Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдсийн зах зээлд уналт, өсөлт хосолно

 

Эрдсийн зах зээлд уналт, өсөлт хосолноТүүхий эдэд хэт найдах хэрэггүй. Ийм зөвлөгөөг олон улсын санхүү, эдийн засгийн томоохон байгууллагын нэг Дэлхийн банкнаас өгч байна. Дэлхийн 189 улсыг эгнээндээ нэгтгэсэн тус банкны шинжээчид таваарын зах зээлийн таамгийг улирал тутам танилцуулдаг. Өнгөрсөн нэгдүгээр сард энэ оны эхний төлөвөө танилцуулж байсан бол хэдхэн хоногийн өмнө шинэ таамгаа олон нийтэд ил болгосон байна. Ингээд Вашингтонд төвтэй Дэлхийн банкны шинжээчид зах зээлийн тоймыг хэрхэн зурагласныг сонирхоё.

ӨСӨЛТ ДАГУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТҮҮХИЙ ЭД

Зэс, цайр зэргийг багтаасан үйлдвэрлэлийн түүхий эдэд өсөлт давамгайлах төлөвтэй. Энэ төрлийн бүлэг таваарын ханш 2017 онд 16 хувиар өснө. Гэхдээ энэ нь дундаж өсөлт.

Түүхий эдэд хэт найдах хэрэггүйг Дэлхийн банк зөвлөв

Харин задлаад харвал харилцан адилгүй дүр зураг бууж байна. Тодруулбал, цайр, хар тугалгын ханш 18-32 хувиар чангарч, үнийн өсөлтийг тэргүүлэх нь. Харин бидэнд хамгийн их хамаатай зэсийн үнэ 18 хувиар дээшилнэ. Шалтгаан нь шаргал металлын гол олборлогчид болох Пери, Индонез зэрэг улсад зэсийн олборлолт, экспорттой холбоотой зарим эрсдэл учирч магадгүй нь ханшийг дэмжихээр байна.

Учир нь өнгөрсөн улиралд зэс, төмрийн хүдэр зэрэг түүхий эдийн ханш өсөхөд хөндлөнгийн нөлөө хүчтэй байсан. Тодруулбал, эрсдийн гол экспортлогчдын нэг Австралийг хар салхи дайрч, Чилид уурхайчид ажил хаялт зарласан гээд зах зээлийн бус хүчин зүйл ханшид хүчтэй нөлөөлсөн юм.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР

Өнгөрсөн улирал руу өнгийвөл газрын тосны ханш өмнөх оны аравдугаар сараас хойш төдий л өөрчлөгдөөгүй байна. Харин 2016 оны сүүлээс гэнэт цойлж, зах зээлийг цочроосон нүүрсний ханш нэгдүгээр улиралд 13 хувиар буурсан байх юм. Тэгвэл өнгөрсөн улирлыг уналтаар үдсэн энэ төрлийн түүхий эдийн ханш ирэх улирлуудад өсөх таамагтай байна. Ялангуяа, бидэнд хамаатай, Монгол Улсын экспортын нийт орлогын 41 хувийг дангаар бүрдүүлсэн нүүрсний ханш зургаан хувиар өснө.

Дэлхийн нүүрсний нийлүүлэлтийн тэн хагасыг залгидаг БНХАУ-ын бодлого хар "алт”- ны зах зээлд шийдвэрлэх нөлөө үзүүлэхийг Дэлхийн банкны шинжээчид онцолж байна. Өнгөрсөн онд Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нүүрс олборлох хугацааг албадан бууруулж, 330 өдрийг 276 болгосныг бид өмнө нь мэдээлж байсан. Ингэснээр хар "алт”-ны олборлолт 16 хувиар буурсан байдаг.

Гэхдээ олборлолтод ийн хязгаарлалт тавьснаар нүүрсний ханш цойлсон. Тиймээс урд хөршийн Засгийн газраас нүүрсэнд тавьсан зарим хоригоо хөнгөлөөд байгаа юм. Үүнээс үүдэн нүүрсний ханш өнгөрсөн улиралд 13 хувиар суларчээ. Харин энэ онд өнгөрсөн оныхоос зургаан хувиар өсөж, тонн нүүрс 70 ам.долларт хэлбэлзэхээр байна. Манай эдийн засагт багагүй хэмжээний доллар далалдаг газрын тосны ханш яльгүй өсөх нь. OPEC-ийн гишүүн болон гишүүн бус орнууд олборлолтоо танаснаар ханш чангарах үндсэн нөхцөл бүрдэх аж. Өдгөө 50 ам.долларт дэнжигнэж буй газрын тосны ханш дээшилсээр 2018 он гэхэд 60 ам.долларт хүрэх таамагтай байна.

ҮНЭТ МЕТАЛЛЫН БҮҮДГЭР ТӨЛӨВ

Тэгвэл үнэт металлын ханш буурах төлөвтэй. Гэхдээ огцом уначихгүй. Дунджаар нэг хувиар буурах прогнозыг Дэлхийн банк тооцоолжээ. Үүнд олон улсын геополитикийн эрсдэл болон дэлхийн томоохон банкуудын мөнгөний бодлого нөлөөлөх аж. Тухайлбал, АНУ-ын мөнгөний бодлогын нөлөөгөөр алтны ханш хоёр хувиар доошлохоор байна. Харин мөнгө болон цагаан алтны ханш нэг хувиар өснө.

Үнэт металлын ханш буурах төлөвтэй

Ер нь ам.доллар атгадаг Америкийн мөнгөний бодлого алт тэргүүтэй үнэт металлын ханшид нөлөөлсөөр ирсэн. Цаашид ч үр нөлөө нь үргэлжлэх нь. Учир нь АНУ-ын макро эдийн засаг улам хүчирхэгжээд байгаа. Тус улсын хөдөлмөрийн зах зээл сүүлийн 10 жилийн хамгийн таатай үед ирлээ.

Ажилгүйдлийн түвшин нь гэхэд 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын дараах үеийнхээс даруй хоёр дахин буурч, 4.4 хувьд хүрээд байгаа. Тиймээс сүүлийн хэдэн жил тууштай хадгалсан мөнгөний сул бодлогынхоо жолоог татахаа мэдэгдээд байгаа юм.

Хэрэв энэ нь биеллээ олбол ам.долларын ханш чангарч, үнэт металлын үнэ уруудах эрсдэлтэй. Гэхдээ энэ таамгийг өөрчилж болох хэд хэдэн хүчин зүйл бий. Тодруулбал, олон улсын геополитикийн харилцаа улам хурцдаж байгаа нь эрсдэл багатай атлаа өндөр үнэтэй металлын ханшид дэмжлэг болж магадгүй. Ялангуяа, Афганистан, Сири, Умард Солонгос болон ОХУ, АНУ-ын харилцаа энэ онд олон улсад хүчтэй нөлөөлөхөөр байна. Эцэст нь, Дэлхийн банкны таамгаар энэ онд эрдсийн зах зээлд уналт, өсөлт хосолсоор байх нь.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ
Эрдсийн зах зээлд уналт, өсөлт хосолно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани