гэгээтэй болчихно. Дээр хэлсэнчлэн, ҮСХ-ноос гаргадаг мэдээллээр бол өрхийн орлого өсчээ.

Тэр ч байтугай манай улсын иргэдийн дундаж цалин 959.1 мянган төгрөг гэж байна, өчигдрийн байдлаар. Гэтэл иргэн нь ийм өндөр орлоготой, өрхийн төсвийн орлого нь өөдөө цойлж буй хэр нь улсын төсөв нь байнга алдагдалтай гардаг гажигтай. Уг нь иргэн баян бол улс ч баян баймаарсан.

Улсын төсвийг тэр "өндөр” орлоготой хүмүүсийн татварын мөнгөөр бүрдүүлдэг биз дээ. Харин зарцуулалт, зориулалт энэ тэрийг нь сайн хянаж байхгүй бол манай эрх мэдэлтэй нөхөд яаж л бол яаж бужигнуулах нь тодорхой болчихоод байгаа юм. Тэгээд бас болоогүй ээ, "Чиний тавьсан өрийг дарах гэж би их зовж байна” гэсэн утгатай мэдээлэл хийж байгаад л өмнөхөөсөө давуулаад зээл авна. Авсан зээлээ юунд яаж зарцуулсан бэ гэхээр "Өрөө төлсөн” гэдэг ганцхан хариулттай.

Дарсан гээд байгаа өрийн дүн нь дээшээ өссөн үү гэхээс буурна гэж огт байхгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд бүгдээрээ гадаад айлчлалаар явахдаа энд тэндээс дандаа мөнгө гуйгаастай. Гадны сайтуудаар биднийг "Гуйлгачин Монгол Улс” гэж нэрлэчихээд, өрөвдсөн өнгө аястай нийтлэлийг өглөө, оройгүй л бичиж байх юм, хөөрхий. Хатуухан хэлэхэд, улстөрчид гадагшаа очихдоо "Манай улс хөрөнгө оруулалтыг дэмжих таатай бодлого барина” хэмээн хуурай амлачихаад араас нь "Монголд эдийн засаг хүнд байна. Тийм учраас мөнгө зээлээч.

Тэгвэл босоод ирэх гээд байна” эсвэл ил цагаандаа гарч "Буцалтгүй тусламж үзүүлээч” хэмээн шуудхан тулгах муухай монгол араншинг үзүүлдэг болжээ. Энэ нь тив дэлхийн гутамшиг болж байгааг бодохоор эгэл иргэний хувьд эмзэглэж, бичихээс өөр шид алга. Эрх мэдэл байдагсан бол ингээд шийдээч, хөрөнгө оруулагчдад хоосон найдвар биш нүдэнд харагдаж, гарт баригдахуйц боломж санал болгооч, улстөржилтөөс үүдэж гацсан төслөө урагшаа хөдөлгөөч хэмээн ганц сайн ташуурдахсан.

Даанч тийм боломж нь эгэл иргэн бидэнд хаалттай. Харин эрх мэдэлтнүүдэд хөзөр нь байсан ч нүүдэл хийхээс хойшоо сууж, хөзрөө дэлгэсэн нэгнийгээ улс төрийн зорилгоор барьж хорьдог, буруутган шүүдэг болов. Тэр ч байтугай улсын эдийн засгийн гол багана болсон Төвбанктайгаа тэрсэлдэж, ялын тогтоол үйлдчихээд дөвчигнөж явна, улстөрчид.

Ийм байхад энэ улсад хэн итгэх билээ. Ажил хийсэн нэгнээ адалдаг, хийсэн бүтээснийг нь баллуурддаг, нэгхэн сонгуулийн "жижигхэн” пиарын төлөө Төвбанкаараа туг тахиж орхидог хүмүүст итгэх тэнэг хүн энэ дэлхийд лавтай байхгүй биз ээ. Тиймдээ ч төрийн томчууд нь гуйлгаа гуйдгаараа гуйж, улстөрчдийн сайхан амлалтын эхэнд "хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, улсынхаа эдийн засгийг аварна гэсэн” амлалт мөнхөд хадаастай байх бололтой.

Бүр дампуу гэхэд даанч дэндүү нь "Манай улсын нас залуу, бүл чадалтай, эрүүл саруул, эрхтэн бүтэн иргэдээ танайд "боолын хөдөлмөр” хийлгэмээр байна. Визгүй болгоод өгөөч” хэмээн хэдэн үе дамжуулан гуйж суух юм. Нөгөө улс нь зөвшөөрөхгүй байхад ч гуйгаад л байдаг арчаагүй байдлаасаа төрийн томчууд маань огтхон ч ичихгүй нь гайхалтай шүү. Өр зээл тавих аргаар орж ирж буй мөнгө ч багагүй бартаа саадыг давдаг болсон нь Монгол Улсын нэр хүнд ямархуу хэмжээнд хүрснийг харуулах болов уу. Хамгийн сүүлийн жишээг дурдахад ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэж суудал дээрээ хэд ч эргэв.

Гэтэл эдийн засгийн өсөлт нь 17.6 хувьд хүрч, алтан жорлонд юу яахаас буцахгүй л аашилж аяглаж байсан тэр цагт санал тавьсан болгон нь сая сая ам.долларыг зүгээр шахуу л өгчихдөг байсныг худлаа гэж хэлэхгүй байлгүй. Харамсалтай нь энэ сайхан цаг ард үлджээ. Гадаадын хөрөнгө оруулагчдын зарим нь хэдийнэ манай дээдсүүдийн муухай монгол араншинг гадарладаг болж, эргэж харахгүйгээр одсон нь тодорхой болов, энэ хугацаанд. Бүр "Монголчууд зээл авахдаа л хөрөнгө оруулагчаа сонссон дүр үзүүлдэг.

Эргэж хараад мартдаг” гэдгийг ч сануулдаг болсон гэнэ лээ, бусаддаа. Харин монголчуудад тоож байгаа ч юм алга. Популистууд нь гудамжиндаа гараад л орилж чарладаг, улс төрийн намууд түүгээр нь тоглолт хийж, ашиг сонирхлын зөрчлөө хамгаалж, хийрхсэн хэвээр. Энэ бүхний эцэст энгийн номхон иргэд хохирч, ард түмэн туйлын ядуу амьдарч байна.

"Хүчит шонхор” захаас жижиглэн нэрээр нохойн хоол худалдан авч хоногийн хоолоо залгуулдаг иргэд ч бий болжээ. Бүр 60 гаруй сая толгой малтай Монголын их буян хаачив гэж дуу алдмаар, булууны ясыг мөнгөө төлөөд авах эрх үгүй. Гэтэл иргэдийн амьдрал ийнхүү туйлдаж, ажилгүй, орлогогүй байгаа нь эрх баригчдад огт хамаагүй бололтой. Уг нь тэднийг  Монголын эдийн засгийг өөд нь татаж, улсаа улс шиг улс болгоно гэж итгэсэндээ ард түмэн сонгосон юм. Харин одоо эдийн засаг хаачив.

Дээрээс нь хүн хүндээ итгэх, хүн ёсны амьд харилцаа хаачив. Бүгд царцаж, зарим нь бүр мөстөж, зогсонги байдалд орсон. Улс төр гэдэг бирд энэ улсыг хүн ардтай нь, хөрөнгө баялагтай нь, газар шороотой нь юутай хээтэй нь залгиж байна. Дэлхийн баячууд, долларын тэрбумтнууд үгээгүй ядуу хоосон амьдрал дундаас босч ирдэг намтар түүх зөндөө бий.

Харин Монголд ийм боломж үгүй. Одоо улс төрийг ч улстөржүүлэх, дотроос нь цэвэрлэх цаг иржээ. Ингэж байж л энэ улсын эдийн засгийг улстөрчид нэртэй бирдийн савраас салгаж, аврах гарц байна. Талхаа таллаж идэж, тарчигхан амьдралтайгаа зуурал­даж байгаа нь зөвхөн бид­ний л буруу. Талхны мөнгөний төлөө төрийн эрх барих нэг удаагийн эрхээ худалдаж, эх оронч гэсэн хийрхлээс үүдэн хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа нь бидний л буруу. Бурууг бусдаас хайж одоо болсон байлтай. Дотоодын хэрүүлээ гадагш дэлгэж суухын оронд эдийн засгаа эмнэлгээс гаргах цаг болсон юм биш үү, улстөрчид өө. Гуйлга гуйж ханасан баймаар. Алийн болгон эдийн засаг сэхээний тасгаас гарч энгийн тасагт шилжлээ гэсэн хоосон чамирхлаар улстөржиж суух билээ.        

mminfo.mn

 

Улстөрчид нь гуйлга гуйж, ард түмэн нь “том жерридсээр”...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани