Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОУВС-гаас Оюутолгой олборлолтоо бууруулах эрсдэлтэй гэжээ

ОУВС-гаас Оюутолгой олборлолтоо бууруулах эрсдэлтэй гэжээ

 

Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөл өнгөрсөн сарын 28-нд хуралдаж, Монгол Улсыг "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулах эсэхийг хэлэлцээд тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргав. Шалтгаан нь 2017 оны төсвийн тодотголд оруулсан уул уурхайн салбартай холбоотой зарим заалт хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж магадгүй гэж үзсэн байна. Учир нь, төсвийн тодотголд оруулсан мега төслийн төлбөр тооцооны дамжин өнгөрөх валютын урсгалыг Монголын банкаар дамжуулах заалт уул уурхайн салбарын олборлолт, экспортыг бууруулах эрсдэлтэй гэж үзжээ. Төсвийн тодотголын хэлэлцүүлгийн үеэр Ц.Даваасүрэн тэргүүтэй нэр бүхий гишүүд "Төсвийн тодотголыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол”-ын төслийг өргөн барьсныг УИХ-аас баталсан байдаг. Тогтоолоор Оюутолгой болон мега төслүүдтэй холбоотой мөнгөн урсгалыг Монголын банкуудаар, Монголын татварын сангаар дамжуулан гаргах зохицуулалт хийж өгсөн юм.

 

Гэвч ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын уг тогтоолоос уул уурхайн томоохон олборлогч Оюутолгойн олборлолт, экспортын хэмжээ буурах эрсдэлтэй гэж үзсэн байна. УИХ-аас баталсан төсвийн тодотголд олон улсын банк, санхүүгийн байгууллагаас уул уурхайн ашиг малтмалын үнийн төсөөлөл, өнөөгийн үнэ ханшийг харгалзан үзэж, 2017 онд зэс 5.149 ам.доллар, нүүрсийг 52-77 ам.доллар байхаар тооцсон байдаг. Улмаар зэсийн үнийн өсөлтөөс үүдэн зэсийн баяжмалын экспортод ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 194.9 тэрбум, нүүрснээс 63.1 тэрбум төгрөгийн орлого нэмэгдэхээр тооцсон юм.

 

 

Харин зэсийн үнэ 5000 ам.доллараас давсан тохиолдолд Ашигт малтмалын хуулийн 47.5-д заасны дагуу 11 хувийн нэмэлт төлбөр ногдуулснаар төсөвт төвлөрөх орлогын хэмжээг огцом өсөх тооцоолол гаргасан байдаг. Ингэснээр уул уурхайн салбараас энэ оны төсөвт төврүүлэх орлпогын хэмжээ 1.3 их наяд төгрөгт хүрэх эерэг үзүүлэлт гарах юм. Өөрөөр хэлбэл, 844 тэрбум төгрөг буюу 65 гаруй хувийг нь зэсийн баяжмалын экспортоос, 299.4 тэрбум төгрөг буюу 23 гаруй хувийг нүүрсний борлуулалтаас төвлөрүүлэхээр тооцсон нь энэ. Гэвч уул уурхай ялангуяа Оюутолгой тэргүүтэй хөрөнгө оруулагчдын Монголоос гаргаж байгаа экспортын орлогыг Монголын банкаар дамжуулах заалт оруулсан нь уул уурхайгаас төсөвт төвлөрүүлэх тооцсон орлогын хэмжээг бууруулна гэж ОУВС үзэж байгаа аж. Үүнд Оюутолгойн зэсийн олборлолтын хэмжээ хамгийн их нөлөөлөхийг зөвлөжээ.

Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас зарим асуултад хариулт авлаа.

 

-ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөс Монголын Засгийн газрыг "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулах эсэх асуудлыг хэлэлцээд хойшлуулах шийдвэр гаргасан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Төсвийн тодотголыг хийх үеэр "Төсвийн тодотголыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тоггоол”-ыг УИХ-аас баталсан. Уг тогтоолтой холбогдуулж ОУВС-гийн зүгээс эргэж харах зүйл байна гэж үзсэн байна лээ.

 

-Оюутолгой компанийн орлогын гүйлгээг Монголын банкаар дамжуулах ёстой гэсэн нь хөтөлбөрийг хойшлуулах шалтгаан болсон тухай мэдээлэл байна?

-ОУВС-гийн тайлбарласнаар төсвийн тодотголтой холбогдуулж Оюутолгой компанийнхан олборлолтын хэмжээгээ багасгах эрсдэлтэй гэсэн. Энэ тохиолдолд төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ ч багасахыг хэлсэн. Гэхдээ энэ асуудал гайгүй байх аа. Бидний зүгээс асуудлыг аль болох хурдан хугацаанд шийдвэрлэхийг зорьж байна.

 

-ОУВС-гийн хөгөлбөрт хамрагдах зорилгоор төсвөө тодотгож, зарим татварыг нэмсэн байгаа шүү дээ. Нэгэнт төсвөө тодотгосон болохоор татварын нэмэгдэл хэрэгжээд явах байх. Гэтэл ОУВС хөтөлбөрт хамруулах хугацааг хойшлуулчихлаа. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах бол. Эвсэл төсөвт дахин тодотгол хийх шаардлага үүсэх үү?

-Татварын нэмэгдэл явдгаараа явна. Гэхдээ төсөвт тодотгол хийх шаардлага үүсэхгүй байх. Аль болох ОУВС-тай тохиролцох талаас нь ярина.

 

-ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хэзээ дахин хуралдах бол?

-Захирлуудын зөвлөлийн хувьд хурлын товыг өөрсдөө гаргадаг болохоор хэлж мэдэхгүй байна.

 

С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

ОУВС-гаас Оюутолгой олборлолтоо бууруулах эрсдэлтэй гэжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани