Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ш.Сайхансамбуугийн охин Эрдэнэтуул ДУРААРАА ДУРГИЖ ЭХЛЭВ ҮҮ!!!

Ш.Сайхансамбуугийн охин Эрдэнэтуул ДУРААРАА ДУРГИЖ ЭХЛЭВ ҮҮ!!!

 


С.Эрдэнэтуул хэмээх бүсгүй Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар, бүтээн байгуулалттай холбоотой төсөл хөтөлбөрүүдээр дураараа дургиж эхэлжээ. Түүнийг УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн охин гэдгээр хүмүүс андахгүй.

 

 

Тэгвэл энэ удаад нийслэлчүүдийн ундны усны нөөцийн 40 гаруй хувийг хамарсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газартай холбоотой хууль бус үйлдлүүдээрээ илүү танил болохоор шийдсэн бололтой. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргээс НИТХ-д нэр дэвшиж сонгогдсон түүнийг хийж бүтээсэн, сурсан мэдсэнээрээ бус анхнаасаа л Сайхансамбуугийн Эрдэнэтуул гэх нэрээр хүссэн бүхнээ өөрийн болгодог хэмээн ойр тойрныхон нь ярьдаг. Нэгэн үед аавынхаа үнэнчээр зүтгэж явсан намаас тодорхой эрх мэдэлд хүрсэн түүнд одоо МАН гэх том өмгөөлөл нэмэгдсэн нь дураараа дургих эрхийг нь улам нэмсэн бололтой.

 

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ  ХҮРЭЭЛЭН ТҮҮНИЙ ГАР ДЭЭР "НҮД АНИХ УУ”

Сая гаруй хүн амтай том хотод ард иргэд, хүүхэд залуус нь амарч, зугаалах нэг ч талбай, цэцэрлэгт хүрээлэн байхгүй байсан нь Монголын хувьд хөрш зэргэлдээ төдийгүй хөгжиж буй орнуудын өмнө нүүр улайхаар зүйл байсан нь саяхан. Тэгвэл дэлхийн хотуудын өмнө нүүр тахлах, нийслэлийн өнгө төрхийг илтгэх, дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн Эрүүл-Эко ногоон цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар нийслэлийн удирдлагууд 2009 оноос ажиллаж эхэлсэн нь нийслэлчүүдэд юугаар ч орлуулашгүй үнэ цэнтэй бүтээн байгуулалтын нэг болсон. Туул голын ай сав газрыг цэцэрлэгжүүлэх, нийслэлийн иргэдийн ундны цэвэр усны нөөцийг нэмэгдүүлж, хамгаалалтыг сайжруулан нийслэлчүүдийн чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, амралт зугаалгын төв болох энэхүү хүрээлэнг нийт 973 га газарт байгуулахаар анх төлөвлөснөөс 183 га талбайг ерөнхий төлөвлөгөөний дагуу тохижуулаад, тодорхой хэмжээгээр цэцэрлэгжүүлээд байгаа билээ.

Байгуулагдаад удаагүй ч хоёр ч дарга солиод байгаа энэ газрын даргаар өнгөрсөн арванхоёрдугаар сард С.Эрдэнэтуулыг томилсон нь санаандгүй тохиолдол биш байсныг хавь ойрынхон нь ярьдаг. Учир нь нийслэл төдийгүй холбогдох бүх төрийн байгууллага, гаднын томоохон төсөл хөтөлбөрүүдийн анхаарлын төвд байгаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь түүний хувьд мөнгө босгох аргуудынх нь нэг байж болох гэнэ. 2020 гэхэд 183 га талбайд бүтээн байгуулалт, цэцэрлэгжүүлэлт гээд шаарддагатай бүхнийг хийх ёстой цэцэрлэгг хүрээлэнгийн талбайг өдгөө бараг хүссэн бүхэнд нь бүтээн байгуулалт хийлгэхээр хуваан өгч буй. Ийн хувааж өгөхөд ч бас учир байгаа гэнэ. С.Эрдэнэтуул тэргүүтэй удирдах албан тушаалтнуудын танил, тэдний эрх ашигт нийцсэн хүмүүс хүссэн талбайгаа тохижуулах эрх авч байгаа аж. Үүний нэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгийн 8.4 га талбайд "Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төсөл юм. "Ази Номхон далайн ойн нөхөн сэргэалтийн сүлжээ” төрийн бус байгууллагын 1.5 сая ам.долларын санхүүжилтээр хийсэн бүтээн байгуулалт. Төслийн хүрээнд 8.4 га газарт зам талбайн хучилтын ажил, гэрэлтүүлэг, усан сан, асар, хашлага. чулуун баримал, чулуун тохижилт, явган 
2006 онд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн залуусыг саатуулсаны дотор С.Эрдэнэтуул байсан гэх мэдээлэл шар хэвлэлийн эхний нүүрт гарч байв. Түүнчлэн 2008 онд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж яваад зам хөндлөн гарч явсан хүүг дайрч, гэмтээсэн мэдээлэл юм.
болон дугуйн зам, машины зам, зогсоол зэрэг тохижилт бүтээн байгуулалт, ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн ажлыг цогцоор нь шийдсэн олон улсын жишигт нийцэхүйц "Ботаникийн бичил цэцэрлэг” байгуулна хэмээж байсан ч биелэлт нь төлөвлөсөн дүр зураг, зарцуулсан санхүүжилтдээ жулдаж байгааг ярих хүн цөөнгүй байна. Үүнээс гадна өдгөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийгдэж буй төсөл, хөтөлбөр бүр ийм маягаар үргэлжилж байгаа бололтой. Үүнэээс үүдэн зарим хүн "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөрөнгө оруулалтууд Сайхансамбуугийн гэр бүлийнхний гараар ороод дуусах нь” хэмээж байгаа гэнэ.

С.ЭРДЭНЭТУУЛ ГЭЖ ХЭН БЭ
 
Ш.Сайхансамбуугийн ганц охин Эрдэнэтуул нийслэлийн 24, 50 дугаар сургуульд суралцаж байгаад Сингапурын "Pioneer" дунд сургуулийг төгссөн нэгэн. Тэндээсээ Лондонгийн "David Game" коллежид есөн cap их сургуулийн бэлтгэлд сурч, Оксфордод тэнцэж, суралцаад 2005 онд төгссөн байдаг. Эх орондоо ирээд аавынхаа эзэмшлийн "Нарантуул" зочид буудалд менежер, "Голомт” банкны картын төвд цалингийн карт хариуцсан мэргэжилтэн хийж байсан гэдэг. Ийн хэсэг байсны эцэст АНУ-д магистрт сурахаар явсан ч сургуулиа төгсөж чадалгүй нутаг буцаж, Гадаад харилцааны яамны Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах хэлтэст ажилд орсон нэгэн.
 
Тэрбээр өдгөө нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Улс төрд орох болсон шалтгаанаа "Би 2000 онд Чингэлтэй дүүрэгт сонгуулийн ажилд ухуулагчаар ажилласан. Үүний дараа 2008 онд Завхан аймагт аавынхаа шадар туслахаар ажиллаж, арын албанд нь тусалсан. Өөрийнхөө бизнесийг хийгээд мөрөө хөөгөөд явж болж байна. Гэхдээ миний ихийг хийе, ядарч зовсон хүмүүст амьдралд хөлөө олж, тогтоход нь тусалъя гэсэн бодол маань илүү хүчтэй. Ийм бодлоор улс төрд орсон” гэжээ. Гэхдээ түүнийг НИХТ-д сонгогдохын тулд сонгогчдод удаа дараа гурил, сурагчийн дүрэмт хувцас, сурах бичиг, ном, дэвтэр тараасан гэдэг. Ингэхдээ аавынхаа эзэмшлийн Завхан дахь гурилын үйлдвэрийн "Өгөөмөр” гурилыг голчлон өгсөн гэх мэдээлэл ч хаа сайгүй байдаг. Түүнийг аав нь 2020 оны УИХ-ын сонгуульд одооноос бэлдэж байгаа гэх яриа хүрээнийхэн дунд нь байдаг ажээ.

 

ТҮҮНТЭЙ ХОДБООТОЙ БАРААН МЭДЭЭЛЭЛ

Гадаадад их сургууль төгсөж ирснийхээ дараа тэрбээр аавынхаа нэрийг шар сонин, хэвлэлээр цөөнгүй баалуулсан байдаг. Үүний нэг нь тэрбээр 2006 онд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн залуусыг саатуулсаны дотор С.Эрдэнэтуул байсан гэх мэдээлал шар хэвлэлийн эхний нүүрт гарч байв. Түүнчлэн 2008 онд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж яваад зам хөндлөн гарч явсан хүүг дайрч, гэмтээсэн мэдээлэл юм. Тухайн үед хохирогч хүүгийн эцэг эхэд унаж явсан машинаа өгсөн тухай мэдээлэл хэвлэлээр хөвөрч байлаа.

 

Дашрамд дурдахад, Монголын хөрөнгө бэлтэй эрхмүүдийн хүүхдүүд нийлж, "Монголыг аваръя” нэртэй клуб байгуулсан байдаг. Уг клубыг үүсгэн байгуулалцсан хүмүүсийн нэг нь С.Эрдэнэтуул аж.

 

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ГАЗРААС "ХУМСЛАХ” СОНИРХОЛ БАЙГААГ ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зарим хэсэг ашиглалтад ороод олон жил болоогүй ч дарга тогтоодоггүй. Энэ нь цаанаа Туул голын эрэг дагуу байрласан, ундны усны эх үүсвэр бүхий энэ газрыг өөр ашиг сонирхлоор харах, бусдад өгөхийг оролддлгтой холбон тайлбарлах хүмүүс байдаг. Үүний хамгийн тод жишээ нь өнгөрсөн жил тус хүрээлэнгийн газарт зөвшөөрөлгүй барилга барьж байсан байдаг. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүрэг Дүнжингарав худалдааны цогцолбороос зүүн урагшаа байрлах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн нийт зургаан га газарт зөвшөөрөлгүй барилга барьж эхлүүлсэн явдал. Барилгын ажлыг өнгөрсөн жилийн Улсын их баяр наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 9-ний өдөр эхлүүлж, барилгын суурийн нүхийг ухаж, газрыг битүү хашаалсан байдаг. Энэ талаар "Үндэсний цэцэрлэгг хүрээлэн” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын тухайн үеийн дарга Ц.Алтанцэцэг "Одоогийн байдлаар яг аль газарт, ямар зориулалттайгаар барилга барих гэж байгааг мэдээгүй байна. Ямартай ч мэргэжлийн байгууллагууд ирээд барилгын үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Хуулийн байгууллагаас энэ барилгын захиалагч, гүйцэтгэгч, зориулалт гээд мэдээллийг шалгаад манай байгууллагад өгнө гэсэн. Тэр барилга баригдаж байгаа газарт нь цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газар багтсан нь үнэн” гэж байв.

 

Гэвч бодит байдал дээр энэхүү хууль бус үйл ажиллагаа нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагуудтай холбоотой байсан байдаг. Ингээд зогсохгүй Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг дарга байхдаа захирамж гарган Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн найман га газрыг эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зарлаж байсан удаатай. Уг нь бол нийслэлийн ундны усны эх үүсвэрийн талбар багтаж буй цэцэрлэгт хүрээлэнгийн нийт талбайн хаана ч орон сууцны барилга барьж болохгүй билээ.

 

"Мөнгөний машин” гэгддэг Ш.Сайхансамбуугийн мэдэлд "Нарантуул” ХХК, "Нарантуул” зочид буудал, Орос-Финландыг холбосон модны бизнес, Шанхайд 45 сая еврогоор боссон шилний үйлдвэр, SS club гэх мэт олон бизнес байдаг ч түүний хүүхдүүд өдгөө өөр өөрсдийн бизнесийг бий болгохоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг томоохон хөрөнгө оруулалттай, төсөл хөтөлбөрүүдийг онилжээ.

 

Б.ЭНХ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

 


 

Ш.Сайхансамбуугийн охин Эрдэнэтуул ДУРААРАА ДУРГИЖ ЭХЛЭВ ҮҮ!!!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани