- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
АМЬ ЗАЛГИДАГ "ЖИМ"
Гашуунсухайтын авто зам ачааллаа дийлэхгүй хаагдахад ойрхон байна
Говийн тэнгэрт тоос бужигнаж, газарт автомашинууд сүлжилдэнэ. Урд зүгийн хил хүртэл 239 км үргэлжлэх замд "хар алт” ачсан том машинууд харанхуйд гялалзах одод, өглөөний нарыг үл ажран зогсоо зайгүй давхиж байна. Өмнөговь аймгийн "Энержи Ресурс”, "Эрдэнэс Тавантолгой”, ‘Тавантолгой”, "Ухаа худаг” зэрэг нүүрсний бүлэг ордоос өдөрт нүүрс ачсан 1000-1300 гаруй хүнд даацын автомашин Гашуунсухайтын хилийн боомт хүртэлх 239 км автозамыг туулж, урд хөршийг зорьдог. Тиймээс энэ зам бол манай улсын нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдолтой, нүүрсний экспортын гол гүүр билээ. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд дээрх нүүрсний үнэ өсч, экспорт нэмэгдсэнтэй холбогдуулан ачааллаа дийлэхээ больжээ. Үүнээс болж хатуу хучилттай зам эвдэрч, энд тэндгүй хагарч, нүх үүсч, зам тээврийн осол ихээр гарч байна.
Цементээр бэхжүүлсэн бетон хучилттай, 10 гаруй метр өргөн, жилд 18 сая тоннын даацтай тус замыг 2011 онд "Энержи ресурс” компани өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан. 2013 онд Засгийн газрын шийдвэрээр уг авто замыг төрийн өмчит "Эрдэнэс Монгол” компани худалдан авч, Тавантолгойн компаниудын дундын өмч болжээ. Ингээд Говийн зам ХХК-д автозамын ашиглалт, тээврийн горимыг хэвээр хадгалах, засвар арчлалт зэргийг гүйцэтгүүлэхээр болсон юм.
Өнгөрсөн жил энэ авто замаар нийт 16.3 сая тонн нүүрс тээвэрлэж, 31.33 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн. 2013 онд 6.6 сая тонн нүүрс тээвэрлэж байсан бол өдгөө түүнээс арав дахин их хэмжээгээр нүүрс тээвэрлэдэг болжээ. Үүнээс үүдэн замын эвдрэл, гэмтэл их гарч, өнгөрсөн онд 200 гаруй осол, зөрчил гарч, зам, тээврийн ослоор таван хүний амь нас эрсэдэж байна. Энэ байдлаар тээвэрлэлтийн хэмжээ ирэх жилүүдэд 18-20 сая тоннд хүрэх тооцоо гарчээ.
Гэвч Гашуунсухайтын зам жилд 18 сая тонноос илүү нүүрс тээвэрлэх боломжгүй аж.
80 ГАРУЙ КОМПАНИИН 4700 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗОРЧИЖ БАЙНА
Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Баярбат "Гашуунсухайтын авто зам нь Өмнөговь аймгийн гурван сумын нутаг дэвсгэрийг дайрдаг. Түүнээс 160 орчим км нь манай сумын нугаг дэвсгэрт харьяалагддаг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар нүүрсний тээвэрлэлт огцом нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор хилийн боомтын ачаалал ихэсч, дараалалд зогсох машины цуваа 40-50 км урт үргэлжлэх болсон. Энэ замаар одоогийн байдлаар 80 гаруй компанийн 4700 тээврийн хэрэгсэл зорчиж байна. Өдөрт нүүрс ачсан мянга гаруй тээврийн машин өнгөрдөг. Тиймээс оны өмнөөс 15 гаруй цагдаагийн албан хаагч нэмж, түр үүрэг гүйцэтгүүлж байна. Энэ оны хоёрдугаар сараас Цагаан хадны хилийн боомт дээр гэрээт цагдаагийн хэлтэс байгуулагдсан. Энэ тасаг 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус хилийн боомт болон нүүрс тээвэрлэлтийн авто замын хэрэг зөрчлийг хариуцан ажиллаж байгаа. Гэсэн ч хүн, хүчээр дутагдсаар л байна. Манай сум 1.5 сая га талбайтай. Сумын төвөөс хамгийн ойр байрладаг баг 70 км-ын зайтай. Тэгэхээр хэрэг, зөрчил гарлаа гэхэд дор хаяж 70 км замыг туулах шаардлагатай юм” гэв.
"Далан гол” компанийн жолооч А.Сүхбат "Би Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл нүүрс тээвэрлээд гурван жил болж байна. Нэг удаагийн тээвэрлэлт хийгээд 270-300 мянган төгрөг авдаг. 14 хоногийн турш ажиллаад долоо хоног амардаг юм. Ажлын нөхцөл үнэхээр хүнд байна. Өдөр болгон л зам дээр осол гарч байна шүү дээ. Жолооч нар замаа'хэзээ янзлах юм бол гэж өдөр болгон л ярьж байна. Ядаж засч, янзлаасай билээ” хэмээв.
Осол гарч буйн дийлэнх шалтгаан нь согтуугаар жолоо барьсан, тээврийн хэрэгсэлд шахуулсан, тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлыг хангаагүй, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсэн, урсгал сөрсөн, нүүрс асгарсан, автомашин хоорондын зайгаа бариагүй, хурд хэтрүүлсэн зэргээс болжээ. 2014, 2015 онд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурч, экспорт багассантай холбоотойгоор замын ачаалал харьцангуй багассан ч, өнгөрсөн оноос ачаалал эргээд нэмэгдэж, осол аваар гарах болжээ. Зам дээр энд тэндгүй хагарал, нүх үүсч, эвдэрсэн учраас автомашинууд эвдэрсэн хэсгийг тойрохын тулд баруун талын дүрмээ баримтлахгүйгээр урсгал сөрөн зорчиж байна. Энэ нь эсрэг урсгалд явж буй машин болон замын хажууд зогссон машинтай мөргөлдөж, осол аваар гаргах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Уг нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэмд хүнд даацын ачаатай машин 40, ачаагүй нь 50 км цагийн хурдтай явах ёстой гэж хязгаарласан байдаг аж. Гэвч үүнийг мөрддөг жолооч цөөхөн байна. 3.5 тонн жинтэй суудлын тэрэг, 40 км цагийн хурдтай явж байгаад тоормоз гишгэхэд 14.5 метрийн зайд эцсийн зогсолт хийх боломжтой. Харин 100 гаруй тоннын даацтай машин 40 км цагийн хурдтай явж байгаад тоормоз гишгэхэд 14.5 зайд зогсох боломжгүй. Жингээрээ түрээд л урд байгаа зүйлээ хамаад явдаг гэнэ. Тийм учраас осол, аваар гарах нь буурахгүй байгааг цагдаа нар хэлж байлаа.
Мөн тээврийн олон улсын стандартад зааснаар жолооч 200 км тутамд 15 минут амрах ёстой байдаг аж. Амрах боломжгүй бол ээлжийн жолоочтой байх ёстой гэнэ. Гэвч энэ стандартыг мөрддөг жолооч байхгүй. Тэд аль болох хурдан давхиж очоод нүүрсээ буулгачихаад, мөнгөө авах л хүсэлтэй. Тийм учраас тэд өдөр, шөнөгүй нойр, хоолгүй давхиж, бас "Мими” хэмээх сэргээшийн төрлийн нунтаг бодис хэрэглэж буй тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаа мэдээлж байсан.
ЭНЭ ОН ГАРСААР ГАШУУНСУХАЙТЫН ЗАМД ТАВАН ХҮН НАС БАРЖЭЭ
Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Баярбат "БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймагт энэ бодисыг мэддэггүй хүн байхгүй. Тэнд бараг л энгийн хэрэглээ болчихсон шүү дээ. Хятадууд маш их хэрэглэдэг. Тиймээс 1992 онд тус улстай хиллэсэн хилийн боомтууд нээгдсэнээс хойш манайд дэлгэрч эхэлсэн. Тухайн үед хүмүүс энэ талаар сайн мэддэггүй, анзаардаггүй байсан болохоос биш манайд орж ирээд 15 жил болж байна. 2009-2010 оны үед нүүрс тээвэрлэлтийн жолооч нарын 40-50 хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байсан нь энэ бодисыг дэлгэрүүлэх гол шалтгаан гэж хэлж болно. Тухайн үед Цагаан хадны хилийн боомт дээр нэг боодлыг нь 5-10 юаниар зардаг байсан. Мөн өнгөрсөн гуравдугаар сард гурван жолооч метилийн спирт уусны улмаас хордож нас барсан хэрэг гарсныг олон нийт сайн мэдэж байгаа. Саяхан аймгийн цагдаагийн хэлтэст нэг жолооч залгаад "Ханбогд сумын Жавхлант багийн ойролцоо нүүрс тээвэрлэлтийн замд явж байгаад хоёр хүн дайраад алчихлаа” хэмээн уйлаад залгасан. Тэгээд дуудлагын дагуу яваад очиход тэнд ямар ч хүн нас бараагүй байсан. Тэр жолооч зүгээр л хий юм хараад машинаа хажуугийн далан руу унагаачихсан байсан. Тэгээд жолоочийг эмнэлэгт шинжилгээнд хамруулахад янз бүрийн бодис хэрэглэсэн нь тогтоогдоогүй. Тухайн жолооч олон хоног нойр, хоолгүй явснаас болж ийм байдалд хүрсэн байгаа юм” гэв.
Сүүлийн жилүүдэд тус бодисын хэрэглээ нэмэгдэх болсон учраас улсын зүгээс зохих хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхийг хоригложээ. Харин манай улсын хувьд энэ сарын 11 -нд болсон УИХ-ын чуулганы Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үеэр энэ бодисыг хилээр оруулж ирэхийг хориглосон заалт оруулсан билээ. Гэвч тус бодисыг хэрэглэсэн этгээдэд зохих хуулийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин бүрдээгүй байна. Учир нь бодисонд агуулах мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх хэмжээ бага учраас эмийн түүхий эд хэмээн тодорхойлсон тул мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт хамааруулах боломжгүй аж. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж, шүүхээр таван хэргийг шийдвэрлэн, гурван материалыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан, мөрдөн байцаалтад гурван хэрэг шалгаж байгаа гэнэ.
ХЯТАДЫН КОМПАНИУД ЗӨВХӨН АМАН ТОХИРОЛЦОО ХИЙЖ, НҮҮРС АВДАГ
Жолооч Х.Дорждэрэм "Би Хятад эзэнтэй компанийн жолоочоор таван жил ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд замын ачаалал огцом нэмэгдсэн. Дээр нь нүүрс ачих, буулгах, хилийн боомтоор дамжих зэрэгт маш их хугацаа алдаж, хонон өнжин дугаарлаж байна шүү дээ. Гашуунсухайтын хилийн боомт дээр очоод дунждаар 24-36 цаг хүлээдэг. Хүлээсний эцэст шалган нэвтрүүлэх цэг дээр бас дугаарлана. Монголын хил дээр хоёр хүн, Хятадын хил дээр нэг хүн бичиг баримт шалгаж, тамга дардаг ч манай хилийн боомт үнэхээр удаан. Бүртгэлийн системийн сүлжээний интернэт нь үе үе тасарчихдаг. Техник технологийн шинэчлэлт хийгээгүй удсан юм шиг байна лээ. Би сард 7-8 удаа тээвэрт гардаг. Бид хөдөлмөрийн гэрээ гэж хийдэггүй зөвхөн аман тохиролцоо хийж цалинждаг. Тийм болохоор бидний аюулгүй, эрүүл орчинд ажиллах нөхцөл огт хангалтгүй. Нүүрсээ аваачих ёстой газар нь хүргэж л байвал тэдэнд бидний асуудал огт хамаагүй. Гэхдээ Хятадын компаниуд аман тохиролцоо хийдэг ч нэг удаагийн тээвэрлэлтэд дотоодын компаниудаас 100 мянган төгрөгөөр илүү цалин амлаж, цагтаа өгдөг юм. Тийм учраас бид нийгмийн даатгал төлөхгүй, том оврын хүнд даацын машин жолоодох үнэмлэхтэй байхад л болно. Харин Монгол компаниуд гэрээ хийж, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ч цалингаа цагтаа өгдөггүй. Замд зоогийн газар, бие засах газар, засварын цэгүүд бий. Гэхдээ хэрэв бие муудах юм уу осол гаргаж яаралтай тусламж авахаар бол хамгийн багадаа 130 гаруй км явж Ханбогд сумын төв орж эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой. Хааяа гэдэс дотор муухайрч, толгой өвдөхөд өвчин намдаах эм уугаад л аргална даа” гэв.
Монгол Улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт багтдаг. Манай улстай нөөцөөрөө эн зэрэгцэж буй орнууд бүгд төмөр зам барьж, тээвэрлэлтийн асуудлаа шийдчихсэн. Гэтэл бид өнөөг хуртэл шороо тоостой, эвдэрч муудсан замаар нүүрсээ зөөсөөр л, төмөр зам барих асуудал хэдэн жилээр сунжирсаар л байна. 2013 онд Тавантолгойгоос Гашуунсухайтьш хилийн боомт хүртэл төмөр замын барих ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр эхэлсэн ч 2014 оны сүүлээр Хөгжлийн банк санхүүжилтээ зогсоосон.
Үүний улмаас гүүр хоолой, суваг шуудууны ажлыг гүйцээж чадалгүй өнөөг хүрлээ. Одоо тэнд овоолсон шорооноос өөр зүйл алга. Төмөр замын нэг тонн километрт зарцуулах эрчим хүч, түлшний хэрэглээ авто замтай харьцуулахад хоёроос гурав дахин бага байдаг. Дээр нь авто тээврийг бодвол замын бартаа, саад бага учраас осол аваар гарах магадлал багатай, цаг хугацаа хэмнэнэ гээд олон давуу тал бий. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах зорилтын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайг чиглэлийн их даацын 250 орчим км авто замын ажлыг энэ сард эхлүүлж, 18 сарын хугацаанд барьж дуусгахаар хөрөнгө оруулагч талтай хэлцэл хийж байгаа гэсэн ч одоогийн байдлаар засварын ажил эхлээгүй л байна. Мөн Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг дуусгах асуудлыг Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах сонирхол бүхий этгээдтэй хэлэлцээ хийж шийдвэрлэхээр ажиллаж байгааг дуулгасан. Энэ хэлэлцээ үр дүнд хүрэх эсэх нь тодорхойгүй. Далайд гарцгүй манай оронд төмөр замыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Бензин, шатахуунаар ажилладаг автомашины утаа униар, түгжрэл нь байгаль орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, бохирдуулсаар байна. Дээр нь ашигт малтмалын арвин нөөцтэй хэрнээ өнөөг хүртэл төмөр замгүй байгаа нь хөрөнгө оруулагчдыг гонсойлгосоор байгаа. Бид уул уурхайн зориулалттай төмөр замаа ч тавиагүй байхад дэлхийн бусад оронд галт тэрэгний тулшийг цахилгаанаар орлуулж, эрчим хүчээ хэмнэн, байгаль орчныг бохирдуулахыг багасгахаар зорьж байна. Тиймээс эдийн засгийн хөгжлийн лугших судас болсон төмөр зам барих төслөө "амилуулж”, томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байна.
Ш.ЦОГЗОЛМАА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||