- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Танхим, С.Дэмбэрэл хоёр яагаад таг дуугүй сууна вэ
Д.ТЭМҮҮЛЭН
Ангайж суугаад идэгчдийг биш, тархиа ажиллуулж,
гараа хөдөлгөн баялаг бүтээгчдийг дэмжинэ гэдгээ энэ Засгийн газар
илэрхийлсэн. Гэтэл үүнийг нь сөрж буй аятай сүүлийн жил гаруйн
хугацаанд хэчнээн ч олон бизнесмэнийг барьж хорив. Үнэхээр гэм
буруутай, хуулийн дээгүүр давж алхсан нь ном журмаараа тогтоогдсон бол
хэлэх үг алга. Гэтэл шалгах нэрээр олон сараар хорьж цагдан бие
сэтгэлээр нь дарамталж бизнесийг нь унагах бодлого барьж байна уу
гэмээр үйл явдлуудын тухай амтай болгон ярьж байна.
"Жаст”-ын Ш.Батхүү, "Нийслэл өргөө”-гийн Б.Ганзориг, "Ноёд”-ын
Г.Буяндорж, "Тэнгри групп”-ийн Х.Анхбаяр хамгийн сүүлд "Алтан дорнод
Монгол”-ын Т.Ганболд гээд мөн ч олон бизнесмэнийг авлига, цагдаа,
прокурорынхон хүч хавсран барьж хорьсон. Хамаатуулсан хэргүүд нь
баримтаар нотлогдохгүй байхад ч олон сараар бас олон хорих анги
дамжуулан хорьж, нэг үгээр олон улсад хориглосон арга хэрэглэн дарамталж
байгаа тухай мэдээлэл чамгүй их дуулдах боллоо.
Олон сар
шорон дамжин хоригдож буй бизнесмэнүүд эрүүл мэндээрээ хохирч, тэдний
ард компанийнх нь үйл ажиллагаа доголдож, ажилчдынх нь амьдрал уруудан
байхад Монголын бизнесийнхний дээвэр байгууллага хэмээн өөрсдийгөө
дөвийлгөдөг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим ган хийж
дуугарахгүй суугааг гайхах хүн олон. Уг нь энэ байгууллагын тамга
атгасан том дарга нь хууль тогтоох байгууллагад сонгогдсон төрийн түшээ
хүн. С.Дэмбэрэл гэж эрхэм гишүүний удирддаг МҮХАҮТ том жижиг 1000
гаруй гишүүн компанитай гэдэг. Тэднээсээ татаас авч амьдраад, эрх
ашгийнх нь төлөө ажиллах үүрэг хүлээсэн байгууллага. Хэдийгээр төрийн
бус байгууллага гэх боловч МҮХАҮТ Монголд байгаа өөрийн гэсэн хуультай
цорын ганц олон нийтийн байгууллага байх. Анх 1960-аад онд байгуулахдаа
олон улсад худалдаа хийхэд хэрэгтэй гэдэг үүднээс хандсан гэдэг. Гэвч
чөлөөт зах зээлтэй, ардчилсан нийгэмд шилжсэнээр бизнесийн цоо шинэ
харилцаа бий болж улмаар иргэний аж ахуй эрхлэх эрхийг хамгаалах,
хөдөлмөрийн зах зээл чөлөөтэй байх, олсон эд баялгаа хамгаалах зэрэг
эрхийг нь хамгаалж зогсох үүрэг танхимд ирсэн. Харамсалтай нь манай
танхим үүргээ төдийл сайн ухамсарлаагүй бололтой. Шинэ зах зээл, шинэ
бизнес, эдийн засгийн эрх чөлөөгөө хамгаалахын тулд танхимаа дагах
шаардлага Европ, Америкт бий болсон бөгөөд үүнээс хойш танхим нь төр
хэмээх том эрх мэдэлтэй байгууллагатай зэрэгцэн өрсөлдөж, шүүмжлэн,
баялагч бүтээгчдийнхээ эрхийг хамгаалдаг эрхтэй ч , үүрэгтэй ч болсноор
200 гаруй жилийг үдсэн тухай эдийн засагчид ярьдаг.
Тухайлбал, эдийн засагч Б.Лхагважав "Төр чөлөөт зах зээлийн өрсөлдөөнийг зогсоож, мөнгөөр асуудлыг шийдэж, өмчөөрөө далимдуулж макрү төвшний эдийн засаг руу орж байна. Энэ бүхний эсрэг зогсох учиртай танхимд өнөөдөр хүч, бяр дутаж байгаа. Танхимд харьяалагддаг бизнес эрхлэгчид нэлээд бие даасан хүмүүсийн нэгдэл байдаг. Тэд танхимыг намын харьяаллын бус, төрөөс бол бүр хол, хэн нэгэн даргын удирдлагаар явдаг байгууллага биш байгаасай гэж хүсдэг. Гэтэл танхим бизнес эрхэлж байгаа хүмүүсийг том, жижиг гэхгүйгээр нэгтгэж төртэй зэрэгцэн өрсөлдөж хөгжиж чадахгүй байгаа. Энэ нь танхимын хуулийг 1996 онд батлахдаа засаглалыг нь буруу хийчихсэнтэй холбоотой. Өнөөдөр манай танхимыг даргалдаг хүн 16, 17 жил тасралтгүй энэ албан тушаал дээр суусаар байна. Яагаад 10 гаруй жилийн хугацаанд өөр хүн гарч ирээгүй нь зарим хүнд сонин санагддаг байх. Тэр хүнийг 75 хувь нь сонгож, өөр нэр дэвшигчид 25 хувийн санал ирдэг нь тэр хүн өөрийн гэсэн 65 хүнийг оруулж ирдэгт байгаа юм. Өөрөөр хэлбэл, танхимд элссэн компаниудын төлөөлөл их хуралд суудаг.
Гэтэл танхимын дүрэмд нэг хүнийг насаар нь сонгох хандлагыг оруулсан байдаг. Үүнээс гадна компанийн засаглалыг бий болгоё, төрийн засаглалыг сайжруулъя гэж ярих ёстой танхим өөрөө засаглалын хямралд орчихсон байгаа юм. Учир нь танхимын даргыг их хурлаас сонгож, дараа нь тэргүүлэгч нарыг, Удирдах зөвлөлийг сонгож байна. Энэ нь засаглалын хуваарилалт. Танхимын дарга тэргүүлэгчид, Удирдах зөвлөлийн гаргасан санал, асуудлыг биелүүлж, буцаагаад хийсэн ажлаа, хийх гэж байгаа төлөвлөгөөгөө танилцуулдаг гүйцэтгэх захирал байдаг. Гэтэл манай танхимын дарга 17 жил тэргүүлэгчийн хурлаа даргалж, Удирдах зөвлөлөө удирдаж, дээр нь Арбитрын шүүхээ даргалж ирлээ. Тэгэхээр гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглалыг нэг хүн 17 жил удирдчихаж байгаа юм. Энэ нь нэг хүнд бүх эрх мэдлийг өгсөн гэсэн үг. Ийм тохиолдолд танхимын нөгөө яриад байдаг сайн засаглал яаж хөгжих вэ дээ” хэмээсэн.
МҮХАҮТ гэдэг
байгууллага зөвхөн ганц хүний, ганц даргын дохио зангаагаар ажилладаг,
засаглалын хямралд гүнзгий автсан гэдгийг тэрбээр ил тод хэлсэн байна
билээ. Нэгэнт ганцхан толгойгоор ажилладаг бол тэр ганц толгойд
таалагдах зүйлийг л хийж таарна. Хэрэв таалагдахгүй бол юу ч хийхгүй юм
байна. Тэгэхээр богинохон хугацаанд баахан бизнемэнийг барьж хориод,
бүтээсэн баялгийг нь булаахаар зүтгэж буй төрийн машины өмнөөс дуугарах
хэрэггүй хэмээн МҮХАҮТ-ын ганц толгой үзжээ хэмээн ойлгогдож байна. Уг
нь танхим өмчийн эрх, түүнийг хамгаалах зэрэгт оролцож байх ёстой.
Түүнээс биш хэрэгждэг үгүй нь мэдэгдэхгүй хэдэн мэдэгдэл гаргачихаад
сууж байдаг газар биш. Чухамдаа яг одоо л баялаг бүтээгч бизнесмэнүүд,
төсөвт олон зуун саяар нь татвар төлдөг топ компаниудынх нь захирлуудыг
барьж хориод, өмчинд нь халдаж, хөрөнгийг нь шамшигдуулж байхад эрх
ашгийнх нь төлөө дуугарч, өмчийн эрхийг нь хамгаалахад оролцох үүргээ
МҮХАҮТ биелүүлэх учиртай баймаар. Чухам яагаад таг дуугүй суугааг нь
асуувал нэг хариулт хэлэх л байх. Гэхдээ гол шалтгаан нь төрийн түшээ
болж УИХ-д очоод суучихсан С.Дэмбэрэл дарга нь төрийг хамгаалах уу,
гишүүн компаниудаа өмөөрөх үү гэдгээ мэдэхээ больчихоод буйтай л
холбоотой.
С.Дэмбэрэл даргын хувьд энэ байгууллагын том
нэрээр хувьдаа тун ч ихийг "унагасан” гэдэг. Газар нааш цааш болгосон
асуудал нь дуулиан болж хууль хяналтын байгууллагад очдог ч хэрэг болж
шүүхэд хүрдэггүй. Прокурорын хамгаалалтад ороод хаагдаж орхидог нь олон
хүнийг гайхуулдаг. Компаниудын төлөө, баялаг бүтээгчдийн төлөө
гэхээсээ хувийнхаа төлөө хуруу хумсаа хуйхлан зүтгэсэн С.Дэмбэрэл
даргад бизнесийнхэн таагүй ханддаг ч хадагдсан сандлаас нь ховхолж
дийлэхгүй л байгаа. Уг нь энэ сарын сүүлээр МҮХАҮТ-ын Их хурлыг
хуралдуулна, үүгээр бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй танхимын даргын
асуудлыг ярьж сонгууль явуулна хэмээж байсан. Харамсалтай нь өнөөг
хүртэл хурлын тов гараагүйг бодохоор болно гэдэг нь худлаа байж таарна.
Боллоо гэхэд С.Дэмбэрэл дарга буцаад л сонгогдох биз ээ хэмээн итгэл
алдарсан хүн л олон таарах болжээ.
Тиймээс суудалдаа хэвээр үлдэнэ
хэмээн бодож буй бол эрхэм дарга С.Дэмбэрэл хүн ёсны эрх нь зөрчигдөж
буй бизнесийнхнийхээ төлөө ганц үг амнаасаа унагаасай билээ.
dailypost
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||