- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Өндөр технологийн амин дэм”-ийн оргил цаг
Дэлхий даяар газрын ховор элементийн хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж, нийлүүлэлт нь хумигдаж, үнэ өсөх болов. Өндөр технологи үйлдвэрлэгчид ховор металлын эрэлд гарч, энэ төрлийн ашигт малтмалын оргил үе тохиож байна. Аж үйлдвэрийн хувьсгалын гол түлхүүр нь XIX зуунд нүүрс, өнгөрсөн зуунд газрын тос байсан бол энэ зуунд газрын ховор элемент өрсөлдөгчгүйгээр тодорлоо. Ухаалаг гар утас, гибрид автомашин, LCD дэлгэцтэй зурагт, зур гийн аппарат гээд бүгд газрын ховор элемент агуулж байна. Иймээс газрын ховор элементийг "өндөр технологийн амин дэм” гэж тодотгодог.
Шинэ зууны технологийн үйлдвэрлэлийн чухал түүхий эдийн нэг болж хувирсан химийн шинж чанараараа төстэй 17 элементийн үнэ цэнэ ийнхүү улам нэмэгдэж байна. Тодруулбал, хөгжиж буй шинэ технологийн үйлдвэрлэлийн дөрөвний нэгээс илүү нь газрын ховор элементийг хэрэглэсэн бүтээгдэхүүн байх жишээтэй.
Ховор металлын зах зээлд шинэ тоглогчийн орон зай гарч байна
Энэ нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьтай тэнцэх хэмжээг эзлэх болов. мөнгөн дүнгээр ховор металлын зах зээл таван их наяд ам.доллараар хэмжигдэж байна.
Газрын ховор элементийг зөөврийн цахилгаан хэрэгсэл, гар утас, компьютер зэргээс гадна газрын тос боловсруулах болон зүлгэгч материал, гэрэлтүүлэгч, өнгөлөгч, цонх, чанга яригч, шаазан эдлэлийн үйлдвэрлэлд өргөн ашиглаж эхэллээ. Тухайлбал, "өндөр технологийн амин дэм”-ийг хосолмол хөдөлгүүртэй автомашины батерейн анодыг үйлдвэрлэхэд хүртэл хэрэглэдэг болсон. Энэ нь баттерейн нийт жингийн 26 хувийг эзэлж байна. Өөр нэг хэрэглээ нь байнгын соронзон материал. Газрын ховор элементийн зах зээлийн гол нийлүүлэгч нь өмнөд хөрш. Гэвч Хятадын өөрийн дотоодын хэрэгцээ илүү хурдацтай өссөн нь газрын ховор металлын экспортоо хумихад хүрлээ.
БНХАУ-ын дотоодын хэрэглээ нэмэгдэж байгаа тул тэд экспортын татвараа 15-25 хувиар тогтоож, 41 төрлийн газрын ховор элементийн бүтээгдэхүүнийг хориглох ангилалд оруулаад байна. Үүнээс болж Япон, АНУ, Европын холбооны газрын ховор элементийн гол импортлогч улсууд хүндхэн сорилттой тулгарлаа. Хятадын хамгийн том худалдан авагч болох Япон улс гэхэд жилд 10 мянга орчим тонн газрын ховор элемент импортолж буй. Энэ нь Хятадын нийт экспортын 40 хувийг эзлэх дүн. Ховор металлын зах зээлд өмнөд хөршийн ноёрхол жин дарсан хэвээр. Учир нь дэлхийн нийт нөөцийн гуравны хоёр нь өмнөд хөршид ногдож байгаа учраас хамаарал ихтэй байна.
- Аж үйлдвэрийн хувьсгалын гол түлхүүр нь XIX зуунд нүүрс, өнгөрсөн зуунд газрын тос байсан бол энэ зуунд газрын ховор элемент өрсөлдөгчгүй тодорлоо.
- Ухаалаг гар утас, гибрид автомашин, LCD дэлгэцтэй зурагт, зургийн аппарат цөм газрын ховор элемент агуулж байна.
- Мөнгөн дүнгээр ховор металлын зах зээл таван их наяд ам.доллараар хэмжигдэж байна.
Өндөр технологи хөгжиж байгаагаас үүдэн газрын ховор элементийн зах зээлд нийлүүлэлтийн хомсдолд цаашид орж мэдэх нь.Манай улсын хувьд газрын ховор металлын зах зээлд шинэ тоглогч байх боломж гарч ирж байна. Учир нь, өмнөд хөрш ховор металлын экспортоо хязгаарлаж эхэлсэн нь зах зээлд шинэ орон зайг үүсгэлээ. Манай улсад Хотгор, Мушгиа худаг, Халзан бүргэдэй, Лугийн гол гэсэн газрын ховор элементийн томоохон ордууд бий. Одоогоор бүртгэгдсэн ордын нөөцийг 1.26 сая тонн гэж урьдчилан тогтоосон. Өндөр технологи хөгжиж байгаагаас үүдэн газрын ховор элементийн зах зээлд нийлүүлэлтийн хомсдолд цаашид орж мэдэхээр байна. Манай улсын хувьд газрын ховор элементийг эргүүлэн боловсруулж, ашиглах технологи нэвтрээгүй учир зөвхөн байгалийн эрдэс түүхий эд олборлон түүнийгээ боловсруулах замаар дөнгөж гарган авч буй.
Өмнөд хөршийн өөрийн дотоод хэрэгцээ нь асар хурдацтай нэмэхийн хэрээр энэхүү стратегийн бүтээгдэхүүний дэлхийн эрэлт, хэрэгцээг дангаараа хангах боломж нь хумигдах болов. Дэлхийн газрын ховор элементийн жилийн хэрэгцээ энэ онд 145 мянган тоннд хүрнэ гэсэн тооцоолол гарсан. Үүний 65 хувь нь Хятадын дотоодын хэрэгцээ байх аж. Зах зээлийн гол нийлүүлэгч Хятадын өөрийнх нь хэрэгцээ огцом нэмэгдэж байгаа нь хөгжингүй орнуудад хүндхэн болж мэдэх нь. Өндөр технологи үйлдвэрлэгч хөгжингүй орнуудын эрэлт, хэрэгцээ байнгын өсөлттэй яваа.
Газрын ховор элементийн үнэ бусад металлтай харьцуулахад илүү үнэтэй байдаг. Одоогоос зургаан жилийн өмнө урд хөрш экспортын дундаж үнийг 13-70 ам.доллар болгож нэмэгдүүлж байсан. Энэ нь дэлхийн зах зээлд газрын ховор элементийн үнэ өсөх гол нөхцөл болсон юм. АНУ-ын Геологийн судалгааны газар 2009 онд манай улсыг газрын ховор металлын нөөцөөрөө Хятадын дараа буюу дэлхийд хоёрдугаарт орно гэж зарласан. Үүнийг Япон, Германы хөрөнгө оруулагчид онцолж, Монголд өөрсдийн сонирхлоо илэрхийлж эхэлсэн билээ. Манай улсын хувьд газрын ховор металлын ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулахад таатай нөхцөл бүрдэж эхлээд байна. Гэхдээ байгаль орчинд хор хөнөөл багатай, хариуцлагатай аргаар түүхий эдээ олборлох учиртайг мартаж үл болно.
Б.Мөнх
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||