- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
МОД, ЧУЛУУ НЕФТЬТЭЙ ХОЛИЛДСОН ИЖИЛ МӨРНИЙ УС ШАТАЖ БАЙВ
Өнөөдөр тавдугаар сарын 9. Ялалтын баярын өдөр. Дэлхийн хоёрдугаар дайн дууссан буюу Фашистын Германыг ялсан энэ өдрийг ОХУ болон Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнууд, Европын ихэнх орнууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Ялалтын баярын 72 жилийн ойд зориулсан парад Улаан талбайд Москвагийн цагаар 10:00 цагаас эхэлнэ. Хүн төрөлхтөнд учирсан хамгийн том гай гамшгийн нэг Дэлхийн II дайны талаар дурсахад хүнд. Гэвч олон сая хүний амь насыг авч одсон дайны бараан түүх хожим хийсч ирэх тэнэглэл, зовлон гунигийг дахин давтах ёсгүйг хүн төрөлхтөнд сануулдаг юм.
Дэлхийн II дайны хамгийн том тулаан Сталинградад өрнөсөн ба тус хот 125 хоног бүслэлтэд байсан билээ. Доныг ардаа хийж, өмнө нь Ижил мөрөн үлдээд байсан Германы арми 1942 онд дийлэнх хүчээ Сталинград руу татаж, Ижил мөрний эрэг дагуух хотыг эзлэн Москва руу дайрах төлөвлөгөөтэй байжээ. 1942 оны долдугаар сарын 17-нд Чир гол дээр алдарт жанжин Г.К.Жуковын удирдсан Зөвлөлтийн 62, 64 армийн түрүүч фашистуудтай тулалджээ.
Германы арми Сталинград руу сар бүр 200 мянган цэрэг, офицероо татаж байсан бол тулаан тун бага газар нутагт өрнөж байв. Хотыг фашистуудад алдахгүйн тулд хориглон хамгаалах, давших нарийн төвөгтэй тулалдаан эхэлж, фашистын армийн дэргэд хүн хүчээр цөөн, Зөвлөлтийн арми галын хүчний дэмжлэгтэйгээр жижиг бүлгээр сөрөг дайралт хийж эхлэв. Хотод хороолол, байшин, давхар бүхний төлөө тулалдаан болж байлаа. Байшин барилгын нурж, эвдэрч шатсан мод, чулуу нефтьтэй холилдсон Ижил мөрний ус шатаж байв.
Сталинградын дайрагч бүлгүүд ингэж үүссэн бол Улаан арми 1943 оны арваннэгдүгээр сарын 19-30-нд "Уран”, арванхоёрдугаар сарын 16-31-нд "Санчир”, 1943 оны нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 2-ныг хүртэл "Цагираг” нэртэй сөрөг дайралт, тусгай ажиллагаа явуулж 125 хоног бүслэлтэд байсан хотыг чөлөөлжээ. Улаан арми Сталинградын дэргэд Германы 22 дивизийг бүслэн авсан бол тулаанд фашистууд олон зуун мянган цэрэг, офицер, 3500 орчим танк, 2000 гаруй их буу, миномёт, 1400 орчим нисэх онгоцоо алдаж, мөн тооны цэрэг, офицероо олзлуулсан байна.
Энэ их хүч Ижил мөрний эрэг дээрх аварга том галтай тогоонд орсон мэт шатаж, Фашистын арми энэ хотод фронтод дайтсан нийт хүчнийхээ 1/4 орчим хувийг алджээ. Энэ тулаанд оролцсон олон мянган цэрэг, түрүүч, дарга офицерыг "Сталинградыг хамгаалсны төлөө” медалиар шагнасан байна. Энэ медалийг 1942 оны арванхоёрдугаар сарын 22-нд бий болгосон аж. Сталинградын дэргэдэх ялалт эвслийг сулруулж, төвийг сахисан орнуудын байр суурь бэхжсэн юм. Турк, Япон хоёр ЗХУ-ын эсрэг дайнд орохоос татгалзахад хүрсэн бол Европын орнуудад үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөхөд түлхэц болсон байна. Дайнаас хожуу Эх орны дайны ахмад дайчин "Хүний тэнэглэл ёроолгүй шүү” гэж хойч үедээ сануулан захиж байжээ.
Вермахтын ах дүүгийн булш
Германы иргэн Г.Шретерийн 1958 онд хэвлүүлсэн "Сталинград” номд багтсан герман цэргүүдийн тэмдэглэлээс…
Герман офицерийн тэмдэглэл: Бид Ижил мөрөн хүртэл дахин нэг км ахих хэрэгтэй байдаг. Гэтэл яагаад ч гэтэлж чаддаггүй. Энэ нэг км газрыг эзлэхийн төлөө тулалдааныг бүх Францыг эзэлсэн дайнаас ч удаан хугацаанд хийж байв. Оросууд өмнө хадан хясаа шиг бат зогсож байна.
Герман цэргийн тэмдэглэл: 1942 оны аравдугаар сарын 22. Бид олон хүнээ алдаж алхам бүрт хүүрэн дээгүүр гарахаар болж байв. Хүүр цэвэрлэх завтай хүн байхгүй тул ялзран өмхийрнө. Цэргүүд Сталинградыг "Вермахтын ах дүүгийн булш” гэдэг болсон байв”.
Герман цэргийн тэмдэглэл: Германы арми Сталинград болон Кавказын чиглэлээр цэрэг, армийнхаа гол хүчийг дайчилж, Зөвлөлтийн өмнөд нутгийг төвөөс салгахыг зорьж байсан”
updown.mnURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||