- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ерөнхийлөгчид өршөөгдсөн Капла нарын “Саусгоби Сэндс” Монгол Улсад өрөө төлсөн үү?
Удахгүй суудлаасаа буух Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг насаар нь шахуу дагах нэлээд олон асуудлууд бий. Тэдгээрийн нэг нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж, татвараас бултсан, лицензийн асуудалд орооцолдсон Жастин Капла нарыг өршөөгөөд явуулчихсан тухай сэдэв л дээ. Тэгвэл Ерөнхийлөгчийг орон нутагт ажиллахад иргэд ч, энэ талаар асуужээ. Харин Ерөнхийлөгч хэлэхдээ "Ерөнхийлөгчийн шийдвэр бүрт хүмүүс алга таших боломжгүй. Монголынхоо төлөө шийдвэр гаргадаг эр зориг улстөрчдөд байх хэрэгтэй. Өөрийнхөө нэрийг бодох юм бол тэр хүн шийтгэгдээд шоронд явж байна уу, хамаагүй. Улсынхаа нэрийг бодох юм бол Монголд хөрөнгө оруулаад, тэнд ажиллаж байсан гурван ажилтныг татварын маргаанаар барьж аваад шоронд хийсэн. Дэлхий нийтээрээ Монголын тухай бичиж эхэлсэн. Монголын нэр унаж байгаа. Монголд хөрөнгө оруулахаар шоронд оруулдаг гээд. Татварын асуудлаар хүнийг хорьдог биш, татварыг нь төлүүлэх талаар ажиллая гэсэн бодлого барьж байгаа. Тэр шийдвэрийг гаргаснаар сайн жишиг бий болсон.” гэжээ. Яахав, манай Ерөнхийлөгч тэгж хардаг байж болно.
Гэхдээ Ерөнхийлөгчийн ивээлд багтсан нөхдүүдийн "Саусгоби Сэндс” гэдэг компани нь тэгвэл сайн жишгийн үлгэр дуурайлал болж байгаа юу гэдэг асуудал бий. Хачирхалтай нь, Монгол Улсад ихээхэн өртэй энэ компани эсрэгээрээ төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компаниас өр нэхээд байж байдаг гэхээр бодит байдалтай нэг л авцалдахгүй байгаа юм л даа.
Эргэн сануулахад, "Эрдэнэс Тавантолгой” нь "Саусгоби Сэндс” ХХК-д 5.1 тэрбум төгрөгийн өртэй гэх мэдээллийг нэр бүхий эдийн засагчид хэвлэлд өгсөн. Ном журмынхаа дагуу бол "Саусгоби Сэндс” ХХК Монгол Улсад 35.3 тэрбум төгрөгийн өртэй санагдах юм. Ч.Сайханбилэг засаг удирдаж байх үедээ "Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайд "Саусгоби сэндс” компани өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан 20 гаруй тэрбумын өрөө барагдуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргаж байсан шүү дээ. Гэтэл одоо харсан чинь "Саусгоби сэндс” компанид "Эрдэнэс Тавантолгой” нь өртэй болчихсон байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Бас болоогүй "Саусгоби Сэндс ХХК "Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч оны онцлох байгууллага”-аар шалгарсан байсан. МҮХАҮТ-аас Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг өргөмжилдөг "ENTREPRENEUR-2016” ёслолын ажиллагааны үеэр Саусгоби сэндс ХХК-нд энэхүү шагналыг олгосон байдаг. Монгол Улсын хууль журам зөрчсөн асуудалд холбогдож ирсэн компани шилдгээр шалгарсан нь бас л анхаарал татаж байв.
"Саусгоби сэндс” компанийн толгой компани нь Хятад компани. Гэтэл энэ компанийн өрийг даруулахын тулд "Эрдэнэс Таван толгой”-н баруун цанхид олборлолтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байгааг сөрөг талтай гэдгийг эдийн засагч Л.Наранбаатар өмнө нь энэ шийдвэр гарах үед ч хэлж байсан. Тэрбээр "Зүүн цанхийн чанар сайтай коксжих нүүрсний давхрагад TTJVCo гээд мөн Хятад компани олборлолт хийж байгаа. Үндсэндээ Эрдэнэс таван толгой бүхэлдээ хятадуудын мэдэлд ингээд очиж байна. Үндэсний Энержи Ресурс гэдэг компаниа дампуурлаа, өрөнд орчихлоо гээд баярлаж бахдах хэрнээ Хятадын компаниудыг болохоор өрнөөсөө гараа гээд Эрдэнэс Таван толгойд олборлолтын эрх өгч байгааг хараад үнэхээр ойлгохгүй юм. Монголчууд Монголдоо үнэ цэнэгүй болж байгаа юм уу” гэж байгаа нь үнэхээр бодох л асуудал юм.
Ажил хийж өрийг нь төлүүлж ав гэсэн компанид яаж яваад 5 тэрбумын өртэй болсноо "Эрдэнэс Тавантолгой”-н захирал Д.Ариунболд тайлбарлаагүй л байгаа.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||