Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хатан туулын ирээдүй бүрхэг байх учиргүй

 
Хатан туулын ирээдүй бүрхэг байх учиргүйЭнэ голын бохирдлын асуудал нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахгүй болох аюул нүүрлээд байгааг бид бүх шат шатандаа олон жил ярьж асуудал дэвшүүлж, арга хэмжээ авч ирсэн гэдэг ч бодит байдал дээр дорвитой өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж амжаагүй л байна.
 
Их хотын иргэдийг ундны усаар хангаж байгаа Туул голын ирээдүй бүрхэг байх аваас нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ч хөндөгдөх нь лавтай. Нийслэлчүүдийн эн тэргүүнд шийдвэрлэх асуудал бол хотын усан хангамжийн ойрын ирээдүйн төлөв байдлыг тодорхойлж, урьдчилан сэргийлэх бүтээн байгуулалтын болон байгаль орчныг хамгаалах ажил гэж болно.
 
Өнөөдөр 1 сая 200 мянга давсан хүн амтай Улаанбаатар хотыг усаар хангадаг Туул гол хавар болохоор тасрах болсон бидэнд нэгийг сануулаад байгаа юм. Туулын бохирдлын асуудал өнөөдөр ямар хэмжээнд хүрээд байгааг олон жил шүүмжилж ирсэн. Өнөөдөр тодорхой шат дараатай шийдэж, нааштай хандлага гарч байгаа ч асуудлыг бүрэн  төгс шийдвэрлэж чадаагүй л байна.
 
Нийслэлчүүд, хотын үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дутуу цэвэрлэсэн бохир усаа Туул голд нийлүүлдэг зохисгүй үйлдэл гарсаар байгаа. Нийслэлийн хөрсийг гэр хорооллын нүхэн жорлон бохирдуулж улмаар гүний усанд сөргөөр нөлөөлж хор уршиг нь ямар түвшинд хүрсэнийг мэдэх аргагүй. Энэ мэтээр Туул голын бохирдол, нөөц, урсац хүртээмж нь өнөөдөр  нийслэлчүүдийн санааг зовоосон хурц асуудал хэвээр байгаа бөгөөд эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүний эрх зөрчигдсөөр байгаа нь нууц биш юм.
 
 
Энэ удаа Туул голын бохирдож байгаа асуудлыг хөндөхийг зорьсонгүй. Харин Туул гол орчмын хөрсөнд маш их эвдрэл үзүүлсээр байгаа элс, хайрга, дайрганы олборлолтын асуудлыг хөндөж байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу Шувуун фабрик орчмын элс, хайрга, дайрганы карьерын үйл ажиллагааг хууль бусаар явуулж байгаа нь энд оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг илэрхий зөрчсөөр олон жилийг үдлээ. Тус хороо нь 5672 га нутаг дэвсгэртэй, зүүн талаараа 12 дугаар хороо, хойд талаараа СХД, баруун болон урд талаараа Төв аймгийн Алтанбулаг сумтай хиллэдэг.
 
 
 
 
Туул голын дагууд түүний голдиролд өөрчлөлт үзүүлэхүйц цөм нутгийн нэг нь хайрга, дайрганы олборлолт явуулж буй тус хорооны нутаг дэвсгэр юм. Элс хайрганы карьерын асуудал нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулиар зохицуулагддаг. Уг хуулинл голын эргээс 200 метрээс дотогшоо олборлолт явуулахгүй гэж хуульд заасан байдаг ч энэ хууль хэрэгжихгүй байна.
 
Өнөөдөр Туул голын газар ашиглалт элс, хайрга олборлолтын асуудал яг хууль журмын дагуу явагдвал асуудал үүсэхээргүй байгаа ч  хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Үүнийг байгаль орчны системийг задалсантай холбоотой гэдгийг зарим мэргэжилтнүүд ч хэлж байна.
 
                          Хүний эрх зөрчигчдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсооё   
 
Өнгөрсөн тавдугаар сарын 22-нд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ХУД-ийн ажил байдалтай танилцах үеэр 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр очиж бодит байдалтай танилцаж, оршин суугчидтай уулзсан юм.  
 
Одоогоос 10 гаруй жилийн өмнө хурдан морьд уралдаж, зүлэг ногоо ургасан сайхан хөндий байсан уг газар өнөөдөр ухаж сэндийлсэн, нүд хальтрам болсныг оршин суугчид нь хотын даргад учирласан юм.
 
Нийслэлийн Байгаль орчны газрын мэдээлснээр ХУД-т хайгуул, ашиглалтын лицензтэй 87 аж ахуйн нэгж бий. Үүний дийлэнх нь хайрганы лиценз эзэмшдэг. Эдгээрээс 43 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулдаг байна.
 
Энэ уулзалтын үеэр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Энэ онд бид 43 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, 13 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон. Дахин 17 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр холбогдох газарт хүргүүлсэн. Мөн 35 тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар холбогдох газарт мэдэгдээд байна.  Эдгээрээс 6 компани нөхөн сэргээлт хийсэн хэмээн албаны хүмүүс танилцуулав. Харин нутгийн оршин суугчдаас яг ямар компани нөхөн сэргээлт хийсэн, нэрийг нь хэлэхийг шаардсан. Тэрбээр, Их дэлгэрмөрөн, Элит 3 багана, Минжийн хангайн төгөл, Очир ням, Боржгоны тал гэсэн нэрсийг хэлэхэд, иргэд Боржгоны тал ямар ч нөхөн сэргээлт хийгээгүй, ганцхан "Очир ням” компани л нөхөн сэргээлт хийсэн гэв. Мөн иргэдийн зүгээс Боржгоны тал компани 5 гүний худаг гаргаж цэвэр усаар хайргаа угаадаг. Гаргасан худаг нь лаг шавар болоход дахиад л шинэ худаг гаргадаг. Тэд одоо бүр айлын хашаанд тулчихаад байна. Тус компанийн үйл ажиллагааг  2015 онд хориглосон ч одоог хүртэл ажиллаж байна хэмээн  нэгэн иргэн хэлсэн юм.
 
 
"Ил тод байдал" ТББ-ын гишүүн Г.Отгонбаатар, Бөхөнгийн гол татарч тасарсан. Шөнө дөлөөр олон компани ажилладаг. Би 9 настай хүүхдээ карьерын усан цүнхээлд алдсан хүн. Өнөөдөр бидний амьдрах орчин үнэхээр хүнд байна гэсэн бол гишүүн Б.Болд манайх замын хажууд байдаг. Энд шөнийн цагаар 100 гаруй автомашин холхиж явж байна. Үнэхээр хүнд нөхцөлд бид амьдарч байгаа гэв.
 
 
Хотын Захирагч С.Батболд, Захирамжийн биелэлт хангалттай хэрэгжихгүй байгааг харлаа. Энэ нутаг бол миний төрсөн нутаг. Энд наадмын хурдан морь эргэдэг байсан. Би долоон настайгаас л энэ газрыг мэднэ. Үнэхээр байгаль дэлхий гундсан, эмгэнэлтэй байна. Энэ нутагт дахиж сөөм газар ч ашиглуулахгүй, бүгдийг зогсооно. Нутгийн иргэд, ТББ-ууд сайн ажиллаж байна. Тэд энэ нутгийн хаана ямар үйл ажиллагаа явуулж байгааг тодорхой үзүүлсэн зургийг гаргажээ. Бид ЗЦГ, Нийслэлийн Байгаль орчны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам гээд холбогдох мэргэжлийн байгуулагуудтай хамтарч үе шаттай ажиллана. Нийслэлийн Засаг даргын хувьд иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй. Туул голын хойд талд үйл ажиллагаа зогссон байна. Одоо голын урд талыг зогсооно. Мөн Төв аймагтай хил залгаа учраас  бас хамтарч шийдвэрлэнэ. Замын асуудлыг ч цэгцэлнэ. Бүгдээрээ хамтраад шат дараалсан арга хэмжээ авч шийдвэрлэх боломжтой гэж хэлсэн нь иргэдийн талархалыг хүлээсэн юм. 
 
Эндээс хувийн дүгнэлтийг онцлон хэлэхэд, карьеруудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан ч доод, дунд шатны эрх мэдэл бүхий шийдвэр гаргагчид үүнийг ажил хэрэг болгодоггүй байдал нь ужиг өвчин мэт болсныг харуулж байна. Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль бодит амьдрал дээр ийнхүү өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй иргэдийн амьдардаг газрыг нь ухсаар байгаа нь хачирхалтай. Иймд энэ нутагт нэг ч аж ахуйн нэгжид үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохгүй байх нь хамгийн зөв шийдвэр юм. 
 
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон жил Шувуун фабрик орчмын элс, хайрга, дайрганы карьерын үйл ажиллагааг хууль бусаар явуулж байгаа асуудлыг хөнддөг ч энд оршин суугчдын төдийгүй нийслэлчүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөөр л байна.
 
Энэ дашрамд, нэг асуудлыг хөндөж санал болгоход, Туул гол хавар болохоор тасарч байгаагийн гол шалтгаан нь нийслэлийн газрын доорх усны хэрэглээтэй холбоотой. Туул гол өвлийн ид хүйтэнд урсацгүй болох тохиолдол цөөнгүй гардаг. Өнөөдөр нийслэлчүүд өвлийн турш гүний усаа хэрэглэдэг. Харин хавар мөс, цас хайлан Туул гол урсахдаа газрынхаа гүн рүү  шургаж ордог. Үүнээс болж Хатан Туул тасрах шалтгаан болж байна. Иймд голын эх хэсэгт урсацыг нь тохируулах боомт барих шаардлага байгааг шийдвэр гаргах түвшинд танилцуулдаг ч өнөөг хүртэл хөрөнгө мөнгөн дээр очоод гацдаг. Хэрэв энэ асуудлыг шийдвэл Туул гол үерлэсэн үед нь ус хуримтлуулж аваад хэрэгтэй үед нь урсгадаг нөхцөл бүрдэх юм.  
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хатан туулын ирээдүй бүрхэг байх учиргүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани