Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн "Авлигатай тэмцэх сан” оросын төрийн өмчийн "Роснефть” компанийн худалдан авах ажиллагааны тухай шинэ баримтуудыг дэлгэжээ.
Энд эхлээд "Манайд өнөөдөр 19 сая хүн ядуу амьдарч байна. Тэд сард 9691 рублийн орлогото. Хүн амын гуравны нэг хувь нь сард 25 мянган рубль авдаг. Харин манай төрийн өмчийн гайхамшигт "Роснефть” компанийн тэргүүн эхнэртээ 8,6 тэрбум рублийн завь худалдан авч, 3,8 тэрбум рублиэр байшин барьж өгч байна. Гэхдээ "Роснефть” компани нь 5,0 их наяд рублийн өртэй юм шүү дээ” гэсэн байна.
Тэгээд араас нь "Роснефть” компанийн худалдан авсан бараа бүтээгдхүүний үнийг жагсаасан байна. "Роснефть” гадны байгууллагуудаас дараах бүтээгдхүүнийг ийм үнээр авсан гэнэ.
1. Хундага ширхэг нь 11000 рубль
2. Амны цаасны тогтоогуур ширхэг нь 32000 рубль
3. Ёотонгийн хавчаар ширхэг нь 29000 рубль
4. Мөсний хавчаар ширхэг нь 36000 рубль
5. Сэрээ ширхэг нь 11000 рубль
6. Хутга ширхэг нь 12000 рубль
7. Цайны халбага ширхэг нь 14000 рубль
8. Түрс хийдэг сав ширхэг нь 83000 рубль
9. Алчуур ширхэг нь 124000 рубль
Навалный "Энэ бүхнийг "Роснефть” компанийн нисдэг тэргэнд зориулан худалдан авчээ. Мэдээллийг яг дотор нь ажилладаг хүнээс авсан” гэж тодруулсан байна.
Үүнийг "Роснефть”-ийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Михаил Леонтьев РБК хэвлэлд өгсөн ярилцлагадаа "манай ажилтнууд, захирал, менежерүүд, тэгээд бидний түншүүд онгоц, нисдэг тэргээрээ нисэх үедээ хамгийн чанартай таваг, халбага, сэрээ, халбага, хүнсний бусад хэрэглэлүүд хэрэглэдэг гэж хэлсэн нь баталж байна. Леонтев бас "Тэгээд Навалный хоолоо гараараа хамж иддэг м уу” гэж уурлажээ.
Өнгөрсөн гуравдугаар сард "Роснефть” компани бас 48 сая рублиэр бэлгэвч худалдан авах тендер зарлаж байсан хэвлэлээр тарж байсан юм.
Эх сурвалж: www.assa.mnЭнд эхлээд "Манайд өнөөдөр 19 сая хүн ядуу амьдарч байна. Тэд сард 9691 рублийн орлогото. Хүн амын гуравны нэг хувь нь сард 25 мянган рубль авдаг. Харин манай төрийн өмчийн гайхамшигт "Роснефть” компанийн тэргүүн эхнэртээ 8,6 тэрбум рублийн завь худалдан авч, 3,8 тэрбум рублиэр байшин барьж өгч байна. Гэхдээ "Роснефть” компани нь 5,0 их наяд рублийн өртэй юм шүү дээ” гэсэн байна.