- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Д.Банди: “Энигма” компанийн удирдлагуудад хандаж оюутнууд нохойд барьдаг мод биш шүү гэж хэлмээр байна
Нийслэлийн иргэд явган аялах, агаар салхинд гарахаар зорьдог газруудаас хамгийн ойрхон нь Богдхан уул. Амралтын өдрүүдэд дунджаар 4000-5000 хүн тийш очдог байна. Гэтэл Зайсангийн аманд очих хүмүүст авто зогсоолоос эхлээд бие засах газар ч олдохгүй нэлээд хүндрэл учирдаг.
Эл асуудлыг шийдвэрлэх зорилгоор БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлснээр Богдхан уулын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын бүс байгуулж, тохижуулах шийдвэр гарсан. Үүний хүрээнд Зайсангийн амны явган аяллын замын эхэнд автомашины 264, дугуйн 60 зогсоол, нийтийн бие засах газар, хогийн нэгдсэн цэг, сандал, сүүдрэвч, гэрэлтүүлэг, харуул хамгаалалт бүхий цогцолборыг байгуулах гэхэд Монголын үндэсний их сургуулийнхан эсэргүүцэж эхэлсэн.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Бандиас энэ талаар тодрууллаа.
-Монголын үндэсний их сургуулийнхан эко кампус байгуулах гэж байсан газарт зогсоол барих нь гэж эсэргүүцэж буй нь ямар учиртай юм бэ?
-Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд "Энигма” гэдэг компани 2004 оноос газар ашиглаж эхэлсэн. Тус компани "Богдхан ресорт” гэдэг жуулчны бааз ажиллуулдаг, 42 га газар ашигладаг. 2016 онд Н.Батцэрэг сайд ажиллаж байхад газар ашиглах эрхээ өөрийнхөө мэдэлд байдаг Монголын үндэсний их сургууль, Универвал политехник коллеж гэсэн хоёр сургуулийн нэр дээр шилжүүлсэн байдаг.
Богдхан уулын дархан цаазат газраас ашиглахын тулд нэг ам метр тутамд 13.200.000 төгрөг төлдөг. Ингэхээр тэд жилд 500 гаруй сая төгрөг төлөх ёстой гэсэн үг. Газрын төлбөрийн тухай хуулийн 8.1.5-д хуульд "Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр улсын бүртгэлтэй асрамжийн болон бүх шатны боловсролын байгууллагыг эзэмшиж, ашиглаж буй газрынх нь төлбөрөөс чөлөөлнө” гэж заасан.
Энэ хуулийн цоорхойг ашиглаж тус байгууллага нэг ёсондоо газрын төлбөрөөс зугатах зорилгоор "Энигма” компанийн нэр дээрх газраа сургуулийн нэр дээр шилжүүлсэн байгаа юм. Авто зогсоолын цогцолборын зураг төслийг гаргачихсан, хотын захиргаанаас барих хөрөнгийг гаргахаар болсон, газрын асуудлаа шийдчихвэл Наадмаас өмнө дуусгах төлөвлөгөөтэй. Засгийн газраас ч тийм чиглэл өгсөн шүү дээ. Гэтэл ийм шалтгаанаар саатаж байна.
-Сургуулийн нэр дээр шилжүүлэхээс өмнө газрын төлбөрөө бүрэн төлж байсан юм уу?
-Газар ашиглах төлбөрөө бүрэн барагдуулаагүй, 400 гаруй сая төгрөгийн өртэй гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээлж байсан. Ер нь уг газрыг тухайн компани бүрэн эзэмшчихсэн хэрэг биш, тав таван жилээр сунгаж ашиглаж буй юм. Уг газарт зогсоол дутагдалтай байгаа талаар 2013 оноос хойш л ярьсан.
Иргэд ч энэ талаар нэлээд гомдол санал гаргаж, авто зогсоол байхгүй гэж шүүмжилдэг байсан. Гэтэл тэнд багагүй хугацаанд үйл ажиллагаа явуулж байсан дээрх компани зогсоолын асуудлыг огт шийдээгүй. Тэгсэн хэрнээ одоо зураг төсөв нь ч батлагдаагүй, хоосон макет үзүүлээд өөрсдийн эрх ашгийн төлөө нийтийн эрх ашгийг золиосонд гаргахаар улайрч байна. Тиймээс төр, засгаас иргэдийн санал шаардлагад үндэслэн цогцолбор байгуулахаар шийдвэрлэсэн.
Газрын тухай хуулийн 46.2-т Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд ашиглах тухай шийдвэр гаргаж болно гэж заасан байдаг.
-Тус сургуулийнхан эко кампусаа барихаар шав хүртэл тавьчихсан байсан гэсэн. Ер нь газар дээрээ бүтээн байгуулалт хийсэн юм уу?
-Цогцолбор барина гээд яамны вэб сайт дээр зураг, мэдээлэл нь тавигдаад эхлэнгүүт тус сургуулийнхан авто зогсоол байгуулах газарт оюутнууд, багш нараа авчран мод тариад, саравч сүүдрэвч барих газарт барилгын шав тавьж жүжиг тавьж байх жишээний. Яагаад тэгж хэлж байна вэ гэхээр МҮИС-ийн багш нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн болоод телевизээр ярилцлага өгөөд зогсож байх жишээний.
Татвараас зугтаж, 42 га газраа сургуулийн нэр дээр шилжүүлснийг нь мэдэж байсан бол эсэргүүцлийн үйл ажиллагаанд нь оролцохгүй ч байсан байж болох шүү дээ. Оюутнууд энэ талаар сайн мэдэхгүй, гоё эко кампус барина гээд хэлчихээр дагаад туйлшраад яваа болов уу. "Энигма” компанийн удирдлагуудад хандаж оюутнууд нохойд барьдаг мод биш шүү гэж хэлмээр байна. МҮИС-ийн оюутнууд ч өөрсдийг нь ямар зорилгоор ашиглаж байгааг мэдэх эрхтэй гэж бодож байна.
Т.Очир
http://www.zaluu.com/read/12gh96144
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||