- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ухаалаг малгай тойрсон эргэлзээ
"Оюутолгой” компани үйл ажиллагааныхаа олон хэсэгт "SmartCap” буюу "Ухаалаг малгай” хэмээх орчин үеийн, хамгийн дэвшилтэт технологи бүхий аюулгүй ажиллагааны хөтөлбөрийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. "SmartCap” хэмээх энэхүү төхөөрөмжийг операторчийн малгайнд суурилуулснаар тухайн ажилтны тархины үйл ажиллагаанд хяналт тавих боломж бүрдэж байна. Ингэснээр том ачааны машины жолооч зүүрмэглэх эрсдэлтэй байвал ухаалаг малгай нь сэрэмжлүүлэх дохиог жолоочид болон хяналтын өрөөнд өгдөг.
Энэ бол 2016 оны нэгдүгээр сард сайт, хэвлэлүүдэд гарсан мэдээний хэсэг. Алсын тээвэрт их хэмжээний ачаа тээж яваа жолооч мэдээж анхаарал болгоомжтой байх ёстой. Зүүрмэглэх зэргээр жаахан гэнэ алдахад л ноцтой хохирол учрах эрсдэл бий. Тиймээс компанийн удирдлагууд жолооч нарын анхаарал болгоомжийг дээшлүүлэхийн тулд "Ухаалаг малгай” төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш жил гаруй өнгөрчээ.
Үүнийг зүүснээс хойш олон жолоочийн толгой байнга өвддөг болсон олон гэв
Төхөөрөмж хэрхэн ажилладагийг товчхон тайлбарлая. Тархины долгион барих шидтэй энэхүү жижиг зүйлийг малгайныхаа урд хэсэгт суулгана. Мөн малгайны дотуур толгойд байрлуулдаг төрлийнх ч байна. Энэ нь жолоочийн алжаал ядаргааг хянаж байдаг. 1-4 гэсэн түвшинтэй юм.
Жолооч зүүрмэглэж, анхаарал сарнивал энэ нь дуугарч дохио өгнө. Хэрэв дөрөв дэх түвшний анхааруулга асвал төв рүү шууд мэдээлдэг аж. Ийм дугаартай машины жолооч тэд дэх километрт түгшүүр асаалаа гээд л. Жолооч нар хэд хэдэн ноцтой осол гаргасны дараа энэхүү малгайг хэрэглэх болжээ. Гэхдээ өмнийн цэнхэр говьд том тэрэг барьж буй жолооч нар "шидэт” малгайнд ам муутай байна. Элдвийг нуршихаас татгалзаж, тэнд ажилладаг зарим жолоочийн яриаг хүргэе. Тухайн жолоочийн хүсэлтээр нэрийг нь нууцаллаа.
"Оюутолгойд”-д гурван жил жолооч хийж буй Б "Рио Тинтогийн 2-3 уурхайд хэрэглэдэг малгай юм билээ. Ядаргааны түвшин тогтоож, жолоочид анхааруулга өгдөг. Энд бараг тав, зургаан зуун жолооч ийм малгай өмсөж байгаа. Гэхдээ ихэнх нь дургүй байдаг. Энийг зүүснээс хойш олон жолоочийн толгой байнга өвдөх болсон. Ялангуяа настай хүмүүст айхтар нөлөөлдөг юм шиг байна лээ.
Байнга л толгойны эм уудаг болсон. Залуус одоохондоо тоохгүй байгаа. Нойрмоглосон үед анхааруулга өгөх ёстой ч зүгээр үед дуугараад байдаг. Хэрэв анхааруулга асаад байвал компаниас тухайн жолоочийг эхний ээлжинд амраах арга хэмжээ авдаг. Харин байнга асаад байвал энэ хүн ажилд тэнцэхгүй нь гэж үзнэ шүү дээ. Гэтэл өнөөх нь зүгээр замаа ширтээд явж байхад л дуугараад хэцүү байдаг. Дөрөвдүгээр түвшин асвал газар дээрээ шууд зогсох ёстой гэсэн дүрэмтэй. Гэтэл бид гаалийн баталгаат ачаа тээж яваа тул зөвхөн заасан цэгт зогсох ёстой. Энэ мэтэийн зөрчилтэй зүйл их бий” хэмээн ярив.
