- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ЗҮҮН АЗИИН ОРНУУД ДАХЬ 1997-2000 ОНЫ ХЯМРАЛ
Улс орноо зөв бодлогоор удирдан залж хөгжилд хүргэсэн Сингапурын Ерөнхий сайд асан Ли Гуан Яаогийн "Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал" нэртэй нотын тухай хутуус олонтаа сонссон байдаг. Гэвч ялангуяа улстөрчид, төрийн түшмэдүүд "Аан, нөгөө хар ном уу" хэмээн танимхайрдаг ч нэг бүрчлэн уншиж, нэжгээдийг ойлгосон нь хэд бол гэж эргэлзмээр санагдах үе зөндөө таардаг юм.
Ли Гуан Яаогийн өөрийнх нъ тодорхойлсноор ердөө 640 ам кт газар нутагтай, байгалийн ямар нэг баялаггүй, тусгаар тогтнолоо дөнгөж зарлаад, үндэсний бие даасан бодлого явуулж эхэлж байсан их гүрнүүдтэй хиллэсэн бяцхан орон хөлөө олж, Азийн бар улс, дэлхийн санхүүгийн том төв болж хөгжсөн түүхийн тайлан болсон эл номын хэсгээс уншигч олондоо хүргэж байна.
Эл номоос хэсэгчлэн нийтлэх зөвшөөрлийг бид Ли Гуан Яаогийн "Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал"-ыг монгол хэлнээ хөрвүүлэн монголчуудад танил болгосон орчуулагч Норовын Пүрэвдагеа эрхмээс авсан болно. Энэ удаа уг номын 21 дүгээр бүлгийг цувралаар нийтэлж байна.
Гэнэт 1997 онд дэгдсэн эдийн засгийн сүйтгэгч хямрал манай орнуудын хүч чадлыг сулруулж, олон улсын тавцанд гүйцэтгэж байсан үүргийг нь сулруулсан. Улс орноо сүйрлээс гаргаж, хайр хүндэтгэл хүлээж байсан Индонезийн ерөнхийлөгч Сухарто ажлаасаа зайлуулагдсан. Малайзийн ерөнхий сайд Махатхир Мохамад валютын арилжаа хийгч луйварчид, еврейчүүд түүний дотор Жорж Сорос нарын бусармагявдлаас боллоо хэмээснийхээ төлөө барууны сонин хэапэлийн ширүүн дайралтад өртсөэ. Тайландын ерөнхий сайд Чуан Ликпай-д олон улсын хэмжээнд алдсан нэр хүндээ сэргээхэд нэлээн цаг хугацаа хэрэгтэй болсон. Ингэхэд чүхам юу болсон юм бэ?
Сингапурын сангийн сайд Ричард Ху 1997 оны
гуравдугаар сард Тайланд өөрийн мөнгөн тэмдэгт болох батын шахалтанд
ороод байна, ханш тогтворжуулахад туслаач хэмээн манайхаас хүссэн тухай
бидэнд мэдээлсэн. Бид тэр ажилд оролцож болохгүй хэмээн цөм санал нэгтэй
байсан. Гэсэн хэдий ч Тайландын төлөөлөгчид салахгүй, өөрсдийн валютын
нөөцийг хүртэл ашиглаж туслахыг хүсэж байв. Тэд бат-ыг ганц Тайландын
Төв банк худалдаж авч байна гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг хүсээгүй юм билээ.
Сингапурын мөнгөний бодлогын удирдах газар хүсэлтийг ёсоор болгохын
хамт амжилтад хүрэхгүй гэдгийг хэлсэн.
Мөнгөний ханшин дээр ашиг олдог
луйварчдын дайралтыг няцаасны дараа ханш тогтворжиход биднийг буруу
тооцлоо хэмээн бодоцгоосон. Тэгэхэд нь бид батын ханшийг унагаж тоглож
байгаа улс буцаж ирнэ гэж хэлсэн. Тэр ёсоор тавдугаар сард эргэж ирсэн.
Тайландын Төв банк долдугаар сарын 2-нд мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг барих гэж 23 миллиард доллар зарцуулж, валютынхаа нөөцийг
бараад, бат-ын хөвөгч ханш баримтлахаар зарласан. Тэгтэл ханш шууд 15
хувиар унасан тул хүмүүс доллар худалдаж авахаар шуурсан. Тэр үед бид
энэ явдал Зүүн Азийн орнуудыг бүхэлд нь хамарсан эдийн засгийн сүйрэлд
хүрэх юм гэж ойлгоогүй байсан.
Тайланд, Индонези, Малайзи,
Филиппиний мөнгө америк доллартай амин холбоотой. Америк долларын
зээлийн хүү үндэсний мөнгөн тэмдэгтээр авах зээлийн хүүгээс хамаагүй
бага байсан. Долларын ханш унаж байхад эдгээр орноос гадагш гаргаж
байсан бараа бүтээгдэхүуний үнэ багасаж, харин хэмжээ нь ихэсч бүх юм
таатай байлаа. Харин 1995 оны дундаас долларын ханш өсөж, тайландын
экспортолж байгаа бүтээгдэхүүний үнэ өсөж, хэмжээ нь багассан. Тайландын компаниуд байдал сайжрахаар эргээд төлчихнө, мөнгөний ханш ч нэг их өөрчлөгдөхгүй хэмээн тооцон америк долларын зээл ихээр авсан. Бат хөвөгч ханштай байсан бол зээлдэгчид бага хүүтэй валютын зээлээр олох ашиг, мөнгөний болзошгүй девальвацийн алданга хоёрыг харьцуулж тооцох л байсан. Гадны зээл олгогчид ч валютын ханшны огцом өөрчлөлт гарч болзошгүй хэмээн тооцож байсан бол зээлдэгчдийн төлбөрийн чадварт ийнхүү итгэн их хэмжээгээр олгохгүй л байсан байх.
Сингапурт ажиллаж байсан америкийн хэд хэдэн банкны ажилтнууд 1996 онд надтай уулзан Тайланд болон АСЕАН-ы гишүүн орнуудын төв банкуудад
өгөх зөвлөмжийн талаар санал солилцсон. Тэд хөрөнгийн урсгал
хязгаарлагдмал байхад мөнгөний ханш, зээлийн хүүг нэг хэмжээнд барих
гэснээс үүсэж болох аюулаас сэрэмжлэхийг хүсэж байсан. ингээд мөнгөний
арилжааны ханшаа уян хатан болгох зөвлөгөөг хүлээж аваагүйгээс эдгээр
орны төлөх өр өссөн.
Тайландын бараа бүтээгдэхүүний импорт экспортоосоо
1995 оноос давж, төлбөрийн баланс мэдэгдэхүйц алдагдсан. Байдал энэ
янзаараа үргэлжилбэл гадаад өр төлөх валютын нөөц дутах аюул нүүрлэсэн.
Ингээд гадаадын валютийн диллерүүд Тайландын Төв банк батын америк
доллартай харьцах ханшаа барих гэж зүтгэн улмаар хүнд байдалд орно
хэмээн тооцон бат-аа зарж эхэлсэн. Бат-ын ханшны уналтаар луйварчид
хожиж эхлэхээр хөрөнгө оруулалтын фондын нөлөө бүхий газрууд ч тэднийг
даган Малайзи, Индонези, Филиппин, Тайландын мөнгөн
тэмдэгтийг зарж эхэлсэн. Харин дээрх орнуудын төв банкууд америк
доллартай харьцах мөнгөн тэмдэгтийн ханшийг чөлөөлтөл ханш унасан.
Сингапур доллар америк доллараас тэгж их хамаардаггүй, харыщаг орнуудын
валютын сагсан дахь харьцаанаас хамаардаг байсан юм. Манай мөнгөний ам.
доллартай харьцах ханш 1990-ээд оны дунд үе хүртэл тогтмол өссөн.
Сингапур дахь зээлийн хүү америк долларынхаас хамаагүй бага
байсан. Тийм болохоор Сингапурын компаниудад америк доллараар зээл авах
ашиггүй, тийм ч учраас америк долларын өр гээд байх юмгүй байсан.
Тайландын ерөнхий сайд, Тайландын армид генерал цолтой алба хашиж байх
үеэс нь танилцаж нөхөрлөсөн миний эртний анд Чавалит Ионгчайют манай ерөнхий сайд Го Чок Тонгд хандан 1 миллиард ам. доллар зээлдэх хүсэлт тавьсан байдаг. Го Чок Тонг засгийн газрын гишүүдтэйгээ хэлэлцээд Тайланд эхлээд ОУВС-аас зээл тусламж хүссэний дараа олгож болох юм хэмээн шийдвэрлэсэн. Тэр ч ёсоор болсон.
Хямрал газар аваад ирэхээр Малайзын Ерөнхий сайд Махатхир Жорж Соросыг хямрал үүсгэж байгаа луйварчин хэмээн яллаж буруутгасан. Үүний дараа "Бэнк Негара Мэлэйшиа" гадаад валютаар Малайзын мөнгөн тэмдэгт ринггитийг солих хэмжээг хязгаарлах хэмжээтэй болгосон зэрэг өөрчлөлтийг тусгасан мөнгөний бодлогын журам гаргасан. Үнэт цаасны үнийн уналтыг хязгаарлах үүднээс Куала-Лампурын үнзт цаасны биржээс хувьцаагаа борлуулж эхлэхээс нэг хоногийн өмнө холбогдох бичиг баримтаа хянуулж байх журам гарган мөрдөж эхэлсэн. Мөн тэрчлэн зуун том компанийн акци борлуулахыг хорьсон. Үүний дараа хөрөнгө оруулалтын фондынхон Малайзи болон АСЕАН-ы орнуудын мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг зарж эхэлсэн.
Доктор Махатхир 1997 оны есдүгээр сард Хонконгд ОУВС, Дэлхийн банк хийгээд олон улсын бусад банкны төлөөлөгчидтэй уулзах үеэрээ "Мөнгөн тэмдэгтээр арилжаа хийнэ гэдэг хэрэггүй, үр ашиггүй, ёс суртахуунгүй зүйл. Энэ ажиллагааг таслан зогсоож, хууль бус үйлдэл хэмээн тогтвол зохилтой" хэмээн мэдэгдсэн.
Доктор Махатхир 1997 оны есдүгээр сард Хонконгд ОУВС, Дэлхийн банк хийгээд олон улсын бусад банкны төлөөлөгчидтэй уулзах үеэрээ "Мөнгөн тэмдэгтээр арилжаа хийнэ гэдэг хэрэггүй, үр ашиггүй, ёс суртахуунгүй зүйл. Энэ ажиллагааг таслан зогсоож, хууль бус үйлдэл хэмээн тогтвол зохилтой" хэмээн мэдэгдсэн.
Үүний дараа АСЕАН-ы орнуудын мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг зах зээлд их хэмжээгээр гаргаж борлуулсан. Тайланд, Индонези хоёр ОУВС-тай авах тусламжийнхаа нөхцөлийг тохирч гэрээ хэлэлцээр хийсэн хэдий ч түүнийг дагаж мөрдөөгүй. Тухайлбал Тайланд 1997 оны наймдугаар сард байгуулсан гэрээнд заасны дагуу эргэлтэнд байгаа мөнгөний хэмжээг багасгах, зээлийн хүуг өсгөх, төлбөрийн чадваргүй санхүүгийн 58 компанийн үйл ажиллагааг зогсоохоос эхлээд банкны тогтолцоог журамлах зэрэг хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Олон намын төлөөлөлтэй Чавалитийн Засгийн газар тэр мэт эмзэг алхам хийж чадахгүйд хүрсэн хэрэг. Тайландын улс төрийн намуудын удирдагчид сонгуулийн зардлаа босгохын тулд банкныхан хийгээд ажил хэрэгч хүмүүстэй нягт холбоотой байсан болоод тэр. Парламент ингээд арваннэгдүгээр сард Засгийн газарт үл итгэх шийдвэр гаргаснаар Чавалит огцорсон.
Үргэлжлэл бий
ЗҮҮН АЗИИН ОРНУУД ДАХЬ 1997-2000 ОНЫ ХЯМРАЛ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани