Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТУУЛЫН ХАЙРГЫГ ХУЛГАЙГААР ЗӨӨСӨӨР БАЙНА

ТУУЛЫН ХАЙРГЫГ ХУЛГАЙГААР ЗӨӨСӨӨР БАЙНА

 

Одоогоос хоёр сар гаруйн өмнө Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэвлэлийн бага хурал зарлан Туул голын сав газраас хайрга олборлохыг зогсоож байгаагаа мэдэгдсэн. Түүний дараахан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол мөн ийм утга бүхий мэдэгдэл хийж, туул голын орчмын тусгай зөвшөөрлүүдийг цуцална хэмээсэн. Улаанбаатарчуудын ундны усны эх үүсвэр болсон Туул голоос компаниуд олон жилийн турш хайрга, дайрга олборлосоор ирсэн нь байгаль орчны доройтол, усны хомсдлыг бий болгож, нийслэлчүүд тэр дундаа Хан-Уул дүүргийн XIII хороо буюу Туул тосгоны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөөр байсныг зогсоох арга хэмжээ газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгааг сурвалжиллаа.



ШӨНӨ БҮР 70-80 МАШИН ХАЙРГА ЗӨӨВӨРЛӨЖ БАЙНА


Карьерын компаниуд Хан-Уул дүүргийн XIII хорооны газар нутагт олонх нь байдаг. Хориглосон шийдвэр гарах хүртэл нийт 70 гаруй лицензтэй компани Туул голын сав газраас хайрга олборлож байсан. Манай сурвалжлах баг Хан-Уул дүүргийн XIII хороог өнгөрсөн бямба гаригийн 02:00 цагийн үед зорилоо. Хорооны иргэд карьерууд шөнийн цагаар ажиллаж байгааг ээлжээр хянаж, шаардлага тавьдаг юм байна. Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн албан хаагчид дүүргийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэхээр постонд гарч байв. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хотын захирагч С.Батболд нарын хориглосон шийдвэрээс гадна Хан-Уул дүүргийн Засаг дарга хүнд даацын автомашинаар тээвэр хийхийг хориглосон захирамжийг гарга­жээ. Цагдаа нар энэ захирамжийн хэрэгжүү­лэхээр зургаан албан хаагч ээлжээр ажилладаг болжээ. Биднийг карьер руу ойртох үед "Тэгш плант”-ынх гэж нэрлэгддэг зам дээр 30 орчим хүнд даацын машин замын хоёр талаар цувран зогссон байв. Хот руу орох чиглэлд хайрга ачсан машин олонх нь. Шөнө бүр хүнд даацын 70-80 машин хайрга зөөвөрлөдөг юм байна.


 

ХАЙРГА ЗӨӨСӨН ЖОЛООЧ 8000 ТӨГРӨГӨӨР Л ТОРГУУЛДАГ

 

Жолооч нар хулгайн зам гаргачихсан. Технологийн замаар яваад Өлзийтийн айлууд дундуур яваад морь тарладаг малчдын урдуур гарч ирээд буцаж хот руу явахдаа "Тэгш плант”-ын замаар тээвэр хийдэг болсныг постонд гарч буй Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн байцаагч, ахмад Ш.Баянзул ярилаа. Тэрээр бас "Карьер ажиллахгүй бол тээврийн хэрэгсэл орж ирэхгүй. Бурууг жолооч нарт өгөх үү, карьерийнханд өгөх үү гэдгээ мэдэхгүй байна. Шөнө бүр 70-80 орчим машин эргэлддэг. Өнөөдөр цөөхөн байна. Одоогоор 25 орчим машин зогсоочихсон байна. Жолооч нарыг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32.1-д зааснаар Засаг даргын захирамж зөрчсөн гээд 8000 төгрөгөөр торгодог. Түүнээс цааш бол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс рүү шилжүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог. Засаг даргын захирамжид тээвэрлэлт хийхийг хориглоно гэсэн заалт байгаа учраас цагдаагийн байгууллагаас тээвэрлэлтэд л хяналт тавих боломжтой” гэлээ.
 


Д.Төмөрхуяг: 3-4 КАРЬЕР БАЙНГА АЖИЛЛАЖ БАЙГАА


  Хяналтын постоос цааш холгүйхэн яваад шороон замын хоёр талаар энд тэнд гэрэл ёлтойж харагдав. Карьерууд ажиллаж байгаа нь тэр. Хориглосон шийдвэр гарснаас хойш 3-4 карьер тогтмол ажилладаг болсон гэнэ. Тэд бүгд зөвшөөрөлгүй компаниуд болохыг XIII хорооны иргэн Д.Төмөрхуяг хэлж байв. Энд олон жил хайрга, дайрга олборлож, байнгын шороо тоосон дунд амьдрах аргагүй болсноос хорооны иргэд нэгдээд "Шинэ суурьшил эрүүл аюулгүй орчин” төрийн бус байгууллага байгуулан тэмцэж эхэлжээ. Хотын өмнөх даргын үед тэд тэмцсээр хүнд даацын машинууд явдаг гол замын хоёр км орчим хэсгийг хатуу хучилттай болгуулжээ. Гэвч хоёр жилийн дотор тээврийн машинууд явсаар хатуу хучилттай шинэ зам нь эвдэрч энхэл, донхол, шороон замаас ялгарахааргүй болжээ. Төд удалгүй замын баруун талын карьераас нэг машин гарч гэрлээ унтраан зам бууруулан давхив. Хорооны иргэд тэднийг хаагуур, ямар замаар явахыг сайн мэдэх учир мөдхөн араас нь гүйцэж очлоо. Хово машины тэвшнээс дээш хагас метр орчим өндөрт хайрга ачсан нь стандарт зөрчсөн нь илт. Бүр үндсэн тэвшин дээрээ дахин тэвш гагнаад ийнхүү ачжээ. Угтаа ачаатай бол дээгүүрээ хучлагатай явах ёстой. Жолооч залуу бүхээгнийхээ хаалгыг түгжээд, цонхоо хаав. Ямар нэгэн тайлбар хэлэхийг хүсээгүй бололтой. Удтал шалгаасны эцэст цонхоо үл ялиг нээн "Хөх шугам компаниас зам анги руу хайрга тээвэрлэж явна. Та бүхэн хүний амьдралыг бодох хэрэгтэй” гэх мэтээр өөрийгөө хамгаалахыг оролдов. Хайрга олборлохыг хориглосон тухай дуулаагүй гэнэ. Мэдээж түүний тайлбар худлаа болохыг нутгийн иргэд хэлж байв. Тэд "Зам ангиуд шөнийн цагаар тээвэр хийхгүй. Төрийн байгууллага өдрийн цагаар л ажиллана. "Хөх шугам” компаниас хайрга авсан гэдэг нь ч худлаа. Тэднийх буугаад удаж байгаа. Өөр карьераас авчихаад бусад руу чихэж байгаа юм” гэцгээв.
 

Дуучин С.Вандан: ХАЙРЫН ТУХАЙ ДУУЛЖ ЯВСНААС БИШ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ДУУЛААГҮЙ

 

Төд удалгүй хотын чиглэлээс дахин нэг машин ирж яваа нь харагдав. Замын зүүн талын карьер руу явж орлоо. Дуучин С.Вандангийн мэдлийн карьер юм байна. Нэлээд хэдэн минутын дараа карьерийн ковш асч явж орсон хово-д хайрга ачиж эхлэв. Үүнтэй зэрэгцэн бид нутгийнхантай явж очлоо. Ковшийн жолооч тоосон шинжгүй хайрга ачсаар хово-г мөдхөн дүүргэчихэв. Зураг хөрөг дараад байгааг харсан хүнд даацын машины жолооч нэг бүсгүйн хамт бууж ирээд уурсаж гарлаа. "Олон машин энд тэндээс ачиж байгаа, ганцхан бид биш. Та нар тэднийг сурвалжлахгүйгээр заавал биднийг ингэх шаардлагагүй. Тэгээд ч хүнд даацын машин шөнийн цагаар тээвэр хийх боломжтой. Тиймээс л тээвэр хийж байна. Хайрга олборлохыг хориглосныг мэдээгүй” хэмээн жолооч залуу уурлангуй ярилаа. Тэд бас л стандартаас хэтрүүлж хайргаа ачаад, хучлагагүйгээр явж одлоо.

Залуу, бүсгүй хоёрын хайрга ачсан карьер Туул голын амин цутгал болсон Бөхөгийн голоос 100 метр хүрэхгүй зайд байрлаж байна. Гавьяат жүжигчин, дуучин С.Ванданг байгаль орчноо доройтуулж Туулын сав газарт карьер ажиллуулж байгааг буруушаасан иргэд уулзахад "Хэдэн хүүхэд, амьдралаа авч явахын тулд ингэж байна. Би хайрын тухай дуу дуулж явснаас биш газар нутгийн тухай дуулаагүй” хэмээн аархсан тухай XIII хорооны иргэн Г.Отгонбаатар ярилаа. С.Вандангийн карьер гурван жилийн өмнөөс ажиллаж эхэлжээ. Туул голын сав газарт, Бөхөгийн голоос хэдхэн метр зайд байрлаж байгаа хэрнээ хориглосон шийдвэрийг үл тоон ийнхүү шөнө болгон тээвэр хийдэг юм байна.
 

Г.Отгонбаатар: МАЛ БЭЛЧЭЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ, ТАРИА ХИЙЛГЭДЭГ БОЛСОН

 

  XIII хорооны орчмын хөрсийг карьерууд эвдэж гүйцжээ. Карьерууд руу орох зам өдөр бүр өөрчлөгддөг, тэд шөнө болгон ажилладаг учраас өглөө харахад шинэ талбай ухчихсан байдаг тухай иргэд бухимдаж байлаа. Түүнээс үүдэн мал байнга ухсан нүхэнд унаж гэмтдэг, зарим нь үхдэг аж. Биднийг замчилсан Г.Отгонбаатар гэхэд хэдхэн жилийн өмнө энэ карьеруудад есхөн настай хүүгээ алдсан эмгэнэлт явдлыг амссан нэгэн юм байна. Түүнээс хойш байгаль орчноо хамгаалж, дахин олон хүүхэд, хүн эрсдэхээс сэргийлж тэмцэж эхэлжээ. Карьер байнга ажилладгаас агаарт байнгын тоосжилттой. Энэ нь тэр орчмын айл өрхүүд амьдрахад хүндрэлтэй байдгийг иргэд хэлж байна. Мал гэхэд тоосонд дарагдсан өвс идсэнээс харшил, хордлого авч тариа хийлгэдэг болсон. Малын бэлчээр газар ч үгүй болсон тухай тэрээр ярив.

Ийнхүү биднийг тус карьер дээр саатах зуур хэд, хэдэн хүнд даацын машин төв замаас гарч гэрлээ унтраан бусад карьерууд руу явж орсоор байв. Ийм маягаар тэд шөнө бүр 70, 80-уулаа болж нийслэл рүү хайрга тээвэрлэсээр байна.

Усны тухай хуулиар голын сав газар, үндсэн цутгал болсон хэсэгт ашигт малтмал олборлох хориотой. Урт нэртэй хуульд гол нуурын усны урсац бүрэлдэх эх газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Түүнээс гадна Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Эдгээр хууль, салбарын сайд, Хотын дарга, дүүргийн Засаг даргын хориглосон ч карьерууд шөнөөр ажиллаж хулгайгаар хайрга, дайрга зөөсөөр байна.

"Зууны мэдээ” сонин
Б.Энхзаяа

ТУУЛЫН ХАЙРГЫГ ХУЛГАЙГААР ЗӨӨСӨӨР БАЙНА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани