- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Энэтхэгийн сансар судлалын шинэ өндөрлөг
Энэтхэгийн эрдэмтэд даваа гарагт анх удаа хүнд жинтэй хиймэл дагуулыг сансрын тойрог замд гаргах чадалтай пуужин хөөргөлөө. Тус улс шинэ технологи ашигласнаар олон улсын зах зээлд өөрийн байр суурийг эзэлнэ гэж найдаж байгаа аж. Арав гаруй жил төлөвлөж, туршсан пуужин гурван тонн жинтэй телевизийн болон холбооны дохио дамжуулагчийг сансарт байрлуулах юм. Урьд нь Энэтхэг телехолбооны төхөөрөмжийг бусдаас зээлдэн ашиглах буюу гадаадын пуужингаар хөөргөн сансарт хүргэж байв.
Энэтхэгийн Сансар судлалын байгууллага сүүлийн жилүүдэд эрс өссөн холбооны эрэлтийн улмаас идэвхтэй тэлж буй 5.4 тэрбум ам.долларын багтаамжтай пуужин хөөргөх салбараас зохих хувь хүртэхээр төлөвлөжээ. Гэвч сансрын хөтөлбөр багахан амжилтаар үндэсний үзлийг дэвэргэсэн мөртлөө хүнд хиймэл дагуул хөөргөх зорилтоо бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгааг шүүмжлэх хүмүүс бий. Ерөнхий сайд Нарендра Моди "Эрдэмтэд болон сансар судлалынханд баяр хүргэе. Энэ нислэг Энэтхэгийг дараа үеийн хөөргөх төхөөрөмж, хиймэл дагуулын чадамжтай болоход ойртуулж байна. Нийт үндэстэн бахархаж байна” гэв. Ерөнхийлөгч Пранаб Мухержээ "түүхэн нислэг” боллоо хэмээн үнэллээ.
Энэтхэг улс дэлхийн хиймэл дагуул хөөргөх салбарын 0.6 хувийг эзэлдэг агаад хүнд төхөөрөмж нисгэхдээ голдуу Францаас дэмжлэг авдаг. Хятад уг зах зээлийн гурван хувийг эзэлдгийг Хиймэл дагуулын аж үйлдвэрийн холбооны тайланд дурдсан нь бий. Энэтхэг сансар судлалын салбарт зохих амжилтад хүрсэн хэдий ч үйлчлүүлэгчдийг сайн татаж чадахгүй байгаа юм. Энэ оны эхээр тус улс нэг пуужингаар хамгийн олон хиймэл дагуул сансарт гаргасан хэмээн бүртгэгдсэн боловч олонх нь таван килограмм хүрэхгүй жижиг төхөөрөмж байсан аж.
Энэтхэгт төвтэй Батлан хамгаалахын судалгааны хүрээлэнгийн ахлах шинжээч Ажей Леле "Энэтхэг арилжааны хөөргөлтийн зах зээлд нэгэнт ороод ирлээ. Энэтхэг урьд нь хүнд хиймэл дагуулыг бие даан сансарт гаргах чадамжгүй байсан юм. Холбоо, цаг уурын хиймэл дагуулын олонх нь дөрвөн тоннын ангилалд багтдаг” хэмээн дүгнэжээ. Хүйтэн дайны үеэс эхлэлтэй сансрын өрсөлдөөний эхний шатнаас Энэтхэг улс пуужингийн технологи боловсруулахыг эрмэлзсээр ирсэн. 1980-аад онд тус улс хуучин Зөвлөлтөөс уг технологийг худалдан авах тохиролцоонд хүрэхэд тун ойрхон байв. Гэвч Зөвлөлтийн эвсэл задарсан болон АНУ-ын шахалтын улмаас амжилтад хүрээгүй юм.
Даваа гарагт судалгаа, үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг хасаад гурван тэрбум орчим рупийн өртөгтэй пуужин хөөргөсөн. Энэ нь тус улс АНУ, Орос, Хятад, Япон, Европын холбооны дараа ийм түвшинд хүрснийг харуулж буйгаараа ач холбогдолтой. Observer Research сангийн шинжээч Ражесвари Гопалан Энэтхэг хямд үнэ санал болгох учир салбарын төв болох боломжтой гээд "Ашигтай ажиллах чадвартай өөр төсөл ховор. Ялангуяа хямд хувилбар бүр ч цөөн. Одоо Энэтхэгийн Сансар судлалын байгууллага технологитой болсон учир санаачилгыг гартаа авч, бусад орны компаниудыг татах хэрэгтэй” хэмээн өгүүлсэн байна
Алия Рам
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||