- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
С.Батболд: Туул голоос хайрга олборлохыг үе шаттайгаар зогсооно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дүүрэг, хороодод ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож байна. Дарга нар албан өрөөнд сууж, иргэдийн өргөдөл гомдол хүлээн авч шийдсэн төдий нэр зүүх биш хороо бүрт хүрч, иргэдийнхээ үгийг сонсон, амьдралд нийцсэн ажил хийх хэрэгтэйг хотын дарга хэлж байгаа юм. Тэрбээр өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 дүүрэг, хороодод хүрч ажиллаад байна. Өнөөдөр Хан-Уул дүүрэгт ажиллалаа.
Дүүрэг бүрт үе үеийн хотын дарга нарын үед яригдаж ирсэн, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд бий. Тэр бүгдэд шийдэл гаргахаар хотын дарга ажиллаж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу иргэдийн хэлж заншсанаар шувуун фабрик орчмын иргэдийн толгойны өвчин болсон асуудал нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолт. Арваадхан жилийн өмнө хурдан морьд уралдаж, зүлэг ногоо ургасан сайхан хөндий байсан газар нь өнөөдөр ухаж сэндийчигдэн, нүд хальтрам болсныг оршин суугчид нь хотын даргад дуулгалаа.
Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлснээр Хан-Уул дүүрэгт хайгуул, ашиглалтын лицензтэй 87 аж ахуйн нэгж бий. Үүнээс дийлэнх нь хайрганы лиценз эзэмшдэг байна. Эдгээрээс 43 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулдаг аж.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ "Энэ онд бид 43 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, 13 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон. Дахин 17 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр холбогдох газарт хүргүүлсэн” гэлээ.
13 дугаар хорооны оршин суугчид хорооных нь нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс нөхөн сэргээлт хийсэн ганцхан компани байдаг. Бусад нь огт нөхөн сэргээлт хийгээгүй. Нөхөн сэргээлт хийх нь битгий хэл ухсан нүхээ ч булдаггүй. Үүнээс болоод 9 настай хүү карьерын нүхэнд унаж, амиа алдсан гашуун түүх ч бий гэж байсан юм.
Хотын дарга оршин суугчдын санал хүсэлтийг сонсоод Туул голоос хайрга олборлохыг хориглосныг хэллээ. Хамгийн түрүүнд иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад онцгой анхаарахаа хэлсэн юм. Тэрбээр "Туул голоос хайрга олборлохыг хориглосон захирамж гаргасан. Улаанбаатар хотод сүүлийн 10 гаруй жилд олборлолт эрчимтэй явагдаж байна. Энэ нь иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчсөөр ирлээ. Одоо нийслэлийн нутаг дэвсгэрт нэмж хайрга олборлох хайгуул, ашиглалтын зөвшөөрөл олгохгүй. Одоо явагдаж байгаа олборлолтыг үе шаттай зогсооно. Бид иргэдийнхээ эрхийг нэгд тавих ёстой.” хэмээв.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэлэхдээ "Хотын даргад юуны өмнө нь талархал илэрхийлмээр байна. Карьеруудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. Харин дунд, доод шатандаа ажил хэрэг болгомоор байна. Ашигт малтмалын тухай хуулиар нөхөн сэргээлт хийгээгүй бол үйл ажиллагааг нь зогсоох хуулийн заалт бий. Гэтэл нөхөн сэргээлт хийгээгүй компаниудын үйл ажиллагааг зогсоохгүй байна. Өнөөдөр ард иргэдийнхээ амьдардаг газар газрыг нь ухаад, гол горхийг үгүй хийдэг улс орон байхгүй. Тиймээс нөхөн сэргээлт хийсэн хийгээгүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүхэлд нь зогсоох хэрэгтэй гэж бодож байна.” гэлээ.
Иргэд хотын дарга өөрөө асуудалд анхаарал хандуулж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, ажил хэрэг болгож байгаад ам сайтай байна. Өмнө нь ямар ч хотын удирдлага ингэж бүрэлдэхүүнээрээ, асуудлыг нь шийдэхээр ирж байгаагүйг оршин суугчид хэлж байсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||