- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Азийн хар баавгайн мөхөл
Хоол хүнс ховор бол Азийн хар баавгай ичиж чадахгүй. Олноороо өлбөрч үхнэ. Гэтэл ОХУ-ын нутаг дэвсгэрт аж төрдөг Азийн хар баавгай уур амьсгалын өөрчлөлт, хууль бус мод бэлтгэл, хоол тэжээлийн хомсдлын улмаас ийм эмгэнэлтэй байдалд хүрчээ.
Хоол тэжээлийн хомсдол амь үрэгдэх гол шалтгаан болжээ
Оросын зүүн бүсээр Азийн хар баавгайн мөхөл нүүрлэснийг тус улсын тэргүүлэх эрдэмтэд анхааруулах болжээ. Нэгэн бичлэгт Хималайн гэдгээр танигдсан уг баавгай арваннэгдүгээр сард цасаар бүрхсэн модонд авирч байх юм. Судлаачдын тэмдэглэж буйгаар энэ нь хэвийн үзэгдэл биш аж. Харамсалтай нь, тэр баавгай одоо хэзээ ч эргэж сэрэхгүйгээр ичээндээ мөнх нойрссон биз хэмээн "Сибирь таймс” цахим хуудаст бичжээ.
Судлаач Сергей Кольчиний хэлж буйгаар сүүлийн хоёр жил Хабаровскийн бүсийн зэрлэг амьтдын хувьд үнэхээр хүнд өнгөрчээ. Зэрлэг амьтдын хүнсний гол эх үүсвэр нь солонгос нарс, монгол царс мод болдог аж. Гэтэл 2015 онд Хабаровск болон Приморскийн бүсэд нэгэн зэрэг хушны самар, боргоцой олигтой гараагүй байна. 2016 онд ч энэ үзэгдэл Хабаровскт давтагдсан. Намар нөөцлөх учиртай хүнс нь хомсдож, хоёр жилийг өлмөн зэлмэн туулсан баавгай үндсэндээ мөхлийн ирмэгт иржээ.
Баавгай хоёр жил дараалан хоол тэжээлийн гол нөөцөө авах боломжоо алдвал өлссөний улмаас ичиж чаддаггүй. Аргаа барж хүйтэн өвөл ичээнээсээ гарч нэг бол осгож, эс бөгөөс өвддөг байна. Ийн баавгай ичиж чадахгүй тохиолдол Орос дахь Азийн хар баавгайн дунд урьд өмнө ажиглагдаж байгаагүй гэнэ. Олон баавгай өлсгөлөн, хүйтнээс болж үрэгдэж байгааг ОХУ- ын ШУА-ийн Алс Дорнодын салбарын Хүрээлэн буй орчин, усны асуудал хариуцсан хүрээлэнгийн судлаачид анхааруулж байна. Үрэгдсэн баавгайнуудын үс нь бараг тэр чигтээ тачирхан байжээ.
Баавгайд дархлаа гүйцэд тогтоогүй, бодисын солилцоо нь алдагдсан байж магадгүй
Үүний шалтгааныг хоол тэжээл муу байснаас дархлаа гүйцэд тогтоогүй, бодисын солилцоо нь алдагдсан байж магадгүй хэмээн тайлбарлаж буй. Ичээндээ ингэж үрэгдсэн баавгай эцэж ядарсан, жин нь хэвийн хэмжээнээс хоёр дахин бага байсан талаар мөн тэмдэглэжээ. Баавгай бүрийн үрэгдсэн тохиолдлыг судлахад ихэнх нь өвлийг давах тарга тэвээргээ намар хуримтлуулж, харьцангуй эрт буюу хоёрдугаар сарын дундаас ичээнээсээ гарсан байжээ. Энэ үед баавгайн бие организм аль хэдийнэ нөөцөө барсан байсан бөгөөд эцэж ядарсан тэд хавартай золгож чадаагүй аж.
Нөхцөл байдал ийн хүндэрсэн гол учрыг хушин ойн хууль бус мод бэлтгэл хэрээс хэтэрч буйтай холбон тайлбарлах судлаачид олон байна. Тэрчлэн, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас баавгайн хүнс тэжээл цагаасаа эрт боловсрох болсон нь нөлөөлсөн гэж үзэх хэсэг ч байна. Доктор Кольчин "Цаг агаар болон жимс боловсрох хугацаа зэрэг хүчин зүйл үүнд нөлөөлсөн. Мөн хууль бус мод бэлтгэл газар авсан нь ч буруутай. 2016 оны зун маш хүйтэн, бороо ихтэй байсан тул царсны хувьд үрээ цацах таатай цаг байсан. Харин чийглэг, хүйтэн уур амьсгалд тохирдоггүй учраас самар боловсроогүй” хэмээв.
Приморскийн бүс нутаг ч умард болон төв хэсгээрээ ургац муутай байжээ. Гэхдээ Хабаровсктой харьцуулахад гайгүй. Гэсэн ч энд хууль бус мод бэлтгэл хималайн баавгайн тоо толгой цөөрөхөд хүргэсэн гэж үзэх хангалттай үндэслэл байгаа юм.
Үүнээс гадна, хулгайн мод бэлтгэлээс хамгаалсан Бикин тусгай хамгаалалттай газар нутагт хималайн баавгайн тоо толгой хамгийн их байдаг. Гэвч энэ газарт уг амьтны хоол тэжээл ч мөн багасаж буй аж.
З.Цэлмэг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||