- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Транзит тээврээс ашиг хүртэх боломж
Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөж байгааг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Төмөр замын транзит тээврийн шинэ коридор байгуулах ажил ийнхүү идэвхжиж байна.
Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эрчимжих нь
Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтсан дэд бүтцийн томоохон төслүүдийн нэг нь Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам. Энэ чиглэлд барих төмөр замын шав тавих ёслол ирэх долоо хоногт буюу энэ сарын 16-нд болох гэж байна. Ингэснээр Хөөтийн бүлэг ордоос Бичигтийн боомт хүртэлх 234 км төмөр замын бүтээн байгуулалт эрчимжих нь.
"Шинэ төмөр зам” төсөл үндсэндээ таван хэсгээс бүрдэж буй. Гурван үе шаттай хэрэгжих энэхүү мега төслийн нийт өртөг урьдчилсан тооцоогоор 6-8 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа. 1800 км орчим үргэлжлэх учиртай суурь бүтцийн нэг хэсэг нь Хөөт- Бичигт чиглэлийн төмөр зам. Энэ чиглэлд тавих төмөр замыг эхлүүлэхээр хөрөнгө босгох ажлыг эрчимтэй хөөцөлдөж байгааг "Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн дэд захирал Б.Эрдэнэбаяр онцолж байна.
Зүүн коридорын шинэ шугам биелэлээ олоход ойртжээ. Транзит тээврээс ашиг хүртэх боломж наашилж байна. Энэхүү төмөр зам нь богино хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой. Тиймээс сонирхсон хөрөнгө оруулагчдад төслийн талаарх мэдээлэл хэдийнэ хүрч, яриа, хэлцэл үргэлжилсээр байгаа юм.
Манай улсын төмөр замын салбар санхүүгийн үүднээс авч үзвэл төдийлэн ашигтай бус, зөвхөн амиа аргацаасан байдалтай явж ирсэн. Тэгвэл энэ байдал дээрх төлөвлөж буй төслийн үр дүнд өөрчлөгдөх хүлээлттэй байна.
Төмөр замын шав тавих ёслол ирэх долоо хоногт буюу энэ сарын 16-нд болно
Транзит тээврийг Монголын нутгаар нэвтрүүлэх нь төмөр замын салбарт төдийгүй дотоодын эдийн засагт үлэмж ашиг тустай байхаар харагдаж байгаа юм. Тиймээс ТЭЗҮ нь бэлэн болчихсон төслүүдээ түргэсгэх шаардлагатай болж байна. Санхүүжилтийн гацаанаас Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөл бусдаасаа түрүүлж гарах нь. Шав тавих ёслолын тов тодорсон нь үүнийг илтгэнэ.
Төслүүдийн хувьд хөрөнгөө даруй шийдэхгүй бол бүтээн байгуулалтын ажил саатах магадлал нэмэгдэж байна. Учир нь, улирлын онцлогоос шалтгаалан жилийн тал зүгээр өнгөрөх нь бий. Тиймээс эдийн засаг сэргэх дохио ассан энэ үед төмөр замын төслүүдээ урагш нь түлхэх цаг ажиллаж эхэллээ. Төслүүд амилж, шинэ төмөр зам бий болсноор хамгийн багадаа жилд 15 сая тонн ачаа тээвэрлэж, гуравдагч зах зээлд гаргах нөхцөл бүрдэх юм.
Б.Баяртогтох
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||