Өөр нэг жолооч Г "Бараг 2-3 сая төгрөгийн үнэтэй гэж сонссон. Их үнэтэй мөртлөө нэг их үр дүн байхгүй дээ. Хэрэглэж эхэлснээс хойш толгой өвддөг боллоо гэсэн гомдол их гардаг. Миний хувьд одоохондоо бага зэрэг толгой өвдөөд л байна. Удаан хугацаанд зүүснээс болоод тархины хорт хавдартай болчихвол хэн хариуцлага хүлээх вэ.
Жолооч нарыг сайн унтаж амарсангүй, замдаа зүүрмэглэлээ гэж шүүмжилдэг. Гэтэл энд 22 цагаас хойш зурагт, интернэт хаачихдаг болохоор бид эрт унтахаас өөр аргагүй. Тиймээс жолооч нар нойрмоглосноос анхааруулга асаад байна гэдэг нь үндэслэлгүй” хэмээн ярилаа.
Ухаалаг малгайгаар хянах ажлыг анх Австралийн уурхайнууд хэрэгжүүлсэн юм билээ. Тус улсын зүүн эрэгт орших Hunter Valley Operations уурхайн 48 жолооч дээр 42 мянган цагийн туршилт хийсний эцэст хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй гэж үзэн хэрэглээнд нэвтрүүлсэн талаар албан ёсны сайтад нь бичжээ. Өдгөө дэлхийн 19 оронд 17 мянган жолооч хэрэглэдэг гэнэ. Анх уул уурхайн хүнд тэрэгний жолооч нар хэрэглэдэг байсан бол яваандаа хүрээгээ тэлж, холын тээвэр, усан болон агаарын тээвэр, нийтийн тээвэрт ч ашиглах болжээ.
Малгай ямар нэг долгион ялгаруулахгүй, харин тархинаас ялгарч буй долгионыг бичиж авдаг
Өмнө нь "Оюутолгой”-н хүнд тэрэгний жолооч нар хэд хэдэн ноцтой осол гаргасан юм байна. Бүр жолооч нь том машинд хавчуулагдаж, хэд тасарсан аймшигт осол ч болж байж. Осол гарсан шалтгааныг судлаад үзэхэд дандаа жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болсон нь тогтоогдсон байна. Тиймээс холын замд үүрэглүүлэхгүй гэж ухаалаг малгай авч өгчээ. Энэхүү малгайг хэрэглэх болсноос хойш ноцтой осол огт гараагүй гэнэ. Тэгэхээр үр дүнгээ өгчээ гэсэн үг. Харин жолооч нарын яриад байгаа шиг хүний тархи толгойд нөлөөлдөг эсэх нь том асуудал мөн.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс "Оюутолгой” компанитай холбогдож, ухаалаг малгай үнэхээр ямар нэг сөрөг нөлөөгүй юу, үүнийг хэн хэрхэн батлах вэ гэдгийг тодруулсан юм. Жолооч нараас янз бүрийн гомдол ирсэн тул тус компани Эрүүл мэндийн яаманд хандаж, малгай хүний биед сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг тодорхойлж өгөхийг хүсчээ. Улмаар мэдрэлийн чиглэлээр улсдаа тэргүүлдэг 11 эмчээс бүрдсэн зөвлөл шинжилгээ, туршилт хийсний эцэст ухаалаг малгай хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Тус зөвлөлийн гишүүн, ЭМЯ -ны мэдрэл судлалын ерөнхий мэргэжилтэн, анагаах ухааны доктор, дэд профессор Д.Өлзийбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
Д.ӨЛЗИЙБАЯР: УХААЛАГ МАЛГАЙ ХҮНИЙ БИЕД ЯМАР НЭГ СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ
Энэ төхөөрөмжийг Монголд 2015 оноос ашигласан юм билээ. Бид малгайг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн хүнтэй нүүр тулж уулзсан. Энэ хүн малгайг яагаад бүтээсэн, дэлхийн хэдэн оронд ашиглаж байгаа, хаана хэрхэн шалгуулж баталгаажуулсан гэдгээ бидэнд тайлагнасан. Бидний хувьд зохион бүтээгчийн мэдээллийг сонссоноос гадна тархины цахилгаан бичлэг дээр ажилласан. Тархины цахилгаан бичлэг 1920, 1930-аад онд нэвтэрсэн зүйл. Манай оронд 1960-аад онд нэвтэрснээс хойш өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж байна. Ер нь ийм шинжилгээгээр тархины үйл ажиллагааны бүх өөрчлөлтийг тогтоодог. Ингээд дүн шинжилгээ хийсний эцэст энэ ухаалаг малгай хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гаргасан.
Энэ малгайн нэг давуу тал нь ямар нэг долгион, цацраг ялгаруулахгүй. Харин тархинаас ялгарч байгаа долгионыг бичиж байгаа юм. Тиймээс тархинд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй. Нэгэнт дэлхийн олон эрдэмтэн, олон лаборатори хүлээн зөвшөөрсөн энэ технологийг бид ч дэмжиж байгаа. Хэрэв санаснаар болдог бол зөвхөн уул уурхай биш, холын болон нийтийн тээвэрт явж байгаа жолооч нарт ч хэрэглэмээр байна. Уул уурхайн хамгийн гол зүйл нь хөдөлмөрийн аюулгүй байдал. Харин аюулгүй байдалд хамгийн их нөлөөлдөг зүйл нь хүний нойр. Жолоо барьж явахдаа зүүрмэглээд, толгой дохиж байгааг хэмжиж байгаа төхөөрөмжийг ухаалаг малгай гэж хэлээд байгаа юм. Мэдрэг байдлын хувь 94.7 гэдгийг судалгаагаар тогтоосон. Сая гаруй цаг ашигласан, ДЭМБ-аас стандартаа авсан төхөөрөмж шүү дээ. Дэлхийн томоохон эрдэмтэд үүнийг алтан стандарт боллоо гэж дүгнээд байгаа.
Хүний нойрны түвшинг хэмжих төхөөрөмж зохион бүтээх оролдлого өмнө нь гарч л байсан. Бугуйвч хэрэглэж үзлээ, чихнийх нь ард юм нааж үзсэн. Гэвч ямар нэг алдаа дутагдал заавал гараад байсан. Тиймээс өргөн нэвтэрч чадаагүй. Харин энэ малгай хамгийн төгс бүтээл болж чадсан. Мэдээж жолооч нар эргэлзэх нь зөв. Хэн ч тэгнэ. Гагцхүү хараат бус лабораториор олон дахин шинжилсний эцэст хоргүй гэдгийг тогтоож өгснийг ойлгох хэрэгтэй.
Нэгэнт энэ талаар ярьсных толгой өвдөлт гэж юу вэ гэдгийг бас тодотгож өгмөөр байна. Толгой өвдөлт бол хүн амын 80 хувьд нь тохиолддог зовиур. Халуурахад халууны шил хийгээд хэмжиж болдог. Харин толгойн өвдөлтийг хэмжих багаж байхгүй. Яагаад гэвэл энэ өвдөлт субъектив шинжтэй. Агаар дутах, хэт удаан хөдөлгөөнгүй суух, шингэн дутагдах, өлсөх гээд олон хүчин зүйлээс шалтгаалан толгой өвддөг.
Ялангуяа аварга том машин механизм жолоодож байгаа хүн их стресст ордог. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал, ажиллах орчны тал дээр компани онцгой анхаарах ёстой. Хүнд машины жолооч нарын тухайд кабин доторх агааржуулалтын хэмжээ, нойрны хэм алдагдах, шингэн дутагдах, архи, тамхины хэрэглээ, даралт ихсэх гээд эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай байвал толгой өвддөг гэдгийг анхаарах хэрэгтэй. Үнэхээр нас ахисан хүмүүс ажлаа хийх явцад толгой өвдөөд байвал мэдрэлийн эмчид яаралтай хандах хэрэгтэй гэж зөвлөе. Яагаад гэвэл нас ахих тусам цусны хангамж, судасны хатуурал гэх мэт шинж тэмгүүд илэрдэг юм.
Г.Баярсайхан
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||