Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Туул гол дусал "нулимс" ч үгүй үлдэх нь

 

Туул гол дусал "нулимс" ч үгүй үлдэх ньЗуны урин дулаан цаг хаяанд ирж, их хотын бүтээн байгуулалтын ажил хэдийнэ эхэлжээ. Сүүлийн үед Туул голын усны хэмжээ багасч, эрэг дагуу олон барилга барьж, хэн нэгэн аль, эсвэл, ямар нэгэн байгууллагын газар мэт болгон төмөр хашаа хатгах болов.

Манай сурвалжлах багийнхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсэг, Их тэнгэрийн амны замын эсрэг талд урт төмөр хашаа хатгаж элс шороо буулгасан газар очив. Тус газарт очиход 2015 оныг бодвол газраа томсгосон бөгөөд хашаан дотор байсан нэлээд олон мод бургасыг тайрч, огтлоод элс, хайрганаас өөр юу ч үгүй болгосон байлаа. Хашааны хаалга түгжээтэй байсан тул завсараар нь үзэгдэх орчныг ажиглахад энд тэнд том том хэмжээний нүх ухаж, хайрга овоолсон бөгөөд хашааны хаалганы хажууханд ажилчдын жижигхэн байшин байв.

80 орчим иргэн, аж ахуйн нэгжид газар олгожээ

Тухайн газрыг ямар зориулалтаар ашиглах гэж буй, яагаад Туул голын эрэг дагуу ингэж хашаа хатгасан эсэх талаар тус газарт ажиллаж буй хүнээс тодруулахад "Нарийн учрыг мэдэхгүй юм. Гэхдээ аялал жуулчлалын зориулалттай гэж сонссон. Туул голоос зайтай шүү дээ, их хол хэмээгээд инээв”. Уг газрыг бүтэн тойрч үзэхэд голоос тавхан алхмын зайд гэхэд хилсдэхээргүй, хэдхэн модны зайтай байв. Туул гол таван аймгийн 37 сумын нутгаар дайран өнгөрч, 700 гаруй километр газар урсдаг бөгөөд нийслэлийн ундны усны 90 гаруй хувийг хангадаг.

Гэтэл бидний очсон хэсэгт тэр аяараа ширгэсэн байсан бөгөөд хэсэг газраас том оврын машинууд хайрга олборлож байв. Энэ талаар холбогдох мэргэжилтнүүдээс тодруулах гэтэл "Гадуур ажилтай явж байна” гэсэн шалтаг хэлж, тайлбар өгсөнгүй. Түүнчлэн тус газраас хөдөлж, Маршалын гүүр дөнгөж даваад явж байх замд ундны усны эх үүсвэр дээр тоос шороо бужигнаж, ачааны машин зөрөлдөн өнгөрч байлаа. Энд ямар ажил явагдаж буй талаар тус газар ажилладаг залуугаас тодруулахад "Наран шарлагын талбай байгуулах гэж байна. Одоо газар шорооны ажлаа гүйцэтгэж байна” гэлээ.

Энэ мэтчилэн Туул голын эрэг орчмын газрыг орон сууц болон аялал жуулчлалын гэх нэрийдлээр 80 орчим иргэн, аж ахуйн нэгжид газар олгосон байна. Хуулиар иргэн бүрт 0.7 га газрыг үнэ төлбөргүй эзэмшүүлдэг. Гэхдээ тусгай хамгаалалттай бүс нутаг, Туул голын ай сав газарт амины зориулалтаар газар олгодоггүй. Гэтэл үнэн хэрэгтээ мөнгөтэй нэгэнд нь хүссэн хэмжээгээр нь газар өгдөг атлаа, орчин тойрноо хамгаалж цэвэрлэн амьдарч байгаа айл өрхийг нүү гэж тулган шаардах болж. Тодруулбал, Зайсангийн ХААИС-ийн хажууханд байрлах байрнаас уруудахад зам дагуу хэсэг айл бий. Тэнд өдгөө 10 орчим жил амьдарсан н.Батсайхан "Газраа чөлөөл, албадан нүүлгэнэ гэж хэд хэдэн удаа хүмүүс ирсэн. Эндээс нүүгээд очих газар байхгүй. Бид энд амьдрахдаа голын эргээсээ зайтай суурьшсан. Мод, ургамал таслах нь битгий хэл нэмж тарьж ургуулдаг. Энэ хавийн айлуудыг нүүлгээд орон сууцны барилга барих гэж байгаа биз” хэмээн хэлж байлаа.

Түүнчлэн хуульд Онцгой хамгаалалтын бүсийн 50, Эрүүл хамгаалалтын 100, Энгийн хамгаалалтын бүсийн 200 метрт хамаарсан газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд маш тодорхой заагаад өгчихсөн байдаг.

ОХУ-Д ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭДЭГ

Харин ОХУ-д гол усны сав газарт эргийн бүсийг бохирдуулах, усны нөөц багасах, хатаж ширгээхгүйн тулд, ургамлын аймгийг хадгалж хамгаалж үлдээх үүднээс онцгой дэглэм тогтоосон байдаг. Тодруулбал, ус хамгаалах бүсийн эрэг орчимд аж ахуйн болон бусад үйл ажиллагаанд нэмэлт хязгаарлалт тогтоосон бөгөөд уг хуулийг 1936 оноос хойш мөрдөж байгаа аж. Жишээлбэл Воли, Дона, Урал, Двина зэрэг мөрөн болон түүний сав газар болон цутгалуудад нь хамаарсан бүсэд усны эргээс хамаарч 4-20 километрийн дотор мод огтолвол эрүүгийн хариуцлагад татдаг.

Туул гол нийслэлийн ундны усны 90 гаруй хувийг хангадаг 

Түүнчлэн оршуулгын газар, мал бэлтгэлийн газар, үйлдвэрлэлийн хог хаягдал болон химийн болон цацраг идэвхит бодис байршуулахыг хуулиар хориглодог. Мөн авто зогсоол, тусгай зориулалтын зам талбай байхгүй байхад тээврийн хэрэгсэл зорчих, ашигт малтмалын хайгуул, олборлолт хийхийг хориглосон байдаг ажээ. Харин гол усыг хамгаалахад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглосон тохиолдолд аж ахуйн обьект байгуулахыг зөвшөөрдөг бөгөөд ус хамгаалах бүсийг гол, горхи, суваг, усан сангийн обьектийг хилээс нь эхлэн тооцдог. Ус хамгаалах бүс нь гол, горхины уртаас хамаарч өөр өөр байна.

Тодруулбал, эргээсээ дотогш 50 метр хүртэлх зайд, 10-50 километр урт бол хамгаалалтын бүс 100 метр, 50-аас дээш бол 200 метр гэж тооцдог байна. Гэтэл Монгол Улсад эсрэгээрээ. Хэн нэгэн эрхтэн, дархтан Туул голын эрэг дээр хүссэн хэмжээгээрээ газар өмчилж аваад юу ч үгүй сүйтгээд хаячихдаг. Хууль журам заасан байгалийн нөхөн сэргээлт, стандартыг мөрдөж байгаа нь тун цөөхөн байна.  

Г.Оюунтөгс

Засгийн газрын мэдээ


Туул гол дусал "нулимс" ч үгүй үлдэх нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани