- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Түүхий нефтийн үнэ доошиллоо
Газрын тосны үнэ 50 руу унахын сацуу экспортлогчид өмнө нь анзаардаггүй байсан нэг шалтгааныг заах боллоо. ОПЕК-ийн гишүүн орнууд тохиролцсоны дагуу олборлолтоо танасан боловч экспорт нь төлөвлөсөн хэмжээгээр буураагүй аж. Morgan Stanley-ийн шинжээчдийн ярьснаар ОПЕК- ийн орнууд олборлолтоо өдөрт 1.4 сая баррелээр хассан ч тээвэрлэлтийн баримтаас үзэхэд экспорт нь өдөрт дөнгөж 1.0 сая баррелээр багассан тооцоо гарчээ. Energy Aspects зөвлөх фирм уг тооцоог үндэслэн үйлдвэрлэл ба экспортын ялгаа нь зах зээл ОПЕК-т үл итгэх хандлага үүссэнийг гэрчилж байна хэмээн дүгнэв.
Тус фирмийн шинжээчид ОПЕК-ийн экспорт 2017 онд өдөрт 800 мянган баррелээр багасаж буйг зарим гишүүн үйлдвэрлэлээс танагдсан нефтийг нөөцөөсөө нөхөн экпортлож байгаагаар тайлбарласан байна. Энэ сарын 25-нд болох ОПЕК- ийн орнуудын сайд нарын уулзалтаар экспортын түвшин нэмэгдсэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэ уулзалтаар мөн ирэх хагас жилд үйлдвэрлэлийг нэмэх эсэхийг шийдвэрлэх аж.
Гишүүн орнууд тохиролцоогоо цааш үргэлжлүүлэх нь бараг тодорхой байгаа үед ОПЕК-ийн гишүүн бус ОХУ зэрэг томоохон экспортлогчид цаашид зах зээлд илүүдэл үүсгэхгүй байхыг дэмжиж байгаа юм. Гэвч экспорт нэмэгдсэн нь гурван жил шахам үнийн уналтыг зогсоохын тулд уялдаатай алхам хийхийг оролдож ирсэн тус байгууллагын гишүүдийн дунд маргаан дэгдээж болзошгүй. Булангийн орны нэгэн төлөөлөгч картель тэнцвэрийг буцаан тогтоох хүчин чармайлт үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч "Гаргалтыг танасан нь экспортод нөлөөлөх явдал удаашрах байх” гэжээ.
Standard Chartered фирмийн шинжээч Пол Хорснелл үйлдвэрлэл, экспортын ялгаанд хэт ач холбогдол өгөх шаардлагагүй, эдгээр нь үргэлж өөрчлөгдөж байдаг үзүүлэлт гэсэн юм. Тэрбээр дотоод эрэлтээр жишээ болгон "Олборлосон нэг баррель нь тэр дороо экспортлогдсон нэг баррельтэй тэнцэхгүй. ОПЕК-ийн олборлолт танагдсан нь хэдэн улирлын дараа экспортоор илрэх боломжтой бол зах зээлийн эрэлт өдөр, хоногоор хэмжигддэг” хэмээн тайлбарласан байна.
Мягмар гарагт Брент маркийн түүхийн нефть өнгөрсөн арваннэгдүгээр сард ОПЕК-ийн шийдвэр гарахын өмнөх өдрөөс хойш хамгийн доод үзүүлэлт буюу баррель нь 50.46 ам.доллар руу унажээ. Лхагва гарагт үнэ багахан дээшилж 51 рүү дөхсөн бөгөөд АНУ-ын нөөц дөрвөн долоо хоног дараалан доошилж байгаа тул таналтын үр дүн мэдэгдэх байх гэсэн найдвар төрүүлэв. Шинжээчид болон арилжаачид энэ оны сүүлийн хагаст АНУ-д олборлолт өслөө ч дэлхийн нөөцөлсөн нефтийн хэмжээ багасах байх гэж таамаглаж байгаа.
Түүнчлэн боловсруулах үйлдвэрүүд дахин ажиллаж эхэлснээр ОПЕК-ийн түүхий нефтийн экспорт ч буурч магадгүй. Түүхий нефтийн экспортод судалгаа хийсэн Morgan Stanley-ийн шинжээч Мартин Рац дөрөвдүгээр сард экспортын ачилт саарч байгаа нь байгаа нөөцөөс экспортлох явдал буурч буйн дохио байж болох юм гэв. Тэрбээр "Импорт болон ирж буй нефтийн хэмжээ ачилт буурсан үзүүлэлтийг удалгүй харуулна. 2017 оны балансад нөөц хомсдох тухай бидний таамаг хэвээр байгаа” хэмээн онцоллоо.
Дэвид Шеппард, Анжли Равал
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||