- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Үхэж буй цагаан тал
Агаарын чийгшил багатай манай оронд цөлжилт хүрээгээ хурдацтай тэлэхийн зэрэгцээ давсархаг хөрсний хэмжээ мөн адил эрс нэмэгдэж буй нь аюул дагуулж эхэллээ. 2005 онд хийсэн судалгаагаар хужирлаг буюу мараалаг хөрсний эзлэх талбай монголын нийт газар нутгийн 1.7 хувийг эзэлж байсан бол ердөө 10 жилийн дараа 10.5 хувь болж нэмэгджээ.
Ер нь хужирлаг хөрс гэж юу вэ, ийм хөрсний хэмжээ нэмэгдэх нь аюултай юм уу гэж хүмүүс сонирхох байх. Мараалаг хөрс нь Өмнөговь, Говь-алтай зэрэг говийн аймгуудаас гадна Өвөрхангай, Булган, Увс, Завхан, Сүхбаатар гэх мэт хангай нутагт жилд дунджаар 500 мм-ээс бага хур тунадас ордог, ууршилт ихтэй, хуурай уур амьсгалтай бүс нутгийн хотгор, хонхор газарт элбэг тохиолддог.
Монгол оронд тархсан уг хөрсийг уугуул болон чийгт хэлбэрийн гэж ангилдаг аж.
Мараалаг хөрс нь ой мод огтлох, бэлчээрийн даац, усалгааны норм хэтрүүлэх, эрчимжсэн аж ахуйг буруу менежментээр эрхлэх, илүүдэл усыг зайлуулалгүй услах, чанар муутай усыг усалгаанд хэрэглэх, өндөр тунгаар эрдэс бордоо болон их хэмжээний бууц ашиглах үйл ажиллагаанаас бий болдог байна. Ингэснээр тариаланд шууд нөлөөлж, тухайн газарт дахин тариалалт хийх боломжгүй бодлогыг мэргэжилтнүүд сануулж буй.
Нийт газар нутгийн 10.5 хувийг давсархаг хөрс эзэлж байна
Манай орны баян бүрдүүд, алтайн өвөр говь, зүүн гарын цөл зэрэг хужирлаг хөрстэй нутагт хөрсийг нөхөн сэргээхэд тустай тоорой, сухай, жигд, зэгс, дэрс элбэг ургадаг. Ийм газарт тариа тарихдаа усалгаагаа нэмэгдүүлэх зэргээр урвалын орчинг тэнцвэржүүлэх нөхөн сэргээлт хийдэг. Гэхдээ энэ арга төдийлэн үр дүнгээ өгдөггүй байна. Шинжлэх ухаан, геологийн хүрээлэнгийн судлаачид "давсархаг хөрсөнд ус хатаалтын систем байгуулах, өнгөн хөрсний чийгийг тэнцвэржүүлэх, давсанд тэсвэртэй ургамал тариалах зэрэг аргаар нөхөн сэргээлт хийх нь өндөр үр дүнтэй. Тухайн хөрсний шинж чанар, уур амьсгал, чийгийн хангамжаас шалтгаалан эдгээр аргын аль нэгийг сонгодог. Давсархаг ба мараалаг хөрсийг сэргээхийн тулд ургамлын үндэс тархах давхаргад давсны баланс буюу орж ирэх, угаагдан гарах давсны хэмжээ, хоорондын харьцааг сайн мэдэж байх шаардлагатай” аж.
Орчин үеийн гео-статистикийн судалгаагаар мараалаг газрыг илрүүлэн тодорхойлж, давсжилтын түвшнийг бүсчлэн тогтоодог. Мөн газар зүйн мэдээллийн системээр мараатай газруудыг тодорхойлох, ангилах, зураглах, тэмдэглэх ёстой. Гаднын орнуудад давсыг таримлын үндэс тархах, гүнээс доош угааж зайлуулах нь хөрсний давсжилтыг зохицуулах найдвартай арга хэмээн үзэж байна. Хөрсний давсыг нэвчүүлэн угааснаар 50 см хөрсний үе давхаргын давсыг 80 хувиар бууруулж болдог. Хөрсний давс угаах энэ аргыг ус нэвчилт муутай болон уст үе давхарга гүехэн газруудад хэрэглэхэд тохиромжгүй юм.
Манайд арвай, тутарга зэрэг давсанд тэсвэртэй ургамал тариалдаг боловч эдгээр нь эхэн үедээ давс тэсвэрлэхдээ тааруухан байдаг. Тиймээс давс тэсвэрлэх гентэй ургамлыг гаргаж авах эсвэл, үет ба модлог ургамал тариалах нь хөрсийг сайжруулах төдийгүй байгаль орчин, эдийн засагт өндөр ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, нэг га талбайн давсжсан хөрсийг нөхөн сэргээхэд 20 орчим жил зарцуулдаг. Тэгвэл давсжсан хөрстэй, тариалан эрхэлж буй 300 га талбайг нөхөн сэргээхэд зургаан мянга орчим жил шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр урт хугацаанд, эдийн засгийн хувьд асар их алдагдалд оруулж, аюул учруулдаг нь тодорхой.
Ийнхүү тасралтгүй үргэлжилж буй үйл явцын дүнд говь, хээрийн бүс нутагт ургамлын зүйлийн тоо 33-аас 18 болж, нэг га талбайгаас авах ургацын хэмжээ 0,32 тн-оос 0,23 болтол хорогдож, ургац улам тачир, сийрэг болсоор байна. Түүнчлэн говь, хээрийн бүсийн төв суурин газрын усан сан, булаг шанд ширгэж, хөрс эвдрэлд орж, бэлчээр талхлагдан тэжээлийн шимт чанар багатай лууль, шарилж зонхилох байр суурь эзэлж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Цаг агаарын өөрчлөлтөөс болоод хужирлаг хөрсний ургамал дахин сэргэхгүйгээр элсэнд дарагдан халцарч, экологийн болон эдийн засгийн асар их хохирол учирч байгааг онцгойлон анхаарах хэрэгтэй байна.
- Одоогийн байдлаар газар тариаланд техникийн болон урвалын орчинг тэнцвэржүүлэх нөхөн сэргээлт хийдэг.
- Хөрсний давсыг нэвчүүлэн угааснаар ус нэвтрүүлэх чанар, усны түвшин, шүүрэлт, усалгааны усан дахь давсны агууламжыг 80 хувиар бууруулдаг.
- Давслаг хөрсний нөлөөллөөс нэг га талбайгаас авах ургацын хэмжээ 0,32 тн-оос 0,23 болтол хорогджээ
Манай орны 70 орчим хувьд цөлжилт эрчимтэй явагдаж байгааг судлаачид тогтоосон. ийнхүү цөлжилт ихсэж, давслаг хөрс нэмэгдсэнээр дэлхийд ховордсон амьтан, баянбүрдийн ургамлан бүрхэвч ядуурч, усны нөөц багаслаа. Тухайлбал, хөдөөгүүр явж байхад ширгэсэн нуур, цөөрмийн ором нь цайвартаж, хатаж, хагарсан газар байхаас ойр хавьд нь мал бэлчих өвс, ургамал байдаггүй. Мөн тухайн газарт бууж нутагласан айл ч харагддаггүй болсон нь үүнээс үүдсэн хэрэг. Харин тус газарт машины хонхойж тогтсон зам л үргэлжилдэг. Үүнийг нутгийн иргэд, холбогдох яам, дээд албан тушаалтнууд ч хайхрахаа больсон. Уг нь өдрөөс өдөрт тэлж буй хагарч, хатсан үхмэл хөрсөн дээр мод, ургамал тарьж, хөрсөө сэргээсэн бол байгаль орчин, нутгийн иргэдийн амьдрал ахуйд өндөр ач холбогдолтой байхсан. Тиймээс үхэж доройтсон мараалаг хөрсөнд нөхөн сэргээлт зайлшгүй шаардлагатай байна.
ДЭЛХИЙН 950 САЯ ГА ГАЗАР БУЮУ 33 ХУВЬ НЬ ДАВСАРХАГ ХӨРСТЭЙ
Давсархаг хөрс бол зөвхөн монголд байдаг зовлон биш юм. Бусад улс орон үүнд анхаарлаа хандуулж, давсны хэмжээг бууруулсаар байна. Өдгөө ОХУ, Аргентин, БНХАУ, Энэтхэг, АНУ давсжсан хөрсөөр дэлхийд тэргүүлж байгаа. Түүнчлэн австрали, Хойд болон Төв ази давсжсан хөрстэй хамгийн том бүс нутаг. Энэ нь хур тунадасны хэмжээ багасч, чийгийн хангамж муудсанаас болжээ. Хөрсний давсны хэмжээ ихэсвэл газрын бүхий л нүх сүвийг таглаж, ус болон агаарын солилцоог хаадаг. Дэлхий дахинд ойролцоогоор 950 сая га газар буюу тариаланд ашиглах боломжтой талбайн 33 хувь нь усжуулалтын аргаас үүдэж давжсан аж.
Австралийн нийт нутгийн 30 хувь нь давсжсан байна.
Австралийн нийт нутгийн 30 хувь нь их хэмжээгээр давсжсан бөгөөд цаашид 50 хувь болж нэмэгдэх төлөвтэй гэдгийг судлаачид тогтоожээ. Тиймээс давсанд тэсвэртэй ургамал тариалж, үет, модлог ургамлыг ашиглаж хөрсийг нөхөн сэргээх ажлыг эрчимтэй хийж байна. Хөрсөнд гүн тархдаг модлог болон үет ургамлууд нь хөрсний бүтэц, ус дамжуулах чанарыг сайжруулж, давсжилтыг бууруулах олон талын ашигтай аж. Олон жил ургасан модод, өндөр шигүү ургасан үетэн нь давсыг өөртөө шингээж, их хэмжээний ус чийг хэрэглэснээр хөрсний усны түвшинг багасгаж, ургамлын үндэс тархах давхарга дахь давсны хэмжээг бууруулдаг байна.
Түүнчлэн энэтхэгт давстай, ус чийгийн илүүдэлтэй хөрсөнд ургадаг намгийн царс, далайн эргийн мод зэргийг тариалж, давсархаг хөрсний хэмжээ нэмэгдэхээс хамгаалдаг байна. Эдгээр мод өндөр ургаж, иш нь бүдүүрэхийн хэрээр давсны түвшин 25-аас 12 хувь болтлоо буурдаг аж. Түүнчлэн Пакистан улсад голын эрэг орчмын гурван сая га талбай нь давсжсан. Тус талбайг хөрсөнд тэжээл өгч, сэргээдэг таримал ургамлын нөлөөгөөр 15-4.5 хувь болтол бууруулжээ. Тиймээс давс ихтэй мараалаг хөрсөнд дээрх аргуудыг хэрэглэхээс гадна ойжуулалт хийхдээ ус зайлуулах суваг байгуулах болон нэвчүүлэн угаах аргыг хэрэглэх нь давхар ач холбогдолтой гэдгийг холбогдох газрууд анхааралдаа авч, давсанд нэвчсэн талбайн хэмжээгээ багасгахгүй бол монгол оронд эрүүл газар үлдэхээ болих нь.
Г.Оюунтөгс
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||