- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хөнгөн цагааны үйлдвэрлэлийг доргиож буй цэвэр агаарын төлөөх тэмцэл
Аж үйлдвэрээс гаралтай утаан хөшиг Хятадын зарим хотод хэвийн зүйл. Ийм ч учраас Хятад улсын удирдлагыг гартаа нэгтгэн, улс төрийн хүчээ бэхжүүлж буй тус улсын дарга Ши Жиньпин хүрээлэн буй орчны тогтвортой байдалд анхаарах болсонд гайхалтгүй.
БНХАУ хүрээлэн буй орчныг хамгаалж, орчны бохирдолтой холбоотой иргэдийн үймээн самуунаас сэргийлэх эрс арга хэмжээ авч байгаа нь бодлого өөрчлөгдсөний илрэл. Тус улс ердөө наймхан жилийн өмнө уур амьсгалын өөрчлөлтийн санаачилгыг Хятад орны эдийн засгийн шуурхай хөгжлийг боомилох гэсэн өрнөдийн хуйвалдаан хэмээн үздэг байлаа.
Зөвхөн Ши Жиньпин ч аж үйлдвэрийг "цэвэр” болгоход анхаараад буй хэрэг биш. Эрчимтэй хөгжиж буй эдийн засаг бүхий бусад улс ч Хятад орны жишээг дагаж байна. Эдгээр улс эдийн засгаа хөгжүүлэхийн тулд аж үйлдвэрийн түүхий эдийг ахиу ашигласаар байгаа ч аль болох байгальд сөрөг нөлөөгүй, хүрээлэн буй орчныг бохирдуулалгүйгээр олборлох, боловсруулахад анхаардаг болж эхэллээ.
Хөнгөн цагаанаар жишээ авъя. Хятад иргэдийн дунд "airpocalypse” гэгдэх болсон утаат өвөл өнгөрмөгц дэлхийн үндсэн металлын гол үйлдвэрлэгч тус улс 2015 онд баталсан хүрээлэн буй орчны чанд журамд нийцээгүй үйлдвэрүүдэд арга хэмжээ авч эхэллээ. Гуравдугаар сард хуралдсан Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын ээлжит чуулган дээр Ерөнхий сайд Ли Көчян хэлсэн үгэндээ эх орныхоо тэнгэрийг эргүүлэн цэнхэр болгоход хүчин чармайлт гаргахыг уриалав.
Нүүрс шатааж, хөнгөн цагаан үйлдвэрлэдэг Хөнань, Шаньси, Шаньдун зэрэг Бээжин тойрсон мужуудын хөнгөн цагаан хайлуулах хүчин чадлыг жил бүрийн арваннэгээс гуравдугаар сарын хооронд үе шаттайгаар 30 хувь бууруулахаар төлөвлөж байна. Энэ нь 2017 оны эхний хэдэн долоо хоногийн турш тус бүс нутгийг бүрхсэн өтгөн утаан манан шиг онц хөнөөлт бохирдлыг багасгах зорилготой.
Хөнгөн цагааны үйлдвэрлэлийн түүхий эд нийлүүлэлтийг багасгах замаар хөнгөн цагааны исэл үйлдвэрлэлийн хэмжээг дээрх мужуудад мөн л 30 орчим хувиар бууруулах таамаг бий. БНХАУ-ын Засгийн газраас хоёр жилийн өмнө гаргасан хүрээлэн буй орчныг хамгаалах, эрчим хүчний хэрэглээг бууруулах хатуу зохицуулалтын улмаас хөнгөн цагааны олон үйлдвэр энэ онд хаалгаа барина. Агаарын бохирдлоос сэргийлэх, хяналт тавих төлөвлөгөө нэртэй уг зохицуулалт нь өвлийн улиралд байр сууцны халаалттай холбогдон үүсдэг бохирдлыг ч давхар багасгах заалттай.
Хятадын цахилгаан эрчим хүчний 70 хувийг хангаж буй нүүрсний хэрэглээг эрх баригчид амжилттай багасгаж байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Нүүрсний хэрэглээ тус улсад сүүлийн гурван жил дараалан буурлаа. Зөвхөн өнгөрсөн онд нүүрсний хэрэглээ жилийн өмнөхөөс 4.7 хувиар багасав.
Иргэдийн үймээн самуунаас сэргийлэн үйлдвэрүүдийг ажиллагаатай хэвээр үлдээх үү, хүрээлэн буй орчныг хамгаалагчдын эсэргүүцэлд нийцүүлэн хаах уу гэсэн хүнд асуулт Хятадын олборлогчид, орон нутгийн удирдлагад байнга тулгардаг.
Citigroup-ээс гаргасан судалгааг үзвэл энэ удаагийн арга хэмжээний ачаар Хятадын хөнгөн цагааны үйлдвэрлэл 11 хувиар буюу таван сая тонноор буурах юм.
Дээрхтэй төстэй дарамт Филиппинд ч тулгараад байна. Дэлхийн никелийн гол нийлүүлэгч Филиппинд ил уурхайг хаах, хүрээлэн буй орчныг хамгаалах хууль тогтоомж зөрчсөн уул уурхайн компаниудад арга хэмжээ авахыг шаардах нь ихэссээр байна. Урьд нь хүрээлэн буй орчныг хамгаалагч идэвхтэн байсан, эдүгээ Филиппиний Байгаль орчны сайд Жина Лопес албан тушаалаа хүлээлгэн өгөх хугацаа дөхөж байгаа ч орчныг онц ноцтой бохирдуулагч уул уурхайн компаниудын эсрэг гаргасан тушаал шийдвэрүүд нь хүчин төгөлдөр хэвээр үлдэх төлөвтэй.
БНХАУ-ын тухайд дээрх арга хэмжээг авах өөр шалтгаан ч бий. Энэ оны эхээр АНУ-ын засаг захиргаа Хятадын Засгийн газрыг хөнгөлөлттэй зээл, эрчим хүчний салбарт олгодог татаасын хэлбэрээр хөнгөн цагааны хэт үйлдвэрлэлийг хөөргөдөж байна хэмээн шүүмжилсэн юм. АНУ-ын Худалдааны яам уг шүүмжлэлтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэнтэй уялдан БНХАУ-д антидемпингийн арга хэмжээ авах, гаалийн өндөр татвар тогтоох асуудал ч сөхөгдөж болзошгүй боллоо.
Мөн дэлхий даяар нүүрстөрөгчийн ялгаралд үнэ тогтоосон нь Европ, АНУ-ын үйлдвэрлэгчтэй харьцуулахад эрчим хүчний хавьгүй өндөр төлбөр төлдөг Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгчдэд сүйрлийн аюултай тусахаар байгаа юм. Нүүрстөрөгчийн давхар ислийн нэг тонн ялгаралд 30 ам.долларын нүүрстөрөгчийн ялгарлын татвар тогтоосон нь Хятадын нэг тонн тавьхөнгөн цагааны үнийг 450 ам.доллар болтол өсгөж байгаа талаар уул уурхай, металлын судалгааны CRU компани тооцоолжээ.
Хятадын эрх баригчид нүүрстөрөгчийн ялгарал арилжих өөрийн схем үүсгэж, хэд хэдэн мужид туршиж байгаа ч хөнгөн цагаан үйлдвэрлэлийн салбарт хараахан нэвтрүүлээгүй хэвээр. Олон улсын хамтын ажиллагаа үр дүнгээ өгч, туршилт амжилттай болох нөхцөлд дэлхийд томоохон өөрчлөлт үүснэ. "Цэвэр” үйлдвэрлэл дэмжигдэх хэрээр байгаль орчныг бусдаасаа бага бохирдуулж буй хөнгөн цагаан үйлдвэрлэгч илүү өрсөлдөх чадвартай болж хувирна. БНХАУ-аас гадна оршдог, дэлхийн хөнгөн цагааны тэргүүлэх үйлдвэрлэгч UC Rusal багтдаг En+ Group-т энэхүү зохицуулалт юун түрүүнд өгөөжөө хайрлана. Учир нь тус групп усан цахилгаан эрчим хүчийг хөнгөн цагааны үйлдвэрлэлтэй хослуулаад байгаа. Сибирь дэх хөнгөн цагааны үйлдвэрүүдээ 15 ГВт-ын усан цахилгаан станцын хямд эрчим хүчээр хангаж буй En+ Group-т шинэ зохицуулалт онцгой ашигтай.
Өрсөлдөх чадвартай үлдэх үйлдвэрлэгчдэд мөн Rio Tinto Alcan (RTA), Alcoa, Norsk Hydro орж байна. Дэлхийн хөнгөн цагааны тэргүүлэх 10 үйлдвэрлэгчийн эгнээнд багтдаг эдгээр компанийн гаргаж буй хөнгөн цагааны тонн тутамд оногдох нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ харьцангуй бага. Үүний зэрэгцээ эдгээр үйлдвэрлэгч бүгд Хятадын хөнгөн цагааны демпингийн бодлогод хохирогч байж ирсэн юм.
Алан Кларк
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||