- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Орлого нэмэгдүүлэх гол найдвар
Чөлөөтэй хөрвөх чадалтай валютын нэг нь алт. Тиймээс дэлхийн улс орнууд алтаар валютын нөөцөө бүрдүүлэх гэж чармайж байна. Үүнээс шалтгаалж шар металлын эрэлт жил ирэх тусам нэмэгдэх болов. Алтны нөөцөө тэлэх нь санхүү, эдийн засгийн хямралыг сөрөх, валютын ханшийн уналтаас урьдчилан сэргийлэх гол хөшүүрэг нь болж байна. Тиймээс валютын нөөцөө алт руу хөрвүүлсээр. Манай улсын хувьд ч ялгаагүй алтны салбарыг найдвараа болгож ирсэн.
Энэ оны төсвийн орлогын 120 тэрбумыг алтны салбараас босгохоор Сангийн яам төлөвлөчихсөн. Энэ нь алтны салбарт итгэл тавьж байгаагийн илрэл юм. Алтны тушаалт нэмэгдэж байгаа учраас төсвийн орлого саадгүй бүрдэх магадлал өндөр. Шар металлын салбар дахь амжилтаа манай улс бататгаж, үйлдвэрлэлийн хэмжээгээ түүхэн дээд түвшинд хүргэх нөхцөл одоо бүрдчихээд байна. Ийм боломжийг Засгийн газар алтны салбарынханд давуу эрхтэйгээр олголоо. Үүнийг алт олборлогчид цаг алдалгүй ашиглахаар ажилдаа эхнээсээ гарч байна.
"Алт-2” хөтөлбөрийн хүрээнд цэвэршүүлэх үйлдвэр байгуулна
Монголбанкинд төвлөрсөн алтны тушаалт байнга өсөж байгаа. Ингэж өсөж байсан нь ховор. Өнгөрсөн оны байдлаар алт тушаалт 18.3 тонныг давж, түүхэн дээд түвшинд хүрсэн. Тэгвэл ирэх жилүүдэд манай улс 20-25 тонн алт худалдан авдаг болох юм. Шар металлын тушаалт ийнхүү огцом нэмэгдэхээр байгаа нь "Алт-2” хөтөлбөрөөс хүлээгдэж буй үр дүн. Алтны тушаалт энэ хэрээр нэмэгдэх тусам төв банкны гадаад валютын албан нөөц нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь төгрөгтэй харьцах ам.долларын ханш тогтвортой байх баталгаа юм. Төв банк худалдан авсан алтаа цэвэршүүлэх бүрт валютын нөөцөө өсгөж ирсэн. 2017 оны эхний улиралд төв банк 2.2 тонн алт дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдээс худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.7 хувиар өссөн үзүүлэлт.
Эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулахаар Засгийн газар 20 дугаар тогтоолыг баталсан. Энэ тогтоол нь "Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дангаар чиглэж буй. Хөтөлбөрийн үр дүнд манай улс 2020 он гэхэд жилд 25 тонн алт олборлохоор байгаа. Алтны олборлолтод гадаад, дотоодоос хамгийн их хөрөнгө оруулалт ирэх жилүүдэд хийхээр байна. Ингэснээр алтны борлуулалтаас хамгийн багадаа нэг тэрбум ам.доллараар нөөцөө зузаатгах тооцоолол гарсан.
Валютын нөөцөө өсгөх зорилгоор "Алт-2” хөтөлбөрийн эхний үе шат нь хэрэгжиж эхэлсэн. Хоёр үе шаттай "Алт-2” хөтөлбөр өмнөх алдааг давтахгүй гэж салбарын сайд нь мэдэгдэж буй. Энэ нь байгаль орчинд хариуцлагатай хандана гэсэн үг. Хөтөлбөрийн эхний үе шат 2018 он хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд алтны салбар дахь холбогдох дүрэм, журмыг боловсронгуй болгох, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх замаар алтны нөөцийг өсгөх аж. Тэрчлэн бэлэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хууль бус олборлолтыг таслан зогсоох арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Алтны олборлолтыг дэмжих ажлын хүрээнд хууль, журмаа өөрчлөн, хөрөнгө оруулагчдад энэ салбар хаалгаа нээх юм.
Монголбанкинд иргэд, аж ахуйн нэгжийн алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2014 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бодит өгөөжөө авчирсан. Ингэснээр алтны олборлолтыг нэмэгдүүлж, худалдааг ил болгосон. Хуульд зааснаар 2019 он хүртэл Монголбанк, түүний эрх олгосон арилжааны банкинд тушаасан алтны нөөц ашигласны төлбөрийг таван хувиас 2.5 хувь болгон бууруулсан. Үүнээс гадна зах зээлийн үнээс хамаарч ногдуулдаг нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тэг болгосон билээ. Энэ нь алтны тушаалтыг эрс нэмэгдүүлж байна.
- Шар металлын салбар дахь амжилтаа бататгаж, үйлдвэрлэлийн хэмжээгээ түүхэн дээд түвшинд хүргэх нөхцөл бүрдчихээд байна.
- Алт олборлолтыг дэмжих ажлын хүрээнд хууль, журмаа өөрчлөн, хөрөнгө оруулагчдад хаалгаа нээх юм.
- Манай улс алт олборлодог ч түүнийгээ дотооддоо цэвэршүүлж чаддаггүй.
Алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах "Алт-2” хөтөлбөрийн үр дүнд одоогийн үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин нэмэгдэх юм. 2020 он хүртэл хэрэгжих хөтөлбөр алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлээд зогсохгүй алтны хаягдлыг багасгаж, уурхайн талбайг стандартын дагуу нөхөн сэргээдэг болгох аж. Мөн олборлолт, боловсруулалтын дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа. Манай улс алт олборлодог ч түүнийгээ дотооддоо цэвэршүүлж чаддаггүй. Энэ нь бидний сул тал байж ирсэн.
Алт тушаалт нэмэгдэж байгаа учраас төсвийн орлого саадгүй бүрдэх магадлал өндөр
ОХУ болон Япон, Их Британи зэрэг улсад манайх олборлосон алтаа өмнө нь цэвэршүүлж байлаа. Харин сүүлийн жилүүдэд Швейцарь улсад алтаа цэвэршүүлж байна. Гадаадад цэвэршүүлж байгаа алтны тээвэр, даатгал, хамгаалалтын зардал тэр хэрээр өндөр. Тэгвэл "Алт-2” хөтөлбөрийн хүрээнд дотооддоо алтаа цэвэршүүлэх үйлдвэр байгуулахаар болов. Олон жилийн өмнөөс энэ талаар ярьж байсан. Үүнийг ажил болгохоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, "Эрдэнэс Монгол” компани, Үнэт металлын сорьцын хяналтын газрын хамтарсан Ажлын хэсэг уг төслийг хэрэгжүүлэхээр судалж эхэлсэн байна.
Дотоодод олборлон баяжуулж буй алт нь дунджаар 85 хувийн агуулгатай. Үүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байдаг. Тиймээс алт цэвэршүүлэх үйлдвэрийн ажлын төлөвлөгөөг энэ онд боловсруулах бөгөөд техник, эдийн засгийн үнэлгээ тодорхой болох аж. "Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж бий. "Алт-2” хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэг авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд зээл олгох юм.
Энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд Хөгжлийн банкинд хүсэлт гаргаж эхэлжээ. Банк зээлийн нөхцөлийг бүрэн хангасан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах ажил үргэлжилж байна. Тухайн аж ахуйн нэгж зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлсэн нөхцөлд хүүгийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ. Төрд нүүртэй алтны салбарт зөвхөн дээрх бодлогын дэмжлэг бодит ажил болох аж.
Б.Баяртогтох
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||