Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Иргэд тарьсан модоо ургуулхад анхаардаг болсон

Иргэд тарьсан модоо ургуулхад анхаардаг болсон

 

Д.Оюунхорол: Иргэд тарьсан модныхоо төлөө санаа зовж, хэрхэн ургаж байгааг анхаардаг  болсон нь бидний ажлын үр дүнгийн эхлэл юм

 

Маргааш бүх нийтээрээ мод тарих өдөр тохионо. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролтой энэ  хүрээнд ярилцлаа.  

 

-Бүх нийтээрээ мод тарих аяныг өрнүүлээд 7 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.  Энэхүү аяныг өрнүүлснээр өнгөрсөн хугацаанд ямар өөрчлөлт гарав. Энэ талаар ярилцлагаа эхэлье гэж бодож байна?

 

- Бүх нийтээр мод тарих хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж эхэлснээс хойш 15 дахь удаагаа мод тарих гэж байна. Энэхүү хөдөлгөөнийг өрнүүлж эхлэхээс өмнөх болон дараах  иргэдийн хандлагад онцгой өөрчлөлт гарсан. Эхний жилүүдэд иргэдэд мод тарихын чухлыг уриалж ухуулга сурталчилгаа хийсэн байдаг.

 

Ойн тухай хуульд иргэн бүр мод тарих тухай заалт байдаг талаар жирийн иргэн бүү хэл, мэргэжлийн хүмүүс ч сайн мэддэггүй байсан. Харин өнөөдөр иргэд маань тарьсан модныхоо төлөө санаа зовдог, мод нь хэрхэн ургаж байгаа тухай мэдээллийг хүсдэг болжээ. Иргэдийн сэтгэхүй, хандлагад ийнхүү өөрчлөлт орсон нь бидний ажлын үр дүнгийн эхлэл төдийгүй бидэнд дараагийн алхмуудыг хийх, тухайлбал холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүсч байгааг сануулж байгаа юм.

 

Хэдийгээр мод тарих үндэсний өдөр хэмээн нэрлэдэг ч бид хавар, намартаа бүтэн сарын турш тодорхой ажлуудыг зохион байгуулдаг.

 

-Тухайлбал?

 

-Тухайлбал, иргэддээ зориулан стандартын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа гаргах, мод тарих сонирхолтой иргэдэд сургалт зохион байгуулах, тухайн ажлыг орон нутагт гардан хийх төр захиргааны байгууллагын мэргэжилтнүүддээ мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

 

Үр дүнд нь зарим аймагт бүх нийтээр мод тарих ажлынхаа хүрээнд  бичил цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Бүх нийтээр мод тарих ажлыг зөвхөн суурин газарт зохион байгуулдаг гэдэг ойлголт өргөжин орон нутагт ойжуулах, ойг нөхөн сэргээх ажилд чиглүүлж, ялангуяа говийн болон хээрийн бүсийн аймгуудад тодорхой үр дүнд хүрч байгаа. Орон нутагт аймаг, сумын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэйгөө уялдуулан тодорхой байршилд мод тарих ажлыг зохион байгуулж эхэлсэн. Харин нийслэл хотын хувьд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж байгаа ч талбайн болон ажлын ачааллын хувьд хязгаарлагдмал юм. Тиймээс өнөөдрийн нөхцөлд томоохон суурьшлын бүсийн хувьд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хашаанд мод тарих нь экологийн ач холбогдолтой юм.

 

-Та өмнө нь "Тарьсан модоо ургуулахад анхаарал хандуулах үүднээс шинээр тарьж буй мод бүрийг бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлнэ” гэж байсан. Энэ ажил ямар шатанд байгаа вэ?

 

-Тарьсан модоо ургуулахад олон хүчин зүйлс нөлөөлнө.

 

Нэгдүгээрт, тодорхой төвлөрсөн байршилд зураг төслийн дагуу тарьсан модны экологи, эдийн засгийн ач холбогдол өндөр байхаас гадна иргэд өөрийн тарьсан модоо тогтмол арчлах, хамгаалах, мэдээллийг авах боломж бүрдэнэ.

 

Хоёрдугаарт, тарих модны суулгац нь стандартын шаардлага хангасан байх ёстой. Гуравдугаарт, мод тарих, ургуулах талаар иргэд мэдлэг, мэдээлэлтэй байх.

 

Дөрөвдүгээрт тарьсан моддыг бүртгэлжүүлэх явдал юм.

 

Бид ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн мэдээллийн санд тарьсан мод бүрийн мэдээллийг оруулах ажлыг эхлүүлсэн. Энэ мэдээллийн санг бүрэн ашиглаж эхэлснээр шинээр тарьсан моддыг коджуулж, мод тарьсан иргэн өөрийн модны мэдээллийг гар утсаараа дамжуулан авах боломжтой болох юм. Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт энэ ажлыг туршиж байгаа.

 

-Тарьц, суулгац импортлохыг  хориглосон заалтыг Ойн тухай хуульд оруулж өгсөний үр дүн хэр гарч байна гэж та үзэж байгаа вэ?

 

-Бид аж ахуйн нэгжүүдээ хөл дээр нь босгохыг зорьж байна. Хүчирхэг, хөрөнгөтэй бизнестэй аж ахуйн нэгжүүд бий болоосой гэж хүсч байна. Мэдээж, санаснаар тийм хурдан болохгүй ч нэг үеэ бодвол аж ахуйн нэгжийн тарьц, суулгац хөрөнгө оруулалт авчирдаг шатандаа ороод байна. Нөгөө талаас бид эх орны хөрсөнд тарьсан модыг тарьж ургуулан, амьдруулж авч явах ёстой. Зөвхөн судалгаа, шинжилгээний зорилгоор тодорхой тооны тарьц, суулгацыг импортлох хуулийн заалт байгаа ч бизнесийн зорилгоор их хэмжээгээр импортлох явдалд гаалийн болон мэргэжлийн хяналтын газар онцгой анхаарах шаардлагатай байна. Импортын тарьц суулгацнаас ургамал хорио цээрийн дэглэм алдагдаж улмаар суурьшлын бүсийн болон байгалийн ургамалд муугаар нөлөөлнө гэдгийг анхаарч ажиллах цаг болсон. Салбарын сайдын хувьд энэ асуудалд хяналт тавьж ажиллахыг дээрх хоёр байгууллагад даалгасан. Хэрэв үүнтэй холбоотой зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцон ажиллах болно.

 

-Ойн сангаа өргөжүүлж, тэлэх үүднээс 2014 онд Засгийн газраас улсын хэмжээнд ойн тооллого явуулсан. Бид хэдий хэмжээний ой модтой, түүнийхээ хэдэн хувийг нь хамгаалалтад авч чадсан байдаг юм бэ?

 

-Тайгын бүсийн ойн модыг ширхэглэж тооцвол тэрбум хэдэн зуун сая гэдэг тоо гарч байгаа. Бид заган ойн тооллогыг хийхээр ажиллаж байна. Ойн сан хорогдсон шалтгаан бага ч доройтлын шалтгаан нь өндөр гарсан. Ойн санг доройтуулж байгаа гол хүчин зүйл нь мал бэлчээрлэлтийн асуудал болж хувираад байгаа. Өөрөө өөрийгөө нөхөн сэргээх өндөр чадвартай ойн эргэн тойронд нь малаа бэлчээснээс болж нөхөн сэргэж чадахгүй хэмжээнд хүртлээ доройтчихоод байна. Мөн иргэдийн санамсар болгоомжгүйгээс түймэр гарч, хил дамнаж ч орж ирж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс болж хуурайшилт ихэсч, цөлжилт нэмэгдсэн. Тодруулбал,  Монгол Улсын нутаг дэвсгэрийн 78.8 хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн. Үүний эсрэг хийж хэрэгжүүлэх ажил бол мод тарих. Энэ ажлыг хийж чадах юм бол байгалийн сөрөг үзэгдлийн эсрэг зогсож чадна. Бидний гараар хийж чадах, бүтээн байгуулж чадах хамгийн том ажил бол мод тарих. Тарьсан мод болгоноо ургуулж чадах юм бол ирээдүй хойч үедээ ногоон дэлхийг өвлүүлж үлдээж чадна.

 

- Ярилцсанд баярлалаа.

 
Иргэд тарьсан модоо ургуулхад анхаардаг болсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани