Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үнэ өсөлтийг саармагжуулах боломж

Шатахуунаас үүдэн үлэмж хэмжээгээр өсдөг өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг зах зээлийн зарчим, эдийн засгийн үндэслэлтэй болговол иргэдийн дарамт хөнгөрөх бололцоо бий.

Газрын тосны ханш газардаж байна. Өнгөрсөн сарын сүүлээс өсөж эхэлсэн газрын тосны ханш дөрөвдүгээр сарын дунд гэхэд 55 ам.долларыг давсан. Гэвч эргэн суларсаар өдгөө 51 ам.долларт хэлбэлзэж байна. Өгсөөд, уруудсан Brent-ийн ханшийн муруй яг л уул шиг харагдах аж. Харин Хойд Америкаас олборлодог West Texas төрлийн газрын тосны ханш 50 ам.доллараас доошилжээ. Бараа, үйлчилгээний үнэд чухал нөлөөтэй түлш, түүний түүхий эд болох газрын тосны ханш ийн буурч байна.

Харин манайд шатахууны үнэ буурах шинж бүрхэг хэвээр. Албаныхны зүгээс ирэх саруудад автобензин, дизель түлшний үнэ нэмэгдэнэ гэдгийг сануулсан. Гагцхүү үнийг огцом чангаруулж, иргэдийг цочроохгүй байхад анхаарч буйгаа өгүүлсэн юм.

Эргэн сануулахад, одоогоос зургаан сарын өмнө Засгийн газраас автобензин, дизель түлшний онцгой албан татварыг бууруулсан. Гэвч тонн тутамд нь 130-280 мянган төгрөгөөр хөнгөлөөд байхад дотоодын шатахуун импортлогчид жижиглэнгийн үнээ 100 төгрөгөөр өсгөсөн юм. Үнээ ийн өсгөсөн нь зах зээлд газрын тосны ханш хэдэн сар дараалан чангарснаас үүдэлтэй гэж шатахуун импортлогчид тайлбарлаж байлаа.

Манайд шатахууны үнэ буурах шинж бүрхэг хэвээр

Тэгвэл удахгүй, тодорхой хэлбэл, ирэх долдугаар сараас автобензин, дизель түлшний албан татварыг эргээд нэмэх гэж байна. Үе шаттай нэмэх уг татварын өсөлтөөс 2017 онд гэхэд 103.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тусгажээ. Төр татварыг нь танаад байхад үнээ нэмдэг компаниуд одоо үе шаттай өсгөхөөр ханшаа унагахгүй нь лав. Одоогоор харьцангуй тог твортой байгаа шатахууны ханш ирэх долдугаар сард нэмэгдэх төлөвтэй байна. Гэхдээ үнийг шатахуун импортлогч хэдэн компани нийлээд нэмчихгүй. Бараа, үйлчилгээний үнэд хүчтэй нөлөөлдөг тус үнийг олон талт зөвлөл болон Сангийн яамны саналыг харгалзан тогтоох аж.

Автобензин, дизель түлшний албан татварыг нэмэх хугацаа ойртох тусам Засгийн газар ч үнийн өсөлтийг саармагжуулах арга зам эрэлхийлж байгаа аж. Монгол Улсаас ОХУ-ын "Rosneft" компанид хандан 2017 онд нийлүүлэх шатахууны үнээ хямдруулах санал тавьжээ. Тодруулбал, төвийн бүсээр орж ирэх түлшний үнийг 10 ам.доллар, баруун болон зүүн бүсийнхийг 20 ам.доллараар буулгахыг хүсчээ. Харин манай хэрэгцээний 94 хувийг дангаар хангадаг "Rosneft" компани ирэх зургадугаар сард хариу хэлэхээ мэдэгдсэн байна.

Үүнээс гадна БНХАУ-ын "China Oil” компаниас 2017 онд нийлүүлэх шатахууны хэмжээ, гэрээний нөхцөл болон үнэ тооцох томьёоллыг өөрчлөхөөр уулзсан байна. Энэ үеэр баруун бүсээр буюу Говь- Алтай аймгийн Бургастай, Ховд аймгийн Ярантын боомтоор нийлүүлэх асуудлыг хэлэлцэж, шатахууны төрөл, хэмжээ, тээврийн нөхцөл, агуулахын багтаамжийн талаар хамтран судалгаа хийхээр тохиролцжээ.

  •  Үнийг огцом чангаруулж, иргэдийг цочроохгүй байхад анхаарч буйгаа өгүүлсэн юм.
  •  Бараа, үйлчилгээний үнэд хүчтэй нөлөөлдөг тус үнийг олон талт зөвлөл болон Сангийн яамны саналыг харгалзан тогтоох аж.
  •  Шатахууны үнийн өсөлтийг далимдуулж үнэ үндэслэлгүй өсгөдөг. 

Албаныхан үнийн өсөлтийг ийн саармагжууллаа гэхэд ханш жаахан л өсөхөд, элдэв шалтаг тоочоод бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөчихдөг бизнес эрхлэгчид бий. Бүр үнээ өсгөхдөө гуяа алгадчихаад, шатахууны үнэ буумагц барааны үнээ буулгадаггүй нийтлэг дутагдал ч манайд байдаг. Түүгээр ч үл барам шатахууны үнийн өсөлтийг далимдуулж үнэ үндэслэлгүй өсгөдөг.

Өнгөрсөн хоёрдугаар сард түлшний үнэ нэмэгдсэн даруйд таксины жолооч буюу хувиараа тээвэр эрхлэгчид үйлчилгээний хөлсөө нэг километрийг нь 100 төгрөгөөр нэмсэн. Гэвч тооцоод үзэхээр шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэхэд километрийн хөлс нь 10 төгрөгөөр л нэмэгдэхэд хангалттай гэсэн хариу гарсан юм. Өөрөөр хэлбэл, таксины жолооч нар бараг 10 дахин өсгөжээ.

Үе үеийн Засгийн газарт бензиний үнэ дарамт болж ирснийг бид мэднэ. Тухайлбал, 2008 онд бензиний үнэ 369 төгрөгөөр өссөн нь өмнөх оны үнийн түвшингээс 38.7 хувиар дээшилсэн байна. Гэтэл килограмм гурилын үнэ 58 хувиар өсөх жишээтэй. Харин ханш бага зэрэг сулрах үед гурилын үнэ буураагүй болохыг ханшийн мэдээллээс харж болно. Угтаа зах зээлийн зарчмаараа буух үедээ буураад, өсөх үедээ өгсөх учиртай. Гэвч энэ зарчим манайд яах аргагүй гаждаг. Бид ч энэ гажигт бүр дасал болж, энгийн, хэвийн мэтээр ойлгож эхлээд байна. Харин шатахууны үнэ өсвөл дагаад нэмэгддэг хууль хэзээ ч гажиж байсангүй.

Тэгэхээр бензиний үнэ нэмэгдвэл өнөөх жишгээрээ барааны ханш уралдаад өснө. Гэтэл иргэдийн хэтэвч одоо ямар байгаа билээ. Улам л нимгэрч, худалдан авах чадвар нь доройтсоор байгаа. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад өрхийн орлого, иргэдийн хэрэглээ хумигдсан. Ийм эмзэг үед төсвийн "нүх”-ийг нөхөхийн тулд Засгийн газар өрхийн хэтэвчийг цоолсон. Энэ нь мэдээж иргэдийн амьдралд дарамт болох нь тодорхой. Гэтэл шатахуунаас үүдэн бараг бүх бараа, үйлчилгээний үнэ нэмэгдэнэ. Дахиад л иргэдийн нуруун дээрх ачаа өснө.

Гэхдээ энэ дарамтыг улам хүндрүүлэхгүй байлгах боломж албаныханд бий. Шатахуунаас үүдэн үлэмж хэмжээгээр өсдөг өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг зах зээлийн зарчим, эдийн засгийн үндэслэлтэй болговол иргэдийн дарамт хөнгөрөх бололцоо бий. Хэрээс хэтэрсэн өсөлтийг хазаарлахад холбогдох байгууллагуудын үүрэг оролцоо чухал байнаа. Шатахууны татварыг хүчээр нэмсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд үнийн өсөлтийг шударгаар тогтооход төмөр нүүрээ харуулж чадвал иргэдийн амьдралд бага боловч нөлөөлнө. Эс бөгөөс үнийн өсөлт зах зээлийг бүрхэж, хямралын хөлд чирэгдсэн иргэдэд илүү дарамт болох нь.  

Г.Байгал

Засгийн газрын мэдээ



Үнэ өсөлтийг саармагжуулах боломж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

Өчигдөр, 20:21
Өчигдөр, 18:15
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өчигдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани