Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Говийнхны хүсэл буюу Орхон голын усыг хэрэглэх нь…

 Говийнхны хүсэл буюу Орхон голын усыг хэрэглэх нь…

Монгол улсын нийт экспортын 80 хувийг эзэлж буй уул уурхайн бүтээгдэхүүний дийлэнх нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд байх Оюутолгой, Тавантолгойн орд газруудад үйлдвэрлэгдэж байна. Эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон эрдэс баялагийн томоохон үйлдвэрлэлийг дагасан төслүүд ихээр хэрэгжиж, хүн ам ч ихээр суурьшиж байгаа тул энд усны асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай болов.

Говийн бүс нутагт хур тунадас бага унадагаас гадна дэлхийн дулаарлын улмаас цөлжилт хурдацтай явагдаж байна. Энд хүн амын ундны ус, мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн усны хэрэгцээг гагцхүү газар доорхи усаар хангаж байгаа бөгөөд их хэмжээгээр ашиглах юм бол нөөц хомсдох уршиг хаяанд иржээ. Эхний ээлжинд бага хэмжээгээр ашиглаж болох ч цаашдаа газар доорхи усыг ашиглахаас татгалзаж, газрын гадаргын усыг илүүтэйгээр ашиглах зорилтыг тавьж байна. Гэвч хэрхэн яаж гэдгээ мэдэхгүй өнөөдрийг хүрлээ.

1N3A7770

Өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймгийн Ханбогд суманд Галба-Өөш, Долоодын говийн сав газрын зөвлөлийн гуравдугаар хурал боллоо. Хурлаар тус зөвлөлийн ажлын тайлан, говь нутгийн усны нөөцийн нэгдсэн менежмент боловсруулах, Орхон голд урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төсөл зэргийг хэлэлцсэн юм.

Говийн бүс рүү хангайн усыг татах асуудал хэдэнтээ яригдаж байсан. Тухайлбал, Хэрлэн голын орчимд усан сан байгуулах саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байсан ч дэмжлэг аваагүй. Харин 2002 оноос хойш Орхон гол дээр усан сан байгуулах тухай эрчимтэй яригдаж эхэлсэн бөгөөд одоогийн буюу Орхон голд урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслөөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт нэг газар сонгоод түүндээ усан сан байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Хэрэв Орхон гол дээр усан сан бий болбол говь руу ус татах боломж нь бүрдэж, одоогоор тооцооллын ажилдаа ороод байна.

Мэргэжилтнүүдийн тооцооллоор Орхон-Говь төсөл хэрэгжсэнээр:

– Голын экологийн тэнцвэрт байдал бий болно
– Даланзадгад, Мандалговь хотуудын ус хангамжийн асуудал шийдэгдэнэ
– Оюутолгой, Тавантолгойн орд газрын ус хангамж сайжирна
– Нийт 50 мянган хүн ам бүхий найман сумын төвийн ус хангамж бүрэн шийдэгдэнэ
– 25 Мтв-ын хүчин чадал бүхий Усан цахилгаан станц баригдана гэх мэтээр бүс нутгийн эдийн засгийг тогтворжуулах, суурин амьдралд шилжихэд тус болох ач холбогдолтой.

Говь нутагт уул уурхай эрчимжиж байгаа энэ үед энэхүү төслийг ажил хэрэг болгож чадвал говийн хүн ам найдвартай цэвэр усаар хангагдах, нөгөө талдаа уул уурхайн ордуудыг усаар хангаж чадах ирээдүй хүлээж байна.

ИРЭЭДҮЙД ГОВИЙН БҮСЭД УСНЫ ТӨЛӨӨ ДАЙН ДЭГДЭНЭ

Говийн бүсийн усны хэрэглээ уур уурхайн үйлдвэрлэлээс хамаарч өсөн нэмэгдэж байгаа бөгөөд усны нөөцийг удаан хугацаанд тасралтгүй ашиглах юм бол нөөцийн түвшин буурч, шавхагдах эрсдэлтэйгээс гадна дулаалрын улмаас ууршилт их байгааг мэргэжлийн хүмүүс ярьлаа.

Галба-Өөш, Долоодын говийн сав газрын хийсэн судалгаагаар 2030 он гэхэд тус бүс нутгийн усны хэрэглээ хоногт 195 мянган м.куб-т хүрэхээр байгаа юм. Дээрхи судалгаанд тусгагдснаар хоногт 144 мянган м.куб усыг газар доорхи нөөцөөс ашиглах боломжтой боловч 2030 он гэхэд өдөртөө 50 мянган м.куб усны хэрэглээ дутагдаж байна. Нөгөөтэйгүүр иргэдийн замбараагүй хэрэглээ говийн бүсийн гүний усны нөөцөд сөргөөр нөлөөлж байна гэв.

1N3A7803

Энэ талаар Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргааны дарга Д.Мөнхбат: Монголчууд бид чинь усыг хэтэрхий гамгүй хэрэглээд сурчихсан ард түмэн шүү дээ. Усны нөөц хэдий их юм шиг боловч ирээдүйд үгүй болгох эрсдэлтэй. Нөөцийг шавхагдтал гүний усыг ашиглана гэдэг чинь байж боломгүй явдал. Жишээлбэл, Ханбогд суманд 57 гүний худаг байна. Уг нь нэг худагаас 57 айлд ус хэрэглэж байгаа юм. Энэ бол гүний усыг хэтэрхий хайр гамгүй хэрэглэж байгаагийн жишээ. Гүний ус гэдэг чинь их эмзэг зүйл учраас эх орны дайны үед цэргүүд хамгаалдаг байсан. Одоо ч гэсэн хамгаалж байгаа бөгөөд ямарваа нэгэн байдлаар хордуулж, бохирдуулж болно. Тавхан алхамын зайтай 57 худаг байна гэдэг чинь эргээд эрсдэлийг дагуулж байгаа юм. Харин аж ахуй нэгж гэлтгүй иргэн бүр усны нөөцөө ариг гамтай хэрэглэх шаардлагатай. Нөгөөтэйгүүр бид хяналтын системийг сайжруулж 110 хяналтын цооногтой болсон бөгөөд түүндээ хяналтын багажыг суулгасан. Түүнээс усны нөөцийн түвшин хэр дундарч, хэдий хугацаанд нөхөн сэргээгдэж байгаа, ямархуу хугаацаанд хэр хэмжээний ус хэрэглэж байна гэх мэт олон талт мэдээллийг авч байна”
хэмээн ярьсан юм.

Өмнөд говийн бүсэд газрын гүний 75 усны нөөцийг илрүүлсэн бол эдгээрээс "Гүний хоолой”, "Борзонгийн говь”, "Балгасын улаан нуур”, "Галбын говь” гэсэн газрууд 29,894-75,168 м.куб хоног гэсэн нөөцтэй болох нь тогтоогджээ. Нарийвчилсан судалгаагаар хоногт 98,491 м.куб ашиглах боломжтой бол ашиглаж болох усны нөөц нь 164,282 м.куб юм байна.

1N3A7973

Усны хэрэглээний талаар Алтайн Өвөр говийн сав газрын захиргааны дарга Д.Чандмань урьдчилсан таамаглалыг гаргасан байна. Тэрээр "Олон жилийн нарийвчилсан судалгаагаар говийн бүсэд байгаа гүний усны нөөц бол 2030-2040 он гэхэд хэрэглээг хангаж чадахгүй 33-60 хувиар дутагдах эрсдэлтэй байгаа юм. 60 хувиар давна гэдэг нь ойролцоогоор жилдээ 18 сая м.куб усаар нөөц дутагдана гэсэн үг. Одоохондоо говьд алт, зэсны төлөө дайн дэгдэж байгаа ч ирээдүйд УСны төлөө дайн дэгдэх болно. Энэ бол баталгаатай бөгөөд эрсдэл ихтэй байгаа учраас л ийм таамаг гаргаад байна” гэх мэдээллийг өглөө.

Сав газрын хэмжээнд усны хэрэглээг салбар тус бүрээр үзвэл хүн амын унд, ахуйн хэрэглээ 4 хувь, уул уурхай, үйлдвэрүүдийн усны хэрэглээ 19 хувийг эзэлж байгаа бол мал аж ахуй 57 хувийг, усалгаатай тариалан 20 хувийг нь эзэлж байна.

1N3A7974
Иймээс говийн бүсийн газар доорхи усны ордын нөхөн сэлбэгдэх бодит боломж, тэжээмжинд тулгуурлан ашиглах бодлого явуулах шаардлагатай байгааг салбарынхан онцоллоо.

Бэлтгэсэн: Э.Мөнх-Эрдэнэ

http://ekhsurvalj.mn/2017/05/15/%D0%B3%D0%BE%D0%B2%D0%B8%D0%B9%D0%BD%D1%85%D0%BD%D1%8B-%D1%85%D2%AF%D1%81%D1%8D%D0%BB-%D0%B1%D1%83%D1%8E%D1%83-%D0%BE%D1%80%D1%85%D0%BE%D0%BD-%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D1%83%D1%81%D1%8B%D0%B3/
Говийнхны хүсэл буюу Орхон голын усыг хэрэглэх нь…
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

Өчигдөр, 15:41
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

Өчигдөр, 15:39
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

Өчигдөр, 09:40
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани