- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгойн далд уурхайн асуудал Компанийн хуулиар шийдэгдэнэ
Ч.Отгочулуу: Оюутолгой дээр бид одоо эхний бүтээн байгуулалтын зардал яагаад хэтэрчихэв, хоёрдугаар үе шатанд зардлын хэтрэлт давтагдахгүй байх ямар шалтгаан байна, төслийн санхүүжилтийн зээлийн нөхцөлийг бууруулах ямар боломж байна гэсэн асуудлыг л ярьж байна. Гэхдээ үүн дээр тусдаа гэрээ байгуулах шаардлагагүй. Энэ бол Компанийн тухай хуулиараа шийдэгдээд явж байгаа асуудал. Бизнесийнхээ харилцаагаар банкуудтайгаа зээлийн гэрээ хийгээд явчихна.
"Оюутолгой” компанийн захирал байсан Ц.Сэдванчиг саяхан твиттер хуудсаараа дамжуулан "Далд уурхайн санхүүжилтийн асуудлыг ТУЗ дээр шийдэх эрх зүйн ямар ч чадамж байхгүй. УИХ шийднэ. Явж явж асуудлыг УИХ руу оруулж байна шүү дээ” гэсэн байсан. Үүн дээр ямар тайлбар өгөх вэ?
Ч.Отгочулуу: "Оюутолгой”-н хувьд хувь нийлүүлэгч нь манай Засгийн газар. Манай Засгийн газрын байр суурь бол "Төсөл явна. Эрчээ хадгал. ТУЗ дээрээ шийд” гэж байгаа. ТУЗ дээрээ шийдье гэхээр техник эдийн засгийн үнэлгээ гэж байдаг. Ямар ч зээл авсан банк бизнес төлөвлөгөөгөө аваад ирж гэж хэлдэг. "Оюутолгой”-н хувьд энэ нь арай дуусаагүй байна.
Төлөвлөгөөгөөр энэ үнэлгээгээ хэзээ дуусгах байсан юм бэ?
Ч.Отгочулуу: Уг нь ноднин дуусгах байсан. Гэхдээ зэсийн үнэ уначихлаа. Бас бидний тооцоолоогүй зүйлүүд бий. Газрын дор геоинженерингийн асуудлаа дутуу тооцчихсон юм байна. Тиймээс хэмжих шаардлагатай.
"Оюутолгой”-н далд уурхайн асуудал хэрхэн шийдэгдэхээс хамаарч гадаадын хөрөнгө оруулалт хүлээлтийн байдалтай байгаа гэх. Дээр бидний тавьсан "Гацааж байгаа шалтгаан мөн үү” гэсэн асуултад хариулсангүй?
О.Эрдэнэбулган: Гацааж байгаа ямар ч шалтгаан байхгүй. Хөрөнгө оруулагчид "Рио Тинто”-гийн далд уурхайн асуудлыг яаж шийдэх вэ гэсэн тодорхой хүлээлт байгаа. Эхний хоёр сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 216 сая ам.доллараар нэмэгдсэн. Энэ бол гадаадынхан манайд хөрөнгөө оруулах сонирхол байна гэсэн үг. Үүнд тодорхой зүйлүүд нөлөөлсөн. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг манай улс баталсан. Хоёрдугаарт, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Эрдэс баялгийн бодлогын баримт бичгийг баталсан гэх мэтээр олон хуулиар эрх зүйн орчныг бүрдүүлсний үр дүн.
Дээжийн урьдчилсан үр дүнгээр Оюутолгойтой тэнцэх хэмжээний нөөц байх боломжтой гэдэг нь харагдсан
Баянхонгор аймагт Оюутолгойгоос дутахгүй нөөцтэй орд газрыг Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани илрүүлээд байгаа гэсэн. Энэ хэр бодитой мэдээлэл вэ. Хэрэв үнэн бол манай талаас хэрхэн хамтран ажиллах бол?
Б.Батхүү: Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Эрдэнэ Монгол” компани Баянхонгорт өрөмдлөгийн ажил хийсэн. Цооногуудаас нь гарсан дээжийн үр дүнгээр 5.5 км урттай, нэг км өргөнтэй газарт ихээхэн хэмжээний алтны нөөц байх боломжтой гэж харагдсан. Гэхдээ нөөцийн ангилал нь эцэслэгдэж батлагдаагүй. Ерөнхийдөө урьдчилан хийж байгаа хайгуулын үр дүнд ийм орд байх боломжтой юм байна гэдэг нь харагдсан. Ордын хайгуул бүрэн дууссаны дараа нөөц нь баталгаажна. Дээрх хэмжээний ордоос гарсан алтыг нь урьдчилаад тооцоход Оюутолгойтой тэнцэх хэмжээний нөөц байх боломжтой нь харагдаж байгаа. Хайгуулаа бүрэн хийсний дараа Эрдэс баялгийн зөвлөлөөр баталгаажуулсны эцэст тодорхой болно.
Тэгвэл тухайн компанийн урьдчилж цацсан мэдээлэл гэсэн үг үү?
Б.Батхүү: Компанийн хувьд цаашдаа IPO босгохын тулд дээрх мэдээллийг цацаж байгаа. Нэг ёсондоо маркетингийн үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн үг.
О.Эрдэнэбулган: Яг үүнтэй холбогдуулан хэлэхэд "Петро Чайна Дачин Тамсаг” компани олон жилийн хайгуулд нийт нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг Монголд хийсэн. Энэ үндсэн дээр нөөцөө тогтоогоод одоо олборлон экспортолж байна. Монгол Улсын хувьд ямар нэгэн эрсдэл хүлээгээгүй. Хайгуулын зардал ч гаргаагүй. Монгол Улсын Засгийн газрын хийсэн гэрээний хувьд "Та нар бүх эрсдлээ үүрээд хайгуулаа хий. Харин тос олдвол танай гаргасан зардлыг хасаад, гаргасан бүтээгдэхүүнээ хувааж авна” гэсэн. Үүгээрээ гадаадын хөрөнгө оруулалт зарим талаар давуу байдаг.
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд "Урт нэртэй” хууль орсон. Энэ хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулснаар нэлээдгүй тооны лицензтэй ордыг ашиглаж эхэлнэ. Үүнийг дагасан нийгэм олон нийтээс эсэргүүцэлтэй тулгарах байх. Ер нь яамны байр суурь ямар байдаг юм бэ?
Р.Жигжид: Яамны байр суурь бол уг хуулийг хэрэгжүүлэх ёстой гэдэг дээр байна. Гагцхүү дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулна. Түүнийг өөрчлөхгүй бол хэрэгжих үндэслэл байхгүй болчихож байгаа юм. "Урт нэртэй” хууль гарах хүртэл үйл ажиллагаа явуулж байсан, хөрөнгө оруулалтаа хийчихсэн аж ахуйн нэгжид өндөр нөхцөлтэйгээр олборлолт хийх эрхийг нь сэргээе гэж байгаа. Харин хууль гарснаас хойшхи компаниудыг орхихоос өөр аргагүй. Энэ хуулийн хориглосон талбайд орсноос болж компаниуд орддоо гар хүрч чаддаггүй. Гэтэл хажуугаар нь нинжа нар дайрч ороод, сэндийчээд хаячихдаг. Нөхөн сэргээлт гэж юу ч хийдэггүй. Тиймээс хурдхан шиг хууль ёсных нь дагуу ашиглаад, номоор нь нөхөн сэргээе гэж байгаа юм. Бидний бодлогын гол байр суурь ийм байна.
Хууль гарахаас өмнөх гэдэгт хэчнээн ордын лиценз багтаж байгаа вэ?
Р.Жигжид: Ашиглалтын 1200-гаад тусгай зөвшөөрлийн 488 нь хууль гарахаас өмнөх. Харин хайгуулын зөвшөөрлийн хувьд нийт 1800 орчим тусгай зөвшөөрлийн 900 нь орчихсон. Энэ нь уул уурхайн салбарыг гацааж байгаа. Эх хуулийг нь өөрчлөөгүй гол шалтгаан нь энэ гурван газарт цаашид ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг бид дэмжиж байна. Гагцхүү хэрэгжүүлэх арга зам нь анхнаасаа буруу тавигдсанаас ийм байдал бий болчихоод байна.
Намрын чуулганаар хэлэлцэн баталсан нэлээд хэдэн хууль уул уурхай, ашигт малтмалын салбарт чиглэсэн байсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар лиценз олгох эрхийг орон нутагт шилжүүллээ. Мөн алтны татварыг буурууллаа. Удахгүй "Урт нэртэй” хууль батлагдах нь. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал тааруу байгаа учраас хууль эрх зүйн орчноо зөөлрүүлээд байна уу, эсвэл ашигт малтмалын салбар цаашид ч ийм либераль бодлого баримтлах уу?
О.Эрдэнэбулган: Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад Уул уурхайн яам тодорхой том зорилт тавьсан. Монгол Улсад хариуцлагатай, ил тод, аюулгүй зөв уурхайг хөгжүүлэх үндсэн концепцитой. Энэ зорилгынхоо хүрээнд холбогдох хууль, эрх зүйн орчноо өөрчилж байгаа. Энэ нь нөгөө талдаа бизнес эрхэлж байгаа хүмүүст таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн. Нөгөө талаар уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад тодорхой шаардлага тавина. Шинэ техник технологи хэрэглэх, нөхөн сэргээлтийг 100 хувь хийж чаддаг мэргэжлийн, ажилчдынхаа аюулгүй байдлыг хангаж, татвараа ил тод төлдөг байх ёстой гэсэн шаардлагуудыг тавьж байна. Зарчим ердөө л ийм. Энэ өөрчлөлтийг хийгээд эхний үр дүн харагдаж эхэлсэн. Монгол Улсад дээр хэлсэн төмөр зам, цахилгаан станц зэрэг том төслүүдийг хийхэд ойрын хугацаанд 60 тэрбум ам.доллар хэрэгтэй байна. Энэ мөнгийг улсын төсвөөс гаргана гэж мэдээж байхгүй. Ихэнхи нь гадны хөрөнгө оруулалтаар явах бүтээн байгуулалтууд.
Зарим томоохон орд газрын ашиглалтыг хойшлуулж нөөцөд авч үлдэх, эсвэл ирээдүйдээ хадгалж хямгадах боломж бололцоо, бодлогын асуудлаар тодруулж өгнө үү?
Ч.Отгочулуу: Та бүхэн мэдэж байгаа. "Урт нэртэй” хуулийн үйлчлэлийн хүрээнд Монгол Улсын газар нутгийн 70-80 хувьд хайгуул болон олборлолтын үйл ажиллагаа явуулахыг нь хориглочихсон. Энэ хэмжээгээрээ нөөцлөгдөөд үлдэж байна гэж ойлгож болно. Цаашдаа бид нүүрс, газрын тос гэхчилэн ашигт малтмал бүрээр нөөц тогтооно. Нүүрсэн дээр гэхэд одоо тогтоогдсон байгаагаар бидэнд 200 жилийн нөөц байна.
Б.Батхүү: Ер нь зах зээл өөрөө зохицуулна. Судлагдаагүй газрууд зөндөө бий. Суурь судалгааны хувьд 1:50000-даа ердөө л 30 хувьтай байгаа. Бид үүнийг 40 хувьд хүргэх зорилт тавьсан. Ер нь манай улс газрын доорх баялгаа мэдэж авах нь маш чухал. Харин олборлож, экспортлох нь зах зээлээрээ зохицуулагдана. Хэмжээ хязгааргүй олборлоод худалдаж авах зах зээл байхгүй. Ер нь ашигт малтмалд хэрэгцээтэй үе гэж байдаг. Жишээлбэл, Тавантолгойн ордыг 1980-аад онд илрүүлсэн атлаа хэрэглэхгүй байсаар 2000 оны эхнээс л экспортолж эхэлсэн. Тиймээс зах зээл зохицуулна. Цаашдаа технологийн хөгжлөөс шалтгаалж бүтээгдэхүүн маань эргэлтэд орохооргүй болчихвол эргээд л шороо болно. Тиймээс эргэлтэд орж байгаа, үнэ хүрч байгаа үед нь борлуулж, бусад сектороо хөгжүүлэх чиглэлд анхаарах нь зүйтэй.
Р.Жигжид: Юм гэдэг цаг үеэрээ байдаг. Хэрэгцээтэй үедээ бүтээгдэхүүнээ гаргахгүй бол юу ч биш болно. Сүүлийн үед хотын уул уурхай гэдэг нэр томьёо гарч ирсэн. Дахин боловсруулалтаас маш их ашигт малтмал олдог болчихсон. Машины хаягдлыг боловсруулж шахаад баахан металл гулдмайг Японд хийчихсэн байна. Мөн Хятад, Японы харилцаанаас болж газрын ховор элемент нэг хэсэг хомсдчихсон байсан. Гэтэл өнөөдөр хэрэггүй болчихлоо. Яагаад гэвэл өндөр технологитой газрууд түүнийгээ ашиглаад далайн ус, рашаанаас ховор элементээ шүүгээд авчихаж байна. Нэг хэсэг Европын орнууд манайхыг маш их сонирхож байсан. Гэтэл одоо сонирхохоо больсон.
"2011, 2012 онд уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт өндөр идэвхижилттэй үе байсан” гэж Р.Жигжид дарга хэлсэн. Ид өсөлтийн тэр үеийнхтэй одооныхыг харьцуулаад тоогоор илэрхийлээч. Яг хэдэн хувиар буураад байгаа юм бэ?
Ч.Отгочулуу: "Оюутолгой” төслийн нэгдүгээр үе шат дууссан. 2013 онд хөрөнгө оруулалт 30 орчим хувиар буурсан байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн манай дотоод хүчин зүйлсээс гадна дэлхий нийтээрээ эдийн засгийн бэрхшээлийг туулж байна. Гэхдээ манайд шинэ хөрөнгө оруулалтын төслүүд чиглэж байна. Газрын тосны үйлдвэр барих, нүүрс хийжүүлэх зэрэг төслүүд бүрэн хэрэгжээд явах боломжтой. Хууль эрх зүйн орчноос хамаараад саарч, хүлээгдэж байгаа зүйл харьцангуй байхгүй.
/Уул уурхайн яамны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтэс/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||