Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Доллар даллах төслүүд

Урин цаг айлчилсан энэ үед уул уурхайн "салхи” сэвэлзэж, хайгуулын ажил ч эрчимжлээ. Энэ онд Монголын эдийн засагт ам.доллар даллаж, өгөөж хүртээх өндөр магадлалтай төслүүдэд алт, нүүрснийх зонхилж байна.

Уул уурхай идэвхжиж байна. Хэдийгээр дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ ёроолдоо хүртэл унаж, хэдхэн жилийн өмнө Монгол руу хошуурч байсан гадаадын хөрөнгө оруулагчид дайжсан ч уул уурхайн төслүүд урагшилсан хэвээр. Салбарын компаниуд үнийн уналтыг үл ажран, эрвийх, дэрвийхээрээ зүтгэж байна. Урин цаг айлчилж буй энэ өдрүүдэд уул уурхайн "салхи” сэвэлзэж, хайгуулын ажил ч эрчимжлээ. Тэгвэл энэ онд Монголын эдийн засагт ам.доллар даллаж, өгөөж хүртээх хамгийн өндөр магадлалтай ямар төслүүд байгааг танилцуулъя. Эдгээрт нь алт болон нүүрсний төсөл зонхилж байна.

Алт болон нүүрсний төсөл зонхилж байна

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Xanadu Mines” компани Өмнөговь аймагт байрлах алт, зэсийн Хармагтай ордын өрөмдлөгийг үргэлжлүүлж буйгаа мэдээллээ. Тус ордын Алтан толгой талбайн 16 метрийн гүнд тонн тутамд 87 грамм алт, 0.51 хувийн зэсийн агууламж илэрчээ. Мөн бусад хэсэгт 351 метрийн гүнээс 60 грамм алт, 0.52 хувийн зэсийн илэрц тогтоосон байна. Тиймээс өрөмдлөгийг үргэлжлүүлэхээр болжээ. Мөн тус компанийн эзэмшдэг Оюут-Улаан ордод өрөмдлөгийн ажил хийж байгаа. Үр дүнг нь тавдугаар сарын эцсээр танилцуулах товтой байна. Энэ ажлыг бүх зардлыг тус компани өөрийн бэлэн мөнгөний нөөц болох 6.2 сая ам.доллараар санхүүжүүлэх аж.

Тэгвэл Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Aspire Mining” компани "Нүүрстэй” ордын уурхайн үйл ажиллагааны эдийн засгийн үнэлгээг бэлэн болгожээ. Коксжих нүүрсний энэ ордод ойрын 12-15 сард багтан олборлолт хийж, анхны бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байна. Мөн энэ онд өрөмдлөг, судалгаанд нийт 1.5 сая ам.доллар зарцуулах аж. Компанийн гүйцэтгэх захирал Дэвид Паулл " "Овоотын коксжих нүүрсний төслийн үнэлгээг тогтоохоор ажиллаж байгаа энэ үед "Нүүрстэй"-н олборлолтыг эхлүүлж, төмөр замтай холбох нөхцөл бүрдэх боломжтой" гэж мэдээлжээ. "Нүүрстэй" ордын нөөц нь жорк стандартаар 4.75 сая тонн. Харин боломжит нөөц нь 8.1 сая тонн гэж үзэж байгаа. Одоогоор "Aspire Mining” компани коксжих нүүрсний уг төслийн 45 хувийг эзэмшиж байгаа. Нэг сая ам.доллар болон рояалти төлбөл эзэмшил хувиа 90 хүртэл өсгөх боломжтой аж.

Нүүрстэй зэрэгцээд шар металлын төслүүд ч амжилттай урагшилж байна. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Erdene Resource Development” компани 2017 оны өрөмдлөгийн ажлаа өнгөрсөн сараас эхлүүлжээ. Тус компани энэ онд Баян хөндий алтны төсөлд нийт 20 мянга, ойролцоох Алтан нар болон Алтан нум төсөлд 4000 метр гүн өрөмдлөг хийхээр төлөвлөөд байсан. Одоогоор Баян хөндийн төслийн зорилтот талбайнуудад өрөмдлөг хийж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард энэ ордын "Midfield” бүсийн судалгааны дүнг танилцуулсан. Тус бүсэд 41 метрийн гүнд 5.2, 72 метрт дөрвөн грамм алтны илэрц байгааг тогтоосон юм.

  • "Aspire Mining” "Нүүрстэй" ордын уурхайн үйл ажиллагааны эдийн засгийн үнэлгээг бэлэн болгожээ.
  • Монголын Засгийн газар, Канадын уул уурхайн "Centerra Gold” компанитай Гацууртын ордын хэлэлцээ үргэлжилж байна. » "Centerra Gold” компани энэ оны хоёрдугаар улиралд багтаан Гацууртын төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ийг эцэслэн гаргахаар хүлээгдэж байна.
  • "Xanadu Mines” компани Өмнөговь аймагт байрлах алт, зэсийн Хармагтай ордын өрөмдлөгийг үргэлжлүүлж байна. 

Тэрчлэн "Erdene Resource Development” компани алтны төслүүдээ тууштай хэрэгжүүлж буй нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлээд байгаа. Тус компани энэ оны эхээр Торонтогийн хөрөнгийн биржээс 12 сая гаруй ам.долларын хөрөнгө босгожээ.

Үүнээс гадна Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Kincora Copper" компани оны эхний хагаст багтаан Баянтал, Зүүнцагаан суварга ордод өрөмдлөг хийхээ мэдэгдлээ. Баянтал ордод "Оюутолгой”- той адил өндөр агууламж бүхий талбай байх магадлалтай байгаа ажээ. Тус компани өнгөрсөн саруудад хаалттай хувьцаа гаргаж, 532.5 мянган ам.доллар татан төвлөрүүлсэн юм.

Тэгвэл Монголын эдийн засагт 2.2 их наяд төгрөгийн өгөөж өгөх тооцоотой Гацууртын ордын хэлэлцээ үргэлжилж байна. Монголын Засгийн газар, Канадын уул уурхайн "Centerra Gold” компанитай уг хэлэлцээг хийж байгаа юм. Хөрөнгө оруулагч "Centerra Gold” компани энэ оны хоёрдугаар улиралд багтаан төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ийг эцэслэн гаргахаар хүлээгдэж байна.

"Erdene Resource” 2017 оны өрөмдлөгийн ажлаа өнгөрсөн сараас эхлүүлжээ 

Уг нь тус компанийн Кыргыз улсад хувь эзэмшдэг Кумтор ордын зөрчлөөс үүдэн "Centerra Gold” энэ онд Гацууртыг урагшлуулахгүй гэдгээ өмнөх жилийн санхүүгийн тайландаа мэдэгдэж байсан. Гэвч сүүлийн хэдэн сар Монгол Улсын Засгийн газраас Гацууртыг урагшлуулахаар идэвхтэй ажилласны үр дүнд хоёр тал дахин хэлэлцээрийн ширээний ард суусан юм.

Улсын төсөвт орлого нэмэхийн тулд манай Засгийн газраас томоохон төслүүдийг урагшлуулахаар төлөвлөсөн. Гэхдээ энэ онд зөвхөн Гацууртыг л гацаанаас гаргана гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Сангийн яамнаас мэдээлээд байгаа.

Канадын уул уурхайн "Centerra Gold” компани нь Гацууртын ордын хайгуулд 50 гаруй сая ам.доллар зарцуулсан. Мөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцийг нь батлуулсан. Тус компанитай Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан тохиолдолд нийт 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Улмаар борлуулалтын орлогын 69 хувийг манай улсад зарцуулна гэж тооцоолж байна. Тодруулбал, нийт зардлын 81 хувь нь Монгол Улсад "шингэх” тооцоо байгааг манай сонин өмнө нь мэдээлж байсан. Энэ оны эхний улиралд 57 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан "Centerra gold” нь Монголд "Бороо”, "Гацуурт”, "Оксут” ордыг эзэмшиж буй.  

Г.Байгал

Засгийн газрын мэдээ
Доллар даллах төслүүд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өчигдөр, 15:40
Өчигдөр, 09:31
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани