Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэт”-ийг шил шиг тунгалаг, ариун байлгах амлалт юу болов, Бадмаа дарга аа

“Эрдэнэт”-ийг шил шиг тунгалаг, ариун байлгах амлалт юу болов, Бадмаа дарга ааДарханд уул уурхайн чиглэлийн бизнес эрхэлдэг танил маань Оюутолгойн нээлттэй худалдан авалтын сайтад бүртгүүлэх талаар сонирхон асуув. Тус компанитай хамтран ажиллах хүсэлтэй, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой хэн бүхний нэвтэрч болдог вэб сайтыг хэрэг болгон асууж, Оюутолгой компанитай л хамтарч ажиллаад эхэлчихвэл чухам л "тэнгэрийн умдаг” атгасан юм шиг болно хэмээн ярилаа.  Дарханаас хаа байсан өмнийн говьд байгаа Оюутолгойг сонирхож, тэнд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлтэйг нь сонсоод гайхсанаа нуух юун. Хажууханд нь Оюутолгой шиг том орд газартай Эрдэнэт гэх үйлдвэр байхад өмнийн говь руу зардал чирэгдэл болж бараа нийлүүлэх гэж зүтгэдэг түүний хүсэл олон хүний гайхшийг төрүүлэх нь дамжиггүй.

 

Чухам ямар шалтгаанаар Оюутолгойд нийлүүлэх гэж улайрч буйг нь тодруулахад танил маань "Үгүй чи боддоо. Хувийн хэвшилд хаалгаа нээдэггүй Эрдэнэтэд бараа нийлүүллээ гэж бодъё. Хүмүүс намайг энэ хэн гэж улстөрчийн шахааны бизнес хийж яваа "бууны нохой” бол гэж харна, хардана. Харин Оюутолгойд би бараа нийлүүлдэг компанитай гэвэл хүмүүс намайг тэр том үйлдвэрийн чанарт нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг мундаг залуу юм даа гэж харна. Ялгаа ийм л байна” хэмээн амыг маань таглаж билээ. Үнэхээр л адилхан уул уурхайн компани атлаа "Эрдэнэт”, Оюутолгой хоёрт асар их зөрүү байдгийг эндээс харж болохоор.

 

Оюутолгой бол хувийн хэвшилд дийлэнх хувь нь байгаа уул уурхайн компани. Харин "Эрдэнэт” бол хэдхэн дарга нарын мэдэлд байгаа 100 хувь төрийн өмчит компани.  /хувийн хэвшлийн оролцоо байсан ч төр хүчээр булаасан/. Тэр ч утгаараа Оюутолгойд хэн бараа нийлүүлж, хэдэн төгрөгөөр бүтээгдэхүүнээ зарж, хэрхэн ашигтай ажиллахыг хувийн хэвшлийн компани өөрөө шийднэ. Тэд хямд зардлаар ашигтай ажиллах зарчмыг баримталдаг. Оюутолгой компанийн албан ёсны вэб сайт буюу http://ot.mn сайт руу нэвтэрч хэдэн төгрөгөөр ямар бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой талаар мэдээлэл авч, мөн өөрсдийн бүтээгдэхүүнээ нийлүүлэх хүсэлт гаргах бүрэн боломжтой аж. Ажилчдын бээлийгээ ч тус компани нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, худалдан авдаг нь дээрх сайт руу ороход тодорхой байгаа юм. Дугаар хорооны Дулмаа та чанартай даавуун бээлий үйлдвэрлэж чаддаг л бол Оюутолгойд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой гэдэг нь хамгийн сайхан юм билээ. Миний танил шиг олон зуун залуус өөрсдийн хийсэн бүтээгдэхүүн, бүтээлээ шударгаар үнэлүүлж, эх орондоо сайхан амьдарч байгаа нь худлаа биш.

 

Харин "Эрдэнэт” үйлдвэрт хэн бараа нийлүүлж, ашигтай ажиллах уу гэдгийг хэдхэн дарга нар шийддэгээрээ ялгаатай. Цаашлаад, даргын шахааны бизнес чухал болохоос хямд зардлаар ашигтай ажиллах эсэх нь огт хамаагүй. Төрийн өмчит компаниудад бичигдээгүй хууль болтлоо хэрэгжсэн энэ тогтолцоо "Эрдэнэт” үйлдвэрт ч хэрэгжиж эхлэх нь тодорхой байгаа. Жишээлбэл, албаны хэрэгцээний бэлгэвч, 51.2 сая төгрөгийн чулуун арслан, 56 сая төгрөгийн массажны сандал, 60 ам.долларын белазны дугуй /бодит үнэ нь 20 ам.доллар/, нэр бүхий улстөрчийн нийлүүлсэн 100 сая төгрөгийн түлхүүрний оосор, 85 сая төгрөгийн үнэ бүхий гоёлын цаг, тоглоомын талбайгүй атлаа тоглохоор бэлтгэсэн теннисний бөмбөг зэрэг хэрэгцээгүй шахаануудаас бэлхнээ харж болно.

 

Энд Оюутолгойг онцолж магтахыг хүссэнгүй. Гагцхүү "Эрдэнэт” үйлдвэр Оюутолгой шиг нээлттэй ил тод үйл ажиллагаа явуулдаг бол хэчнээн их наяд төгрөг дарга нарын халаасыг зузаалахад бус ард түмний амьдралд зарцуулагдах байсныг хөндөхийг хүссэн хэрэг. Үгүй ядахдаа л компанийн хөрөнгийг хэн хаашаа хэрхэн зарцуулж, хэдэн төгрөгийн цалин авдаг нь ил тод байж болох байлаа. ОХУ-тай хамтран хувь эзэмшиж байхдаа ч Эрдэнэтийн худалдан авалт, бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг жижиг аж ахуйн нэгжийн нэр, данс тооцоо ил байгаагүй. Магад хоёр улсын гэрээнд нууц байхаар тохиролцсон байж мэдэх юм. Тэгвэл одоо яагаад ил болж болохгүй байна вэ. Эрдэнэт 100 хувь төрийн мэдэлд шилжсэн. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниудтай адилхан тендерээ ил тод зарлаж, хэдэн төгрөгийн гүйлгээг хэн хаашаа шилжүүлж буйг олон нийтэд ил тод мэдээлэх учиртай. Төрийн өмчийн мэдэл шилжиж, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа л бол тэд Шилэн дансны хуулиа хэрэгжүүлж, нээлттэй ажиллах хэрэгтэй. Уг нь энэ амлалтыг тус компанийн дарга Х.Бадамсүрэн сэтгүүлчдэд тайлбар хийхдээ өгснийг ард түмэн мэдэж буй. Тэрбээр, Уул уурхайн яаманд мэдээлэл хийх үедээ "Эрдэнэт үйлдвэр шил шиг тунгалаг, ариун байх болно. Нэг ч улстөрчийн шахааны бизнесийг авахгүй. Шилэн дансаа хэрэгжүүлдэг, хэдэн төгрөг хаашаа юунд зарцуулсныг ил тод тайлагнана” хэмээн амласан удаатай. Энэ амлалтыг өгснөөс хойш сар орчмын хугацаа өнгөрчихөөд байхад эрхэм даргын үйлдвэрт Шилэн дансны хууль хэрэгжсэнгүй.

 

Уншигч та "Эрдэнэт” үйлдвэрийн албан ёсны вэб сайт руу зориуд хайлт хийж ороорой. Сайтын дээд буланд байрлах "Шилэн данс” цэсийг нээгээд ороход "Уучлаарай таны хайсан хуудас олдсонгүй” гэсэн бичиг гарч ирдэг. Худалдан авалт хэсэгт ч нээлттэй тендер зарласан тухай нэг ч мэдээлэл алга. Уг нь энэ компанийн 49 хувийг эзэмшиж байсан хувийн хэвшлийн төлөөлөл Оюутолгой шиг зарчмаар ажиллана гэдгээ удаа дараа илэрхийлж, бүх худалдан авалт нээлттэй, данс тооцоо ил байх зарчмаар ажиллахаар төрийн төлөөлөлтэй ярилцсан юм билээ.

 

Гэтэл улстөрчид шахааны бизнесийнх нь хаалга хаагдах вий гэж айхдаа хувийн хэвшлийнхэнд шантааж хийж, Компанийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж 51 хувь дангаараа хуралдаж шийдвэр гаргадаг байхаар өөрчлөлт оруулж чадна шүү хэмээн сүрдүүлсэн нь хэвлэл мэдээллээр хангалттай бичигдсэн. Хэрвээ ил тод болчихвол хятадын шилэн шаазангаа улстөрчид шахаж чадахгүйд хүрнэ. Албаны хэрэгцээний бэлгэвч нийлүүлэх орлогын боломж нь хаагдах учраас УИХ-ын хууль бус тогтоолоор хувийн хэвшлийн 49 хувийг булааж авсан нь нэгэнт тодорхой болчихсныг нуугаад яахав. Төрийн мэдэлд очсон компани болгон дампуурч байгааг бид хангалттай олон жишээнээс харсан.

 

Хөрөнгийн бирж, Монгол шуудан гэх мэтээр дампуурлаа зарлахад бэлхэн байгаа олон компани бий. "Эрдэнэт” шахааны бизнесийн талбар, саалийн үнээ хэвээр байвал төд удахгүй дампуурах нь тодорхой. Төрийн өмч гэсэн сайхан малгай өмсгөдөг ч эрх баригч намын өмч болдог компани, аж ахуйн нэгжүүдийн араас оруулахгүйн тулд тус үйлдвэрт хувийн хэвшлийн хяналт, оролцоо зайлшгүй байх учиртай гэдгийг улстөрчид хүртэл хэлж байгаа. Тухайлбал, Эдийн засгийн байнгын хорооны хурлаар "Эрдэнэт” үйлдвэрийн тайланг сонсох үед УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хувийн хэвшлийн оролцоо байх ёстой хэмээн ярьсан нь хэвлэлийн шарласан хуудаснаа тодхон байна.

 

Хувийн хэвшлийн оролцоо байснаар ядахдаа л хариуцлага тооцлоо гэхэд буух эзэн буцах хаягтай үлдэнэ. Хувийн өмчийг эзэмшиж буй иргэн Дорж таньтай ийм ийм зөрчил гаргаж, шахаа хийсэн учраас хариуцлага тооцно хэмээн баримттай, буух эзэнтэй ярьж болно гэсэн үг. Гэтэл төрийн өмчийн компанийн дарга зөвхөн "тушаал биелүүлсэн” хэмээн бултаад үлддэг нь худлаа биш шүү дээ. Ц.Нямдорж шиг улстөрчид хүүгийнхээ бизнесийг дэмжихийн тулд утсаар ярьж чиглэл өгвөл үг дуугүй биелүүлэхээс өөр аргагүйд хүрдгийг дээр, дооргүй л мэддэг.  

 

Х.Бадамсүрэн нарын далд хүсэл нь намын даргынхаа сонгуулийн мөнгийг босгох гэдэг нь хэнд ч тодорхой байгаа. Үүний дараа харин хувийн хэвшилд хувийг нь буцааж өгөөд гэмгүй царайлан суух биз. Хувийн хэвшлийн хөрөнгийг хууль бусаар булааж авсан гэдгээ ч МАН-ын улстөрчид эхнээсээ хүлээн зөвшөөрөөд эхэлчихсэн нь худлаа биш. УИХ-ын гишүүн, МАН-ын нөлөө бүхий улстөрч Ч.Хүрэлбаатар гэхэд л ""Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан нь анхнаасаа буруу байсан” хэмээн хэвлэлд ярилцлага өгч, тун удахгүй шүүхийн шийдвэр гарна байх хэмээн ярьсан удаатай. Үнэхээр л төрийн мэдэлд авах нь зөв байсан бол тэд ярьсан хэлснээсээ буцаж, суудал дээрээ 360 градус эргэх байсан уу гэдэг бодох л асуудал. Бадмаа дарга хэзээ хэлсэн амандаа хүрч шилэн дансаа хэрэгжүүлэхийг хүлээх л үлдлээ. Уг нь улсын минь нүүр царайг тахалдаг "Эрдэнэт” шиг үйлдвэр нээлттэй, ил тод болчихвол миний танил шиг олон залуус аймаг алгасаж бизнес хийхээр харайж явахгүй биз. Олон олон бизнес эрхлэгч жирийн иргэдийн орлогын эх үүсвэр нээгдэх учиртай. Тэр сайхан цагийг үзэх нас үлдсэн гэж найдъя. 

 

Эх сурвалж: power.mn

“Эрдэнэт”-ийг шил шиг тунгалаг, ариун байлгах амлалт юу болов, Бадмаа дарга аа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани