- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эрхлүүлэх тусам эрээн бар шиг архирдаг хөрөнгө оруулагчид
Рио Тинто хэмээх компани ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах монголчуудын хүслийг золтой л зогсоочихсонгүй. Тус сангийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах гол шалгуур болгож иргэдийнхээ дургүйцэл эсэргүүцлийн хайчин гал дунд долоон төрлийн татварыг нэмэхээр хуульчилсан. Энэ хуулийн заалт түрүүчээсээ хэрэгжээд эхэлсэн.

Гэвч үүнд Рио Тинто тааламжгүй хандаж байгаагаа илэрхийлж ОУВС-д захидал илгээсэн гэх мэдээлэл байсан. Дээрхи тогтоолын заалт нь гадаадын хөрөнгө оруулагчдад таагүй нөхцөл байдал үүсгэж болзошгүйг анхааран үзэхийг тус сангаас Монголын талд сануулж, мөнөөх мөрөөдөл болоод байсан хөтөлбөрт хамрагдах асуудлыг хойшлуулчихаад буй. Шаварт унасан шарын эзэн гэгчээр мөнгө гуйж байгаа нь бид юм чинь дахиад тэднийг "аргадах” хэрэгтэй болов. Ааш занг нь зөөлрүүлэхийн тулд мөнөөх "гай” чирсэн эх оронч тогтоолынхоо заалтыг эргэж харах учиртай болов. Нэгэнт л бидэнд харагдаж буй ганц гарц маань ОУВС-ийн хөтөлбөр юм чинь тэдний ааш аягт нийцүүлэх шаардлагатай болж байна.
Ингээд ОУВС-гийн холбогдох хүмүүстэй ярилцаж, УИХ-ын 29 тогтоолын 11 дэх заалтаа өөрчлөх шийдвэрийг гаргаад байна.
...Тээр жил гэмээр ч юм уу даа. 2012 онд шиг санагдаж байна. "Саус Гоби Сандс”- гээд нэг компани монголчуудын аллергийг мөн ч их хөдөлгөж билээ

"Саус Гоби Сандс”- гэдэг нь Оюутолгойн хөрөнгө оруулагч "Айвенхоу майнз”-ын охин компани гэдгийг манайхан андахгүй. Тус компанийн эзэмшиж байсан Овооттолгойн нүүрсний орд газар нь 500 сая тоннын нөөцтэй, жилд 15 сая тонныг олборлож хүч хүрвэл наанадаж 30 гаруй жил энэ уурхайг ашиглана.
Ордыг худалдан авсан "Чалко” Хятадын төрийн өмчит компани. Хөнгөн цагааны үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт эрэмблэгддэг. 2011 онд хамтарсан Засгийн газар "Чалко”-д Тавантолгойн орд газрын Зүүн Цанхид таван жилийн турш олборлолт явуулах монополь эрхийг 250 сая ам.доллараар арилжчихсан. Үүн дээрээ Овооттолгойн ордыг авчихаар "Чалко” нэг талаас нийлүүлэгч, бас худалдан авагч болж байгаа юм. Ийм хоёр боломж хөрш улсын төрийн өмчит компанийн гарт төвлөрөхөөр зах зээлд нүүрсний үнийг тэд өөрсдөө тогтоох гэж үзэх нь тодорхой байв. Тэр цагаас хойшхи нүүрсний зах зээлийн үнэ ханш яг л ийм драмаар үргэлжилсэн. Эрхбиш тэднээс зээлсэн 300 сая ам долларынхаа ард гарсан болохоор байдал сайн тийш эргэнэ гэсэн хүлээлт байгаа. Гэхдээ Зүүн Цанхид олборлолт явуулах онцгой эрх Чалкогийн гарт байгаа хэвээр.
"Саус Гоби Сандс” Монголын эдийн засагт гай тарьсан уу, гавьяа байгуулсан уу гэдгийг хэлж мэдэхгүй. Тэдний балаг ганц Овооттолгойг худалдснаар дуусаагүй байх. Тус компани 35,3 тэрбум төгрөгийн татварыг Монголын талд төлөөгүй гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр гарсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла нарын гурван хүнд өршөөл үзүүлсэн. Тэд дээрхи татвараа Монголын талд төлөхөө илэрхийлсэн ч тэгсхийгээд чимээ алдарч билээ.
Бидний хоёр гараа алдалж хормойгоо дэвсэх нь холгүй урьдаг гадаадын хөрөнгө оруулагчид маань монголчуудын итгэлд иймэрхүү маягаар ханддаг нь зөвхөн энэ төдий бус байх.
Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлага байсан уу, гэвэл байсан. Хуулийнхаа зохицуулалтаар дэмжсэн үү гэвэл дэмжсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь зөвхөн валютын дотогшлох урсгал төдий бус монголчуудын хувьд хөрөнгө оруулалтаар дамжуулан экспортыг дэмжих, технологийг хөгжүүлэх нь энэ талаархи бодлогын гол зорилт болдог нь тодорхой. Харин хүссэн үр дүнд хүрсэн үү гэвэл эргэлзээтэй. Хөрөнгө оруулалтыг дагалдан орж ирэх учиртай шилдэг техник технологи, ноу хау сураг ажиггүй л байна.
Хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцож үзэхэд 2007 оноос буурч эхэлсэн байдаг. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын талаас илүү хувийг дан ганц уул уурхайн олборлох салбар эзэлж байна. Энэ бол баялагийг зүгээр ухаад зөөнө гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд байгаль орчны өндөр стандартууд яригдах учиртай байх. Түүнчлэн хөрөнгө оруулагч орнуудыг ялгаж салгаж харвал аанай л бас урд хөрш зонхилж байгаа нь тодорхой. Бүтэц талаасаа нэг иймэрхүү, нэг улсын давамгайлал харагдах байх.
Бусдын жишгийг харвал...
Хөрөнгө оруулагчдыг бурхны элч мэтээр төсөөлж, тэдний ааш аягт тохируулж, аргадаж царайчилсан хуулийн заалтуудыг халах дохио сануулга дээр өгүүлсэнчлэн үе үе бидэнд ирдэг. Ер нь дэлхий нийтийн жишгээр авч үзвэл гадаадын хөрөнгө оруулагчид гэхээр бидэн шиг толгойг нь илж, тойглож гүйгээд байдаггүй юм байна.
Тухайлбал, Латин Америкийн орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг зөвшөөрдөг ч дотоодын зохицуулалт хяналтандаа чанд байлгадаг. Наад зах нь тэд хөрөнгө оруулагчдын гүйлгээг өөрийнхөө улс орноор дамжуулдаг, гадагш нь шилжүүлсэн мөнгөнөөс зохих хувийн шимтгэл татвар аваад сууж байдаг аж.
Ойрхи Дорнодын орнууд хөрөнгө оруулалтыг янз бүрийн арга замаар дэмждэг ч дотоодын оролцоог чухалчлан бүр квот тогтоож өгдөг байх жишээтэй. Өмнөд Солонгост хөрөнгө оруулалтын хэмжээ $100000 доллараас багагүй баймааж эрх олгодог бол манай Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар 50000 ам доллар. Ер нь гадны улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтад тун гар чангатай ханддаг бололтой юм. Жишээ нь оруулах хөрөнгийн хэмжээ Энэтхэгт 40, Солонгост 50, Мексикт 49 хувь хүртэл л зөвшөөрсөн байдаг гэнэ. Харин манайд бол 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтыг зөвшөөрдөг.
Манай бас нэг хөрш Казакстан улс уул уурхай, төмөр зам, цахилгаан тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, барилга, төмөрлөгийн үйлдвэрлэл, эрчим хүч, нар салхины эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг дэмждэг. Ингэхдээ хөрөнгө оруулалтын хэмжээ 20 сая ам.доллараас дээш байвал орлогын албан татварыг 30 хувиас 20 хувь, нэмүү өртгийн албан татварыг 16 хувиас 12 хувь болгож бууруулдаг байна. Банк, даатгалын салбарт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Казахстанд ажиллахыг хуулиар хязгаарладаг байх жишээний.
Харин хойд хөршийн тухайд гадаадын шууд хөрөнгө оруулалт өндөр босготой. Засгийн газрын салбарууд дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан байдаг.
Гадаадын хөрөнгө оруулагчдад хаалттай салбар бол стратегийн ач холбогдол бүхий болон дотоодын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулж чадах салбар байх учиртай. Овооттолгойн орд газрын нэг хэсгийг стратегийн орд хэмээн тодорхойлсон байдаг. Эндхийн нүүрсний бассейнийг хэд хэд хувааж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эзэмшүүлсэн хэрнээ тэдгээрээс нэг хэсгийг нь стратегийн орд газарт хамааруулчихсан байгаа юм. Ийм л холион бантан тэнд байсан. Одоо харин хэрхсэнийг хэлж мэдэхгүй.
П.Булган

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||