Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Таван толгой тойрсон олон толгойт асуудал

Таван толгой тойрсон олон толгойт асуудал

 

Сурвалжилсан тэмдэглэл                                    

БОАЖЯ-ны харьяа Өмнөговь аймаг дахь Галба-Өөш, Долоодын сав газрын 05/11-13-ны зөвлөлдөх хуралд оролцох үеэр Ханбогд, Цогтцэций сумаас бэлтгэсэн сурвалжлагаа та бүхэнд хүргэе.  

"ТАВАН ТОЛГОЙН ЗАМ БУЮУ  ЖОЛООЧ  НАРЫН  ЭРЛЭГ”                        

Өмнөговь  аймгийн Ханбогд сумыг  зорих сэтгүүлчдийн  унаа  Цогтцэций   сумын нүүрсний зам руу ороод  эрхгүй хурдаа  сааруулав.  Энэ замаар 70-100 тн-ы  даацтай  6000 орчим машин Таван толгойн уурхайгаас Цагаан хад, Гашуунсухайтын  боомт  хүртэл  завсар зайгүй  хөлхөнө.  Орон  нутгийн жижиг  "Таван толгой”,   "Энержи ресурс”,  "Эрдэнэс  Таван” толгой зэрэг Монголын нүүрс  экспортлогч  акулуудын ачаа энэ л замаар дамжин  хил  гардаг.  Гэвч  цөмрөөгүй,  гав  гарч эмтрээгүй  газар  нүүрсний замд ховорджээ.   Тиймээс  ч  хүнд даацын машинууд байтугай суудлын хөнгөн тэрэг 40 км цагийн хурдтай давхих аргагүйг  зорчигч бид биеэрээ мэдрэв.  

Ханбогд орох замд нүүрс ачсан машины тэвш, чиргүүл замын хажуу руу бөөрөөрөө  хэвтчихсэн  байхтай бид  таарав.   Маргааш нь  эргэж харих замд нүүрстэй  өөр нэг тэрэг  хүч,  хурдандаа дийлдэлгүй унасан бололтой онхолдсон байхтай  дахин таарав.  Салхины шил нь юу ч үгүй үйрч, кабин нь хонхойж  хотойсон байхыг бодоход  жолооч нь их л хүнд гэмтсэн  болов уу. 

Таван толгойгоос Гашуунсухайт хүртэл 260 км  замд  өдөр бүр ийм осол гарах нь хэвийн  үзэгдэл болжээ. Замын эвдрэлийг засаагүй удсанаас осол байнга гарах болсон тухай    жолооч,  албаны хүмүүс  сэтгүүлчдэд ингэж ярилаа.  

"Далан гол” компанийн жолооч: Би энд 5 жил тээвэр хийж байна.  Бохироороо 95 тн-ы жинтэй  машин  жолооддог.  Замын эвдрэл их.  Машин нь дэндүү олдсоноос зам ачааллаа дийлэхээ байлаа. Машин, зам аль аль нь байнга эвдэрдэг. Хил мөн ачааллаа дийлэхээ байсан.  Хил дээр очоод заавал нэг хоног хүлээдэг болсон. Монголын хилийн шалган хоёр зэрэг үйлчлээд байхад л хүчрэхгүй, хүлээгдээд байна. Техник  нь удаан байдаг юм болов уу.  Хятадын хил дээр хүлээдэггүй, шууд л нэвтэрчихдэг. 260 км замд 7 хоногт хоёр л  ачилт хийдэг  болсон. 

"Мэргэн сонор” компанийн жолооч: Таван толгойн зам дээр монгол хүн сохор зоосны ч үнэгүй үхэж байна. Хятадууд унасан машинаа чирж аваачиж  янзлуулчихаад  гурав хоногийн дараа жолооч хайгаад явж байдаг.  Гэтэл түүнийг барьж байсан монгол жолооч сохор зоосны үнэгүй амиа алддаг.  Монгол хүнийг гэсэн бодлого, зохицуулалт энд алга. Замын эвдрэл, энэ олон  машинаас болж өдөр болгон нэг хүн амь насаа алдаж байна. Бас дээр нь  эрүүл  бөөр,  нуруутай  жолооч үгүй  боллоо.   

Гуанзны тогооч: Бид Таван толгойн замд гуанз ажиллуулаад 6 жил болж байна. Замын эвдрэлээс болж сард 10 гаруй хүн нас барж байна.  Энэ бүр хэтэрлээ. Тэгсэн мөртлөө  ярьж, санаа тавьж байгаа газар, төр  алга.

Өмнөговь аймгийн Таван толгойгоос Гашуунсухайт хүртэлх 260 км замын 160 км нь Ханбогд сумын нутагт харьяалагддаг. Тиймээс ч бид жолооч нарын эдгээр мэдээлэл  бодитой эсэхийг  Өмнөговь  аймгийн Ханбогд суман дахь  Цагдаагийн  тасгаас тодрууллаа.  Тасгийн дарга, дэд хурандаа Д.Баярбатын мэдэгдсэнээр өнгөрсөн 4 сарын хугацаанд  160 км замд  5  хүн  осолдож, амь  насаа  алджээ.

Таван толгойн нүүрсний замыг "Энержи ресурс” компани 2013 онд "Эрдэнэс Монгол”  ХХК-д худалдсан байдаг.  "Улсад  шилжсэнээс  хойш  Таван толгойн замын засвар арчлалт  тааруу  болсон.  Энэ нь  эргээд  байгаль  орчинд  ч сөргөөр нөлөөлж байна. Замын  эвдрэлээс болж зарим жолооч шороон замаар давхисаар байна” гэж Өмнөговь аймгийн БОАЖ-ын газрын дарга  н.Пүрэвтулга  мэдэгдлээ.

СОГТУУ  МОНГОЛ, БИЕ ҮНЭЛЭГЧ МОНГОЛ "ГАНЦ МОД”-НЫ "ЧИМЭГ”  БОЛСОН ГЭВ

Таван толгойн нүүрс тээврийг ярихад "мими” хэрэглээ эрхгүй сөхөгдөнө. Ханбогд сумын  цагдаагийн тасаг "мими”-г  хууль бусаар худалдаалж байсан хэд хэдэн цэг илрүүлсэн байна. Мөн олон хоног нойргүй тээвэр хийснээс  хий юм харж,  "би хүн дайрчихлаа”  хэмээн  цагдаад  хандсан  тохиолдол  ч  гарчээ.  Гэхдээ "мими” хэрэглэсэн эсэх  нь  тогтоогдоогүй  гэнэ.  "Мими” гээч нь  цуснаас тийм ч амархан илэрдэггүй юм байна.

Харин зарим жолоочийн аминчхан  ярианаас  "мими”,  биеэ үнэлэгч хүүхнүүд, архи гуравтай нөхөрлөх монгол  олширсоор байгааг сонсов.  Энэ тухай  ахимаг насны нэгэн жолооч сэтгэл зовнин ярихдаа "Манай зарим залуус "мими” гэдгийг тамхи шиг  арай л дэндүү хэрэглэдэг болоод байна. Голдуу урдаас оруулж ирээд байгаа юм.  Түлэнхий үнэртэй тэрний юунд нь болдог байна. Бас "Ганц мод”-ны буудал бүрт монгол биеэ үнэлэгчид орогночихсон, жолооч нарыг хүлээгээд байж байдаг. Буудал болгонд л арав, арваараа бий.  Ер нь манай зарим  залуус  зовж олсон мөнгөө янхан, архи хоёрт өгч байна.  Би урд нэг ч согтуу Хятад хараагүй. Гэтэл "Ганц мод” боомтод  монголчууд  архи ууж, агсам тавьж, гудамжинд нь тасарч унадаг боллоо.  Ялгадас,  бөөлжистэйгээ холилдчихсон хэвтэж байх нь тун хүнд.  Манай зарим залуус их хэцүү шүү дээ. Нэрээ, улсаа бодмоор л байгаа юм” гэлээ.   

ХЯТАДЫН ХИЛ 3-5 СЕКУНТЭД ШАЛГАДАГ.  ХАРИН  МОНГОЛЫНХ...  

Гашуунсухайтын боомтын  хүчин чадал  нүүрсний экспортыг нэмэгдүүлж, орлогоо өсгөх  улсын  төлөвлөгөө, тооноос  хол  хоцорсон  нь  нүүрс тээвэрлэгчдийн гомдол хэлээд өгч байна.  

Өнгөрсөн намар сэтгүүлч миний бие тус боомттой хил залгаа  Хятадын Ганцмод боомтыг сурвалжлахдаа зэс, том тэрэгний жолооч нар машинаасаа буулгүйгээр 3-5 секунтэд картаа уншуулж Хятадын хилийг нэвтрэх боломжтой болсныг нүдээр үзсэн юм. Ийм байдлаар Ганцмод боомтоороо өдөрт 2 мянган машиныг нэвтрүүлэх хүчин чадалтай болсноо Хятадууд  танилцуулж  байлаа.  Мөн  тэд Оюутолгойн зэс, Таван толгойн нүүрс  зэргийг  хил дээр шуурхай шинжлэхийн тулд гааль, үндэсний хорио цээр, хилийн хяналт шалгалтын иж бүрэн барилга байгууламжийг ашиглалтад  оруулсан  байв.

Харин манай улс уул уурхай  сэргэхэд  нүүрсээ зөөх зам,  хил нэвтрүүлэх шалганы чадал  чадамж гээд наад захын хэрэгцээгээ бэлтгээгүйг өнөөдрийн нөхцөл байдал харуулж  байна.  Уул нь хил гаалийн  ийм хүндрэл бэрхшээлийг шийдэх гэж өмнөх УИХ нь  Хилийн боомтын тухай хууль баталж, Засгийн гзар нь хилийн шинэчлэлийн ажлаа Гашуунсухайтын боомтоос эхэлснээ зарлаж байлаа. Гэсэн ч байдал газар дээрээ өөрчлөгдсөнгүй.    

ЗАМЫН  ХУРААМЖНААС ХӨГЖЛИЙН БАНКНЫ  ӨР ТӨЛДӨГ

Таван толгойн замд хийсэн сурвалжлагын мөрөөр бид "Эрдэнэс Монгол” компаниас тус замыг  хэзээ засахыг тодрууллаа.  Тус компанийн удирдлагууд засварын 3, зам арчлалтын 2 компани зам засахаар өнгөрсөн 7 хоногт  ажилдаа гарсан тухай мэдэгдлээ.

"Өнгөрсөн жилүүдэд нүүрсний орлого буурсан учраас тухайн замыг ТЭЗҮ-д заасан  хэмжээгээр  засах  боломжгүй  байлаа.  Гэсэн ч жил бүр урсгал засвар  хийж  байсан”  гэж  "Эрдэнэс Таван толгой”  компанийн  удирдах ажилтан  Монголын радиод  мэдээлэв.   Тус компани  энэ замын нүүрсний  тээвэр нэг бүрээс тн тутамд 3200 төгрөг тооцож хураамж авдаг байна.

"Энэ мөнгийг замын засвар арчлалт, Хөгжлийн банкны зээл, хүүгийн эргэн төлөлтөд зориулдаг. Хөгжийн банкнаас валютын зээл авч Таван толгойн замыг худалдан авсан байдаг”  гэж  "Эрдэнэс Монгол” компанийн  удирдах ажилтан  хэллээ.  

СУМЫН ДАЙТАЙ "ЦАГААН ХАД”-НЫХАН  БАГИЙН  ДАЙТАЙ  Л ДЭМЖЛЭГ ХҮСЭВ

Уул уурхайн үйлдвэрлэл, түүнийг дагасан сум суурингийн амьдрал дахин сэргэж эхэлснийг Өмнөговийн Ханбогд, Цогтцэций суман дахь хөл хөдөлгөөн, нутгийнхны ярианаас мэдэрч  болохоор байлаа.  

Сумын  6600-аад иргэнээс гадна уурхайд ажилладаг,  уурхай дагаж амь амьжиргаагаа залгуулдаг түр оршин суугч 9 мянга гаруй, нийт 15 мянган хүн  Ханбогд суманд амьдарч байна.  Тэдний  4000 гаруй  нь Оюутолгойн үндсэн болон туслан гүйцэтгэгч ажилтнууд байдаг гэж Ханбогд сумын  удирдлага мэдээлсэн.  Мөн тус  сумын Цагаан хад  сууринд  хоолны газар, гэр буудал, дугуй засвар  гээд  уурхайн   тээвэр дагасан үйлчилгээ бий болж 3000-4000  гаруй хүн дамжин суурьших  болжээ.  Монгол Улсын сумын дайтай  хүн ам төвлөрч буй газарт хүний наад захын хэрэгцээ хангах орчин нөхцөл байдаггүй, түүнийг төрөөс зохицуулдаггүй хэмээн  Цагаан  хадныхан гомдоллодог байна.   

"Цагаан хад”-нд хамгийн үнэтэй нь ус, гэрэл цахилгаан. "Хувцсаа өнгө оруулж, үсээ угаая гэвэл 50 км-ын цаанаас  ус авах хэрэгтэй болно.  Тиймээс ч 1 литр усыг 40-50 төгрөгөөр худалдаж авдаг болохоор усандаа амь шигээ хайртай.  Гэрэл цахилгаанаа газ, мотороор л залгуулдаг” хэмээн нутгийн  хүн  ярив.  5000 жолоочийн унд хоолыг  залгуулдаг, нүүрс дамжуулан тээвэрлэдэг "Цагаан хад”-нд одоогоор 100 гаруй айл, 20-иод дэлгүүр, мөн тооны хоолны газар ажиллаж байна.  Замгүй газраар явуулахгүй гээд  шуудуу татчихсан болохоор жолооч нар зам дээр машины тавьчихаад түр амардаг гэнэ. Тиймээс ч олон машин зогсох боломжгүй,  зам түгжлээ хэмээн  хөөгддөг  гэлээ.  

ХЭЛСНЭЭ ХИЙХ  НЬ  ТАВАН ТОЛГОЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

Энэ сурвалжлагын дараахан, 05/17-нд  "Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд үйл ажиллагаагаа УИХ-д танилцуулах үеэрээ Гашуунсухайтын боомтын нөхцөл байдал, уурхайн тээвэрт анхаарч ажиллахаа  УИХ-ын гишүүдэд амласан юм.  "Эрдэнэс Монгол”   ХХК-ийн гүйцэтгэх  захирал  Ц.Түмэнцогт:

"Энэ жил  "Эрдэнэс ТТ” компани  Таван толгойн бүлэг ордоос нийт 20.5 сая тн нүүрс олборлоно. Тиймээс энэ зам нилээд ачаалалтай байхаар харагдаж байна. Боомтод ачаа тээвэр гацчихаад байгаа. Иймд Боомтын үндэсний зөвлөл Гашуун сухайтын боомтын хүчин чадлыг нэмэх, ажлын цагийг уртасгах, 24 цагаар ажиллуулах, ОУ-ын боомт болгох чиглэлээр  ажиллаж байна.  Хилийн мэргэжлийн байгууллагуудын ажлыг нэмэхийн тулд орон сууц, ажлын байрны хангамжийн талаар яаралтай хийх ажлууд бий.  Мөн Цагаан хаданд 500-600 машины зогсоол, амрах газар барихаар  зургийг нь хийж байна. Одоо ийм газар байхгүй болохоор бүх машин зам дээр дугаарлаж зогсдог. Энэ нь өөрөө аюулгүй байдалд нөлөөлдөг”.   

Өмнөговь  аймгийн  нүүрсний уурхайн бүс нутаг дахь зарим асуудлыг зам зууртаа сурвалжлан хүргэхэд ийм байна. Өмнөговь аймгийн БОАЖ-ын газрын мэдээгээр   аймгийн хэмжээнд ашиглалтын  80-аад лиценз  олгогдсоноос  өдгөө 13-ыг нь идэвхитэй ашигладаг юм байна.

Лиценз эзэмшигч зарим нь хууль, журмын дагуу ажиллахгүй, байгальд халтай ханддагаас нутгийнхан бэлчээр, газар тариалангийн хөрс шороогоо шинээр дахин онгичуулахгүй  хэмээн  лиценз  эзэмшигч,  ашиглагчидтай  зөрчилдсөөр байгааг албаныхан  хэлж  байлаа.  Нөгөө талд говь нутгийг хөгжүүлье, ахуй амьжиргааг дээшлүүлье гэвэл ус ундны асуудлыг  шийдэх   хэрэгтэйг ч нутгийнхан  сануулав.  Тэд хангайд  усан сан барьж,  говь руу  ус татах  ажил  хэрэгжинэ гэж итгэдгээ хэлж байв.

Нийтэлсэн: Д.Даваадулам /MNB.MN/

Таван толгой тойрсон олон толгойт асуудал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани