- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Том ордод дүйцэх хувь эзэмших боломж
АН-ын бүлгээс Засгийн газарт өгсөн "даалгавар”-т "Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Асгатын мөнгөний ордыг ОХУ-тай хамтран ашиглах асуудлыг хэлэлцээрийн төвшинд шийдэх шаардлагатай хэмээн үзжээ.” гэсэн байна ( http://politics.news.mn/content/175421.shtml ).
Ээлжит том ордыг хамтран ашиглах асуудал яригдаж байгаатай холбогдуулж том ордыг хамтран ашиглахад тэгш эрхтэй хувь эзэмших боломж, аргын талаар санаа оноогоо хуваалцах нь зүйтэй санагдлаа.
Оюутолгойд гадныхны лоббигоор, эсвэл нэг эст амьтны төвшний сэтгэхүйтэйн харгайгаар хуулинд ямар нэг хязгаарлалтгүй, гадна дотныхонд бүгдэд хавтгайруулан хэрэглэж ч болохоор томъёололтойгоор оруулсан "хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг ашиглахад төр 34 хуртэл хувийн оролцоотой байж болно” гэсэн заалтыг баримтлан Монголын талын хувь 34 байна гэж төсөлд тусгаад түүгээрээ тохиролцсон байдаг.
Хуулийн энэ заалт тухайн ордыг зөвхөн монголын аж ахуйн нэгжүүд ашиглах тохиолдолд мөрдөгдөхөд асуудалгүй боловч гол хөрөнгө оруулагч нь гаднын аж ахуйн нэгж байж, монголын талыг хэлэлцээрт мэргэжлийн бус хүмүүс төлөөлж байх тохиолдолд Монголын газрын баялгийн ихэнх үр өгөөжийг гадныхны мэдэлд шилжүүлэх хөшүүрэг болгож ашиглахад дөхөм болохоор заалт болсон байдаг. Тийм болохоор хуулийн энэ заалтын үйлчлэлийг Монголын аж ахуйн нэгжүүдээр хязгаарлаж өгөх ёстой байлаа. Тэгээгүйн улмаас манай талын туршлагагүй, мэдлэг, сэтгэлгээний дутагдалтай нөхөд нөхөд ОТ компанийн дүрмийн сан дахь өөрийн хувиа, жишээ нь, 50 гэж биш, автоматаар 34 гээд л бүр анхнаасаа төсөлд нь заагаад өгчихсөн хэрэг.
Хэдийгээр талууд тэнцүү биш, манай талын хувь 34 хөн гэж заасан боловч өөрийн хувиа бүрдүүлэхэд хүндрэлтэй байгаа тухай, бас зээлийн өрд орчих гээд байгаа тухай хачирхалтай яриа сонсогдоод л байх юм.
(1.1) Уг нь том орд ашиглах хамтарсан компанийн дүрмийн санд Монголын тал болон гадаадын хөрөнгө оруулагч тал тэнцүү хувь эзэмшихээр заагаад, дүрмийн сангийн анхны хэмжээг өөрсдөө хувиа бодитойгоор оруулчихаж чадахуйц бага хэмжээнд тохиролцоод, дутах хөрөнгийг хамтарсан компанийн нэр дээр ордоо барьцаалж зээл авах, эсвэл хамтарсан компанийн хувьцааг нь анхны хөрөнгө оруулагчидтай эрх булаалдаад гараад ирэхгүйгээр жирийн иргэд зэрэг олон жижиг хөрөнгө оруулагчдад худалдах замаар бүрдүүлбэл иймэрхүү асуудал бараг гарахгүйгээс гадна Монголын тал гадаадын хөрөнгө оруулагчтайгаа эн тэнцүү эрхтэй, бас хөрөнгө орлоготой байх боломжоо хадгалаж чадах юм. Гэхдээ гайгүй нөхцлөөр олдох боломжтой бол зээл авах нь хувьцаа зарахыг бодвол ашгаа мөнхөд хуваалцахад хүргэдэггүй, мөн саналын найдвартай эрхээ алдах эрсдэлд оруулдаггүй тул давуу талтай нь ойлгомжтой.
Зээлийг бол баян, боломжтой түншээсээ, эсвэл олон улсын санхүүгийн байгууллагуудаас, ер нь хаанаас л бол хаанаас авсан ч адилхан л шүү дээ. Хөрөнгө оруулагчид бус, хамтарсан компанийн нэр дээр зээл авахад одоо ОТ дээр яригдаад байгаа шиг нэмэлт өр ширийн тухай яригдах үндэсгүй. Эцсийн эцэст зээлийн өрийг хөрөнгө оруулагчид өөрсдийн өөр эх үүсвэрээс бус , хамтарсан компанийн орлогоос л дарах нь тодорхой байхад хөрөнгө оруулагчдын нэрээр зээл авна гэдэг бол туршлагагүй улсыг нуман тулгуурт оруулах л арга. Өөр юу ч биш.
Зарим хүмүүс (1.2) гадны 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар ордуудыг ашиглуулбал хөрөнгө гаргахгүй, эрсдэл хүлээхгүй амар гэцгээх юм. Тийм боломж бий. Гэхдээ хөрөнгө оруулалтын асуудалд зөвхөн мөнгө олох байр сууринаас хандах нь учир дутагдалтай. Гадны 100 хувийн хөрөнгө оруулалтыг зонхилуулж дэмжих нь хэд хэдэн сөрөг үр дагавартай. Нэгд, орлогын ихэнх буюу татвараас бусад алсдаа бий болох асар их орлого бүгд гадагш урсаад дуусна. Хоёрт, аливаа ордыг эзэмшихэд ядаж тал хувь нь монголчуудын өмчлөл, эзэгнэлд байвал монголчууд маань хүссэн хүсээгүй гадныхантай адил хэмжээнд өсөж, чинээлэгжих болно. Өөрөөр хэлбэл аливаа томоохон компанийн оролцоотой бүтээгдэж байгаа бүх баялгийн дор хаяж тал нь монголчуудын өөрсдийнх нь байх болно. Тэгэх тохиолдолд монголчууд цөмөөрөө баяжиж өөдлөж дэвжихэд дөхөмтэйгээс гадна уул уурхайд анхлан хөрөнгө оруулсан үндэсний бизнесменүүд маань өөрсдийн хүссэнээр эдийн засгаа хөгжүүлж, үр өгөөж өндөртэй, түүхий эдэд хэмнэлттэй, ирээдүйтэй үйлдвэрлэлийн салбаруудыг бий болгож эхэлнэ. Гадныхан бол ашгаа хурдан гаргаж авахыг л бодно. Гуравт, эдийн засагт гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд ноёрхоод эхэлбэл эхлээд эдийн засгийн, дараа нь улс төрийн тусгаар тогтнолоо нэг л мэдэхэд алдах эдийн засгийн хөрс алгуурхан бий болох болно.
Өөрөөр хэлбэл, зөвхөн амар хялбар мөнгө олох талыг нь л бодож гадныхны 100 хувийн хөрөнгө оруултаар ордуудаа ашиглуулах явдлыг бодлого болговол Монголчууд маань өөрсдөө өсөж дэвжихгүй, зоо паркийн тэжээвэр амьтад шиг л болцгооно гэсэн үг. Үндэстнийг мөхөөе гэвэл тэднээр өөрсдөөр нь ажил хийлгэхгүй тэжээгээд л, бэлэн мөнгөн дээр тарвалзуулаад байх маягийн нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй гэсэн үг байдаг гээд л яриад байдаг даа. Австралид аялж жуулчилсан хүмүүс нутгийн оборогенүүд гээд зэрлэг бүдүүлэгдүү маягийн, үс сахалдаа баригдсан, манайхны өвгөнтийнхөнөрхүү хар бараандуу голдуу нөхдийн зурагнууд олж хуваалцсан байдаг даа. Америкийн индианууд ч мөн адил. Өөрсдөө баялгийн эзний хувиар өсөж дэвжихгүй, тэжээвэр амьтад шиг гол зогоосон байдалтай байвал биднийг ч гэсэн ялгалгүй тийм л хувь заяа хүлээх болно шүү дээ. Өөрөөр хэлбэл зоо паркийн амьтад л болно гэсэн үг. Бүх талаар бусдаас хараат, бусдын эрхшээлд. Өөрсдөө юу ч чадахгүй, өөрсдөд нь юу ч байхгүй, дан хүний юмаар хүний эрхшээлд амьдарна.
(1.3) За тэгээд яаж бага хөрөнгө мөнгөтэй хирнээ том компанийн, түүний дотор өөрийн том ордыг ашиглах хамтарсан компанийн дүрмийн сангийн тал хувийн эзэн болох боломж, аргын тухай өмнө (1.1-д) дурдсан. Гэхдээ стандартынх бус, тиймээс олон улсад түгээмэл биш арга. Шууд муйхраар тулгах ч юм уу, тунхаглаад л унавал гадны тал маань хамтран ажиллах онцгой сонирхолтой байхаас бусад үед тийм ч амар хүлээж авахгүй. Тэдэнд монголчуудыг өөрийн зиндаанд хүргэж өөд нь татая гэх эрмэлзэл байх нь ховор шүү дээ, ямар ах дүүс биш. Ялангуяа өөрийн хувиа шууд гаргачих чадалтай компанийн хувьд. Энэ нь хангалттай мөнгөгүй үед л хэрэглэх арга шүү дээ. Тиймээс эв дүйтэй ярьж тохиролцох асуудал гэдгийг анхаарах ёстой.
90 –ээд онд миний бие манайхны, хоёр хөршийн нөхдүүдтэй байгуулсан хэд хэдэн хамтарсан компанийн үүсгэн байгуулах бичиг баримтыг боловсруулалцаж, тохиролцоход нь оролцож явлаа. Тэгэхэд ямагт энэ аргаар тэнцүү оролцоотой, тэнцүү эрхтэй түншлэх хамтарсан компаниудыг байгуулдаг байсан юм. Нэг талаас тэр бүр хангалттай бэлэн мөнгөгүй байсан манайханд ашигтай, нөгөө талаас эрх зүйн хувьд боломжтой, ярьж тохиролцоход ойлгомжтой арга.
Гол аргумент бол хамтын үйлсэд тэгш эрх, тэгш үүрэг хариуцлага, санаачлага чармайлттайгаар оролцож, ашиг орлого буюу зовлон жаргалаа адилхан хуваалцах нь хамтран ажиллахад хамгийн тохиромжтой, ямагт санаа нэгтэй байхад дөхөмтэй, тиймээс ирээдүйтэй гэж үзэх явдлыг гол суурь зарчмаа болгохоор тохиролцдог явдал байсан юм. Цаагуураа бие биеийн үндсэн эрх ашгийг бодолцох, харилцан туслалцах ёс суртахууны найрсаг зарчимд тулгуурласан агуулгатай учраас талууд аль аль нь чин сэтгэлээсээ асуудалд хандаж байх тохиолдолд бас ч байж болохгүй нөхцөл биш гэж гадны тал маань ойлгож хүлээж авдаг байсан юм. Түүнээс гадна шууд их мөнгө дангаараа гаргахгүй, орууллаа ч боломж гарсан эхний ээлжинд буцаагаад авчих тул гадны тал маань ч адилхан дуртай байх нь ч байсан.
Өөрсдөө бага мөнгөтэй ч том хамтарсан компани байгуулж дүрмийн санд нь тэнцүү хувь эзэмших энэ аргыг зөвхөн уул уурхайд биш ерөөсөө аливаа компани үүсгэн байгуулахад ашиглаж болох нь ойлгомжтой.
Тэгш эрхийн нөхцлөөр томоохон хамтарсан аж ахуйн нэгж байгуулахад онцлон анхаарах (2) бас нэг чухал зүйл бол монголын тал ямагт хуваагдаж бутрахгүй, нэгдмэл саналтай байх явдлыг хангах асуудал юм. Ялангуяа монголчууд бидэн шиг хар амиа хичээн тасарч, өнөөдөртөө өөрт нь ашигтай мэт санагдвал дайсантайгаа ч хамаагүй эвсдэг увайгүй зантай хүмүүс түүхэнд нь олон гарч байсан үндэстний хувьд бүр ч чухал нь ойлгомжтой. Үүнийг монголын талын дотоодод тохиролцоо байгуулах замаар "урвагч” гарах нөхцөлгүй болгох болон Монголын тал зөвхөн эхэлж дотроо саналаа нэгтгэсний үндсэн дээр нэг төлөөлөгчөөрөө дамжуулан нэгдсэн саналаа илэрхийлдэг байх тухай заалтыг хамтарсан компанийн үүсгэн байгуулах баримт бичигт тусгаж өгснөөр хангаж болно.
Ер нь бол том ордууд дээр хамтарсан компанийг төрийн нэрээр байгуулаад дараа нь үндэсний компаниуддаа төрийн хувьцааг худалдан шилжүүлж болно шүү. Энэ тохиолдолд ч гэсэн саяын дурдсан монголын талын хуваагдахгүй, нэгдмэл саналын зарчмыг мөрдүүлэх нь чухал. Үндэслэл нь юу вэ гэвэл аливаа орд газрын баялаг чинь өвөг дээдсээс маань монголын бүх ард түмэнд өвлүүлсэн, нийтийн сайн сайхны төлөө ашиглавал зохих баялаг л шүү дээ.
(3) Хамтын ажиллагааны зөв гэрээ хийхэд өөрсдийн байр сууриа хэрхэн үндэслэх, үүсгэн байгуулах баримт бичгүүдээ хэн нь /аль тал нь/ эхэлж танилцуулах гэх зэрэг асуудал ч чухал ач холбогдолтой байдгийг бодолцох ёстой.
ОТ-н гэрээний бүх л сайн мууг Баярцогт, Зоригт нартай холбож яриад байдаг. Үнэндээ тэднээс өмнө төсөлд нь хамаг юмыг нь суулгачихсан байсан эд шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэр гурваас өмнө тухайн үедээ сангийн дэд сайд байж, манайхаас уг төсөл дээр ажиллаж байсан Ч. Хүрэлбаатар тэргүүтэй нөхдийн нэгэнт хутгачихсан бантанг /тэдний УИХ-д оруулж 2009 оны 3-4 сарын хавьд хэлэлцэгдэж байсан төслийг нь миний бие тухайн үед үзэж санал дүгнэлтээ нэгэн гишүүнд өгч байсны хувьд үүнийг сайн санаж байгаа хэрэг/ тэд нэмж хутгасан хэрэг. Үүгээр би Баярцогт нарыг бага нүгэлтэй гэх гэсэн ч юм биш. Ерөөсөө л эх нь хээр алаг бол унага нь шийр алаг төрдгийг л хэлж байна. Өөрөөр хэлбэл, хамгийн анхны төслийн нооргийг л ямар хийнэ, мөн түүнээс ч өмнө хамтын ажиллагааны зарчмын талаарх анхны санал солилцолтоо яаж хийнэ, эцсийн гэрээ тэднээс тэс өөр агуулгатай болж чадахгүй. Өөрөөр хэлбэл нэгэнт илэрхийлцэн байр суурь, хүрсэн тохиролцооноосоо ухрах нь шинээр тохиролцохоос ямагт төвөгтэй байдаг. Баярцогт, Зоригт нар бол аль хэдийн рам нь гагнагдчихсан каркас дээр л ажилласан хүмүүс шүү дээ. Дээрээс нь бас "заавал зурах” даалгавартай.
Эцэст нь, манайхны их ярих дуртай (4) 51:49 гэгчийн тухайд цөөн үг хэлэх нь зүйтэй байх. Энэ бол талууд тэнцүү сонирхолтой байх ердийн бизнесийн нөхцөлд 50:50-хувийн оролцооноос илүү давуу тал (тэртэй тэргүй талууд санал нэгдэж шийдэх асуудлууд гэж заалт гаргахаас аргагүйд хүрэх тул) аль ч талд нь үндсэндээ олгохгүй хирнээ эхнээсээ л түншдээ хүч түрж хандаж байх боломж гаргаж авах гэсэн шударга бус, увайгүй санаархлаа тунхаглаж байгаагийн илрэл гэж түншдээ ойлгогдох талтайг анхаарцгаах ёстой. Ялангуяа манайх шиг дүрмийн сангийн тал хувийг шууд гаргачих санхүүгийн чадавхигүй байх нөхцөлд бол дээр дурдсан тэгш эрхийн нөхцлөөр тэнцүү хувьтай хамтран ажиллах тухай ярих боломжийг ч энэ 51:49-ийн тунхаглал шууд утгагүй болгох учир ийм нөхцөл тавьж хэлэлцээр эхлэх нь тэнэг хэрэг гэдгийг ойлговол зохино. Өөрсдөө увайгүй зан гаргачихаад түншдээ өгөөмөр байхыг шаардаад эхлэх нь логикгүй харагдана биз дээ. Цаад талд чинь бас л хүн байгаа ш дээ. Тэдний оронд өөрийгөө тавьж үзвэл арай хялбар ойлгогдох байх. Яаж дураараа үрэн таран хийхээ өөрөө мэд гээд асар их хөрөнгөө бусдын мэдэлд өгчихдөг эрүүл ухаантай хүн байдаг юм уу?
Гэхдээ гадаадын тал нь 49 байтугай бага хувиар хамтран ажиллахыг сонирхох, бас тохиролцох тохиолдолууд байж болох ч энэ бол өөр, тусдаа асуудал. Жишээ нь, төмөр зам зэрэг дэд бүтцийн салбар бна. Мөн Эрдэнэтийн тухайд бол тухайн үеийн контекстэд яригдсан хэрэг биз ээ.
Төгсгөх гэсэн чинь (5) бас нэг хорлонтой хөрөнгө оруулалтын төрлийн тухай далим гарсан дээр нь дурдаатахмаар санагдав. Үйлдвэрлэлийн салбарт бус, худалдаа, үйлчилгээний зарим салбарт, ялангуяа жижиглэн худалдаанд гадны хөрөнгө оруулах нь Монголд үйлдвэрлэгдсэн үндэсний орлогыг шууд татварлан дахин хуваарилаж шилүүс цус сордгийн адилаар сорно гэсэн үг гэдгийг нийтээрээ ойлгууштай. 90-ээд онд байгуулагдсан туул жин пан бол тийм хөрөнгө оруулалтын жишээ байлаа. Мөн С. Баярын үед Оросын нефтийн компани монголд бензин колонкууд барьж өөрсдөө эзэмшин бинзинээ иргэдэд шууд зарж байх болзолтой санал тавьж байсныг бүгд санаж байгаа байх. Энэ бол жижиг оронд дур зоргоор аашлах цагаандаа гарсан оролдлого байсан. Манжууд Монголчуудаар өөрсдөөр нь биш, Хятадуудаар мөлжлөгийн худалдаа эрхлүүлэх, бараа зээлдүүлэх аргаар монголчуудыг дааж давшгүй өрд оруулдаг байсан тухай Баабар Нүүдэл суудал номдоо бичсэн байсан.
Бат-Оршихын Жамц /Эдийн засгийн гадаад харилцааны эдийн засагч/
https://twitter.com/monlist ; monlist hulgana gmail tseg com
Мягмар, 2014 оны 4 дүгээр сар 8, Updd on 4/13/2014 9:36:26 AM
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||