Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийн өнгөт металлын үйлдвэрлэлийн хандлага

 

Дэлхийн өнгөт металлын үйлдвэрлэлийн хандлагаЖил бүр Канадад болдог Дэлхийн уул уурхайн чуулга уулзалтаар "Монгол, Тогтвортой байдлын төлөө нөөц боломжийг нээх нь” сэдвээр монголын хөрөнгө оруулалтын орчин, өрсөлдөх чадварыг сайжруулахаар хийж буй алхмууд, хайгуулын шинэ боломж болон хайгуулын шинэ нээлт, төслүүд, хөрөнгө оруулалтын боломжийн талаар голлон яриа хэлэлцээр хийсэн.

Тус уулзалтын хүрээнд дэлхийн ашигт малтмалын түүхий эдийн олборлолт, үнийн хандлагыг талаар S&P Global Market intelligence Journal, 3 дугаар сарын дугаартаа онцолсныг толилуулж байна.

Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний олборлолтын өнөөгийн байдал

Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр эрдэс түүхий эдийн олборлолт, зах зээлийн үнэ буурсантай холбогдуулан уул уурхайн салбар уналтын байдалд орсон.

2016 оны хоёрдугаар хагасаас өсөлт мэдрэгдэж, уг өсөлт 2017 онд ч үргэлжлэх төлөвтэй байна гэж тус сэтгүүл онцолжээ.

Дэлхийн өнгөт металлын олборлолт багагүй хэмжээгээр хумигдсан боловч 2016 оны хоёрдугаар хагасаас өсөлт мэдрэгдэж, уг өсөлт 2017 онд ч үргэлжлэх төлөвтэй байна гэж тус сэтгүүл онцолжээ.

Тус салбарт зарцуулж буй мөнгөн дүн нь 2015 онд 6.7 тэрбум ам доллар байсан бол 2016 онд 8.3 тэрбум ам доллар буюу 21 хувиар өсчээ. Тус салбарт өсөлт мэдрэгдсэнтэй холбогдуулан үнэт металлын хэрэглээнээс үйлдвэрлэлд ихээхэн хэрэглэгддэг өнгөт металлын хувьцаа хөрөнгийн биржүүдэд маш сайн эргэлтэд орсон байна. Тухайлбал, 2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн алт 25 хувиар өсч, 1 унц 1321 ам долларт хүрч өмнөх оноос 7 хувиар, төмрийн хүдэр 79 хувиар, эрчим хүчний нүүрс 69 хувиар, никель 13, хувиар, цайр 61 хувиар, зэс 17 хувиар  тус тус өссөн байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлт- Трампийн Засгийн газар

Өнгөрсөн оны сүүлээр өнгөт металлын үнэ өссөн гол шалтгаан нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой бөгөөд сонгуулийн дараа тус улсын уур уурхайн компаниудын хувьцааны үнэ харьцангуй өсөж, хөдөлгөөнд оржээ. Ингэснээр дэлхийн зах зээл дээрх өнгөт металлын үнэ өсөх нөхцлийг бүрдүүлж өгсөн юм. Трампын Засгийн газрын бодлогод уул уурхайн салбарыг дэмжих, дэд бүтцийг өргөжүүлэх, уул уурхайн салбарын хуулийг уян хатан болгох гэсэн бодлогуудыг тодорхой тусгаж өгсөнтэй шууд холбоотой.

2017 оны нэгдүгээр сарын дундуур дэлхийн эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд байгаагүй хэмжээгээр өсөх хандлагатай байна. Үүнийг "America Merril Lynch" банкны менежерүүдээс авсан санал асуулгад хөрөнгө оруулагчдын 62 хувь нь "энэ жилд дэлхийн эдийн засаг сайжрах бөгөөд мөнгөний эргэлт нэмэгдэхийн хэрээр инфляци даган өсөх хандлагатай" гэж үзсэнээс харж болно. Харин энэхүү өсөлт засгийн газрын бондод сөргөөр нөлөөлж нэгдүгээр сард бондын үнэ хамгийн доод цэгтээ хүртэл унасан байна. Тус улсын хүүгийн хэмжээ нэмэгдэн түүнийг дагаад ам доллар огцом өссөн. Тус улсын холбооны нөөцийн сан буюу Төв банкны тэргүүн Жанет Елен АНУ-ын валютын хүүгийн бодлого дээр хатуу бодлого баримтлахаа зарласан бөгөөд энэ нь ам долларт итгэх найдвар төрүүлсэн юм.

Өнгөрсөн оны сүүлээр зээлийн хүүг 0.25 хувиас 58 хувь хүртэл нэмсэн байна. Уг зээлийн хүүгийн өсөлтөд тус улсын засгийн газрын бондыг БНХАУ худалдан авсан нь ихээхэн нөлөөлсөн гэж үзэж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Бээжингийн хувьцаа ойрын 5 жилийн хугацаанд байгаагүйгээр буурч, цэвэр арилжаа нь 66 тэрбум ам долларт хүрээд байна. Энэ нь америкийн үнэт цаасны хамгийн том гадаадын эзэмшигч гэсэн байр сууриа БНХАУ, Японд тавьж өгөх магадлалтайг илтгэнэ. АНУ-ын валютын эсрэг БНХАУ-ын ам долларыг зарж юанийг дэмжиж байгаа нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг сааруулахаар байна. 

АНУ-ын засаг захиргаа БНХАУ-ын импортын бараа бүтээгдэхүүнүүдийн тарифыг шинэчилвэл Бээжин үүний эсрэг арга хэмжээ авахад бэлэн байгаа гэдгээ мэдэгдээд байна. 
 

Хэдийгээр дэлхийн эдийн засаг өсөх хандлага өндөр байгаа хэдий ч дэлхийн худалдааны томоохон хоёр гүрэн АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны томоохон асуудал үүсээд байна. АНУ-ын засаг захиргаа БНХАУ-ын импортын бараа бүтээгдэхүүнүүдийн тарифыг шинэчилвэл Бээжин үүний эсрэг арга хэмжээ авахад бэлэн байгаа гэдгээ мэдэгдээд байна. АНУ-ын засгийн газрын зүгээс БНХАУ-ыг валютын ханшийг чангаруулах оролдлго хийж байгаа бөгөөд үүнийгээ зогсоохгүй бол тарифыг 45 хувь хүртэл нэмэх болно гэдгээ мэдэгджээ.

Саяхан хийсэн судалгааны дүнгээр БНХАУ-ын өрсөлдөөнөөс болж АНУ-д 2 сая гаруй хүн ажлын байргүй болох төлөвтэй байна гэсэн үр дүн гарчээ. Түүхий эдийн арилжааны зах зээлийн тэнцвэрт байдал маш эмзэг байдалтай байна. Нэг талаас нь харвал АНУ-ын хувьд дэд бүтцээр тэтгэгдэх металлын үнийн тэсрэлт нь төсвийн өргөжилт болон уян хатан хууль дүрэм гээд тун өөдрөг харагдаж байгаа. Нөгөө талаас авч үзвэл БНХАУ-ын эдийн засгийн өсөлт мөн санаа зовох асуудал болоод байна. БНХАУ-ын зүгээс эдийн засгийн өсөлтийг эрчимтэй өсгөхгүй гэсэн мэдэгдэл гаргаад байгаа бөгөөд энэ нь тус улсын томоохон худалдааны түнш орон болох АНУ-ын эдийн засгийн өсөлтөд ихээхэн нөлөө үзүүлж байна. Энэ байдлаас үүдэн АНУ-ын шинэ засгийн газраас авах арга хэмжээ нь худалдааны тарифыг нэмэгдүүлэх эсрэг арга хэмжээ авах явдал мөн гэж үзэж байна.

Өнгөт металлын олборлолтын төсөв, үнийн хандлага – Сүүлийн 20 жилд 

Дэлхийн өнгөт металлын олборлолтод  зарцуулж буй төсөв CES-ийн тайланд 1997 онд хамгийн өндөр 4.6 тэрбум ам долларт хүрч, харин 1998 оноос зах зээлийн үнэ буурснаар томоохон уул уурхайн компаниуд нэгдмэл байр суурьтайгаар төсвөө бууруулж 2002 онд 1.7 тэрбум ам долларт хүрч 62 хувиар буурчээ. 

1990-2016 оны өнгөт металлын олборлолтын төсөв, өнгөт металлын дундаж үнэ хоорондын харьцааг харуулав.

Дээрх зургаас харахад өнгөт металлын олборлолт, үнийн харьцаа нь шууд хамааралтай харагдаж байна. Олборлолтын хэмжээ буурахад зах зээл дээрх үнэ буурч байгаа нь зах зээлийн үнэ олборлолтоос ихээхэн хамаарч байна. 2002-2008 онд уул уурхайн олборлолт нэмэгдэж улмаар олборлолтоо дагаад үнэ өссөн байна. Энэ хугацаанд тус салбарын томоохон тоглогч орон болох БНХАУ-ын эдийн засаг жилд дунджаар 10-18 хувийн өсөлттэй байсан нь ихэхээн нөлөөлжээ. Харин 2008 онд дэлхийн санхүүгийн хямрал эхэлж, үргэлжлээд эдийн засгийн хямрал бий болж тус салбарын өсөлт удааширч, жилийн орлого 5.7 тэрбум ам доллар буюу 42 хувиар буурсан байна.
 
Харин 2009-2010 онд дэлхийн эдийн засагт өсөлт мэдрэгдэж, өсөлтөө даган уул уурхайн салбар ч сэргэж эхэлсэн бөгөөд жилийн орлого дунджаар 17.5 тэрбум ам долларт хүрчээ.

Хэдийгээр тус онуудад уул уурхайн салбарын олборлолт, үнэ өссөн хэдий ч томоохон компани, корпорациудын хөрөнгө оруулалтын хэмжээ төдийлөн өсөөгүй бөгөөд тус салбарын зах зээлийн хандлага толдорхойгүй, томоохон тоглогчид нь орлогын өсөлтөндөө бус ашиг олох нь хамгийн чухал гэж үзэж байжээ. Иймээс дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өссөн ч салбарын төсөв ердөө жилд 5.9 хувиар л өсөж байжээ.

Тэгвэл сүүлийн 4 жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унаж, салбарын хөрөнгө оруулалт буурч 8.7 тэрбум ам доллар болсон байна. Харин 2016 онд 1748 компани шинээр нэмэгдэж 26-39 хувь нь төсвөө 100 мянган ам доллараас дээш дүнгээр бууруулсан. Үүнээс 601 компани 769 сая ам доллараар төсвөө нэмэгдүүлсэн бол 873 компани нь 1.6 тэрбум ам доллараар төсвөө бууруулсан байна. Харин бага хэмжээгээр олборлолт хийдэг компаниудын хувьд үнэт цаасны зах зээлээс ихээхэн хамаардаг учраас эрэл хайгуулын зарцуулалт нь үүнийгээ даган унаж байдаг.

Өнгөрсөн оны нийт төсвийн бууралтыг 1425 бага хэмжээний үйл ажиллагаа явуулдаг компаниуд  39 хувийг, 96 том тоглогчид 36 хувийг, 156 дундаж тоглогчид 15 хувийг, үлдсэн 9 хувийг төрийн өмчит компаниуд бүрдүүлж байна. Тухайлбал, Freeport-McMoRan 2015 онд 102 сая ам.долларыг зарцуулж, нийт төсвөө 49 хувиар бууруулсан байна. Тус компанийн тайлан балансаас харахад өөрийн эзэмшиж буй TF Holdings-ийн 70 хувийг түрүү жил China Molybdenum-д зарж ашиг хүртсэн ба 1.5 тэрбум ам.доллараар хувьцаагаа заржээ. Мөн 2016 оны хагас жилд Бразилийн Major Vale SA өмнөх жилийн төсвөөс 46 сая ам доллараар буурсан байна. Өмнөд Африкт оршдог Gold Fields-ийн өнгөрсөн оны төсөв өмнөх оны төсвөөс 102.7 сая ам.доллар буюу 22 хувиар нэмэгдсэн /2015 оны бодит зарцуулалт нь 97.6 сая ам.доллар байсан/.

Бүс нутгийн чиг хандлага

Дэлхийн уул уурхайн салбарын нийт хайгуулын 28 хувийг Латин Америк тив бүрдүүлж байгаа бөгөөд эдгээр улсуудад Чили, Перу, Мексик, Аргентин, Колумб зэрэг орон багтаж байна. Эдгээр улс нь бүс нутгийнхаа 92 хувийг бүрдүүлдэг бөгөөд үүнээс алт 44 хувийг эзэлдэг. Алтны олборлолтыг Канад улс тэргүүлж байгаа бөгөөд тус улс нь дэлхийн 14 хувийг зөвхөн алтны олоборлолтоор бүрдүүлж байна. Канадын алт олборлолт улсынхаа төсвийн 50 хувийг бүрдүүлдэг ч сүүлийн жилүүдийн уул уурхайн бүтээгдэхүүний уналтаас үүдэн төсвийнхөө 33 хувийг бүрдүүлэхэд хүрчээ.
 
Харин Африк тив нь дэлхийн ашигт малтмалын бүтээгдэхүүний 13 хувийг эзэлж байна.  Энэ тивийн бүтээгдэхүүнийг голлон бүрдүүлдэг орнууд нь Бүгд Найрамдах Конг Улс (БНКУ), ӨАБНУ, Бурзина Фасо, Мали, Танзани. Ялангуяа баруун Африк алтны олборлолтоороо ихээхэн хувийг эзэлдэг бөгөөд тивийнхээ төсвийн 51 хувийг бүрдүүлдэг байна. Африкт өнгөт металлын ихэнхи хувийг алт эзэлнэ. Тивдээ БНАКонго улс бүрдүүлдэг байна. Гэвч түүхий эдийн үнийн уналтаас болж тус улсын олборлолт буурч тивийнхээ 23 хувийг л бүрдүүлсэн байна.
 
Харин Австрали тив нь ашигт малтмалын бүтээгдэхүүний 15 хувийг эзэлж байна. Тус тивийн ашигт малтмалын түүхий эдийн бүтээгдэхүүнээр баялаг орон нутаг нь Баруун Австрали. Нийт ашигт малтмалын 62 хувийг эзэлдэг. Австрали тивийн алтны хувь хэмжээ 2015 онд 48 хувийг эзэлж байсан бол 2016 онд 57 хувь болж өсчээ. Энэхүү огцом үсрэлтийн үндсэн шалтгаан нь үндсэн металлын төсөв 39 хувиар буурсантай холбоотой юм.
 
2016 онд алт олборлолтын зардал бусад бүтээгдэхүүнээс хамгийн өндөр байсан бөгөөд энэ нь 2015 онтой харьцуулахад 3 хувиар өссөн дүнтэй байна. Түүнчлэн 2016 оны дэлхийн нийт олборлолтын төсвийн 48 хувийг алтны олборлолт бүрдүүлж байгаа нь 2011 оны өндөр өсөлтийн жилийн түвшинтэй дүйцнэ. Хэдийгээр алтны олборлолт өссөн ч 2006 оноос хойшхи хамгийн бага түвшинд буюу 16.3 сая ам доллараар буурч 3.3 тэрбум ам долларт хүрч байна. Үүний нийт 2.11 тэрбум ам доллар буюу 31 хувь нь хоёрдугаар хагаст, бусад өнгөт металлын зардал 828 тэрбум ам доллар буюу 12 хувийг эзэлж байна. Алмааз болон уран нь төсвийн 4 хувь, цаган алт 1 хувийг бүрдүүлнэ.
 
Австрали улс 2016 онд 510 сая ам долларын буюу олборлолт хийж буй улсуудын 52 хувийг бүрдүүлж байна. Харин тус онд Канад улсын алтны олборлолтын зардал 110 сая ам доллааар буурч нийт төсөв нь 487.2 сая ам долларт хүрч, 2015 оны байдлаар 42 хувиас 24 хувь хүртэл буурсан байна. Харин Латин Америк нь нийт төсөвт 849 сая ам доллар буюу төсвийн 26 хувийг бүрдүүлж байгаа нь алтны төсөвт оруулах хэмжээгээр дээгүүрт бичигдээд байна.  Латин Америкийн хамгийн том орнуудын тоонд Чили, Перу, Колумб зэрэг багтаж байна.

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн Бизнесийн хөгжлийн асуудал эрхэлсэн
дэд захирал О.Одбаяр

Mongolian economy
Дэлхийн өнгөт металлын үйлдвэрлэлийн хандлага
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани