- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Валютын санд өргөсөн алтан хошуу
Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөл өнгөрөгч Баасан гарагт хуралдаж, хөтөлбөрт хамрагдах Монголын хүсэлтийг хойшлуулсаныг олон хүн анзаарч амжилгүй шинэ 7 хоногтой золголоо. Амралтын өдрүүдийг "Эхнэрийн урхи"-нд орцгоон, "Яг түүн шиг” болцгоон, "Mongolia open” үзэж өнгөрүүлээд сая л нэг анхаарч байгаа хүн олон байна. Багагүй хугацаанд, амаргүй нөхцөлд хэлэлцсээр, болзол нөхцлийг нь хангах гэж бухимдаж маргалдан татвараа нэмж, төсвөө тодотгон, хамрагдах болсон ОУВС-гийн хөтөлбөр хойшиллоо. Тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэдэг нь улам тодорхойгүй болгож байна. Хөтөлбөрт хамрагдах нөхцөл болсон 7 төрлийн татварын гурав нь хэрэгжиж эхлэх 5 дугаар сарын 1-ний ажлын өдрийг ийм "бэлэг”-тэй угтлаа. Бэрх зам туулсаны эцэст хөтөлбөр батлагдах шийдвэрт хэн тээглэж, юу саад болсон бэ?
"Рио Тинто”- гоос ОУВС-д өргөсөн алтан хошуу, өөрөөр хэлбэл үндэстэн дамнасан корпорацийн далай давуулж шидсэн гомдол хүсэхэд хясах гэгч болсон нь тодорхой байна. Дэлхийг хэрсэн том корпорацийн сонирхол хүчтэй, гар урт гэдгийг нотолж, ОУВС-г эргэлзээнд оруулж дөнгөжээ. Монголын баялгийг олзворлож буй Оюутолгой мэтийн том төслийн төлбөр тооцоо, мөнгөн гүйлгээний зарим хэсгийг Монголын банкуудаар явуулах тухай заасан УИХ-ын тогтоол эгдүүг нь хүргэжээ. Валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас хөтөлбөрт хамрагдах хугацаа хойшилсон шалтгааныг 2017 оны улсын төсвийг тодотгохдоо УИХ-аас баталсан тогтоолтой холбон тайлбарлаж байна. ОУВС-гийн захирал Кристин Лагард, Ази, Номхон далайн газар, Монголыг хариуцсан захирал Хи Нам Чой, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ким нар ч УИХ-ын тогтоолыг эргэн харахыг зөвлөсөн юм байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар Вашингтонд 4 дүгээр сарын 18-нд болсон Валютын сангийн Хаврын чуулганд оролцох үеэрээ тэдэнтэй уулзсан юм. УИХ-ын тогтоол хөрөнгө оруулагчдын эрх ашигт халтай эсэх, Хөрөнгө оруулалтын хууль тогтоомжтой зөрчилдсөн, үгүйг судалж дүгнэсний дараа манай хүсэлтийг авч хэлэлцэх болсоноо ойлгуулжээ. "Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэгдэн албажиж ч амжаагүй байгаа тогтоол, "Оюутолгой”-н 34 хувийг эзэмшигчийнхээ хувьд ч Монголын банкуудаар зарим төрлийн төлбөр тооцоог нь дамжуулах сонирхлын хариу хатуу гарлаа.
Энэ бүхнээс үзвэл, "Рио Тинто”-гийн гомдол ОУВС-гийн хөтөлбөрийг хойшлуулахад нөлөөлсөн нь нэн тодорхой байна. Монголд ашигт малтмал олборлодог Оюутолгой шиг том төслийн төлбөр тооцооны 20-30 хувь Монголд ажилладаг банкуудаар гүйж дамжихад валютын нөөц зузаан, долларын ханш тогтвортой байхад шууд эергээр нөлөөлнө. Зарим талаар эдийн засгийн хямралаас гарах боломж ч байж болно. Оюутолгойн төлбөр тооцоо гадаадын банкуудаар дамждаг нь Монголын эдийн засагт үр өгөөжгүй. Оюутолгой компанийн толгой компани "Рио Тинто” зөвхөн 2А, 3А зэрэглэлийн банкуудтай харилцахыг шаарддаг нь УИХ-ын тогтоолыг хөрөнгө оруулагчийн эрхийг хөндсөн гэж үзэх шалтгаан болсон юм байна
Харин УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, гаргасан тогтоолоосоо буцахгүй гэж шийдсэн тухай эх сурвалж мэдээлж байна. Монголд ажилладаг компани Монголын банкуудаар зарим төрлийн гүйлгээ хийх нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг зөрчихгүй, ОУВС хөтөлбөрөө хойшлуулах шалтгаан болохгүй гэсэн байр сууринд нэгдсэн бололтой. Монголчууд нийтлэг эрх ашиг дээрээ намын харъяалал, улс төрийн сонирхлоор хагарч талцах бус эвлэрч нэгдэх, хямралын эсрэг хамтрах хэрэгцээ шаардлага ч бодитой буйг санууллаа. Учир нь хичнээн том корпораци ч гэлээ гар далайх бүрт нь гаргасан шийдвэрээ өөрчлөхийг монголчууд хүлээн зөвшөөрнө гэдэг хэцүү. Хямралыг гэтлэхэд нэг талаас хөнгөлөлтэй зээл мөнгө, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх хэрэгтэй, нөгөө талаас үндэсний эрх ашгаа хамгаалах хүндхэн сорилтыг Монгол Улс туулж байна. Эзэн Чингис хааныхаа нэрийг барьж, өндөр хүүтэй бонд зээл аваад үлдэц өгөөжтэй, үржих нэмэгдэх зүйлд зориулаагүй, эдийн засгийн өсөлтөө 2012-2016 оны 4 хөн жилд 13 дахин амжиж унаган, валютын нөөцөө 4 дахин дундалж, хямралд өртсөн харалган бодлогын үр дагавар, өртөг төлбөр ийм их. Өнөөдөр хэн нэгнээ буруутгаж чичлэх хэрэггүй мэт боловч өр хямрал өөрөө эзэнгүйгээр үүсчихээгүй, гишгэсэн мөрөө эргэн харж, алдаанаасаа суралцаж, яагаад ийм болов гэдгийг дүгнэж цэгнэхгүй байх аргагүй. Эдийн засаг эргэн сэргэх эхний шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн ч монголчууд биднийг багагүй сорилт, амаргүй даваа угтсан хэвээр ОУВС-гийн шийдээгүй шийдвэр санууллаа. Айлаар бол банкнаас зээл аваад тагтан дээрээ цэцэг тарьж наргисны үр дагавар өргөс авахын дайтай амар хялбар арилахгүй юм. Хямралд орох хялбар, хямралаас гарах хэцүү гэдгийг үйл явц баталсаар байна.
"Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хамрагдсанаар ОУВС-гаас эхний ээлжинд 440 сая долларын хөнгөлөлттэй зээл авах, улмаар Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон зэрэг улс орнуудаас нийт 5,5 тэрбум доллар орж ирэх хугацаа ч хойшлох эрсдэл дагууллаа. Монголчууд хямралаас эсрэг нэг улс гэдгээ санан, дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байх шинэ сорилтыг давж чадах уу?
Ж.Бат-Ирээдүй
sonin.mn
Валютын санд өргөсөн алтан хошуу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани