- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хан Богдын амин судас тасарч байна
Хавьтсан болгондоо үхлийн хороо шингээдэг хилэнцэт хорхой, төрүүлсэн эхээ барьж, ходоодоо цатгадаг нүгэлт аалзны түүхийг нийслэлчүүд бид олон дахин давтаж байна. Улаанбаатар хотыг эмжээрлэн урсдаг Хатан Туулын амь хүний буруутай үйл ажиллагааны нөлөөгөөр дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа бол Хан Богдыг ч бас ийм эмгэнэлт хувь заяа тосож буй. Дархан цаазат Богд ууланд жилийн дөрвөн улиралд аялагчдын хөл тасардаггүй. Өдгөө аялагчдад зориулан автомашины зогсоол байгуулахаар зэхэж байна. Зуны дэлгэр цагаар ногоон гоёлоо өмссөн Богд ууланд өдөрт 10 мянга гаруй хүн амарч, зугаалдаг. Гэвч тэд наргиж, зугаалахаас биш, эцэг уул хэрхэн хэмлүүлж буйг мэдээгүй яваа.
ЗҮЙ БУСААР ӨВГӨРЧ БУЙ ОЙ
Улаанбаатар хотын "нэрийн хуудас” болоод буй агаарын бохирдол, түүнд агуулагддаг хорт бодисууд энэ уулын үзэсгэлэнт ойд "хар гар”-аа дүржээ. Намаржин, өвөлжин нийслэлчүүдийг "нүдсэн” хорт агаар салхиар туугдан Богд уул руу нүүдэг аж. МУИС-ийн судлаачид агаарын бохирдол ойд хэрхэн нөлөөлж буй талаар судлахдаа нийслэлийн цахилгаан станц, гэр хорооллын утаа очдог Богд уулын нарсан ой бүхий Жаргалант, Нүхтийн аманд судалгаа хийсэн юм байна. Үр дүн нь тэдний таамаглаж байснаар гарчээ.
Хар тугалгын хар сүүдэр эцэг уулыг нөмөрчээ
Жаргалантын аманд түүврийн аргаар судалгаа хийхэд нийт модны 58 хувь нь доройтсон гэсэн дүгнэлт гарсан байна. Задалж харвал, дээж авсан 20 модны хоёр нь 20-40, найм нь 40-60, 10 нь 60-80 хувь доройтсон байжээ. Өөрөөр хэлбэл түүврийн аргаар 20 мод сонгоход хамгийн багадаа 20, ихдээ 80 хувийн доройтолд орсон байна. Нийслэлийн утаа "буудаг” энэ газарт нэг ч эрүүл мод үлдээгүйн илрэл энэ юм. Харин үнэтэй хаусууд эгнээстэй байдаг Нүхтийн аманд модны доройтол 46 хувь байжээ. Энд мөн л 20 нарсыг сонгож судлахад зургаа нь 20-40, 12 нь 40-60, хоёр нь 60-80 хувиар амьдрах чадвараа алдан, сульдсан байна.
Цацраг идэвхт бодисоор хордсон зарим газарт хүчлийн бороо ордог. Агаарт дэгдэмхий хорт бодисууд хур тунадастай нийлж буухад түүнд өртсөн хүмүүсийн толгойн үс эхлээд халзарч унадаг. Дээрх доройтсон гэж тодотгосон модод үүн шиг оройгоосоо халзарч, нүцгэрсэн байжээ. Нийслэлийн иргэдийн "үйлдвэрлэсэн” хорт бодисууд салхиар туугдаж, цас бороотой холилдон Богд уулын ногоон ойн тархинд эхлээд буудаг. Ийм хорт бодист он удаан, олон дахин идүүлсэн модод зүй бусаар өвгөрч, оройгоосоо халзардаг юм байна. 20-40 хувь доройтсон модны орой хэсгийн шилмүүс нь өм цөм болж, сийрэгжсэн байдаг бол 40-60 хувь доройтсоных нь орой нүцгэрсэн байдаг. Харин 60-80 хувьтай бол бараг бүх шилмүүс нь унасан байдаг аж.
ХАР ТУГАЛГЫН ДАРЛАЛ
Ой доройтоход хортон шавьж, ус чийг гээд асар олон зүйл нөлөөлдөг. Тиймээс агаарын бохирдол үүний гол шалтгаан мөн, эсэхийг хэрхэн нотлох вэ гэдэг асуулт гарч ирнэ. Богд уулын модод оройгоосоо халзарч буйгаас үзвэл хур тунадас болон агаарын найрлага нөлөөлсөн гэх тайлбар үндэслэлтэй юм. Тэгвэл Улаанбаатар хотын агаараас хар тугалга хамгийн их илэрдэг. Монголчуудыг нөмрөөд буй хар тугалга нь хүний биед орсон бол ясанд хуримтлагдаж, 10 жилийн дараа ч цусанд нэвчсээр байдаг. Хар тугалга ой модыг ч үүн шиг хордуулсаар байдаг аж.
Ер нь агаарын бохирдол ихсэх тусам хар тугалгын найрлага нэмэгддэг зүй тогтолтой. Хэрэв нийслэлчүүдийн нүүрсний жилийн хэрэглээг таван сая тонн гэж үзвэл үүнээс 309 тонн хар тугалга ялгардаг гэсэн тооцоо бий.
Хорт бодисууд Богдхан уулын үзэсгэлэнт ойд "хар гар"-аа дүржээ
Уг нь хар тугалгыг задалдаг, анагаагч ургамлууд байдаг. Наранцэцэг, хуайс зэрэг булцуут ургамлууд хар тугалга шиг хүнд металлаас орчноо цэвэрлэдэг аж. Гэвч Богд ууланд ийм чадвартай ургамал, мод байхгүй. Богд уулын нийт талбайн 53.1 хувь нь ой. Үүнээс шинэс 60.8, хуш 18.8, гацуур 15.4, нарс 1.4, хус 2.6 хувийг эзэлдэг байна.
Хан Богд ийнхүү хар тугалга, хорт утаанд дарлуулж буй талаар Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн А.Мөнхтуяагаас тодруулахад "Агаарын бохирдлын тэн хагас нь Богд уулын ойн санд шингэдэг гэж үздэг. Гэхдээ энэ талаар нарийн мэдээлэл алга” гэлээ.
Түүхийн сурвалжаас үзвэл ХIII зууны үед Хэрэйд аймгийн Тоорил ван Богд хан уулыг тахиж байсан бол 1294 онд Монголын их Юань улсын цаазын бичигт дархан цаазтай болгосон байдаг. Үүнээс хойших хаад, удирдагчид дархан эрхэд нь халдалгүй бидэнд өвлүүлсэн. Гэтэл Хан уулын амин судас болсон ой модыг бид хорт утаа, хар тугалгаар угжин, мулзалсаар. Зүйрлүүлж хэлбэл, бид эцэг уулынхаа дээлийг сийчин, сэмлээд сууж байна.
Нийслэлчүүдийн зах замбараагүй хэрэглээнээс болж Хатан Туул хатах дөхөөд байгаа шиг Хан Богдын амьсгалыг боомилохоосоо өмнө хар утаатай дорвитой тэмцэх цаг аль хэдийнэ болжээ.
АГААРЫН БОХИРДОЛ МОДНЫ ТИТЭМ ДЭЭР БУУЖ, ГЭМТЭЭДЭГ
Агаарын бохирдлын ойд үзүүлж буй нөлөөллийн талаар судалгаа хийсэн МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн сургуулийн багш, доктор Ц.Батчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.
Б.Баярмаа
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||