- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Туулын эргийн газрыг булаацалдаж эхэллээ
Баянзүрхийн товчооны гүүрний доод хэсэгт буюу яг Туул голын эрэг дээр төмөр хашаа хатгасан байна гэсэн мэдээлэл манай сонинд ирсэн юм.
Энэ мэдээллийн мөрөөр газар дээр нь очиход Туул голын эргээс ердөө 10-20 орчим метрийн зайтай улаан, хар өнгийн хоёр төмөр хашааг нэг газар дээр давхардуулан хатгасан байлаа. Хашааны дэргэд хуушуур зарж байсан хоёр эмэгтэйгээс учрыг лавлахад "Нэг газрыг давхардуулан олгосон юм шиг байгаа юм. Эхлээд улаан, дараа нь хар хашааг нь хатгасан гэсэн. Хэд хоногийн өмнө хар хашааных нь хүмүүс ирж, дээд хэсгийг нь шараар будаад явсан. Энэ талаар манаачаас нь асуусан нь дээр байх” гэв.
Бид дотор нь орж, манаачтай уулзах гэсэн боловч хар хашааны хаалгыг цоожилчихсон байлаа. Харин хашаан дотор хоёр гэр харагдав. Нэг гэр нь дангаар байсан бол нөгөөгийнх нь гадна талд улаан өнгийн чингэлэг байсан юм.
Туул голын орчим газрыг Тусгай хамгаалалттай газар хариуцдаг
Мөн дотор нь овоолсон шороо асгасан байв. Үүнийг ажвал ямар нэг барилгын ажил эхлэхээр төлөвлөсөн байсан бололтой. Төд удалгүй баруун талын гэрээс нэгэн ахимаг насны эмэгтэй гарч ирсэн юм. Түүнийг дуудаж, яагаад энэ газар дээр хоёр өөр хашаа байгаа талаар тодруулахад "Манай дүү улаан хашааны манаач байгаа юм. Одоогоор эмнэлэгт үзүүлэх гээд явсан байна. Цаад талын гэрт хар хашааны манаач байдаг. Гэхдээ амьдардаггүй. Гэр нь урдхан талд байдаг юм. Зам дагуу мод худалдаж байгаа хүн бий. Түүнээс асуувал гэрийг нь заагаад өгөх байх. Эгч нь хэний, ямар учиртай газар болохыг нь мэдэхгүй байна” гэсэн юм.
Ингээд бид модны худалдаачныг олж уулзлаа. Тэрбээр хар хашааны манаачийн гэрийг зааж өгсөн хэдий ч бүгд хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан учир эзэнгүй байхтай нь таарав. Зарим эх сурвалжийн өгсөн мэдээллээр өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны орчим хэсэг хүмүүс гэнэт ирээд л улаан өнгийн хашааг хатгаад эхэлжээ. Харин энэ хугацаанаас 20 орчим хоногийн дараа мөн л нэлээд олон хүмүүс ирж, улаан хашааны гадуур хар өнгийн хашаа барьж эхэлсэн аж. Улаан хашааны эзлэх талбайг нүдэн баримжаагаар тооцвол лав нэг орчим га газар байсан бол харынх нь нэг га-гаас хувь илүү гарахаар харагдана лээ.
Бид улаан хашааны манаачтай утсаар холбогдож, тус газрын эзэн ямар хүн болохыг тодрууллаа. Тэрбээр "Хашаа барьсны дараа намайг хэд хоног манаад өгөөч гэж асуусан юм. Ах нь булаацалдаад байгаа газар дээр ямар үйл ажиллагаа хийхээр төлөвлөснийг нь сайн мэдэхгүй. Ямартай ч Улсын заан Ч.Батзориг гэж хүний газар юм гэнэ лээ” гэв. Бид мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс Батзориг заантай холбогдож, Туул голын эрэг дээр ямар зориулалтаар үйл ажиллагаа эрхлэхээр газар авсныг тодруулахаар 9911... дугаар руу нь залгасан боловч холбогдох боломжгүй байлаа.
Хамгийн гол асуудал нь нэг газрыг хоёр хүнд давхардуулан олгосон гэхээс илүүтэй ундны усны ундарга болсон Туул голын эрэг дээр газар олгох зөвшөөрөл олгосонд байгаа юм. Урт нэртэй хуулийн хүрээнд Туул голын эргээс 200 метрийн зайд орших хэсгийг энгийн хамгаалалтын бүс, 50 метрээс дотогш хэсгийг онцгой хамгаалалтын бүс хэмээн тогтоож, олборлолт явуулах, байшин барилга барих гээд ямар нэг төрлийн үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглосон. Гэтэл хуулийг уландаа гишгэсэн энэ мэт үйлдлүүд эцэстээ хавтгайрч, нэг газрыг булаацалдаж суух хэмжээнд хүрчихээд байна.
Тиймээс ийм нөхцөл байдал үүсэхэд хүргэж, зөвшөөрөл олгосон төр захиргааны байгууллагын хариуцсан хүмүүстэй холбогдож, асуудлын голыг олохыг оролдлоо. Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун "Нэг газрыг нь 2015 оны Байгаль орчны сайдын тушаалаар, нөгөөхийг нь мөн оны нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон юм байна лээ. Ингэж хоёул давхардаж, маргаанаа шалгуулахаар холбогдох газарт хандсан байна. Гэхдээ Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн агентлаг БОАЖЯ-тай хилийн цэсээ урьдчилан тохироогүй байгаа учраас хэнийх нь захирамж хүчинтэй болохыг шууд хэлж чадахгүй байна.
Нийслэлийн Засаг дарга газар давхардуулж, хууль зөрчсөн байх магадлалтай
Тухайн үед би газар олгоогүй учраас үүнээс илүү мэдээлэл алга. Ямартай ч архив ухаж үзэхэд нэг газрынх нь эзэн Батдорж гэж хүн байна” гэсэн юм. Эндээс харахад, тус газрын зөвшөөрлийг 2015 онд БОНХАЖ-ийн сайдаар ажиллаж байсан Н.Батцэрэг, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нар давхардуулан олгожээ. Тиймээс БОАЖЯ-наас энэ асуудалд ямар байр суурьтай байгааг нь тус яамны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулганаас асуухад "Зөвшөөрлийг нь Тусгай хамгаалалттай газраас өгдөг юм. Тэндээс асуусан нь дээр” гэв. Түүний зөвлөснөөр Тусгай хамгаалалттай газрын мэргэжилтэн Н.Галтай холбогдтол соёмботой уулын асуудлаар маш завгүй байгаагаа хэлээд Богдхан уулын дархан цаазат газрын мэргэжилтнээс тодруулсан нь дээр гэсэн юм.
Судлаад үзэхэд, Туул голын орчим нь Тусгай хамгаалалттай газрын хүрээний мэдэх асуудал бөгөөд тэнд газрын зөвшөөрөл олгох, эсэхийг салбарын сайд нь шийддэг юм байна. Тэгэхээр нийслэлийн Засаг дарга тухайн газарт давхардуулан газар олгосон нь хууль зөрчсөн асуудал болох магадлалтай аж. Гэхдээ төрийн захиргааны байгууллага нэгэнт иргэнд газар эзэмшүүлэх, эсвэл өмчлүүлэх захирамж гаргасан учир хэнийх нь зөв болох эцсийн шийдвэрийг шүүхийн байгууллага гаргана гэдгийг танил хуульч маань хэлсэн юм.
Нэлээдгүй олон хүмүүстэй холбогдсоны эцэст Богдхан уулын дархан цаазат газрын мэргэжилтэн Г.Ганзоригтоос асуултынхаа хариултыг авлаа.
-Туул голын эргээс ердөө 10- 20 орчим метрийн зайтай газар олгосон байна. Энэ нь Урт нэртэй хуулийг зөрчиж байгаа хэрэг биш үү?
-Би төсөлтэй нь танилцаагүй болохоор шууд хэлж мэдэхгүй байна. Газар олголт сайдын тушаалаар гардаг. Яаман дээр газар олголт явагдсан учраас төслийн талаарх мэдээлэл надад алга. Гэхдээ энэ тохиолдолд хамгийн боломжит хувилбар нь иргэдийн амарч, зугаалахад зориулсан аялал жуулчлалын бүс байгуулахаар тухайн газрыг авсан байх боломжтой. Түүнээс биш, голын дагуу барилга барих, олборлолт явуулах нь хуулиар хориотой. Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах нөхцөлд хориглох зүйл заалт байхгүй. Тэгэхээр энэ чиглэлээр л тэдэнд газар олгосон байх гэж бодож байна. Хэрэв хууль зөрчвөл бид хяналт тавьж, үйл ажиллагааг нь зогсооно.
-Урт нэртэй хуульд голын эргээс 50 метр дотогш ямар ч үйл ажиллагаа явуулахыг хориглосон шүү дээ?
-Голын эрэг дээр газар өгөхийг хориглоно гэсэн хуулийн заалт байхгүй. Харин газар ухах, байшин барих, олборлолт явуулахыг хориглоно гэсэн заалт л бий. Жишээлбэл, голын эрэг дээр хүн амарч болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ. Үүнтэй л адил.
Б.Бямбасүрэн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||