- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нэг наст ургамал хөрс үхүүлдэг
Нийслэлийн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн талаар Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн ургамлын интродукцийн лабораторийн эрхлэгч Н.Очгэрэлтэй ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд нийслэл хотод нэг наст цэцгийг их хэмжээгээр тарих болсон. Энэ нь зуны гурван сарыг дуусгалгүй хагдарчихдаг. Ингэж жил болгон шинээр тарих нь хэр үр дүнтэй байдаг вэ?
-Чимэглэлийн цэцэг болохоор зуны гурван сард ургаад, хагдарчихдаг. Харин дараа жил нь дахин ургадаггүй. Тиймээс дахиад өнгөрсөн жилийнх шигээ үрээр нь тарьдаг. Энэ нь эдийн засгийн хувьд хохиролтой төдийгүй хөрсийг сулруулж, сул шороо ихтэй болгодог. Тиймээс олон наст цэцэгт ургамлыг нэг насттай хольж тарих нь зүйтэй.
-Нэг наст цэцэг нь хөрсийг сулруулж, сул шороо ихтэй болгодог гэлээ. Энэ нь сөргөөр нөлөөлж байгаа гэсэн үг үү?
-Шууд сөргөөр нөлөөлнө гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ нэг наст цэцэг тарьснаар хөрс үржил шимгүй болж, сул шороо ихэсдэг. Учир нь тухайн цэцэг хөрсний үржил шимээр тэтгэгдэн ганцхан жил л улирлын чанартай ургаад хагдардаг юм. Угтаа ургамлын үндэс нь жилийн аль ч улиралд хөрсийг барьж, шинэчилж байх үүрэгтэй. Тиймээс олон наст цэцэг тарьснаар хөрс үржил шимээр тэтгэгдэж, нөхөн сэргээгддэг. Мөн нэг тарьсан газраа жил болгон тарих шаардлагагүй бөгөөд цэцэг нь ч удаан хугацаанд амьдардаг давуу талтай.
Нийслэл хотод тарих боломжтой 40 орчим төрлийн олон наст цэцэг бий
-Нийслэлийн ногоон байгууламжид ашиглах боломжтой хэчнээн төрлийн цэцэг байдаг вэ?
-Одоогийн байдлаар ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс хот суурин газарт ашиглах боломжтой 40 орчим төрлийн цэцгийн нэрс гаргасан. Тухайлбал, цагаан, ягаан цээнэ, царгас, цахилдаг төрлийн ургамал болон сарааны төрлийн олон наст цэцгийг тарих боломжтой.
-Энэ жил нийслэлд ихэвчлэн нарс, шар хуайс, хайлаас суулгаж байна. Эдгээр модыг ойгоос авчирч суулгаж байгаа нь хэр үр дүнтэй юм бол?
-Судлаач хүний үүднээс харахад хотын гудамж, талбайд ихэвчлэн шилмүүст мод суулгаж байна. Түүнчлэн хоорондын зай нь маш ойрхон байгаа юм. Уг нь тодорхой зайнд модыг тарьж, суулгах ёстой байдаг. Мөн дуу чимээ, утаа зэрэг орчны бохирдол ихтэй нийслэл хотод навчит мод суулгах хэрэгтэй. Учир нь навчит мод нь агаарын бохирдол, автомашины утаа болон дуу чимээг шингээн авч, намар болоход тэдгээр бохирдлоосоо навчаа унагах аргаар салж, өөрийгөө цэвэршүүлдэг. Гэтэл одоо суулгаад байгаа шилмүүст мод нь навчсаа гөвж, өөрийгөө цэвэршүүлдэггүй. Харин хотын бохирдлыг өөртөө шингээж авсаар байгаад гандаж, ургалт нь зогсон үхдэг.
-Гаднын улс орон хотынхоо ногоон байгууламжийг байгуулахдаа ботаникийн хүрээлэнтэйгээ хамтарч ажилладаг. Улаанбаатар хотын хувьд хэрхэн хамтарч ажилладаг вэ?
-Сүүлийн үед хамтын ажиллагаа, уялдаа холбоо бараг байхгүй болсон. Учир нь ногоон байгууламжийг байгуулахдаа тус тусын чиглэлээр ажилладаг компаниудтай хамтардаг болсон юм билээ.
-Ногоон байгууламж гэхээсээ илүүтэй зэрлэг ургамал нийслэлд их байна. Жил бүр зулгааж, цэвэрлэж байгаа харагддаг ч эргээд ургачихдаг. Үүнийг багасгах арга бий юу?
-Зургадугаар сарын 15-наас өмнө амжиж эдгээр ургамлыг хадах ёстой. Учир нь долдугаар сарын сүүл наймдугаар сарын эхээр эдгээр ургамал нь үрлэж, тоос нь гарч хүмүүсийн харшлыг хөдөлгөж эхэлдэг. Ингээд үрлэчихсэн хойно нь устгаж байгаа нь энэ гээд үндсээр нь тасдаад байх юм бол эргээд хөрсөнд үрнүүд нь унаж, ирэх жил дахиад ургачихдаг. Тиймээс үндсээр нь зулгаах биш газраас 4-5 см-ийн хэмжээнээс нь эхлээд хадаж байх ёстой. Ингэснээр ургах цар хүрээ нь багасдаг юм.
Г.Оюунтөгс
Засгийн газрын мэдээ
Нэг наст ургамал хөрс үхүүлдэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани