Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ГАШУУНСУХАЙТ АВТО ЗАМД ӨРНӨХ БАРААН АМЬДРАЛ

 
 ГАШУУНСУХАЙТ АВТО ЗАМД ӨРНӨХ БАРААН АМЬДРАЛ

Монгол улсын нийт экспортын дийлэнх хувийг бүрдүүлэгч нүүрсний тээвэрлэлт Гашуунсухайтын хилийн боомт хүртэлх 239 км авто замаар зорчиж байна. Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худаг зэрэг ордоос олборлосон нүүрсийг өдөр шөнийг үл хайхран, цаг наргүй тээвэрлсээр…

Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ өсч, улмаар манай улсын экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор Гашуунсухайтын авто зам ачааллаа даахаа больжээ. Гэхдээ л энэ зам манай улсын эдийн засагт нүүрсний экспортын гол ГҮҮР гэгдэж, урд хөршийг хил тулж байна. Замын нөхцөл байдлаас шалтгаалж өдөр алгасалгүй зам тээврийн осол гарч байгаа бөгөөд энэ эхний улирлын байдлаар 5 хүн энэ замд нас баржээ.

Бидний мэдэх, улс төрчдийн хэл амны бай болж байгаа Гашуун сухайтын авто замыг 2011 онд Энержи ресурс компани өөрийн хөрөнгөөр босгосон бөгөөд 10 метрийн өргөнтэй, жилд 18 сая тоннын даацтай байхаар тооцож ашиглалтад оруулсан. Улмаар 2013 онд Засгийн газрын шийдвэр гарч уг замыг төрийн өмчит Эрдэнэс Монгол компани худалдан авснаар Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын дундын зам болсон. Ингээд замын ашиглалт арчилгааг Говийн зам ХХК-д шилжүүлсэн ч тус компани нь замын арчилгааг цаг тухайд хийгээгүйн улмаас ийнхүү эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчиход улам бүр бэрхшээлтэй болжээ.

1N3A7947

Энэ талаар Жолооч П.Хатанбаатар: "Би Тавантолгойгоос нүүрс зөөгөөд гурван жил болж байна. Нэг удаагийн удаагийн тээвэрлэлт хийхдээ 270-300 мянган төгрөг авч, 14 хоног ажиллаад 7 хоног амардаг. Уг нь Тавантолгойгоос цагаан хад хүртэл 12-13 цаг явдаг ч замын эвдрэл бол маш том саад болдог. Тэгээд замын эвдрэлээ тойрох гээд нэг тал руугаа жаахан дарахад хажуу ховил руугаа унаж байгаа юм. Зам нь хэтэрхий нарийханаас гадна маш эвдэрсэн. Засвар хийлгүй нилээн удлаа, хурдхан л засаасай” гэж ярьсан юм.

1N3A7851

Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Ханбогд суман дахь цагдаагийн тасгийн дарга, Дэд хурандаа Д.Баярбат: "Гашуун сухайтын авто зам Өмнөговь аймгийн гурван сумын нутгаар дэмжин өнгөрдөг бөгөөд Ханбогд сумын нутагт 160 гаруй км нь байдаг. Өнгөрсөн оны 11-р сараас нүүрсний тээвэрлэлт нэмэгдэж, улмаар хилийн боомтын ачаалал ихэсч, дараалалд зогсох машины цуваа 40-50 км хүрэх болсон. Энэ замаар одоогийн байдлаар 80 гаруй компанийн 4700 гаруй тээврийн хэрэгсэл зорчиж байна. Өдөрт 1000 гаруй нүүрс ачсан машин зөрөлдөж байгаа учраас зам тээврийн осол аваарын дуудлага тасардаггүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн дагуу ачаатай талын дээд хурдыг 40 км, ачаагүй буюу Тавантолгой руу буцах чиглэлийн дээд хурдыг 50 км-ээр тогтоож өгсөн. Гэвч энэ хурдны хязгаарыг мөрддөг жолооч тун цөөнхөн. Нөгөө талдаа нүүрс тээвэрлэж байгаа тэрэгнүүд жингээрээ хурдтай явдаг учраас зогсооход ч хүндрэлтэй” гэв.

1N3A7929

Жолоочид бие биенээ шахсанаас үүдэж замын хажуу руу унасан, тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлыг хангаагүй, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсэн, урсгал сөрсөн, нүүрс асгарсан, автомашин хоорондын зайгаа бариагүй, хурд хэтрүүлсэн зэрэг нь Гашуун сухайтын авто замд гарч байгаа ослын голлох шалтгаан болжээ. Түүнчлэн Олон улсын тээврийн стандартууд буюу жолооч 200 км тутамд 15 минут амрах, ээлжийн жолоочтой байх зэрэг нийтлэг мөрддөгдөг стандартууд мөрдөгдөх нь бүү хэл энэ тухай сонсоогүй жолооч цөөнгүй…

Жолооч О.Нэргүй: Энд бүх ажил оочер дараалалтай хийгддэг. Нүүрсээ ачих гэж оочерлоно. Монгол, Хятадын хил дээр 36-48 цаг оочерлодог. Тиймээс аль болох цаг алдахгүйгээр түргэн хугацаанд явж ганц ч гэсэн машины өмнө орохыг л боддог. Ер нь энд дүрэм, журам ч хэрэгжих боломжгүй. Жишээлбэл би ээлжийн жолоочтой байлаа гэж бодоход нэг явалтад авч байгаа 300 мянган төгрөгөө тэр хүнтэйгээ хуваах болно. Тэхээр чинь хүн өөрийн олж байгаа мөнгөө хүнтэй хуваалцахыг хүсэхгүй. Тиймээс л жолоочид ганцаараа явахыг илүү үздэг.

Жолооч П.Д: "Энэ газарт жолооч нарын эрх ашиг, эрүүл мэнд болон хөдөлмөрийн аюулгүй байдал гэж байддаггүй. Тиймдээ ч хэдэн арван хүн энэ замд осолдож, амь нас эрүүл мэндээрээ хохирдог. Наад захын жишээ хэлэхэд Хятад эзэнтэй машины Монгол жолооч осолд өртлөө гэж бодоход машиныг нь 2-3 хоногт засаад буцаагаад тээвэрт явуулдаг хэрнээ жолоочид нөхөн төлбөр огт өгдөггүй. Ер нь бол энд ямар ч зохицуулалт үйлчилдэггүйгээс болж Монгол иргэд хөдөлмөрийн мөлжлөгөд автсаар удаж байна. Яахав улс орон хямралтай гээд ажилгүй гэртээ хэвтэж байхын оронд арай илүү мөнгө олж байгаа юм чинь гээд л энд ирж ажиллаж байна” хэмээн ярьлаа.

Жолоочид хэдий богино хугацаанд тээвэрлэлт хийнэ, тэр чинээгээрээ олон удаа явах учраас өдөр шөнөгүй давхиж, өмнөд хил хурд нэмэн давхилдана. Гагцхүү шөнө унтахгүй, замаа туулахын тулд элдэв зүйл хэрэглэх тэр дундаа МИМИ гэх бодисыг сэргээш байдлаар хэрэглэдэг гэх мэдээлэл ч байгаа юм.

1N3A7854

МИМИ-Г НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОСОН Ч ХЭРЭГЛЭСЭН ХҮНД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА БАЙХГҮЙ

Энэ талаар Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Ханбогд суман дахь цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Баярбатаас зарим зүйлийг тодрууллаа.

– Нүүрс тээвэрлэдэг жолоочид шөнө унтахгүй, ядрахгүй байхын тул МИМИ гэх бодис хэрэглэдэг гэх юм. Танай тасагт энэ талаар шалгаж байсан хэрэг зөрчил байгаа юу?

Энэ бодис хэдэн жилийн өмнөөс л манайд орж ирсэн юм шиг ярьдаг. Гэхдээ 1992 онд БНХАУ-тай хиллэсэн боомтууд нээгдснээр орж ирэх болсон. Тухайн үед хүмүүс анзаардаггүй, мэддэггүй байсан бол 2009-2010 оны үед нүүрс тээвэрлэдэг жолоочдын 50 гаруй хувь нь хятад жолоочид болсон. Тэр үед л энэ бодисын хэрэглээ ихэсч, улам дэлгэрэх болсон юм. Өмнөговь аймаг ӨМАЗО-ны Баяннуур аймаг хиллэж байгаа бөгөөд тус аймагт энэ бодисыг мэддэггүй хүн байхгүй. Бараг энгийн хэрэглээ болчихсон. Манайд сүүлийн 2-3 жилд яг энэ төрлийн 10 гаруй хэрэг шалгагдаж, 5 нь шүүхээр шийдэгдсэн.

– Энэ төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг шинжилгээгээр тогтоож болдог уу?

Энгийн нүдээр хараад мэдэгдэхгүй. Нарийн шинжилгээнд хамруулаад ч мэдэгддэгүй юм байна лээ. Саяхан аймгийн цагдаагийн хэлтэс рүү нэг жолооч залгаад "Нүүрс тээвэрлэж яваад хоёр хүн дайрчихлаа” гэж дуудлага өгсөн. Дуудлагын дагуу манай тасгийн алба хаагчид очиход нас барсан хүн байгаагүй. Тэр жолооч хий юм хараад машинаа хажуугийн далан руу унгасан байсан. Жолоочийг нарийн шинжилгээнд хамруулахад янз бүрийн бодис хэрэглэсэн нь тогтоогдоогүй. Тухайн жолооч олон хоног нойр, хоолгүй явснаас болж энэ осол гарсан. Тэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр МИМИ гэдэг бодисыг хэрэглэсэн ч тухайн хүний цуснаас илрэхгүй.

Сүүлийн жилүүдэд тус бодисын хэрэглээ нэмэгдсэн учраас БНХАУ зохих хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхийг хоригложээ. Харин манай улсын хувьд тавдугаар сарын 11-ний өдөр хуралдсан УИХ-ын чуулганы үеэр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхдээ МИМИ бодисыг хилээр оруулж ирэхийг хориглосон заалт оруулжээ. Хэдийгээр хилээр нэвтрүүлэхийг хориглосон ч хэрэглэсэн этгээдэд хүлээлгэх хуулийн хариуцлага орхигдоод байгаа юм. Учир нь энэ бодисыг эмийн түүхий эд хэмжээн тодорхойлсон тул хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт хамааруулах боломжгүйг тодотгож байна.

gs-uh

Гашуунсухайтын ТӨМӨР ЗАМ жолоочдын АЙДАС

Тавантолгойн ордоос Цагаан хадны хилийн боомт хүртэл төмөр зам барих ажлыг эхлүүлээд багагүй хугацааг өнгөрч байгаа ч хийгдсэн ажил нь тун маруухан. Хэрэв төмөр зам тавигдах юм бол нүүрс тээвэрлэлт нэмэгдэх, бензин, шатахуун хэмнэх, хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэнэ зэрэг давуу талыг нь тоочоод барашгүй. Нөгөө талдаа төмөр замтай болвол хэдэн мянган жолооч ажлын байргүй болж, Монголын ядуу айл өрхийн тоо хэдэн мянгаар нэмэгдэх болно гэж тээвэр хийж буй жолоочид ярьж байлаа.

Энэ талаар Жолооч О.Нэргүй: "Уг нь төмөр зам тавигдах юм бол шороо тоос босохгүй, байгаль орчиндоо ээлтэй гээд сайн тал байгаа л байх. Гэхдээ төмөр замын эхний хохирогчид нь бид болно. Энд нүүрсний машин барьж байгаа хэдэн мянган жолооч ажилгүй болж, ажилгүйчүүдийн тоог л нэмнэ. Тэгээд өдөрт 1000 вагон нүүрс тээвэрлэж чадах уу? Одоо 1000 бүү хэл түүнээс олон машин өдөрт нүүрс тээвэрлэн сүлжиж байна” гэж ярьлаа.

Газар доорх баялагаараа эдийн засгаа тэжээж байгаа манайх шиг улсад төмөр зам зайлшгүй хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл төмөр замын асуудлаа шийдэж чадахгүй байгаа болохоор хөрөнгө оруулагчид цааргалсаар байгааг бид мэднэ. УГ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эдийн засгаа тогтворжуулж, хямралыг даван туулахын тулд уул уурхайн томоохон төслүүдээ урагшлуулж, тэнд хөрөнгө оруулалт татна гэж байсан. Тиймээс уул уурхайг хөдөлгөхийн тулд ТӨМӨР ЗАМ-ыг нэн даруй барих шаардлагатай байна. Гэхдээ Тавантолгойгоос хилийн боомт хүртэл өөрийн амь нас, эрүүл мэндээ үл хайхран хэдэн төгрөг олох гэж зүтгэж яваа Монгол иргэдээ мартаж болохгүй.

1N3A7926
1N3A7958

БЭЛТГЭСЭН: Э.МӨНХ-ЭРДЭНЭ

http://ekhsurvalj.mn/2017/05/18/%D0%B3%D0%B0%D1%88%D1%83%D1%83%D0%BD%D1%81%D1%83%D1%85%D0%B0%D0%B9%D1%82%D1%8B%D0%BD-%D0%B0%D0%B2%D1%82%D0%BE-%D0%B7%D0%B0%D0%BC%D0%B4-%D3%A9%D1%80%D0%BD%D3%A9%D1%85-%D2%AF%D0%B9%D0%BB-%D1%8F%D0%B2/

ГАШУУНСУХАЙТ АВТО ЗАМД ӨРНӨХ БАРААН АМЬДРАЛ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

Өнөөдөр, 15:41
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

Өнөөдөр, 15:39
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

Өнөөдөр, 09:40
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

Өчигдөр, 09:37
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани