Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Япончууд “Зоос банк”-ны дампуурлаас болоод хөрөнгө оруулалтаа татсан уу?

Япон улсын иргэд, аж ахуйн нэгжүүд манай улсад хөрөнгө оруулалт хийх сонирхол ихтэй байсан. Гэвч сүүлийн үед чимээгүй болсон нь Монголын ком­панид хувьцаа эзэмшиж байгаад молигдуулсан япон иргэдтэй холбоотой гэдгийг зарим судлаач хэлж байна.

Тодруулбал монголчууд хувь нийлүүлэн байгуулсан "Зоос банк” хувьцаат ком­панид гадаадын 125 иргэн хувьцаа эзэмшиж байсны 86 нь Япон улсынх байжээ. Тэгвэл Монгол ком­панийн хувьцаа ху­далдаж авсныхаа төлөө "шатчихаад” байгаа иргэд Монголд хөрөнгө оруулах сонирхолтой япон­чуудыг үргээчихлээ гэсэн таамаг зөв ч байж мэдэх юм.

Өөрөөр хэлбэл Монголд хө­рөнгө оруулах ямар бай­даг, хууль эрх зүй нь хэрхэн үйлчилдэг, албан тушаалтнуудын далд явуул­­га, хээл хахууль хэр­хэн цэ­­цэглэдгийг "Зоос банк”-ны асуу­дал Япон гэлт­гүй бусад орны хувьцаа эзэм­шигчдэд харуулсан.

"Зоос банк”-ыг дампуу­ралд хүргэсэн гол шалтгаан нь "Монгол газар”, "Жаст” ХХК-ийн хамтран хэрэг­жүүлэхээр ажиллаж байсан Олон овоотын алтны үйлд­вэрийн төсөл. Энэхүү төсөлд зориулан "Зоос банк”-наас 59.4 тэрбум төгрөгийн зээл олгосон. Хэрвээ зээлийг хуга­цаанд нь төлж чадаагүй то­хиолдолд "Зоос банк”-ны барьцааг зах зээлд ил тодоор борлуулж, орлогоор зээлийг хаах нөхцөлтэй байв.

Гэтэл тухайн үед Ашигт малт­­малын газар "Монгол Га­зар” ХХК-ийн мэдэлд байсан Олон овоотын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрлийг учир битүүлгээр "Олон овоот гоулд” ХХК-д шилжүүлсэн нь "Зоос банк”-ыг барьцаа ч үгүй, мөнгө ч үгүй болгосон түүхтэй.

Энэхүү хууль бус үйлдлийг хуулийнхан шалгаж эхэлсэн ч гэмт буруутан нь хэн болохыг өнөөг хүртэл олон нийтэд зарлаагүй.

Монгол Улсын Үндсэн хуулиар "Зоос банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хохирлыг төр барагдуулах ёстой. Энэ ч үүднээс УИХ-аас ажлын хэсэг гарган, 2011 оны 10 дугаар сарын 6-нд "Барьцааг борлуулж "Зоос банк”-ны үйл ажиллагааг сэргээх эсвэл бүх хувьцаа эзэм­шигчийг хохиролгүй болгох арга хэмжээ авах” тухай дүгнэлт гаргаж байсан ч өнөөдөр хувьцаа эзэмшигч 635 иргэн нөхөн төлбөр гэж ганц ч төгрөг олж аваагүй.


"Зоос банк”-ны эрхийг хүлээн авагч Н.Ариунбат 265 сая төгрөгийн цалин авчээ

Мөн Монголбанкны ерөн­хийлөгч асан Л.Пүрэвдорж 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр "Зоос банк” ХК-нд банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хэ­мээгээд 650 тоот тушаал үйлдэн, тус банкны эрх хүлээн авагчаар Н.Ариунбатыг томилсон байдаг. Н.Ариунбат нь өнөөдрийг хүртэл сарын таван сая төгрөгийн ца­лин авч, 17 хүний бүрэл­дэ­хүүн­тэйгээр таван жил ажил­лаж байгаа.

Гэтэл үнэн хэрэгтээ ямар ч үр дүнд хүрээгүй гэдгийг "Зоос банк”-ны хохирогчид хэлж байна. Жижиг зээлдэгчид зээлийн үл­дэгдлээ төлж барагдуулсан бол "Олон овоот” төслийн өр огт төлөгдөөгүй.
Энэ нь "Зоос банк”-ны бүтцийг өөрчлөн байгуулахтай хол­богдон гаргасан Засгийн газрын гаргасан 100 тэрбум төгрөгийн бонд төсөвт бүрэн гүйцэд ороогүй гэсэн үг.

Ийнхүү "Зоос банк” хувьцаат компанийн хо­хи­рогчдын гомдлыг бараг­дуулахын төлөө зөвхөн эрх хүлээн авагч Н.Ариунбатад 2009 оноос хойш 265 сая төгрөгийг төсвийн мөнгөнөөс цалин хэлбэрээр олгосон байна. Бусад ажилтны цалин хөлсийг нэмбэл энэ тоо хэд дахин нэмэгдэх нь ойлгомжтой.

Тиймээс энэхүү асуудлыг нэг мөр шийдвэрлэж, "Зоос банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулж, нөгөө талдаа төсвийн мөнгөө ч хэмнэх алхам хиймээр байна.

Уг нь дээрх 635 хувьцаа эзэмшигчийн дунд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Лүндээ­жан­цан гэх мэт нэр нөлөө бүхий эрхмүүдийн нэр дурайна.

Тэд хувьцаа эзэмшигч­дийн зовлон жаргал, төсвийн хүнд­рэлийг хамгаас сайн мэдэх учраас энэ асуу­далд цэг тавих ажлыг санаа­чилмаар юм. Учир нь "Зоос банк” ХК-ийн өмчид байсан Эрдэнэт хот дахь барилгыг Монголбанк нэг тэрбум төгрөгөөр худалдаж авсан, Сэлэнгэ аймаг дахь барилгыг "Номадас” сүл­жээ зоогийн газар авсан гэдэг. Харин Дархан-Уул ай­маг дахь барилгад нь тө­рийн байгууллага үйл ажил­лагаагаа явуулж байгаа. Ингээд тус банк өөрийн гэсэн өмчгүй болсон.

Түүнчлэн хувьцаа эзэм­шигчид ямар ч ногдол ашиг хүртэх хөрөн­гөгүй, хувьцаагаа борлуулах эрх­гүй болчихоод байгаа аж. Уг нь тухайн үеийн "Зоос банк” ХК-ийн нэгж хувьцааны ханш 1000 төгрөг байсан.

Энэ ханшаар хувьцаа эзэм­­­шигчдийн хохирлыг бараг­дуулбал ойролцоогоор нэг тэрбум төгрөг болно. Ийм хэмжээний хөрөнгө "Зоос банк” ХК-ийн эрх хү­лээн авагчдад байгаа гэд­гийг зарим эх сурвалж хэлж байгаа юм.



Д.Баяржаргал

Эх сурвалж: "Өглөөний сонин"

Япончууд “Зоос банк”-ны дампуурлаас болоод хөрөнгө оруулалтаа татсан уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани