Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ХАМГИЙН АЛСЛАГДМАЛ АРВАН ГАЗАР

ХАМГИЙН АЛСЛАГДМАЛ АРВАН ГАЗАРТристан-да-Куньягийн арлууд

Хүн суурьшдаг хамгийн алслагдмал газарт тооцогддог энэхүү бүлэг арал Атлантын далайн өмнөд хэсэгт оршдог. Уг газартай хамгийн ойр хуурай газар 2730-аад км зайд байх Өмнөд Африкийн нутаг бол Өмнөд Америкийн эрэг даруй 3200 гаруй км хол ажээ. Өчүүхэн жижгээс гадна ертөнцийн хязгаар нутаг хэдий ч Тристан-да-Куньягийн арлууд тун баялаг түүхтэй. 1506 онд Португалын аялагчид нээж, дараахан нь Британийн эзэмшил болсон эдгээр аралд францчууд эзэн хаан Наполеон Бонапартаа нууж магадгүй гэж англичууд таамаглаж байсан удаатай аж. Наполеоныг хожим зэргэлдээх Гэгээн Эленагийн аралд цөлсөн билээ.

Тристан-да-Куньягийн арлуудад 1880-аад оноос британи, итали, америкчууд суурьшсан бөгөөд уг газар өнөө ч Британийн харьяанд буй. Өдгөө 265 хүн албан ёсоор эндхийн иргэн гэгддэг. Тэдний олонх нь мөнөөхөн англи, италичуудын үр хойчис юм. Дэлхийн хамгийн алслагдмал арлууд хэдэн жилийн өмнөөс зурагт, цахим сүлжээтэй болсон ч газар зүйн хувьд хамгийн тусгаарлагдсан газар хэвээр байна. Газар нутаг нь бүхэлдээ уулархаг тул энд онгоц буух талбай байгуулах боломжгүй. Тиймээс Тристан-да-Куньягийн арлуудад очихын тулд Британийн тусгай тээврийн хөлгөөр Өмнөд Африкийн эрэгт хүрч, тэндээсээ завиар аялахаас өөр аргагүй.

Хятадын Мотуо суурин

Хятадын муж, тойргуудаас гүнд нь нэвтрэх зам жимгүй ганц нутаг үлдсэн нь Төвдийн автономит тойргийн Мотуогийн бүс нутаг юм. Уг газар мөн орчин цагийн нөлөөнд авталгүй үлдсэн Азийн цөөхөн газрын нэг. Мотуогийн төв Мотуо сууринд хүрнэ гэдэг тун бэрх агаад аялагчид эхлээд Гималайн уулсын хамгийн хахир хүйтэн, бартаатай замыг туулах ёстой бол, дараа нь газраас 200 метрийн өндөрт орших дүүжин гүүрээр явах хүндхэн сорилтыг давдаг. Бурхан багшийн дүртэй эртний хөшөө, баримал, ховор содон ургамалтай Мотуо байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар. Энд бүх Хятадын цэцэг, ургамлын төрөл зүйлсээс бараг аравны нэг хувь нь ургадаг гэдэг.

Мотуог гадаад ертөнцтэй холбох олон ч оролдлого бүтэлгүй болжээ. Хэдэн сая ам.доллар зарцуулан байж зам, гүүр барьсан нь бүгд хөр цас, сул шороонд дарагдаж, эсвэл хүчтэй салхи шуурганд эвдэрч сүйдсэн байна.

Канадын Алерт тосгон

Канадын Нунавут тойргийн Алерт тосгон хойд туйлаас ердөө 800 гаруйхан км зайд буюу Хойд мөсөн далайд оршино. Уг газар бол хүн суурьшсан дэлхийн хамгийн хойд захын суурин бөгөөд амьдрахад хамгийн таагүй газрын нэг юм. Жилийн ихэнх хугацаанд цельсийн хасах 40 градус хүртэл хүйтэрдэг Алерт нь зуны турш нартай, өвлийн турш харанхуй байдаг. Тосгоны оршин суугчдын олонх нь туйл судлаачид. Эл сууринтай хамгийн ойр суурьшлын бүс бараг 2100 км зайд орших загасчдын жижиг суурин бол Кэбэк зэрэг дараагийн томоохон хот, суурингуудад нь хүрэхэд үүнээс хоёр дахин урт зам туулах шаардлагатай.

Алертийг зөвхөн зэвсэгт хүчний болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашигладаг тул энд онгоцны буудал байхгүй. Энэ нь эрс тэс уур амьсгалтай нь ч холбоотой. С-130 загварын нэгэн нисдэг тэрэг 1991 онд Алертад хүрэх замдаа осолдож, таван хүн нас баржээ. Осолдсон хүмүүсийн нэг нь онгоцноос амьд мэнд гарсан ч аврах багийнхныг хүлээж тэсээгүй байна. Хамгийн ойр байсан аврагчид ослын газарт бүтэн 30 цагийн дараа очжээ.

Питкерн арал

Өмнөд Номхон далайн төвд оршдог уг арлыг үхмэл газар хэмээдэг. Өөртөө засах эрхтэй дэлхийн хамгийн жижиг бүс нутаг болох Питкернтэй хамгийн ойр хуурай газар нь алс баруун этгээдэд орших Гамбиэрийн арлууд болон Тахити юм. Гэхдээ эдгээр арлын захад хүрэхэд хэдэн зуун км туулах хэрэгтэй. Арал дээр онгоц буух зурвас байхгүй тул Тахити, Шинэ Зеландын хаанаас ч хөдөлсөн хөлөг онгоцоор дор хаяж арав хоног явж Питкернд хүрдэг байна.

Энэхүү арал Номхон далайн арлуудаас Британийн эзэмшил хэвээр үлдсэн цорын ганц газар юм. Эндхийн оршин суугчдын тоо хамгийн сүүлийн мэдээгээр дөнгөж 50 давжээ. Тэд бүгдээрээ алдарт "Баунти” хөлгийнхний үр хойчис агаад 1789 онд тус аралд хүрсэн "Баунти”-ийнхан арлын уугуул иргэдийн соёл, амьдрал ахуйд дассанаас ахмадаа орхиж, хөлгөө шатаагаад Питкернд суурьшсан түүхтэй. Өдгөөгийн Питкернийхэн загас агнуур эрхэлж, арлынхаа нэрийн хуудас болсон ховор марк хэвлэн ахуй амьдралаа залгуулдаг.

Кергелений арлууд

Энэтхэгийн далайн өмнөд захад оршдог, соёлт ертөнцөөс тасарсан Кергелений арлуудыг гунигт арлууд гэх нь олонтаа. Онгоц буух зурвасгүй тул энд хүрэхийн тулд Мадагаскарын эргээс хэдэн арван км зайд орших Реюньон арлаас завь хөлөглөх хэрэгтэй. Уугууд иргэдгүй ч Антарктидын адил эрдэмтэн, судлаачдын түр сууц болдог уг арлууд Францын эзэмшил нутаг юм.
Кергелений арлуудад 1772 онд анх хүний мөр гарсан агаад Жеймс Күүк нарын цуутай олон аялагч, судлаач энд ажиллаж байжээ. Байнгын оршин суугчгүй, шинжлэх ухааны судалгааны суурин хэдий ч Кергелений арлуудад телевизийн антенн, Францын пуужин эсэргүүцэгч систем, мөн Европын эх газарт мөхлийн ирмэгт тулсан Францын уугуул нэгэн зүйлийн хонин сүрэг байдаг аж.

Гринландын Иллоккортоормиут тосгон

Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 836 мянган ам км хүрдэг Гринланд нь дэлхийн хамгийн том арал хэдий ч 57 мянга хүрэхтэй үгүйхэн хүн амтай. Энэхүү алслагдмал арлын олонх хот, суурин задгай, зэлүүд газар оршдог бөгөөд тэдгээрээс хамгийн тусгаарлагдмал, магад хамгийн хэцүү нэртэй суурин нь Иллоккортоормиут хэмээх загасчдын тосгон юм.

Гринландын зүүн хойд захад байх Иллоккортоормиут 500 гаруйхан оршин суугчтай бөгөөд нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээ нь 380 гаруй ам метр. Уг суурингийнхан цагаан баавгай, халим агнан амьдардаг. Эрэг дагуу оршдог ч хөлдүү тэнгисээр хүрээлэгдсэн нь эндхийн байгалийн хаалт болдог байна. Энэхүү сууринд жилийн ердөө гуравхан сард буюу тэрхүү их цас, мөсний ирмэг хүрээ хайлсан үед л хүрч болно. Иллоккортоормиутад хамгийн ойр нисэх онгоцны буудал 40 гаруй км-ийн зайд оршдог ч тийш онгоц зүглэх нь ховор.

Австралийн Йоркийн булан

Хүн амын нягтрал бага тул байгалийн унаган төрхөө хэвээр нь шахам хадгалж үлдсэнээрээ гайхагддаг Австрали улсын хойд захад орших Хойг хэмээх тойргийн Йорк булан орчин цагийн соёлын нөлөөнд автаагүй, хүний хөл, хүнд машины дугуйнд өртөөгүй дэлхий дээрх цөөхөн газрын нэг юм. Йоркийн булангийн 18 мянга гаруй оршин суугчийн дийлэнх нь нутгийн уугуул иргэдийн үр удам тул байгальд халгүй ахуй амьдралын уламжлалт хэв маягаа хадгалж үлджээ.

Уг булан Австралийн хүрэхэд хамгийн хэцүү газар бөгөөд жилийн ихэнх хугацаанд их хур тунадаснаас болж, балчиг намагаар хүрээлэгддэг байна. Тиймээс эндхийн ихэнх хэсэгт зөвхөн явган хүрэх боломжтой бол агаараас л харагддаг, хөл тавих ямар ч аргагүй зурвас газрууд ч бий аж.

Антарктидын МакМурдо өртөө

Уугуул оршин суугчгүй эл мөсөн тивд судалгаа, шинжилгээний цөөн хэдэн байнгын төв байдгаас хамгийн том нь МакМурдо өртөө юм. Тивийн хойд эргээс холгүй орших Росс аралд байх уг өртөөний ойр орчим үргэлж хөлдүү, мөнх цэвдэгтэй байдаг тул эрдэмтэн, судлаачид туйлын зунаар л МакМурдод ажилладаг.

МакМурдо нь дэлхийн хамгийн хүйтэн, хамгийн өмнөд захын алслагдмал газраас гадна аль ч суурьшлын бүстэй харьцуулахад томоохон хот суурингаас хамгийн хол оршдог нь юм. Гэхдээ онгоц буух гурван ч зурвас талбайтай нь МакМурдог соёл иргэншилд ойртуулдаг. Нисэх буудлын ачаар өдгөө МакМурдод бялдаржуулах төв, телевизийн станц, бүр гольфийн талбай хүртэл байгуулагджээ.

Перугийн Ла Ринконада суурин

Перугийн Андын нуруун дахь уурхайн жижигхэн суурин Ла Ринконада Өмнөд Америкийн хамгийн алслагдмал газар төдийгүй, дэлхийн хамгийн өндөрт оршдог хот юм. Далайн түвшнөөс дээш 5200 орчим метрт өргөгдсөн уг сууринд зөвхөн уулын замд тэсвэртэй, тусгай ачааны тэргээр л хүрэх боломжтой. Хамгийн ойр хотоос Ла Ринконадад хүрэхэд олон хоног болдогоос гадна өндөрт дасаагүй хүмүүст ихэд халгаатай байдаг байна. Тиймээс гадныхан энд удаан саатах нь ховор.

Ла Ринконадагийн 30 мянган оршин суугчийн дийлэнх нь уурхайн ажиллагсад юм. Уг хот хэдий мөнх цэвдэгтэй, эрс тэс уур амьсгалтай, зарим талаар амьдрахад тав тухгүй ч энгэр бэлдээ алт нуусан уул нуруудаар хүрээлэгджээ.

Рапа Нуи арал

Чилийн эргээс баруун зүгт 3200 гаруй км-ийн зайд байх Рапа Нуи буюу Пасха арал нь эх газраас хамгийн хол оршдог Номхон далайн арал юм. 110 гаруй ам км газар нутагтай уг арал 4000 гаруй оршин суугчтай. Өөрөөр Ийстэр буюу Улаан өндөгний баярын арал гэгддэг Рапа Нуи нь Моаи хэмээх хүн хөшөөнүүдээрээ алдартай бөгөөд эрэг хөвөөгөөр нь байдаг тэр олон хөшөөг 1500-гаад оны үед арлын анхны оршин суугчид бүтээсэн гэдэг.

Аварга хүн хөшөөнүүдийг босгоход ихээхэн хэмжээний дүнз ашигласан гэх бөгөөд энэ нь арлын унаган дүр төрхийг бүрдүүлж асан ой ширэнгийг сүйтгэсэн байна. Уг нууцлаг аралд хүрэхэд хуучин цагт хэдэн сар болдог байсан бол өдгөө арлын жижигхэн нисэх буудлын ачаар хүссэн хэн ч мөнөөх хүн хөшөөнүүдийг үзэж сонирхох боломжтой болжээ. Чилийн Сантъяго хотоос Рапа Нуигийн буудал руу иргэний тээврийн жижиг нисдэг тэрэг тогтмол нисдэг.

Г.Лхагвадулам

updown.mn
ХАМГИЙН АЛСЛАГДМАЛ АРВАН ГАЗАР
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани