- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Goonyella: Нүүрсний үнэ эрчимтэй буурч эхлэв
Австралийн нүүрсний гол муж болох Квийнслэндийг өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Дэбби хэмээх хүчтэй хар салхи дайрснаас үүдэн мужийн нүүрсний төмөр замын сүлжээнүүд эвдэрч, нийлүүлэлт тасалдсан билээ. Үүнээс үүдэн ердөө гуравхан долоо хоногийн дотор коксжих нүүрсний үнэ хоёр дахин нэмэгдэж, нэг тонн нь 314 ам.доллартай тэнцэж, сүүлийн зургаан жилийн хугацаан дахь дээд хэмжээнд хүрсэн юм.
Харин өнгөрсөн лхагва гаригт буюу дөрөвдүгээр сарын 26-нд мужийн нүүрсний гол төмөр зам болох Goonyella ашиглалтад орж нийлүүлэлт сэргэснээр коксжих нүүрсний (Австралийн дээд ангиллын коксжих нүүрс, FOB нөхцөлтэй) үнэ 240 гаруй ам.доллар руу буурсан тухай Metalbulletin мэдээлжээ. Ийнхүү Goonyella төмөр замын сүлжээг тооцоолсноос 11 хоногийн өмнө ашиглалтад оруулсан юм. Дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар Австралийн нүүрс Goonyella сүлжээг удахгүй ашиглалтад оруулах сургаар 263 ам.доллар/тонн болж буураад байсан билээ.
Бас нэг мэдээлэл гэвэл, Platts-ийн мэдээлж буйгаар Дэбби хар салхины дараах үеэр коксжих нүүрсний үнэ өндөр хэмжээнд хэлбэлзэж байх хугацаанд уг түүхий эдийн импортлогч Хятад улс экспортлогч орон болон хувирчээ. Тус улс гуравдугаар сарын 27-оос дөрөвдүгээр сарын 14-ий өдрийн хооронд 2.8 сая тонн коксжих нүүрс гадагш нийлүүлжээ. Энэ нь дэлхийн хэмжээнд шууд худалдааны нөхцөлөөр борлуулагдсан нийт коксжих нүүрсний 51%-ийг эзэлсэн байна.
Харин Хятадын энэхүү борлуулсан нүүрсний 12.7% буюу 355 мянган тонныг л дотоодод олборлосон нүүрс бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл тус улс импортолсон нүүрсээ цааш нь үнэ хүргэж борлуулсан байна. 2016 оны байдлаар тус улс ердөө 1.2 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Ийнхүү Хятадын коксжих нүүрсний экспорт нэмэгдсэн нь тус улсын дотоодын нүүрсний үнэ, олон улсын зах зээлийн нүүрсний ханш хоорондын зөрүү өндөр байсантай холбоотой юм. Учир нь сүүлийн нэг сарын хугацаанд тус улсын дотоодын коксжих нүүрсний үнэ, тухайлбал Таншан дээр (DDP нөхцөлтэй буюу тээвэрлэлт, хүргэлтийн үнэ орсон) 180-190 ам.доллар/тонн байв. Энэ нь Австралийн нүүрснээс хавьгүй доогуур үнэтэй байсан гэсэн үг хэмээн Platts тэмдэглэжээ.
Б.Төгс
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||