- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эрдэнэт үйлдвэрийн 28 жилийн тайланг ил болгоцгооё
"Эрдэнэт” үйлдвэр улстөрчдийн шуналыг хөдөлгөдөг, харааг булаадаг, хяналтаа тогтоох гэж улайрдаг талбар хэвээрээ байсаар байна. Сонгуульд ялсан нам нь Эрдэнэтэд хяналтаа тогтооно. Ялагдсан нь ээлжээ хүлээнэ. Ийм л гинжин урвалаар сүүлийн 20 гаруй жил замнаж ирлээ. Хэрвээ шахаас бүхнийг ил болгож, шамшигдуулсан хөрөнгө бүхнийг илчилвэл холбогдоогүй улстөрч цөөн гарч мэднэ. Төрийн мөнгө ёолдоггүй гэгчээр олон ч луйвар нам хэмээх том халхавчинд нуугдаж, албан тушаал хэмээх буулганд дарагдаж ирсэн биз ээ. Үүнд МАН, АН гэж туйлшрах ч шаардлагагүй. Аль нь ахиу "гулгуулсан" бэ л гэхээс биш. Төрийн мэдлийн гэсэн нэрээр үнэндээ улстөрчид, эрхмэдэлтнүүд хяналтаа тогтоож, янз бүрийн арга сиймхийг ашиглаж, "савраа” шигтгэн дур зоргоороо аашилж буй. Төрийн өмчит үйлдвэрүүдийн дийлэнх нь ашиггүй, алдагдалтай ажилладгийг гол шалтгаан нь л ердөө энэ. Эрдэнэтээс том, бусдаас бага л гэхээс биш схем нь ойролцоо гэсэн үг.
Энэ үйлдвэрээс мөнгө саах хамгийн өгөөжтэй арга нь шахаа. Тухайн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлийн үнээс, жишиг өртгөөс хамаагүй өндөр үнээр нийлүүлж, зөрүүг халааслана. Энэ нь үнэндээ төсөвт төвлөрөх хөрөнгийг замын дундаас зувчуулж байгаа хэрэг. Таны хүүхдийн мөнгө, аав, ээжийн тань тэтгэвэр, ач, зээ нарын чинь сурч боловсроход зарцуулах мөнгийг хулгайлж байгаатай ялгаагүй. Улстөрийн "сэтэртэй” мяндагтангуудын шахааны бизнесийн түүх хэдэн арваараа үргэлжилнэ. Үүнийг сэтгүүлчид эрэн сурвалжлаад, хууль хяналтынхан мөрдөн мөшгөөд гаргаж ирсэн гэхээсээ илүү эрх ашиг зөрөлдсөн нөхдийн буянаар л голдуу нийтэд ил болж буй нэгээхэн хэсэгхэн нь.
Хэдхэн жилийн өмнө нэг дарга "Эрдэнэт”-д таван тэрбумын бэлгэвч, хэдэн зуун саяын үсний хавчаар шахсан нууц нь задарч шуугиан тарьж байлаа. За тэгээд ариун цэврийн цааснаас авахуулаад хэрэгцээгүй бараанууд агуулахыг дүүргэсэн тохиолдол ч бий гэж байгаа. Ашиглагдахгүй байсаар зарим нь актлагдаж, талбайгаа чөлөөлж авахын түүс болдог гэх. 2012 онд Үндэсний аудитын газраас "Эрдэнэт" үйлдвэрийг шалгахад 500 орчим тэрбум төгрөгийн зөрчил илэрч, 10 тэрбумын ашиглагдахааргүй тоног төхөөрөмж байсан гэдэг.
"Жаст”-ын Ш.Батхүү Өмнөд Африкийн "Стандарт” банкнаас авсан зээлийнхээ барьцаанд Эрдэнэтийг тавьчихсан хэрэг ч гарсан. Энэ баталгаан дээр нь тэр үеийн Эрдэнэт үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар хоёр гарын үсэг зурсан гэх. Гэвч өнөөг хүртэл хариуцлага тооцох, зээлийн төлөлтийг хэн хариуцахыг ярих байтугай усанд хаясан чулуу мэт таг чиг болоод байна. Ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр 2008 оны хоёрдугаар сарын 17-нд 1. 5 сая ам.доллар, 2008 оны 12 дугаар сарын 31-нд 1.3 сая ам.доллар, 2009 оны есдүгээр сарын 15-нд 439 мянган ам.доллар авсан компани бараа, материал нийлүүлсэн нь одоог хүртэл тодорхойгүй байдаг аж. Энэ мэт жишээ олон бий.
Зөвхөн МАН-ынхан гэлтгүй З.Энхболд УИХ-ын дарга, АН-ын дарга байхдаа Эрдэнэт үйлдвэрт тэрбум таван зуун сая төгрөгийн шахаа хийсэн баримт хэвлэлээр цацагдаж дуулиан болж байв. Төрсөн дүү З.Хишигтогтохынхоо компани болох "Болдсофт” компаний нэр дээр хийсэн энэхүү гэрээнд интернэтийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай заасан байдаг. УИХ-ын дарга болмогц дүү нь гэрээ хийсэн гэхээр түүнийг албан тушаалаа ашиглан нөлөөлсөн гэж хардаж болохоор байгаа юм.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хүртэл хүү Н.Анхбаярынх нь компани "Эрдэнэт” үйлдвэртэй гэрээ хийж байсныг, Хууль зүйн сайд байхдаа дэмжлэг үзүүлснээ хүлээн зөвшөөрөөд буй. Баримт нь баараггүй учраас булзах аргагүй болж, худлаа хэлж гүрийж байхаар үнэнээ өчсөн байлгүй.
Хэдхэн зүйл дээр харьцуулалт хийхэд Эрдэнэтэд шахааны бизнес цэцэглэсэн үгүйг ялгаж салгах боломжтой. "Эрдэнэт үйлдвэр" ХХК нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог. Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж, 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг. Энэ хоёр төрлийн баяжмалыг Хятадын хэдхэн компани авдаг гэж байгаа. Өмнөд хөршийн нэртэй ч Монгол нууц ноёнтнуудтай дундын зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг гэгдээд байгаа эдгээр компаниудын нэрсийг зарлавал луйврын сүлжээний бодит төрх илчлэгдэж мэднэ. Үнэхээр баяжмал авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр үү, зуучлагч уу гэдгийг ялгаж танихад ядах юмгүй. Интернет хөгжсөн өнөө үед хэдэн товч дараад эсвэл тухайн компанийн мэдээлэлд анализ хийгээд л мэдчихэж болно. Бас баяжмалын ханшийг жил бүрээр нь судлаад дундажийг гаргачих сийрэгхэн толгойтой хүмүүс олон бий. Тийм болохоор жил бүрийн баяжмалын борлуулалтыг нийтэд ил гаргадаггүй, гүйлгээг шилэн болгодоггүй. Нууцлалын гэрээтэй нэрээр халхавчлан хаалттай байлгадаг биз ээ.
Баяжмал, шатахуун, сэлбэг зэрэг бараа, бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаас өндөр авч байна уу, үгүй юу гэдгийг нягтлахад гогцооны үзүүр хөврөөд л ирнэ. Ганцхан жишээ татахад, Оюутолгой зэс, молибдены баяжмалаа хэдээр борлуулж байна, Эрдэнэт ямар ханшаар зарж байна гэдгийг харьцуулая. Рио Тинто ямарч дундын зуучлагч хөлсөлгүй өөрсдөө шууд үйлдвэрт нийлүүлдэг гэж байгаа. Тийм болохоор үнийн зөрүү бий эсэх нь тодорхой гараад ирнэ. Хэрвээ Оюутолгойгоос хамаагүй хямд үнээр баяжмалуудаа худалддаг бол "но” байна аа л гэсэн үг. Яагаад заавал зуучлагчаар дамжуулж борлуулах ёстой юм, харилцаа холбоо хурдацтай хөгжиж байгаа өнөө үед. Энэ нь шахаа хийх боломж нь уу гэж хардахад хүргэж байгаа юм.
1989 онд Уулын баяжуулах үйлдвэрийн тавдугаар ээлжийг ашиглалтанд оруулж, хүдэр олборлох, боловсруулах хүчин чадлыг жилд 20 сая тонн хүртэл нэмэгдүүлсэн юм билээ. Тийм болохоор үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн худалдан авалт, баяжмалын борлуулалтын 28 жилийн тайланг ил болгоцгооё.
times.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||