- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Роснефть олборлолтоо нэмэхэд бэлэн
Оросын газрын тосны салбарт тэргүүлэгч Роснефть компани үнийг барих хүрээнд гарцаа хязгаарлах тухай тохиролцоо гэнэт зогсвол олборлолтоо нэмэхэд бэлэн гэдгээ сануулсан байна. Тус компанийн ерөнхий захирал Игорь Сечин ОПЕК-ийн гэрээ сулрах талаар яриа үүссэн өнөө үед Америкийн занарын нефть үйлдвэрлэгчдийг ажиглаж байгаагаа тэмдэглэв. Тэрбээр ховорхон өгдөг ярилцлагадаа "ОПЕК тохиролцооноос гэнэт гарах гэж байгаа бол бид ч бас бэлтгэлтэй байгаа. Хэрэв байдал буруугаар эргэвэл бид тэдэнд зах зээлийг маань булаах боломж олгохгүй. Бид өөрсдийгөө хамгаална” хэмээн сануулжээ.
Тэрбээр Financial Times-ийн сурвалжлагчтай ярилцахдаа "Энэ бол бидний хийх зүйл. Бид эрсдэлийг зохицуулна. Бид бүх чиглэлийг, манай үйл ажиллагаанд нөлөөлөх чиглэлүүдийг хараандаа байлгана. Бид бэлэн байх болно. Өнөө үед хамгийн чухал нь зах зээлийг нарийн ажиглах явдал” хэмээв. Одоохондоо Саудын Араб, Америкийн занарын үйлдвэрлэгчид болон Оросын ашиг сонирхол нийцэж байгааг ноён Сечин дурджээ. 2014 оноос хойш үнийнхээ хагасыг алдсан түүхий нефтийн үнийг дээшлүүлэх хүчин чармайлтын хүрээнд ОПЕК болон нефть олборлогч бусад орнууд гарцыг өдөрт 1.8 баррелиэр хязгаарлахаар тохиролцсоныг Москва зөвшөөрсөн юм.
Дэлхийн гол хоёр үйлдвэрлэгч ОХУ ба Саудын Араб харилцан зөвшилцсөний үндсэн дээр тавдугаар сард дууссан тохиролцоог дахин есөн сараар сунгах шийдэлд хүрсэн. Энэ нь баррелийн үнийг 50-55 ам.доллар дээр тогтворжуулсан боловч Америкийн занарын үйлдвэрэлийг сэргээхэд дөхөм болсон юм. Ноён Сечин уг тохиролцоо нефтийн зах зээлд эергээр нөлөөлсөн гэж үнэлсэн авч Америкийн занарын гарц нэмэгдэж байгаа нь гэрээний үр ашгийн талаар дахин хэлэлцэхэд хүргэж болзошгүйг анхааруулав.
"Гэвч тодорхой хугацааны дараа эрх ашиг салж магадгүй. Бид хариу арга хэмжээ авах болно” гэсэн юм. Урьд нь төсөөлөхийн аргагүй байсан Орос, Саудын Арабын нефтийн түншлэл хоёр талын харилцааг хөгжүүлэхийн хамт Роснефть болон Саудын Aramco компанийн хамтын ажиллагаа мөн шинэ түвшинд гаргав. Ноён Сечин өнгөрсөн сард Риядад айлчилж, Aramco-ийн захирал Халид Аль Фалихыг Москвад хүлээн авсан юм. Сечин Саудын компани хувьцаагаа нээлттэй арилжихаар төлөвлөж байгаа нь харилцааг чанарын дээгүүр түвшинд гаргах байх гэж хэлжээ.
Түүний бодлоор ирэх онд Aramco-ийн таван хувийг арилжихаар төлөвлөсөн IPO нь зах зээлийн хамтын зохицуулалтын нэг шалтгаан аж. Ноён Сечин ярилцлагын төгсгөлд "Тэд IPO хийхээр бэлтгэж байна. Гэхдээ эцсийн шийдвэр гаргахад зарим нэг урьдчилсан нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Гадаад зах зээл сайн байх ёстой. Өөрсдийнх нь тавьсан зорилтод нийцсэн зохистой үнээр худалдах шаардлагатай” гэжээ.
Катрин Хилле
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||