- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монгол Улсыг найдвартай эрчим хүчээр хангахад УЦС хэрэгтэй
Усан цахилгаан станц барих нь байгаль орчинд төдийгүй усны төвшин буурч тэнд амьдарч байгаа иргэд, ан амьтанд халтай гэсэн яриа сүүлийн үед гарах болсон. Тиймээс Дэлхийн банк, БОАЖЯ. Эрчим хүчний яам, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, аймгуудын усны ай сав газрын мэргэжилтнүүд, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө орУулалтыг дэмжих төслийн хамт олон, сэтгүүлчдийн баг баруун бүсийн усны ай сав газар болон усны барилга байгууламжтай газар дээр нь танилцав.
Бид Говь-Алтай аймгийн Гуулин, Тайшир, Ховд аймаг дахь Дөргөний усан цахилгаан станцын үйл ажиллагааг сонирхлоо. Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд барихаар төлөвлөж байгаа Шүрэнгийн усан цахилгаан станцын талаар аялагчдад мэдээлэл өгсөн юм.
ЗАГАС ХАМГИЙН ЦЭНГЭГ УСЫГ ДАГАЖ АМЬДАРДАГ
Говь-Алтай аймгаас 80 км-ийн зайд орших Гуулингийн УЦС-ыг 23 км тэжээлийн аж ахуй байсан суваг дээр 1997 онд барьсан бөгөөд Завхан голыг түшиглэсэн Монголын анхны УЦС ажээ. Завхан аймгийн Шилүүстэй, Говь-Алтай аймгийн Дэлгэр, Гуулин тосгоныг дулааны улиралд буюу тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал цахилгаанаар хангадаг бөгөөд өвөл сул зогсдог аж. Учир нь Завхан гол хөлддөг учраас Тайширын УЦС-аас энэ гурван газрыг цахилгаанаар хангадаг байна.
УЦС-ыг ажиллуулснаар иргэд хямд өртөгтэй цахилгаан эрчим хүчийг ашигладаг. Гэвч их төсөв шаарддаг. Ажиллуулсны дараа зардал, эвдрэл гэмтэл багатай. Нэгэнт баригдсан тохиолдолд өөрийнхөө өртгийг түргэн нөхөх боломжтой. Байгаль орчинд зөвхөн усыг ашиглаж байгаа болохоор сөрөг нөлөө байдаггүй. Загас хамгийн цэнгэг усыг дагаж амьдардаг амьтан. Тэгэхээр доошоо гарч байгаа ус ямар цэвэр болохыг илэрхийлж байгаа юм хэмээн Гуулингийн УЦС-ын менежер Д.Зулзаяа тайлбарлав.
ТАЙШИРЫН УЦС 29 СУМЫГ БАЙНГЫН ЦАХИЛГААНААР ХАНГАДАГ
Бид цааш Тайшир сумын Улаанбоомын хавцалд байрлах Тайширын усан цахилгаан станцыг зорилоо. Тус УЦС-ы г 2004 онд Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангаас 20 сая, Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хөгжлийн сангаас 13 сая ам.долларын санхүүжилтээр Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, урьдчилсан судалгааны ажлыг 1998-1999 онд Герман улсын Лахмейр компани хийж гүйцэтгэжээ. Тайширын УЦС нь Завхан аймгийн Цагаан чулуут, Цагаанхайрхан, Яруу, Алдархаан, Говь-Алтай аймгийн Тайшир, Халиун, Жаргалан зэрэг 29 сумыг байнгын цахилгаанаар хангадаг.
Тайширын УЦС анх цахилгаан үйлдвэрлэж эхэлснээсээ хойш 115 сая орчим Квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангаж, энэ бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд таатай нөхцөл бүрдүүлэн ажиллаж байна. УЦС-тай болсноор Говь-Алтай аймагт Архангай аймгийн Тэрхийн цагаан нууртай ойролцоо хэмжээний нуур, ус бий болсноор байгальд эерэг нөлөө үзүүлж байна.
Эрээн нуурын төвшин ихэссэнээр экосистем сэргэсэн аж. Мөн хиймэл Гэгээн нуур бий болсноор үерийн аюул байхгүй болж, хур тунадас их орно, ургамлын тархац, ан амьтан амьдрах, шинжлэх ухааны академийн хийж байгаа судалгаагаар нуурт Алтайн сугас, Монгол хадран загас үржих таатай боломж бүрджээ. Монгол хадран баруун аймагт ихэвчлэн байдаг аж. Энэ загас хаана цэнгэг ус байна тэнд үржих чадвартай юм байна.
ДӨРГӨНИЙ УЦС ОНДАТРТАЙ БОЛЖЭЭ
Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт байрлах Дөргөний УЦС-ыг далайн нуур, хар нуурыг холбосон Чоно харайхын гол дээр 2005 онд барьж, 2008 онд ашиглалтад оруулсан байна. 1992 онд ОХУ-ын "Гидропроект” институт боловсруулан, ТЭЗҮ, эдийн засгийн хувьд ашигтай, байгаль орчны талаас онцын сөрөг нөлөөгүй учир барьж байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарснаар анх байгуулагдсан.
Суурилагдсан хүчин чадал нь 12 мвт. жилд 38 сая квт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээс гадна гурван агрегаттай. Нэг агрегат нь дөрвөн мвт-ын хүчин чадалтай хэмээн Засварын албаны дарга Б.Дашдорж танилцуулсан юм. Станц баригдахаас өмнө Дөргөн сум аймгийн төвөөс алслагдмал, дэд бүтэц муу байсан бол өнөөдөр 24 цагийн эрчим хүчээр хангагдсан, үзвэр үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөн хүн амьдрах нөхцөл нь бүрджээ. Дөргөний УЦС нь дангаараа Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн бүх сумыг цахилгаанаар хангах хүчин чадалтай.
Өнгөрсөн онд 47.8 сая квт эрчим хүчийг үйлдвэрлэж 45-3 сая квт цаг эрчим хүчийг баруун бүсийн системд борлуулсан байна. Жилд орон нутгийн төсөвт ус ашигласны төлбөрт 82 сая, газрын төлбөрт таван сая, баг, сумыг тохижуулах, сум, орон нутагт болж байгаа арга хэмжээг зохион байгуулахад тодорхой хэмжээний хандив тусламж өгдөг гэж байлаа. Сүүлийн жилүүдэд Хар ус нуурын ус сайн нэмэгдэж байна. Өмнө нь гантай жилээ тасардаг, үертэй жилээ үерлэдэг байсан бол УЦС барьснаар нэг хэмжээнд байдаг болсон гэв.
Тогтмол усаа дагаад өмнө нь байсан Монгол хадран болон бусад загаснаас гадна ондатртай болсноор экологийн шинэ орчин бүрдэж байгаа ажээ. Мөн чацаргана, бургас, хайлаас тарьж төрөлжүүлсэн нь туулай, үнэг чөлөөтэй ирдэг болсон байна. Техникийн үзүүлэлт, тоног төхөөрөмж засваргүйгээр 35 жил, харин усны барилга байгууламж 100 жилийн насжилттай гэсэн үзүүлэлт байдаг ажээ.
ШҮРЭНГИЙН УЦС-ЫГ БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
Аяллын багийнхан дээрх УЦС-уудын үйл ажиллагаатай танилцсаны дараа Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумыг зорьсон юм. Учир нь энд Шүрэнгийн УЦС-ыг Байгаль нуурын усны эх сурвалжийн 50 хувийг хангадаг Сэлэнгэ мөрөн дээр барихаар төлөвлөсөн байна. 1964-1965 онд ЗХУ-ын Энергосеть проект институт Монгол Улсын нутаг дэвсгэрт судалгаа явуулж 28 байршилд УЦС байгуулж болох тухай дүгнэлт гаргасан бол Ленинградын усны институт Шүрэнгийн УЦС-ын хөндүүрийг сонгож 1971-1975 онд техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан байдаг. Үүнийг барьснаар жилд 962 сая квт цагийн эрчим хүчийг үйлдвэрлэх, төвийн эрчим хүчний системийн ачааллын горимд тохируулга хийх болон ОХУ-аас импортолж буй эрчим хүчний хэмжээг бууруулах, эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулах зорилготой ажээ.
Өнгөрсөн сард Эрчим хүчний яам болон бусад холбогдох газрын төлөөлөл ОХУ-ын Буриад улсын иргэдтэй Шүрэнгийн УЦС-ын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийжээ. Тэд тухайн төслийн зорилго, үндэслэл, урьдчилсан судалгааны ажлын үр дүн, хүлээгдэж буй байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгааны ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Энэ үеэр иргэдийг санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх. асуулт тавих боломжоор хангасан.
Оролцсон иргэдийн хувьд Байгаль нуур болон Сэлэнгэ мөрний усны төвшин буурах, үүнээс үүдэлтэйгээр амьжиргааны эх үүсвэр болсон загасны тоо буурах, худгийн усны түвшин буурч тариалан эрхлэх боломж хомсдох зэрэг асуудалд санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Мөн зарим иргэн хаврын шар усны үерийн улмаас голын хөндий үерлэх эрсдэлтэй байдгийг сануулахын зэрэгцээ төслүүдийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн аж.
Шүрэнгийн УЦС-ын төсөл нь Сэлэнгэ мөрөн дээр боомт барьж, ус хуримтлуулах сан байгуулах замаар Монгол Улсыг тогтвортой болон найдвартай эрчим хүчээр хангах, агаарын бохирдлыг бууруулах. эдийн засгийн хөгжийг дэмжих юм. Шүрэнгийн УЦС Монгол Улсын хилээс 125, Байгаль нуураас 360 гаруй км зайд баригдах ажээ.
Өнөөдрийн байдлаар техник, эдийн засгийн үндэслэлийг нь хийгээгүй ба урьдчилсан судалгаагаар энэ УЦС-ыг барихад 780 сая ам.доллар зарцуулах юм байна.
Энэ үеэр зарим холбогдох албаны хүмүүсийн сэтгэгдлийг сонирхсон юм.
МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН Б.ЭРДЭНЭ: УЦС-ЫН ТАЛААР ИРГЭД БУРУУ ОЙЛГОЛТТОЙ БАЙНА
-Байгаль орчны иргэний зөвлөл, иргэд. иргэний нийгмийн байгууллагынхан усан цахилгаан станцын аюулгүй байдал, гамшгийн эрсдэлийн асуудлууд, менежментийн шийдлүүд нь ямар байдаг, бусад оронд өмнө нь байгуулагдсан усан цахилгаан станцуудад байдаг сул талыг дөвийлгөж ярьдаг байсан. Энэ аяллаар бид Монголд баригдсан усан цахилгаан станцуудын технологийн шийдэл нь юу юм бэ.
Дэлхийд баригдсан УЦС-уудын муу туршлага, эрсдэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бүрэн хариулт авч чадлаа гэж үзэж байна. Нөгөө талаар ирээдүйд Монголд баригдахаар ярьж байгаа гадаргын усны нөөцийг яаж нэмэгдүүлэх юм, газрынхаа усны нөөцийг хэрхэн зөв зохистой үйлдвэрлэлд ашиглах тухай мэдээллийг авлаа. Судлаачид, хамт явсан болохоор шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллүүдийг авсан учраас сэтгэл хангалуун байна.
СЭЛЭНГЭ МӨРНИЙ САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, БАЙГАЛЬ ОРЧНЫ УЛСЫН БАЙЦААГЧ Б.БАТ-ЭРДЭНЭ: ГАДАРГЫН УС МОНГОЛ ОРНЫ НИЙТ ГАЗАР НУТГИЙН 30 ХУВЬ ДЭЭР БАЙРЛАДАГ
-Манай Сэлэнгэ мөрний сав газрын тухайд гадаргын усны орчинг улс орны нийгэм, эдийн засагт яаж ашиглах вэ гэдэг асуудал бидний өмнө хамгийн том зорилт болоод байгаа. Шүрэнгийн УЦС Монгол Улсад ач холбогдолтой зүйл. Тайшир, Дөргөний УЦС-ын баригдсан байдал, нийгэм, эдийн засагт ямар үр нөлөө үзүүлж байгааг харахад монголчууд эхний алхмаа хийжээ. Гадаргын ус Монгол орны нийт газар нутгийн 30 хувь дээр байрладаг.
70 хувьд гадаргын усны сүлжээ байхгүй. Гадаргын усны сүлжээгүй газруудыг яаж усаар хангах вэ. Гүний ус гэдэг байгаль экологийн эмзэг орчин байдаг. Өнөөдөр говьд ус ашиглалт 100 хувь гүнээсээ явж байна. Бид энэ 70 хувиа яаж цаашаа авч явах нь бидний гол зорилт. Өнөөдөр хаана ч байсан яг адилхан. Эдийн засгийн тэнцвэртэй байдлыг авч явах шаардлагатай. Сэлэнгэ мөрний сав газрын захиргааны зорилго усыг аль болох зөв ашиглуулах.
Ингэхдээ нөөцөө, нөөцдөө таарсан зөв ашиглалтыг явуулаад амьдрах. Ус чухал зүйл, одоохондоо хүмүүс ойлгохгүй болохоос бус ирээдүйд усыг хайрлаж, нандигнах зүйл. Шүрэнгийн УЦС-ыг социализмын үед оросууд барьж егөх гээд судалгаа хийж байсан ийм л газар. Өнөөдөр хүмүүс ойлгохгүй янз бүрээр ярьдаг. Бид усны мэргэжлийн байгууллагын хувьд яах аргагүй ард түмэнд зөв ойлголт өгч, энэ том төслийг явуулахдаа харин хяналт сайтай, үр өгөөжтэй, барихад нь ард түмний оролцоо, мэргэжлийн байгууллагууд, ОУ-ын хяналтын байгууллагыг оролцуулаад зөв ашиглавал бидэнд чухал байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Р.Оюун
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||