- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Дэлхийн хамгийн аюултай нүүрсний уурхай: Налайх
ЛОНДОН. /IBTimes/. Газрын гүнд хар халтар болсон уурхайчдын нүд чийдэнгийн гэрэлд гялтганана. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 40 км зайтай орших Налайхын уурхай бол өнгөрсөн болоод одоогийн хууль бус ажиллагааны дүр зураг.
Нүүрсний тоос тортог уурхайчдын нүүр
царай, гар, өмссөн хувцасны өнгийг мэдэгдэхгүй болтол дарна. Уушиг нь
нүүрс, никитонд гэмтэж буйг мэдэх ч хүн байна, мэдэхгүй ч хүн байна. Тэд
уурхайн нүх рүү орох бүртээ амь насандаа эрсдэл учруулдаг.
Налайхын
уурхайчид бол Монголд хууль бус олборлолт газар авсны нэг илрэл. Энэ
уурхайд ослоор амь үрэгдсэн хүмүүсийн тоо Хятадын муу нэртэй
уурхайнуудынхаас ч хамаагүй олон байна.
Шинэ нүүрстэй ажлын
талбартаа хүрэхийн тулд уурхайчид харанхуйд нарийхан хонгилоор хэдэн
зуун метр мөлхдөг. Тэдгээр хонгил нь бэхэлгээний хэдхэн багана модтой.
Өөрөөр хэлбэл, нүүрсний өөр ямар ч уурхайд байхгүй аюулгүй байдлын
хамгийн доод стандартад (нүүрстэй тэрэг татаж, гаднаас нь ачааны
машинаар татахыг даахгүй хана нь нурж унахаар) тэдгээр уурхайчин ажиллаж
байна. Жилд 10 орчим уурхайчин энд амиа алддаг. Энэ бол албан ёсны тоо.
Гэхдээ бодит байдал дээр эрх баригчдын хяналтаас гадуур хэр олон хүн
тус уурхайн нурангид дарагдаж амь насаа алдаж буйг хэн ч мэдэхгүй.
Монголын
"Уул уурхайн аврах алба" 2000 оноос хойш тус улс даяар оргил улиралд
уул уурхайн 422 осол болсныг бүртгэж авчээ. 175 хүн уурхайн нуранги
болон дэлбэрэлтэд амь насаараа хохирсон байна. Жилд дунджаар 700 мянган
тонн нүүрс олборлодог Налайхын уурхайд 56 мянган тонн нүүрс олборлох
тутамд нэг хүн амь эрсэддэг аж. Энэ нь уурхайн ослоор дэлхийд дээгүүрт
ордог Хятадынхаас (2,7 сая тонн нүүрс олборлох тутамд нэг хүн амиа
алддаг ) ч илүү олон хүн тус уурхайд амиа алддаг гэсэн үг юм.
"Гэхдээ тийм ч аюултай биш" гэж тус уурхайгаас найман нөхдийн хамт нүүрс олборлодог Б.Ганзориг ярилаа.
Уул
уурхайн салбарын эрчимтэй хөгжлийнхөө ачаар Монгол Улсын нэр хүнд
дэлхий дахинд өсч байна. Асар их нөөцтэй нүүрс, зэс, алтны ордуудад нь
олборлолт хийхээр дэлхийн өнцөг булан бүрээс томоохон компаниуд хошуурч
буй тус улсыг "Minegolia" гэж нэрлэх нь ч бий. Энэ салбар дахь хэдэн
тэрбум долларын хөрөнгө оруулалтын ачаар тус улсын эдийн засаг өнгөрсөн
гурван жилд хоёр оронтой нэгжээр өссөн юм.
"Намартаа бид эндээ буцаж
ирдэг. Хуучин амнуудын нүүрсийг нь шавхаж, эсвэл бөглөрсөн байдаг учраас
бид шинэ нүх ухдаг" гэж Ганзориг хэлсэн юм.
Майхан хот
"Оргил
үед энд идэвхтэй олборлолт хийдэг 200 гаруй ам байдаг. Тэдгээрийн
дөнгөж 26 нь зөвшөөрөлтэй" гэж Налайх дүүргийн захирагчийн газрын
төлөөлөгч А.Туяабаатар хэлсэн юм.
10-5 дугаар сарын хооронд Налайхын
уурхайд "гар аргаар олборлогч" 2000 орчим хүн ажилладаг аж.
Улаанбаатар хотын хамгийн эмзэг давхаргынхан болох гэр хорооллынхны нэг
сая тонн (жилд) нүүрсний хэрэглээний 70 орчим хувийг тэд л нийлүүлдэг.
Өвөлдөө 750 мянга гаруй хүн (тус хотын хүн амын бараг тэн хагас нь)
уламжлалт сууц "гэр"-тээ амьдардаг бөгөөд тэд өдөрт 30-50 кг нүүрс түлэн
гэрээ дулаацуулдаг ажээ.
ДЭМБ-ын судалгаанд дурдсанаар, цагтаа
цэлмэг тэнгэрээрээ алдартай байсан энэ улсын нийслэл гэр хорооллын
нүүрсний утааны улмаас дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын
тоонд орсон юм. Өндөр илчтэйгээрээ алдартай Налайхын нүүрсийг 15 кг-аар
нь шар уутанд савлан 2000 орчим төгрөгөөр хаа сайгүй худалдаг байна. Энэ
бол маш том хар захын худалдаа.
Өвлийн улиралд Налайхын уурхайчдын
сарын орлого нь дийлэнх монгол хүний сарын дундаж орлого болох 631
мянган төгрөгөөс хамаагүй их буюу 1,5 сая төгрөг хүрдэг ажээ.
Нүүрс
бол тус улсын экспортын хамгийн гол бүтээгдэхүүн бөгөөд 2013 онд нийт
экспортын дөрөвний нэг хувийг бүрдүүлсэн байна. Монгол Улсын Уул уурхайн
яамны мэдэгдсэнээр, тус улс 2005 онд 2,2-хон сая тонн нүүрс экспортолж
байсан бол, өнгөрсөн онд 18 сая тонныг экспортолжээ. Ашиглагдаагүй
томоохон ордууддаа, тухайлбал "Тавантолгой"-н сав газар (6 сая гаруй
тэрбум гаруй тонн нүүрсний нөөцтэй) дахь томоохон орддоо олборлолт
явуулж эхэлснээр 2028 он гэхэд 83 сая тонн нүүрс экспортлохоор тус улсын
Засгийн газар төлөвлөж байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||