Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Рио Тинтогийн авлигын асуудлыг шалгаж эхэлжээ

Рио Тинтогийн авлигын асуудлыг шалгаж эхэлжээ

 

2016 оны арваннэгдүгээр сард Рио Тинто компани "Самандугийн уурхайн төсөл дээр авсан зөвлөх үйлчилгээний гэрээний төлбөр нь Австралийн болон олон улсын бусад эрх бүхий байгууллагуудын хэм хэмжээнд нийцсэн” хэмээн мэдэгдэж байсан юм. Гэлээ ч энэ асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа эхлээд байгаа аж.  Тэрхүү мэдээллийг эдүгээ Австралийн холбоны цагдаагийн газар шалгаж байна.

Энэхүү асуудлыг мөрдөн шалгахад Рио Тинто  цагдаагийн байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж байгаа гэв.

Ийм "зөвлөх” үйлчилгээний төлбөр хийгдсэн асуудал нь  Рио Тинтогийн эрчим хүч эрдэс баялаг хариуцсан захирал Алан Давиес, зэсийн салбарыг толгойлж байсан Сэм Воош болон компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Том Албанис  нарын хоорондоо харилцаж байсан цахим захидлаас тодорхой болсон бөгөөд тэнд тэрхүү 10,5 сая ам.долларын төлбөр хийгдсэн тухай дурдсан байжээ. Энэ мэдээлэл нийтэд ил болсны улмаас Рио нууцлах аргагүй болоод байгаа юм. 

Үүсээд буй асуудлаар Рио мөн АНУ-ын  Үнэт цаас , валютын комисс  /SEC/ болон ноцтой залилангийн асуудлыг шалгадаг Их Британийн зарим агентлагуудтай мэдээлэл солилцоод байгаа ажээ.  Рио Тинто-той холбоотой дэгдээд байгаа дээрхи шуугиант мэдээллийн талаар тэд АНУ болон Их Британийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байсан эсэх талаар лавлахад "Австралийн холбооны цагдаагийн газар нь Хээл хахуулийн асуудлаархи олон улсын ажлын хэсгийн гишүүн байгууллага бөгөөд  энэ асуудлаар дотоод гадаадын түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд гаадаад дахь авлигын хэргийг мөрдөн шалгах нэгжүүдтэй ч идэвхтэй хамтарч байгаа” хэмээн цагдаагийн төлөөлөгч мэдэгджээ. 

Энэхүү хэргийг  цаашид үргэлжлүүлэн шалгах  учраас авлигын гэх асуудлаар тус цагдаагийн байгууллага цаашид тухай бүр тайлбар мэдээлэл өгөх аж. 

Компанийн хуулийн газрыг удирдаж байсан хатагтай Дебра Валентин

 "Зөвлөх” үйлчилгээнд зориулсан 10,5 сая ам.долларын шуугиант асуудал өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Рио Тинтогийн удирдлагын зөвлөл компанийн эрчим хүч эрдэс баялаг хариуцсан захирал Алан Давиес болон хуулийн хэлтсийг тэргүүлж байсан хатагтай Дебра Валентин нарыг ажлаас чөлөөлсний дараагаас олны анхааралд илүүтэй өртжээ. Энэ хоёр хүнийг  эх орондоо болон олон улсад танигдсан сайн мэргэжилтнүүд гэжээ.

Алан Давиес. Компанийн эрдэс баялаг хариуцсан захирлаар ажиллаж байгаад халагдсан.

 Харин ноён Давиес-ийн хувьд хэдийгээр ажлаасаа халагдсан ч одоо хүртэл компанитайгаа идэвхтэй хамтран ажилласаар байгаа гэх мэдээлэл байна. Тухайлбал, саяхан Рио-гийн удирдлагууд  Давиесийг  2015 онд Лондон руу нүүж суурьшсан  зардлыг нь эргүүлэн  төлөхөөр шийдвэрлэсэн байна.  Энэ нь 2013 оноос хойшхи анхны ийм тохиолдол болж байна.

Түүнчлэн Рио Тинто-гийн захирлуудын нэг Сэм Воош Самандугийн уурхайг тойрсон төлбөрийн асуудлыг мөрдөн  шалгаж байгаатай холбогдуулан 4.4 сая ам.долларын урамшууллаа авахаа хойшуулах саналыг зөвшөөрчээ.

Дээрхи "Зөвлөх” үйлчилгээний төлбөр гэх 10.5 сая ам.долларын ард авлига хээл хахуулийн хэрэг нуугдаж байгаа гэсэн таамаглал байгаа юм. Тодруулбал,Самандугийн төмрийн хүдрийн ордын талыг эзэмшихийн тулд Рио Тинто  Гвиней улсын Ерөнхийлөгч Алфа Кондед түүний их сургуулийн найз Францын зөвлөх Франсуй де Комбгет/ Francois de Combret /-ээр дамжуулан 10.5 сая америк доллар шилжүүлсэн гэх  факт баримт яригдаж байгаа юм. Үүнийг нотлох гэсэн мэт Гвиней улсын уул уурхайн сайд асан Махмууд Тиам нь Рио тинто компанийн Гвиней дэх үйл ажиллагаа хариуцсан захирал Стевен Дин 2010 онд Самандугийн төслийн талыг эзэмшихийн тулд надад авилгал өгөхөөр завдсан гэж мэдэгдээд байгаа юм.

Дашрамд дурдахад Рио Тинто бол манай Оюутолгойн хөрөнгө оруулагч компани гэдгийг  дахин тодотгоё.

М.Нэргүй

 

Эх сурвалж: http://www.skynews.com.au/business/business/market/2017/03/07/rio-tinto-under-afp-investigation.html

http://www.theaustralian.com.au/business/companies/afp-launch-investigation-into-rio-tintos-simandou-payments/news-story/ca772c384e64e00d21b732153e91dc04

Рио Тинтогийн авлигын асуудлыг шалгаж эхэлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани